| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох 23270000006 тоот хэргийг 2023 оны дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар баг ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1-р багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 191,487 төгрөгийн хохирол учруулж 27 ширхэг монгол гэрийн унь хийж тээвэрлэж явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...*******г нэг нутгийн хүмүүс учраас танина. Надаас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр болох ******* гэх газраас иргэн *******г нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн хэргийн талаар мэдэхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуу/,
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн 27 ширхэг монгол гэрийн унины бэлдцэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын -р баг төвийн хороолол - тоот хашаанд байх Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хөндлөнгийн гэрч *******, , мэргэжилтэн нарыг байлцуулан эхлэв. 02 метр урттай 2x2 см харьцаатай 10 ширхэг, 02 метр урттай 3x3 см 17 ширхэг нийт 27 ширхэг унины бэлдэц байв...” /хх-ийн 12-15-р хуу/,
Өвөрхангай аймаг Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын -ны өдрийн №05 дугаартай дүгнэлт “...27 ширхэг унины бэлдцийн түүхий эд нь нойтон мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь босоо, шинэс төрлийн мод байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 01 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээг 570,216 төгрөг нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний зүсмэл материалын модны ашиглалтын гарцын итгэлцүүрийг 2,9 хувиар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: Нойтон шинэс мод нь 0,86 шоо метр х 570,216= 22,010х 2,9 =63,829 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуу/,
Эрх бүхий албан тушаалтан ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн даалгавар “...Бат-Өлзий сумын иргэн ******* нь сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлтээр ойд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 63,829 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 191,487 төгрөгийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв...” /хх-ийн 26-р хуу/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны дугаар сарын 02-ны өдрийн №34 дугаартай албан бичиг .....Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дугаар багийн нутаг М46°51'52,02", Е101°52'22," солбилцол бүхий ******* гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй байна...” /хх-ийн 17-р хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 162.0 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх гэмт хэрэг үйлдэж олсон 27 ширхэг монгол гэрийн унийн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 31-32-р хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 520,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх мотоциклийн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 48-49-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 01-р багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 191,487 төгрөгийн хохирол учруулж 27 ширхэг монгол гэрийн унь хийж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-р хуу/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн 27 ширхэг монгол гэрийн унины бэлдцэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуу/,Өвөрхангай аймаг Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дүгээр сарын -ны өдрийн №05 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуу/, Эрх бүхий албан тушаалтан ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн даалгавар /хх-ийн 26-р хуу/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны дугаар сарын 02-ны өдрийн №34 дугаартай албан бичиг /хх-ийн 17-р хуу/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэмт хэрэг үйлдэж олсон 27 ширхэг монгол гэрийн үнийн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 31-32-р хуу/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх мотоциклийн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 48-49-р хуу/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох хорих ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрэн хангасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг дурдав.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******гийн шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй гаалийн бичиггүй, улбар шар өнгийн Даюун загварын мотоцикл,
гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 27 ширхэг монгол гэрийн унийн бэлдэц зэргийг улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хийцийн модон иштэй сүх 1 ширхэг, хар өнгийн төмөр бариултай, цэнхэр өнгийн дамартай, цагаан өнгийн их биетэй, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Жамбалсанжидад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй гаалийн бичиггүй, улбар шар өнгийн Даюун загварын мотоцикл,
гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 27 ширхэг монгол гэрийн унийн бэлдэц зэргийг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хийцийн модон иштэй сүх 1 ширхэг, хар өнгийн төмөр бариултай, цэнхэр өнгийн дамартай, цагаан өнгийн их биетэй, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН