Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/343

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч О.*******,

хохирогч Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******05002510391 дугаартай эрүүгийн  хэргийг 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 1 нас 8 сартай охин, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ******* хороо, оюутны гудамжны 4******* байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ******* хороо, ******* байрны ******* тоотод оршин суудаг, урьд нь;

-2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 672 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

-20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заанаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, /РД:ТЕ/, овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.******* нь 20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “БАЯНХАЯАБУСА” ХХК-ийн “ТС-11” нэртэй тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын ажилтан хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлбөрт 1.070.000 төгрөгийг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н. мэдүүлэхдээ “Өнөөдөр О.*******гээс хохиролд 1.070.000 төгрөг хүлээн авсан. Цаашид импланд суулгах эмчилгээ хийлгэхээр бол зардлаа нэхэмжилнэ.” гэв.

Гурав: Эрүүгийн *******05002510391  дугаартай хэргээс

 1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.гийн хохирогчоор өгсөн: 20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ТС-11 журмын хашаанд бүртгэгчийн ажлаа хийгээд байж байтал хар өнгийн Toyota Rumion машин ирээд дотроос нь нэг ах, нэг эгч, нэг залуу бууж ирээд иргэдтэй харьцдаг цонхоор УАК машиныхаа гүпэрийг авах гэсэн юм гэж хэлсэн. Та өөрөө эзэмшигч нь мөн үү гэхэд бишээ хүний машин байгаа юм, аваар хийгээд гүпэрийг нь эвдэлчихсэн юм хүнийг нь мэдэхээс өмнө авч яваад засуулчхаад буцаагаад хийчихье гэсэн. Тэгэхээр нь би боломжгүй ээ, бид нар машины эзэмшигч нь биш хүнд хамаагүй машины эд ангийг нь салгаж өгч болохгүй гэсэн. Тэгээд хэсэг маргалдаж байгаад би тухайн машины асуудлыг шийдэж байгаа байцаагчтай нь яриулж өгье гээд би залгаад утсаа өгсөн. Тэгэхэд овоо ойлгочих шиг болсон. Гэтэл нэг залуу нь гэнэт уурлаад пизда гэж хараагаад, иргэдтэй харьцдаг цонхоор цээжин биеэ оруулж ирж орилоод ажлын notebook авч над руу шидсэн. Тэгэхээр нь би өрөөнөөсөө гарч очоод чи яагаад байгаа юм гэхэд миний нүүр хэсэг рүү хэд хэд цохиод авсан. Тэгээд би заамдаад барьцалдахад дахиж намайг нэлээн хэд нүүр хэсэг рүү цохисон. Нэг удаа гуя хэсэг рүү өшиглөсөн. Тухайн залуугийн ээж нь журмын хашаанаас гарч ирээд салгаад хүүхдээ машинд суулгасан. Манай ажлын залуу цагдаа дуудчихлаа байж байгаарай та нар гэж хэлсэн. Тэгээд ажлынхаа өрөөнд ороод сууж байтал нөгөө хүмүүс машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Тухайн машин нь зам тээврийн ослоор орж ирсэн. Миний нүүр хэсэг рүү 7 удаа цохиж, гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.ын гэрчээр өгсөн: “20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчим ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаад журамлагдсан машины урд гүпэрийг авч яваад сольё гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь бид нар тайлбарлах гээд цонхоор *******д тайлбарлаж өгсөн. Бид нарыг тайлбарлаж байгааг ойлгохгүйгийн нүүр рүү цонхоор орж ирээд цохиод байсан. Тэгээд гараад тухайн *******тэй барилцаж аваад байсан. Тэгэхээр нь би хойноос нь очоод тэр хоёрыг салгаад шууд 102-т дуудлага өгсөн...гийн нүүр рүү нь дотор байхад 1 цохиод гадаа гарсан. Түүний дараа дахиад нүүр рүү нь 4-5 удаа баруун гараараа цохиж байсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1039 дугаартай Н.гийн биед зүүн 1-р шүдний сулрал, хүзүүний цус хуралт, цээжний зулгаралт, баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн 1-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.гийн өгсөн: “Бусад гэмтлүүд болох хүзүүний цус хуралт, цээжний зулгаралт, баруун гуянд цус хуралт зөөлөн эдийн няцралт зэрэг нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

5.  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Баянгол дүүргийн 11-р хороонд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн журмын хашаа болох ТС-11 ийн 20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийхэд 14 цаг 47 минутад ******* овогтой ******* нь хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн юүдэнтэй куртик, цайвар өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй 170 орчим см өндөртэй эрэгтэй байх хамт хар ноосон малгай, хар куртик, хар өмд, хар гуталтай 170 см өндөртэй эрэгтэй хүнтэй ТС-11 журмын хашааны иргэдтэй харьцдаг цонхоор бүртгэгч хар саравчтай малгай, улаан цамц, хар бэлтгэлийн өмд, хар цагаан алаг пүүзтэй 180 см орчим өндөртэй Н.тэй харьцаж байгаад О.******* нь хөөе лалар минь яагаад байгаа юм, зүгээр байгаарай, чиний юм биш байгаа биз дээ. Хүнтэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд цонхоор нь цээж хэсгээ оруулаад ажлын notebook-ийг нь авч шидэхэд бүртгэгч Н. өрөөнөөсөө гарч гадаа байсан О.******* дээр очоод чи яагаад байгаа юм. Яах гээд байгаа юм гэж хэлэхэд О.******* нь Н.гийн нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа, зүүн гараараа нэг удаа цохив. Тухайн үед О.*******гийн ээж гэх улаан малгай, хар нүдний шил, саарал хүрэн өнгийн урт куртиктэй, мөнгөлөг өнгийн бойтог өмссөн 40 орчим насны 160-165 см орчим өндөртэй эмэгтэй журмын хашаанаас гарч ирэх бөгөөд салгах гэж оролдож байгаа дүрс байв. О.*******, Н. нар нэгнээ заамдалцаж барьцалдахад О.******* Н.г баруун гараараа нүүр хэсэг рүү нь 7 удаа цохиж, зүүн хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь 1 удаа өшиглөж байгаа дүрс бичлэг байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******гийн яллагдагчаар өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Бид 2 тухайн үед тус журмын хашаанаас машины гүпэр авч яваад янзлах тал дээр үл ойлголцоод маргалдажг гэмтээсэн тус үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал) шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 74-87 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч О.******* нь 20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг 47 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “БАЯНХАЯАБУСА” ХХК-ийн “ТС-11” нэртэй тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын ажилтан хохирогч Н.тэй “журмын хашаанд саатуулагдсан автомашины гүперийг авч явж солино” гэсэн шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар руу баруун гараараа олон удаагийн үйлчлэлээр цохиж, баруун гуя руу нь өшиглөж, зүүн 1-р шүдний сулрал, хүзүүний цус хуралт, цээжний зулгаралт, баруун гуяны цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Т.гийн хохирогчоор өгсөн: “...Гэтэл нэг залуу нь гэнэт уурлаад пизда гэж хараагаад, иргэдтэй харьцдаг цонхоор цээжин биеэ оруулж ирж орилоод ажлын notebook авч над руу шидсэн. Тэгэхээр нь би өрөөнөөсөө гарж очоод чи яагаад байгаа юм гэхэд миний нүүр хэсэг рүү хэд хэд цохиод авсан. Тэгээд би заамдаад барьцалдахад дахиж намайг нэлээн хэд нүүр хэсэг рүү цохисон. Нэг удаа гуя хэсэг рүү өшиглөсөн...Миний нүүр хэсэг рүү 7 удаа цохиод,  гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Ч.ын гэрчээр өгсөн: “...*******д тайлбарлаж өгсөн. Бид нарыг тайлбарлаж байгааг ойлгохгүйгийн нүүр рүү цонхоор орж ирээд цохиод байсан....гийн нүүр рүү нь дотор байхад 1 цохиод гадаа гарсан. Түүний дараа дахиад нүүр рүү нь 4-5 удаа баруун гараараа цохиж байсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 27-28 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1039 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), Шинжээч Т.гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 44-45 дахь тал), О.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Бид 2 тухайн үед тус журмын хашаанаас машины гүпэр авч яваад янзлах тал дээр үл ойлголцоод маргалдажг гэмтээсэн тус үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч Н.гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.******* нь хохирогчийн нүүр хэсэгт гараараа олон удаагийн үйлчлэлээр цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч О.******* нь 20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг 47 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “БАЯНХАЯАБУСА” ХХК-ийн “ТС-11” нэртэй тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын ажилтан хохирогч Н.г ажлын байран дээрээ байхад нь “журмын хашаанд саатуулагдсан автомашины гүперийг авч явж солино” гэсэн шалтгаанаар маргалдаж түүний нүүр хэсэгт баруун гараараа олон удаагийн үйлчлэлээр цохиж, баруун гуя руу нь өшиглөж, зүүн 1-р шүдний сулрал, хүзүүний цус хуралт, цээжний зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос О.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Төв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Н.гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...О.*******гээс 1.070.000 төгрөгийн хохирол авсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ...” гэж мэдүүллээ.

Хохиролтой холбоотойгоор хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний 70.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 41 дэх тал), “Orion Sky” ХХК-ийн яс нөхөн имплант суулгах шаардлагатай гэсэн эмчийн бичиг баримтууд (хавтаст хэргийн 42 дахь тал)-д тус тус авагдсан байна.

Дээр дурдагдсан 70.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч О.******* нь хохирогч Н.д 1.070.000 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин хохирогч Н. нь цаашид эмчилгээ хийлгэвэл иргэний журмаар нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.*******гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Шүүгдэгч нь бага насны буюу 1 нас 8 сартай хүүхэдтэй гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Иймд шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас 260 хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

О.*******г 20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заанаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.******* хохирогч Н.гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэрэг нь 20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 114 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарах үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгохгүйг дурдаж байна.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:           

1. овогт *******гийн *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н. цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.*******гээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ