Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/271

 

                                                           

 

 

 

 

2023          04         18                                2023/ШЦТ/271

 

 

                           

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Л.Содбаяр,

Шүүгдэгч Р.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.От холбогдох эрүүгийн 2311 00431 0380 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Р.О, 1975 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Аэродромын техникч мэргэжилтэй, Эй .... Эйч Сервис .....ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны ..... оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.О нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди төвийн урд байрлах “Мега элэктроникс” гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллаж байсан хохирогч Б.Згийн “Самсунга А32” загварын гар нууцаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь:

Шүүгдэгч Р.Оээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би тухайн үед ажлаа хийгээд явж байсан. Тэр дэлгүүр рүү орохдоо урд өдөр нь охин утсаа гээсэн болохоор нь утас зээлэх гэж орсон. Тэгээд лангуун дээр эзэнгүй утас байхаар нь өөрийгөө утас оллоо гэж бодоод авсан. Энэ нь буруу зүйл байна..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Р.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-45/ “..Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди төвийн урдах Мега электроникс ХХК-ний гар утас худалдааны төвийн лангуун дээр байсан самсунг А32 загварын гар утас байхаар нь авчихсан тэгээд тэр гар утас нь болохоор яг ч тэр үзүүлэгний гар утас биш байсан харагдаж байсан тэгээд би тэр гар утсыг нь аваад гараад яваад өгсөн тэгээд би тэр гар утсыг нь ямар учраас авчихсан юм бэ гэвэл би өөрөө хүүхэддээ түүнийг гар утсаа алдчихсан гэхээр нь олж байгаа нь гэж энэ асуудлыг гаргаж будилчихлаа ингээд би өөрөө бусдын гар утсыг нь хулгайлж авсан буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Згоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-7/ “..Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди гар утас худалдааны төвийн урд байдаг “Мега электроникс” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан юм. Ажил дээрээ өглөө 11 цагийн үед ирээд хувцсаа сольчихоод тухайн үедээ Самсунг А32 загварын утсаа үзүүлэнгийн ширээн дээр тавиад үлдээчихсэн байсан юм. Тэгээд дэлгүүртээ байж байгаад өдөр 12 цагийн үед утсаараа ярих гээд ширээн дээрээс авах гэсэн чинь алга болчихсон байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 11:50 цагийн үед манай дэлгүүрт орж ирсэн байсан эгч өөрийнхөө барьж явсан утсан дээр давхралдуулж бариад аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Дүрс бичлэгийн камерт үзлэг хийсэн Мөрдөгчийн 2023 оны 02 сарын 02- ны өдрийн тэмдэглэл /хх-20-26/, Мөрдөгчийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Самсунг А32 загварын гар утас 1 ширхэг, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй..” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-27/, Мобиком корпорацийн 2023 оны 02 сарын 20-ны өдрийн 4/1831 дугаартай “..354053462115602 и-мэй кодтой утсанд ...............УП04281140 ашиглаж байна...” гэх албан бичгийн хариу /хх-18/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЧД1-23-145 дугаартай “...375.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-28-29, шүүгдэгч Р.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-53/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Р.О нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Оийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Оээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Р.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.От дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.З нь хохирлоо биет байдлаар буцаан авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.О нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Р.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О нь оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Р.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        

 

       Б.МӨНХБАЯР