Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 230000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******н *******,1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Жаргалант сумын 05 дугаар (*******) багийн тоотод оршин суудаг, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680’000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар: ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч Т.*******ийг гэрч М.*******ын фейсбүүкт байршуулсан “бяруу авна” гэх зарын дагуу хохирогч Г.тэй холбогдож ******* аймгийн ******* суманд байх бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед хохирогчоос 1’000’000 төгрөгийг бэлнээр авч залилсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үл таних хүнтэй гар утсаар холбогдогч үхэр худалдан авахаар бусдад урьдчилгаа гэж 1’000’000 төгрөг өгч залилуулсан гэх гомдол, мэдээллийг ...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 цаг 05 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хохирогч Г.ийн “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймагт өөрийнхөө том оврын автомашинтай ирсэн. ******* аймагт ирэхдээ эхнэр Сэнднасангийн төрсөн дүү М.*******ын хамтаар ирсэн. ...М.******* надад Говь-******* аймагт манай ах дүү хамаатан садангууд ******* аймагт үхэр мал хямд байдаг гэнэ, үхэр мал худалдаж авах гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.*******аар за тэгвэл чи ******* аймгийн фейсбүүк зарын групп дээр үхэр, бяруу худалдаж авна гээд зар тавьчих гэж хэлсэн. Тухайн зарын доор дүү М.*******ын утасны 80704712 дугаарыг тавьсан. Манай дүү *******ын 80704712 гэсэн дугаар луу 88704833 гэсэн дугаараас залгасан бөгөөд үхэр зарна гэсэн хүн ярьж байна гэхээр нь би М.*******ын утсыг авч ярьсан. Тэгэхэд нэг хүн байсан ба “100 гаруй бяруу байна, зарна” гэж хэлсэн. Би тухайн хүнээс нэг бяруу хэдээр зарах юм бэ? гэхэд тэр хүн надад “нэг бяруу 60’000 төгрөгөөр зарна, би ******* аймгийн ******* сумын хүн байна аа, энд цас ихтэй, зудтай жил болж байгаа болохоор бяруу хямд зарна” гэсэн. Би тэр хүнд 50 бяруу худалдаж авъя, та ******* аймагт оруулаад ирээч гэхэд “за за тэгвэл ******* сумаас ачаад оруулж өгч болно, эндээс машин хөлсөлж явах болж байна, тээврийн хөлс, түлшний мөнгө 1’000’000 төгрөг өгчих” гэж хэлсэн. ...би тухайн 88704833 дугаарын хүнтэй яриад урьдчилгаа тээврийн хөлсний зардал 1’000’000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгтэл тэр надтай утсаар ярьж байсан “******* аймгийн Жаргалант сумын төв дээр манай охин байдаг юм аа, тэр охинд наад мөнгөө өгчихөө” гээд надад охиныхоо дугаар гээд 85870404 гэсэн дугаарыг өгсөн. Би тэр 85870404 гэсэн дугаар луу залгаж ярихад нэг хүн утсаа авахаар нь бяруу зарна гэсэн айлын охин нь мөн үү гэхэд надад тиймээ мөн байна гэж хариулсан. Тэгээд намайг ******* аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би явж очоод 85870404 гэсэн дугаар луу залгахад нэг гарч ирэхээр танай ээжтэй утсаар ярьсан чамд 1’000’000 төгрөг өгчих гэнээ гэж хэлсэн. Тэгэхэд тэр за тэгвэл надад наад мөнгөө бэлнээр өгчих гэж хэлсэн. Тэгээд би төв ХААН банкны АТМ-ээс бэлнээр 1 сая төгрөг аваад автомашин дотроо тоолоод тухайн д өгсөн юм. Тэр г буцаад Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд буулгасан ба өөрийгөө Засаг даргын тамгын газарт, Халамжийн газарт ажилладаг гэж хэлсэн. Тэр мөнгө өгсөн өдөр болохоор 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг 27 минутын үед өгсөн юм. Тэр өдрөөс хойш тухайн 2 хүнтэй ээлжлэн утсаар яриад 4 хоног хүлээсэн. Тухайн хүмүүс “автомашин эвдэрчихлээ, ******* суман дээр ирсэн байна, гагнуур хийж байна, ачиж явж байсан 2 бяруу үхсэн, ******* сумаас гарч явж байгаад дахиад машин эвдрээд ******* суман дээр ирсэн байна” гэх мэтээр худлаа ярьсан. Би тэр д анх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 сая төгрөг өгөхдөө иргэний үнэмлэхийн хуулбарынх нь зургийг гар утас дээрээ дарж авсан юм. Тэгээд тэр нэрээр нь хайсаар байгаад ******* аймагт амьдардаг, ямар нэгэн газарт ажил хийддэггүй хүн болохыг олж мэдсэн. Тэгээд уулзахад тэр Т.******* гэдэг н ээж нь ******* суманд байдаггүй, анхнаасаа надтай худлаа ярьсан байсан. Тэр ээж нь гээд 88704833 дугаараар яриад байсан хүн болохоор Т.******* өөрөө байсан ба надтай настай хүн болоод хоолойгоо өөрчлөөд яриад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);

- Гэрч М.*******ын “...би 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Jargal Jargal гэх нэртэй профайл зураггүй фейсбүүк хаягаасаа ******* аймгийн нэгдсэн зарын групп гэх фейсбүүк бүлгэмд “бяруу их хэмжээгээр авна” гээд доор нь өөрийнхөө 80704712 гэсэн дугаараа тавиад пост оруулж зар тавьсан. Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 88704833 дугаараас над руу залгаж холбогдоод бяруу зарна гэж ярьсан. Тэгэхээр нь би Г. ахад утсаа өгөөд ахыг яриулсан. Тухайн үеэс хойш дандаа ах Г. тэр хүнтэй ярьсан. Тэгтэл тэр худлаа яриад ах Г.ийг залилсан байсан. Тэр хүний ээжийнхэн дугаар 80704833 гэсэн дугаар, харин өөрийнхөн дугаар 85870404 гэсэн дугаар гэж байсан. Сүүлд яриад байсан хоёр хүн болохоор ээж охин хоёр биш харин нэг хүн болж таарсан. ...Тэр г ******* аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын үүднээс Г. ах бид хоёр машинтай очиж аваад төв хаан банкны АТМ-ээс Г. ах 1’000’000 төгрөг бэлнээр авч гарч ирээд машин дотор өгсөн. Тухайн мөнгийг өгөхдөө тэр н иргэний үнэмлэхийн хуулбарыг Г. ах гар утас дээрээ зургийг нь дарж авсан. Тэр хүнийг *******н ******* гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);

- Хохирогч Г.ийн гар утсанд үзлэг хийсэн “...Хохирогч Т.ийн Vivo нэртэй хар өнгийн гар утас байх бөгөөд тухайн гар утасны Albums цэс рүү ороход ...зураг байх бөгөөд тухайн зураг руу орж харахад *******н *******ийн иргэний үнэмлэхийн хуулбарын зургийг дарсан байв. Тухайн цэсээс гараад фейсбүүк мессеж хэсэг рүү ороход хүмүүсийн нэртэй чат мессежнүүд байх бөгөөд тэдгээрийн дотор Tumenolzii Ariunbileg гэх нэр байх бөгөөд тус чат мессеж рүү дарж ороход “ta awhaargui bolson uu” гэсэн бичиглэлтэй 3 хэсэг үхэрнүүдийн зураг байлаа. Тухайн хэсгээс гарч мессеж хэсэг рүү ороход Byruu гэж хадгалсан 85870404 гэх дугаартай харилцан зурвас бичиж илгээсэн байсныг тэмдэглэл үйлдэн 12 ширхэг гэрэл зургаар бэхжүүлэв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас);

- Шүүгдэгч Т.*******ийн яллагдагчаар өгсөн “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн зарын нэгдсэн группт бяруу тугал авна гэсэн зар байхаар нь зарын дор байсан 80704712 гэсэн дугаар луу залгаад зарын дагуу ярьж байна танайх бяруу худалдаж авах гэж байгаа юм уу гэж асуусан чинь тийм гэсэн. Тэгэхээр нь би та надад урьдчилгаа 1’000’000 төгрөг өгчих тэгээд би тугал бяруу аваачиж өгье гээд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тухайн хүнтэй очиж уулзаад бэлнээр 1 сая төгрөг авсан ба 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумаас нийт 20 ширхэг бяруу авчирч өгнө гэж худлаа хэлээд авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) зэргээр гэрч М.*******ын “******* аймгийн зарын нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд нийтэлсэн “бяруу их хэмжээгээр авна” гэсэн зарын дагуу шүүгдэгч Т.******* өөрийн 88704833 дугаараас гэрч М.*******ын 80704712 гэх дугаарын утас руу залгаж ярьсан байна. Улмаар шүүгдэгч Т.******* гэрч М.*******аар дамжуулан хохирогч Г.тэй холбогдож өөрийгөө ******* аймгийн ******* суманд байдаг гэж танилцуулан цас ихтэй байгаа тул хямд үнээр олон тооны бяруу зарна, ******* сумаас Жаргалант сум руу хүргэж өгнө гэж итгүүлж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын нутагт хохирогчтой уулзаж бэлнээр 1’000’000 төгрөгийг авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.

Шүүгдэгч Т.*******ийн хохирогч Г.ээс “өөрийгөө ******* аймгийн ******* суманд байдаг гэж танилцуулан цас ихтэй байгаа тул хямд үнээр олон тооны бяруу зарна, ******* сумаас Жаргалант сум руу хүргэж өгнө гэж итгүүлж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын нутагт хохирогчтой уулзаж бэлнээр 1’000’000 төгрөгийг авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

2.2. Шүүгдэгч Т.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас), мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт зэргээр шүүгдэгч Т.******* нь урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680’000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Хохирогч Г. “Надад тэр 1 сая төгрөгөөс гадна 300’000 төгрөгийн хохирол гарсан. Тухайн хүнтэй утсаар ярьж байхдаа ******* сум руу автомашин хөлсөлж хүн явуулсан, ******* сум руу автомашин хөлсөлж явуулсан гээд надад 300’000 төгрөгийн хохирол дээр нь бас гарсан” гэж (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), “...Т.******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 400’000 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 200’000 төгрөг нийт 600’000 төгрөг миний 5862212011 дугаарын дансанд шилжүүлж өгсөн байгаа одоо үлдэгдэл 700’000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) тус тус мэдүүлжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 1’000’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч Т.******* 600’000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн дээрх мэдүүлэг болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтууд (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас)-аар нотлогджээ. Иймд шүүгдэгч Т.*******ээс 400’000 (=1’000’000₮-600’000₮) төгрөгийг гаргуулан хохирогч Г.эд олгох үндэслэлтэй.

Хохирогч уг гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас ******* аймгийн *******, ******* сумууд руу автомашин хөлсөлж 300’000 төгрөгийн зардал гаргасан гэх ба энэхүү зардлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчид учирсан хор уршгийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, түүнийг нотолсон санхүүгийн баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байх боловч хүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангуулахаар хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 300’000 төгрөгийг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч *******н *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох” гэх санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

3.2. Шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн буюу өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, түүнд оногдуулсан торгох болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлын арга хэмжээ авсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.3. Шүүгдэгч Т.*******ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд иргэн Т.Хишигтогтохыг ажилд оруулж өгнө гэх нэрийдлээр хуурч, түүнээс гурван удаагийн үйлдлээр нийт 1’350’000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн байна. Тодруулбал шүүгдэгчийн тэнсэнгийн хугацаа 2023 оны 5 дугаар сард дуусах байтал шүүгдэгч 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу тэнсэнгийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэдэг. Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найман) сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.*******т энэхүү шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь оногдуулсан 8 (найман) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй.

3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ам бүл зургаа, нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдлыг нь харгалзан түүнд эдлүүлэхээр тогтоосон 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ялыг чүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

3.6. Мөрдөгч 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Т.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 13 дугаар хуудас) авсан байх ба энэ хэрэгт болон ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь холбогдуулан шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон зөвшөөрлөөр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, .6, .7, .8, .10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найман) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.*******т энэхүү шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь оногдуулсан 8 (найман) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******т эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг чүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.******* нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч Т.*******ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400’000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.эд олгож, хохирогч Г. нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 300’000 төгрөгийг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА