| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2227001400147 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
******* Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ******* хороо малчин 2 гудамж од хаягт бүртгэлтэй одоо Сонгинохайрхан дүүрэг ******* хороо *******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь - улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орох чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөөний 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт улсын чанартай А0301 хатуу хучилттай зам дээр ******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж ослын улмаас - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан , нарын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нөхөр, хүүхэд, эгч, эгчийнхээ нөхөртэй хамт баяр үзээд ирье гээд явж байсан. Бид тухайн үед инээлдээд л явж байсан. Гэтэл гэнэт машин үрүүл булаагаад би цааш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “.. нь манай ээж байгаа юм миний хойд эцэг, манай ээжтэй хамт амьдраад 15 жил болж байна. Би айлын том охин эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Манай бага эмэгтэй дүү одоо 13 настай манай хойд эцгийн хүүхэд байгаа юм. Эрэгтэй дүү маань одоо 25 настай. Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн охиноос болсон явдлын талаар сонссон. *******, болон , нар хаашаа ямар ажлаар явж байгаад осолд орсон талаар би мэдээгүй байсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлнэ. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуу/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Би урьд мэдүүлэг өгөхдөө тухайн үеийнхээ сэтгэл санааны байдлаасаа болж гомдолтой, хуулийн дагуу шийдүүлнэ гэж мэдүүлсэн байна. Одоо бол надад болон манай дүү нарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо манай эгч *******гийн биеийн байдал хүнд байгаа, сэтгэл санаа нь тогтворгүй, тухайн үед явж байгаад ямар санаатай осолдсон биш дээ. Надад болон манай дүү нарт *******гийн ар гэрээс нөлөөлсөн зүйл байхгүй. Одоо эгч *******гийн биеийн байдлыг нь тэнхрүүлж авмаар, хуулийн хариуцлага хүлээх л байх, гэхдээ шоронд явуулмааргүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуу/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач ах бид 2 Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул хүн байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Зүүнбаян-Улаан сумын дэвшил бригадад наадам болох сургаар талийгаач эгч манай гэрт орж ирээд хэлэхдээ Зүүнбаян-Улаан сум очиж наадам үзье, ах нь ажлаасаа чөлөө авчихсан гэхээр нь эхнэр бид дөрөв хоорондоо ярилцаж байгаад явахаар болсон юм. Тэгээд 03 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарсан Би Улаанбаатар хотоос жолоо барьж яваад Элсэн тасархай дээр нойр хүрээд байхаар нь эхнэртээ хандаж “Миний нойр хүрээд болохгүй байна. Чи жолоо бариадах уу гэхэд эхнэр зөвшөөрсөн. Би хэсэг унтаж байгаад Өвөрхангай аймгийн Бүрд сумын Бумбатын даваа уруудаад явж байхад сэрсэн ба ард сууж явсан миний хүү талийгаач , нар мөн сэрчихсэн байсан. Тэгээд бид нар ойр зуурын юм яриад инээлдээд явж байтал гэнэт эхнэр орилоод засмал зам дээр даялаад л өнхрөөд явчихсан, тухайн үед би хэсэг манаралтын байдалтай байсан ба машин өнхрөөд зогсоход би машины арын суудалд доошоо хараад хэвтчихсэн, машинаас буугаад хартал миний хүү машины хажууд газарт уйлаад мөлхчихсөн, эхнэр машины ард 03-04 метр орчим зайд газарт хэвтчихсэн, талийгаач , нар машины хажууд 20 метр орчим зайд хэвтчихсэн байсан санагдаж байна. Удалгүй 05-10 орчим минутын дараа замд явж байсан хүмүүс зогсоод эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Бумбатын даваа уруудаад явж байхад намайг сэрэхэд хурдын заалт 67-68 км цагийн хурдтай явж байсан. Ер нь манай эхнэр хурдтай яваад байдаггүй. Осол гарах үед ч 70 км цагийн хурдаас хэтрээгүй нэгэн хэвийн хурдтай л явсан. Осол болсны дараа би ахыг харахад дээшээ хараад газарт хэвтсэн нэг талын гуяа гараараа дараад ёолоод хэвтэж байсан. эгч хажуу талаараа газарт хэвтчихсэн ямар ч хөдөлгөөнгүй, бага зэргийн амьсгалтай байсан. Тэгээд би 07 цаг 50 минут өнгөрч байхад 103 руу залгаад дахиж мэдэгдсэн. Түүнээс хойш 08 цаг 40 минутын орчимд 2 эмч ирээд манай эхнэрийг ирж харчхаад эхлээд тэр хүний биеийн байдал муу байна гээд талийгаач ах дээр очоод тариа тариад байгаа харагдсан. Тэгээд манай эхнэр дээр ирээд биеийн байдлыг нь үзээд байж байхад л ах өөд болчихсон байсан. Тухайн эмч нь ахад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлчхээд манай эхнэр дээр ирээд удаагүй байхад ах өөд болсон санагдаж байна. Би тухайн үед манаралтын байдалтай, мөн их сандарсан байсан болохоор яг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Миний зүүн талын дал, баруун талын чээж хэсгээр бага зэргийн хатгаж өвдөж байна. Бусдаар зүгээр, манай хүүгийн хуруу гар нь шалбарсан байсан бусдаар зүгээр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуу/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр дуудлагад очсон. 08 цаг 01 минутад хүлээн авч 08 цаг 28 минутад газар дээр нь очсон. Очих үед 55-60 насны эрэгтэй, эмэгтэй хоёрын эмэгтэй нь нас барсан, эрэгтэй нь нас барж байсан, очоод пүүлс оксиметрээр хуруунд нь хийж үзэхэд хэмжигдэхгүй байсан. Засмал замын хажуугаар хайрган дээр 35-40 орчим насны эмэгтэй биеийн байдал маш хүнд орчны харилцаа бүдгэрсэн зүүн хажуу талаараа хэвтэж байсан. Асуулт асуухад удаан хариулт өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуу/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №88 тоот дүгнэлтэд: “...1.Талийгаач гийн биед баруун талд 01-07-р хавирга эгэмний дунд шугамаар, зүүн талд 01-08-р хавирга суганы дунд шугамаар шууд хугарал, өвчүүний хугарал, баруун, зүүн уушгины язарсан шарх, чээжний хөндийд 2 л шингэн агууламж, элэгний язарсан шарх, зүүн хацар, шанаа, чээж, баруун эгмэнд цус хуралт, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Жишээлбэл: авто ослын үед хүчтэй мөргөх, хүчтэй доргих зэргийн үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч нь авто ослын улмаас чээжинд хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт /хх-ийн 62--р хуу/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №87 тоот дүгнэлтэд “...1. Талийгаач Бгийн биед баруун талд 1-7-р хавирга эгэмний дунд шугамаар, зүүн талд 1-5-р хавирга суганы дунд шугамаар шууд хугарал, өвчүүний хугарал, баруун, зүүн уушгины язарсан шарх, чээжний хөндийд 2 л шингэн агууламж. Элэгний язарсан шарх, зүүн хацар, шанаа чээж, баруун эгэмэнд цус хуралт, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой Жишээлбэл: Авто ослын үед хүчтэй мөргөх, хүчтэй доргих зэргийн үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч Б нь авто ослын улмаас чээжинд хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-72-р хуу/,
******* улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №2747 тоот дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн Тоуоta Рrius маркийн - улсын дугаартай, NHW20-3210530 арлын дугаартай автомашин тоормосны систем, жолооны механизмд эвдрэл гэмтэл байхгүй, явах эд ангийн зүүн урд амортизаторын гол хугарсан гэмтэлтэй байна. 2.Зүүн урд амортизатор хугарсан гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн автомашины эвдрэл нь осол гарахад нөлөөлөхгүй. 4.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-93-р хуу/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч шинжээч П.Шаравжамцын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №02 дугаар дүгнэлтэд “... 1.- улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******гийн ******* /*******/ нь ******* улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан ******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.******* нь “В” ангиллын “жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин” жолоодох эрхтэй байна. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг хэрэг болсон гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн засмал замын хажууд "Тэгш биш зам”-ын тэмдэглэгээ байсан нь тухайн засмал илтгэж байна. Иймээс жолооч ******* нь ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас осол гарсан байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 167-р хуу/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1228 дугаар дүгнэлтэд: ” 1.******* нь Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. 2.*******гийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. ******* гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. ******* гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанаас хойш сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болсон байх боломжтой. 3.******* нь цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. 4.******* нь үйлдсэн хэргээ хариуцах чадвартай. 5.******* нь үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 195-198-р хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №11788 дугаартай дүгнэлтэд: 1.*******гийн биед баруун эгэм ясны хугарал, сээрний 5, 6-р нугалмуудын их биеийн хугарал, хүзүүний 7-р нугалам, сээрний 1-р нугалам, бүсэлхийн 3, 4-р нугалмуудын арын сэртэн, сэрээний 3, 4, 6-р нугалам, бүсэлхийн 1, 3, 4, 5-р нугалмуудын сэртэн хугарал, баруун сүүжний дэлбэн, сүүжний тогоо, зүүн суудал яс тус тус зөрөөгүй хугарал, бүсэлхий ууцанд зулгаралт, ууцанд шарх, сээрэнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 79-81-р хуу/,
Шүүгдэгчийн өвчний талаар баримт /хх-ийн 82-84-р хуу/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №2747 дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius” маркийн - улсын дугаартай, NHW20-3210530 арлын дугаартай автомашин тоормосны систем, жолооны механизмд эвдрэл гэмтэл байхгүй, явах эд ангийн зүүн урд амортизаторын гол хугарсан гэмтэлтэй байна. Зүүн урд амортизатор хугарсан гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн автомашины эвдрэл нь осол гарахад нөлөөлөхгүй. 4.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-93-р хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-р хуу/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140-р хуу/,
Хохирогчийн ар гэрийн зүгээс бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 142-154-р хуу/,
Өмгөөлөгч Г.Гандөшийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 158-159, 179-181-р хуу/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “хүсэлт хангахаас татгалзах” тухай тогтоол /хх-ийн 160-161-р хуу/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 195-198-р хуу/,
Гялс төвийн эрүүл мэндийн шинжилгээний хариу /хх-ийн 19******* хуу/,
“Бичил глобус” финанс ББСБ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001423 дугаартай Авто тээврийн үндэсний төвд гаргасан албан бичиг /хх-ийн 242-р хуу/,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0585019 дугаартай акт /2-р хх-ийн 25-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь - улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт орох чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөөний 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт улсын чанартай А0301 хатуу хучилттай зам дээр ******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж ослын улмаас - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан , нарын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч Г., нарын мэдүүлэг /хх-ийн 36, 39-42, 45, 47-48-р хуу/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62--р хуу/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 87 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-72-р хуу/, ******* улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 2747 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-93-р хуу/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч шинжээч П.Шаравжамцын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 167-р хуу/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1228 дугаартай дүгнэлт /хх-ийн 195-198-р хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11788 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-81-р хуу/, Шүүгдэгчийн өвчний талаар баримт /хх-ийн 82-84-р хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2747 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-93-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-р хуу/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140-р хуу/, хохирогчийн ар гэрийн зүгээс бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 142-154-р хуу/, өмгөөлөгч Г.Гандөшийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 158-159, 179-181-р хуу/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “хүсэлт хангахаас татгалзах” тухай тогтоол /хх-ийн 160-161-р хуу/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 195-198-р хуу/, Гялс төвийн эрүүл мэндийн шинжилгээний хариу /хх-ийн 19******* хуу/, “Бичил глобус” финанс ББСБ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001423 дугаартай Авто тээврийн үндэсний төвд гаргасан албан бичиг /хх-ийн 242-р хуу/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0585019 дугаартай акт /2-р хх-ийн 25-р хуу/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж тус тус ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь “...шүүгдэгчийн хувьд тухайн ослын үйл явцыг дүрсэлж хэлэхдээ машин барьж яваад үрүүл булаагаад гэнэт хатуурсан ингээд замын хажуу руу орсон, түүнээс хойш юм санахгүй байна гэдэг. Мөн миний буруугаас болж ах эгчийнхээ амь насыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, машины дугуй хагарсан байдал давхар нөлөөлсөн гэж үздэг. 2747 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр тусгасан байгаа зүүн хойд дугуйнд байгаа хадаасны талаар шинээр гарч ирсэн нөхцөл байдлын талаар огт дурдаагүй байдаг. Энэ осол гарахад нөлөөлөөгүй гэдэг байдлаар бусад гэмтлийг бичээд тэр гэмтлийг бичээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-т заасан үндсэн шинж нь юу вэ гэхээр авто тээврийн хэрэгслийн жолооч ямар журам ямар заалтыг зөрчсөн бэ гэдгийг үндэслэж дүгнэлтээ гаргадаг. Гэтэл техникийн шинжээчийн дүгнэлт дээр зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг үндэслэлийг бичсэн байсан. Юуг үндэслэж энэ заалтыг зөрчсөн гэж байгааг дүгнэлт хэсэгт бичээгүй. Яагаад вэ гэхээр үзэгдэх орчин хязгаарлагдсан эсэх, ямар шалтгаан нөхцөл байсан эсэхийг тогтоогоогүй. Тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах хүнийг гэж байгаа гэтэл 02 дугаартай дүгнэлтийг тусгай мэдлэг шаардсан шинжээч гаргаагүй байна гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг бүрэн нотолно гэж байгаа гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримт зэргээр тухайн хүний гэм бурууг бүрэн нотлоогүй гэж үзэж байгаа тул гэм буруугийн хувьд эсрэг байр суурьтай байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь нотлох баримтаар тооцохгүй байх тухай шийдвэр гаргана гэж байдаг. Энэ асуудлыг шүүх анхаарч үзэж өгнө үү. Тухайн шинжээчийн дүгнэлт нь гэмт хэргийн үндсэн шинжээ бүрэн нотлохгүй байна гэсэн тайлбарыг хийж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон буруутай үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бөгөөд хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Иймд шүүгдэгч *******г бусдад төлөх, хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийтгэж, шийдвэрлэж өгнө үү. Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Энэ хооронд эрүүл мэндийн хувьд үзүүлэх шаардлагатай зүйл байгаа тул энэхүү хүсэлтийг гаргаж байна...” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан ба шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба шүүхээс оногдуулсан хорих ял шууд биелэгдэх шинжтэй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 , 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 06 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 , 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН