| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2018/03149/И |
| Дугаар | 182/ШШ2019/00170 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2019/00170
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: З.Ад холбогдох
229.415 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.А нь манай ‘'Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 12 сарын 05-ны өдөр 22198413 тоот гэрээ байгуулж дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ авсан, мөн багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 643.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy J7 Lte Black rap утасны төлбөрийг 24 cap хуваан төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй үнээр зээлээр авсан.З.А нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2018 оны 06, 07, 08-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 229.415 төгрөг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд З.Агаас дугаарын үйлчилгээний төлбөр 29.693 төгрөг, Samsung Galaxy J7 Lte Black rap утасны төлбөр 199.721 төгрөг нийт 229.415 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
З.А миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 229.415 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь гэрээнд заасны дагуу нэхэмжилж буй учраас энэхүү нэхэмжлэлийг урьд төлж байснаар буюу сард 35.000 төгрөгөөр төлж барагдуулмаар байна. 2019 оны 1 сарын 20-нд 35.000 төгрөг, 2 дугаар сарын 20-нд 35.000 төгрөг, 3 дугаар сарын 20-нд 35.000 төгрөг, 4 дүгээр сарын 20-нд 35.000 төгрөг, 5 дугаар сарын 20-нд 35.000 төгрөг, 6 сарын 20-нд 54.415 төгрөгийг, нийт 229.415 төгрөгийг дээрх графикийн дагуу төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч З.Ааас Samsung Galaxy J17 Lte Blank гар утасны төлбөрийн үлдэгдэл 229.415 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч З.А нь Samsung Galaxy J17 Lte Blank гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 643.000 төгрөг, хөнгөлөлттэй үнэ 591.000 төгрөг, 24 сарын хугацаатай зээлээр авсан болох нь худалдах, худалдан авах гэрээ болон нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Samsung Galaxy J17 Lte Blank утас худалдах, худалдан авах гэрээний гар утасны үндсэн үнэ 643.00 төгрөг, хөнгөлөлттэй үнэ 591.000 төгрөг, сарын төлбөр 24.625 төгрөг гэжээ.
Хариуцагч З.А нь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.
Samsung Galaxy J17 Lte Blank гар утас худалдах, худалдан авах гэрээний 3.3-д “Зээл эсхүл хөнгөлөлттэй нөхцөлөөр гар утас, төхөөрөмж худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол үүрэн холбооны болон бусад төлбөрийг 100 хувь бүрэн төлж, гар утас, төхөөрөмжийн үндсэн үнээс өмнө төлөгдсөн дүнг хасаж зөрүү төлбөрийг /ашигласан сараас хамаарч зөрүү төлбөр буурна/ төлж барагдуулна” гэж зааснаас үзэхэд үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөр нэхэмжилснийг буруутгах боломжгүй юм.
Иймд хариуцагч З.Ааас 229.415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь энэ өдөр товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба өнөөдрийн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН