| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ц.Хонгорзул,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ийн *******, овгийн гийн нарт холбогдох эрүүгийн 2327000000025 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, металл боловсруулах машины оператор /токарь-фрезер/ мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрлах 89 авто угаалгад угаагч ажилтай, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо баруун Алтан Өлгий тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******ын *******, регистрийн дугаар ,
2. Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токер операторын мэргэжилтэй, Баатар дулаан ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 6, хойд аав, 4 дүүгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******ийн *******, регистрийн дугаар ,
3. Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Уулс Заамар ХХК-д эксковаторын оператор ажилтай, ам бүл 1, ганцаараа, Өвөрхангай аймгийн Хужирт сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овгийн гийн , регистрийн дугаар ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг оршин суух хохирогч ы гэрийн гадна талд байсан Аксент загварын автомашины Т-15,9JJ загварын 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Тоуоtа Аqua загварын тээврийн хэрэгсэлд ачиж явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн үед *******, *******, гурав манай гэрт ирсэн. Анхандаа юм яриагүй хөдлөөд явж байхад энд нэг ийм дугуй байна авах уу гээд ярьсан. Тэгэхээр нь очоод үзье гээд бөөндөө очсон чинь тэр айл нь гэрэлгүй байсан. Эхлээд 4-үүлээ явах гэж байгаад ыг гэрт нь үлдээгээд бид 3 буцаж очоод машины дугуйг авсан. Тэгээд машинд нь хийж яваад голын цаана нэг айлд дугуйг нууж тавьсан. Тэгээд маргааш өглөө нь ******* намайг ирж аваад Улаанбаатар хот руу явсан. Гэтэл 22-ын товчоон дээр цагдаад баригдсан” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болохоос өмнөх орой ******* Улаанбаатар хотоос ирсэн. Тэрний өмнөх орой би нэг Аксент машины хажуугаар гарч байгаад обудыг нь харсан байсан. Тэгээд *******ад тэнд нэг гайгүй обуд байна билээ гэж хэлсэн чинь хоёулаа авъя гэж тохиролцсон. Тэр өдрөө тэгж тохиролцоод маргааш нь ******* Өвөрхангай аймаг руу эхнэрээ хүргэж өгчхөөд ирсэн. Тэгээд манайх гаднаа мал тэжээдэг тэжээл өвс хамт өгөөд дараа нь гарч ярилцсан. Гараад ынд очсон. Тэр үед *******, ******* хоёр муудсан байсан. Тэгээд эр хүмүүс байж яах гэж муудалцдаг юм гээд *******ынд очих уу гээд хойшоо *******ынд очсон. Тэнд очоод *******, ******* хоёр эвлэрсэн. Тэгээд урагшаа явж байх замдаа *******т энд нэг дугуй байгаа авах гээд явж байгаа гэж хэлсэн. Тэгээд ын гадна очоод байж байхад ын бие нь өвдөөд байна гээд гэртээ орсон. Бид гурав ын гадна орой болохыг хүлээгээд хөзөр тоглосон. Тэгээд 12 цаг өнгөрөөд 01 цаг болж байсан байх тэр үед бид 03 машинаа доор нь тавьчхаад алхаад явсан. Очоод би 04 дугуйг тайлсан, ******* тэр үед хүн харж байгаад, ******* тайлсан дугуйг нэг тийш нь тавьж байсан. Дугуйнуудаа тайлаад машин руу зөөж хийгээд тэр өдөр манай хамаатны ахынх гэртээ байхгүй байсан. Тэр хашаанд нь 04 дугуйгаа нуугаад маргааш өглөө нь очиж аваад *******ын машинд ачаад, замын 02 хүн аваад Улаанбаатар хот руу явсан” гэв.
Хохирогч ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах гэсэн чинь миний машины 04 дугуй байхгүй болсон байсан би тэгээд ажлынхаа найз нөхдийг надаар тоглоод авсан юм болов уу гээд утсаар залгаад асуусан чинь мэдэхгүй гээд олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой ажлаа тараад 19 цагийн үед гэртээ ирсэн ажлын дүү тэй намайг гэрийн гадаа буулгаад буцаад явсан. Миний машин гэрийнхээ гадаа байсан он гарсаар асаагаагүй, хашааны гадаа л байсан юм амралтын өдрөөр л асаая гэж бодоод ажлынхаа хүний машинаар дайгдаад ажилдаа ирж очоод байсан юм....2020 онд Улаанбаатар хотоос обудаа 4 хосоор нь 1,200,000 төгрөгөөр авсан, дугуйгаа болохоор Солонгос улсаас захиж 2022 оны 05 сард 4 хосоор нь 400,000 төгрөгөөр авч байсан дугуй нь нимгэн учир Монголд ховор байдаг юм, тэгээд Солонгос улс руу ах руугаа захиж авч байсан юм. Би 04 ширхэг дугуйгаа хүлээж авсан учраас гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 219 дүгээр хуудас/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын орчим манай гадуур төмөр дуугарах чимээ гараад байсан, манай гэрийн хажуугаар хөл хөдөлгөөн ихтэй учир чимээ их гардаг учир би тоолгүй унтаад өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 21 цаг өнгөрч байхад би нойл орох гээд явж байхад манай үүдээр цагаан өнгийн Адиа маркийн машин дээшээ маш удаанаар яваад өгч байсан, удалгүй буцаад манай тэнд ирээд тоормоз гишгээд машин нь шарваад яваад өгсөн, би тэр машинтай хүмүүс авсан байж магадгүй гэж бодож байна аа, шөнө 23 цаг өнгөрч байхад манай гадаа чимээ гараад л байсан би тоолгүй унтаад өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хойд хорооноос г аваад буцаад *******ын гадаа очоод 04 ширхэг мод бэлдээд тавьсан байгаа аваад гараад ирье гээд орсноо, өө манайх хагалаад түлчихсэн байна 01 л бөөрөнхий мод байна гээд нэг ширхэг мод авч ирээд машиндаа тавьсан. гийнд мод байгаа юу гээд асуусан чинь манайд бөөрөнхий мод байгаа гээд буцаад гийнд очиж 03 ширхэг бөөрөнхий мод машиндаа тавьсан тэгээд чиний машинд дугуйн дорцов байгаа юу гэж асуусан чинь байхгүй ш дээ гээд буцаад гол гарч ынд очоод машинаас нь дорцов аваад 1 дүгээр цэцэрлэгийн үзүүр дээр ирээд зогссон. ...миний бие өвдөөд байна намайг гэрт хүргээд өг гэсэн... тэгээд гудамжны араар тойроод намайг гэрт хүргэж өгөөд тэр 3 буцаад явсан би тэгээд гэртээ ороод амарсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ӨХЦ23-04 дугаартай дүгнэлтэд: “10буд 752,000 төгрөг, дугуй 340,000 төгрөг, нийт 1,092,000 төгрөг. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,092,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ӨХЦ23-09 дугаартай дүгнэлтэд: “ улсын дугаартай Тоуоtа Aqua загварын автомашины үнэ ... Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 11.403.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
*******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхраат, дугуйн дорцов зэргийг хураан авсан тогтоол, эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 207-209 дүгээр хуудас/,
*******, ******* нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 93-122, 142-165 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 04 дүгээр багийн нутаг оршин суух хохирогч ы гэрийн гадна талд байсан Аксент загварын автомашины Т-15,9JJ загварын 04 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Тоуоtа Аqua загварын машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч , гэрч , насанд хүрээгүй гэрч Н. нарын мэдүүлэг /хх 10-11, 13-14, 15-16, 219 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ӨХЦ23-04 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ӨХЦ23-09 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-78 дугаар хуудас/, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхраат, дугуйн дорцов зэргийг хураан авсан тогтоол, эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 207-209 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******, *******, ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн гэмт хэрэг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Гэмт хэрэг үйлдэх үедээ ******* 19 нас 02 сар 16 хоногтой, ******* 18 нас 12 сар 22 хоногтой, ******* 20 нас 26 хоногтой байсан байна. Шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй, мөрдөгч прокурор, шүүхийн дуудсан цагт ирдэг. Бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна....” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-т “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан ба 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ******* 19 нас 5 сар 5 хоногтой, ******* 20 нас 3 сар 15 хоногтой, ******* 18 нас 9 сар 11 хоногтой болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар “....Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ял оногдуулахыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсэн ч тэдгээрт гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 01 жилийн хугацаагаар авч, уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, мөн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15-80 УАМ улсын дугаартай Тоуоtа Аqua загварын тээврийн хэрэгсэл нь Есөн шижир инвест ББСБ-ийн өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 215 дугаар хуудас/, зээлийн гэрээ /хх 211-214 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул тус тээврийн хэрэгслийн үнэлгээ 11,403,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн 3,801,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн данхраат 01 ширхэг, дугуйн дорцов 01 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овгийн *******ын *******, шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, шүүгдэгч овгийн гийн нарыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ял оногдуулахыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч *******, ******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 01 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид,
шүүгдэгч *******ад үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 01 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 11,403,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн 3,801,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
7.Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн данхраат 01 ширхэг, дугуйн дорцов 01 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН