Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/348

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч-хохирогч П.*******,

шүүгдэгч Н. /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305000000682 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:УП*******/, ******* овогт *******ын *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эн Ар Жи” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:У393041111/, овогт ийн .

Шүүгдэгч П.******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Ар Жи” ресторанаар үйлчлүүлж байхдаа зөөгч ыг үг хэлээр доромжилж, улмаар толгой,нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н. нь мөн цаг хугацаанд тус ресторанаар үйлчлүүлж байсан П.*******ийг зөөгч ыг зодлоо гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, улмаар П.*******ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Ар Жи” ресторанаар үйлчлүүлж байхдаа зөөгч ыг үг хэлээр доромжилж, улмаар толгой, нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

 шүүгдэгч Н. нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Ар Жи” ресторанд ажлаа хийж байхад тухайн ресторанаар үйлчлүүлж байсан П.*******ийг зөөгч руу дайрч, зодлоо гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, улмаар П.*******ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хүний биед үзлэг хийсэн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

Хохирогч ын “... “Эн Ар Жи” лоунжийг манай ах, эгч ажиллуулдаг бөгөөд би хичээлээ тараад завтай үедээ бармен хийдэг. 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед согтуу нэг залуу бага насны хүүхэдтэйгээ орж ирээд ариун цэврийн өрөө орчхоод гарахад би үйлчлүүлж магадгүй гээд өөдөөс нь харсан чинь үхсэнээ харсан юм гэхээр нь би зүгээр харж байна шүү дээ ахаа гэж хэлсэн. Тэгээд над руу ойртож ирээд гудамжны гичий, янхан минь чам шиг гэр оронгүй юм, намайг харлаа гээд над руу дайрсан ба би зааланд суугаад хоол идээд сууж байхад шууд миний нүүр рүү цохиод авсан. Би босож зогсоод хойш нь түлхсэн чинь буцаж ойртож ирээд чам шиг юм надад хүрлээ гээд нүүр, толгой руу 5 удаа дарааллаад цохисон. Ингээд би орилсон чинь гал тогооноос гарч ирсэн чинь тэр согтуу залуу нь хэн юм гээд дайраад эхэлсэн, тэгээд тайвшруулах гээд үзсэн чинь өөдөөс нь цохиод байхаар нь нүүр рүү нь нэг удаа цохисон чинь хөмсөг нь сэтэрчихсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

Хохирогч П.*******ийн “...Би уг өдрийн өглөө босоод 11 цагийн үед ганцаараа нэг шил архи уучхаад 3 настай хүүхдээ дагуулаад гэрээсээ гарсан. Дэлгүүр орж хүүхдэдээ  ундаа авч өгчхөөд дахиж уух гээд Модны Хоёрын уулзвар дээрх “Эн Ар Жи” нэртэй лоунжид орсон. Ороод би юм захиалсан эсэхээ, хүнтэй юу ярьсан эсэхээ санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд нэг үл таних эрэгтэй миний нүүр рүү цохиход би бага зэрэг ухаан орсон. Тэгсэн зөөгч эмэгтэй цагдаад дуудлага өгсөн ба намайг яагаад цохиж байгаа юм бэ гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3394 дугаартай “ын биед зүүн хацарт цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйх, 2 хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3356 дугаартай “П.*******ийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Яллагдагч П.*******ийн “Би уг өдрийн өглөө босоод 11 цагийн үед ганцаараа нэг шил архи уучхаад 3 настай хүүхдээ дагуулаад гэрээсээ гарсан. Дэлгүүр орж хүүхдэдээ ундаа авч өгчхөөд дахиж уух гээд Модны хоёрын уулзвар дээрх “Эн Ар Жи” нэртэй лоунжид орсон. Ороод би юм захиалсан эсэхээ хэнтэй юу ярьснаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд үл таних эрэгтэй миний нүүр рүү цохиход би ага зэрэг ухаан орсон. Тэгсэн зөөгч эмэгтэй цагдаад дуудлага өгсөн ба та намайг яагаад цохиж байгаа юм бэ  гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал)

Яллагдагч Н.н “Би Эн Ар Жи ресторанд тогооч хийдэг бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд гал тогоондоо ажиллаж байхад үйлчлэгч эгч Дэлгэрмаа ирээд зааланд Энхүүшийг /Эрдэнэжаргал/ хүн зодоод байна гэж дуудахаар нь пабын зааланд очиход согтуу үл таних нэг залуу зөөгч Энхүүш рүү дайрчихсан ширээний наана, цаана зогсож байсан. Тэгэхэд би юу болж байгаа талаар асуухад согтуу залуу над руу хандан чи хэн нь юм гээд дайрахаар нь би тайвшруулаад салгаж холдуулсан. Тэгээд Энхүүш рүү дайрч байсан согтуу залууг буйдан дээр суулгах үед ресторанд байсан хүн болгон руу дайраад байсан. Тэгээд би согтуу залууд хандан тайвшир хөгшөөн гэж хэлэх үед намайг баруун гараа атгаж байгаад зүүн шанаа руу 1 удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараа атгаж байгаад согтуу залуугийн зүүн шанаа руу нь 1 удаа цохих үед хөмсөгнөөс нь цус гарахаар нь би дараад авсан. Тэгээд намайг доороос цохиод байсан. Энэ үед цагдаа нар орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч П.******* нь согтуугаар хохирогч ын нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж зүүн хацарт цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйх, 2 хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н. нь хохирогч П.*******ийн нүүрэн тус газар гараараа цохиж зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.*******, Н. нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч , П.******* нарт учирсан хөнгөн хохиролд хохирогч нараас гомдол саналгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 67-69 дэх талд) гаргасан байх тул шүүгдэгч П.*******, Н. нарыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.*******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарын тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.*******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.*******, Н. нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******, Н. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******, овогт ийн нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт П.*******, Н. нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******, Н. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ