Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 182/2019/00021/И |
Дугаар | 182/ШШ2019/00332 |
Огноо | 2019-02-25 |
Маргааны төрөл | Хадгалалт, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2019/00332
2019 оны 02 сарын 25 өдөр Дугаар 182/ШШ2019/00332 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХКнд холбогдох
5.637.600 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие Ж.Э нь 2017 оны 12 сарын 13-ны өдөр М ХХК-той хадгаламжийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр өдөрт 3000 төгрөг, cap 84.000 төгрөг байршуулах, хадгаламжийн сарын хүү 1,5 хувийн хүүтэй /сар бүр хүүг тооцож үндсэн хадгаламжид нэмнэ/-гээр 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Ингээд нийт хадгаламжийн хугацаанд нийтдээ 5.200.000 төгрөгийг М ХХК дансанд байршуулсан байх бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусахад гэрээ сунгах зорилго байхгүй учир М ХХК-иас дээрх мөнгийг гаргуулан авахаар бичгээр хандсан боловч гаргаж өгөхгүй байна. Миний бие гэрээнд заасан хугацаанд тогтмол мөнгөн дүнг нэмэгдүүлж байсан хадгаламжийн дэвтрээр тогтоогдоно. Одоо тус талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээний хугацааг цааш сунгах шаардлага байхгүй, мөн М ХХК нь үйл ажиллагааны хувьд доголдолтой болсон тул гэрээнд заасан хугацааны хадгаламжийн хүү, хуримтлуулсан хадгаламжаа авах талаар хандахад гаргаж өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч М ХХК-оос өөрийн хадгалуулсан үндсэн мөнгө болон хадгаламжийн хүүний хамт нийт 5.637.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч М ХХКнд холбогдуулан 5.637.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч М ХХКнд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хадгаламжийн гэрээ байгуулан, дэвтэр нээлгэн, уг гэрээгээр өдөрт 3000 төгрөг, сард 84.000 төгрөг байршуулах, сарын хүү 1.5, 12 сарын хугацаатай гэрээг байгуулжээ.
Зохигчийн хооронд байгуулсан хадгаламжийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон тул хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хадгаламжийн үндсэн мөнгө 5.200.000 төгрөг, хүү 437.600 төгрөг, нийт 5.637.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь гэрээ болон хуульд нийцсэн тул хариуцагчаас 5.637.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН