| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн 2327000390053 тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Орхон цогцолбор сургуульд номын санч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган- Орхон баг Дэнжийн ******* тоотод оршин суух хаягтай, монгол улсын гар бөмбөгийн спортын дэд мастер цолоор шагнагдсан, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн *******ын *******, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд байрлах Орхон цогцолбор сургуулийн зааланд насанд хүрээгүй хохирогч *******гийн iphone-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ******* багшийн гар бөмбөгийн секцэнд хичээллэдэг. Зааланд ороод гадагш гарч гүйхээр болоход би өөрийнхөө утсаа ангийнхаа охин *******д өгөөд миний утсыг цүнхэндээ хийсэн. Бэлтгэл дуусаж ******* бид 2 зааланд сууж байгаад явахаар болоод *******гээс утсаа авах гэтэл миний гар утас байгаагүй. *******гийн цүнх заалны булангийн хувцас солих өрөөнд байсан. Надаас гадна манай ангийн ******* гар утсаа хийсэн талаар сүүлд мэдсэн. Бэлтгэлээ хийгээд дууссаны дараа ******* бид 2 зааланд сууж байхад ******* ирээд *******гээс утсаа авъя гэхэд ******* миний цүнх хувцас солих өрөөнд байгаа очоод авчих гэж байсан. Миний утас өнгөгүй тунгалаг хавтастай, хавтасны дээд хэсэгт kitty муурны толгойтой чих нь дээш илүү гарсан, мөн ард хэсэгтээ жижиг жижиг янз бүрийн хэлбэр дүрстэй /зүрх, од,г.м/ наалт наасан ягаан өнгийн iphone-11 загварын гар утас байсан. *******ээс гар утсаа асуухад чиний утас байсныг би мэдээгүй гэж хэлсэн. Тэгэхээр ******* өөрийн гар утсаа *******гийн цүнхнээс авах үед миний утас байхгүй байсан гэсэн үг. Бид нарыг заалнаас гарах үед ******* багш үлдсэн. Бусад хүүхдүүд бүгд гадаа гарч гүйсэн. Багш ******* бид хэдийг гадаа гарч гүйж бие халаалт хий гэж хэлээд бид тэнд байсан хүүхдүүдийг гаргаж гүйлгэсэн. Би утсаа алдах үедээ ******* багшаас утсаа алдчихлаа гэж асуусан. ******* багш цагдаа дуудчих гэж байсан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 09-нд гэж санаж байна надтай таараад утсаа олсон уу гэж асууж байсан. Утас алдсанаас хойш ******* багш надаас үе үе чамайг цагдаа дуудаж байна уу гэж асуудаг байсан. Би утсаа алдахаас 2 хоногийн өмнө ******* багш надаас миний ID кодыг асууж байсан. Би хэлж өгсөн. Миний ID кодоор өөрийнхөө утсанд хэрэглээд утсаа янзлаад буцаагаад өгье гэж хэлээд надаас миний ID кодыг авч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...Би одоо ягаан өнгөтэй iphone-11 загварын гар утас барьж байгаа. Би тухайн гар утсаа 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******* ахаасаа авсан юм. Манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. ******* ах надад хэлэхдээ би сургуулийнхаа үүднээс энэ гар утсыг олсон юм. Хоёулаа утсаа сольж тулъя гэж хэлээд бид хоёр утсаа сольсон юм. Би өөрөө барьж байсан iphone-10 гар утсаа ******* ахад өгөөд iphone-11 загварын гар утсыг нь авсан юм. ******* ах надад хэлэхдээ хүн дээр очиж кодыг нь гаргуулсан гэж хэлж байсан. ******* ах Орхон цогцолбор сургуулийн номын санч ажилтай байхаа. Мөн гар бөмбөгийн секц дугуйлан хичээллүүлдэг юм. дугаартай утастай. Тухайн утсыг Орхон цогцолбор сургуулиас олсон гэж хэлсэн. Код байхгүй байсан. Шинээр гар утас авч байгаа юм шиг доторх зүйлийг нь устгачихсан байсан. Тухайн утасны гадна хэсэгт зүрх хэлбэртэй жижиг наалт байсан. Би тэр наалтуудыг нь хуулаад авчихсан юм. ******* ах надад хэлэхдээ энэ гар утасны эзэн харчих юм бол буцаагаад авчих байх. Тийм болохоор чиний утастай солиод барьчихъя. Би чиний утсыг авъя чи энэ утсыг барь гэж хэлээд сольж барьсан юм. ******* ах надад хэлэхдээ миний энэ олсон утас энэ сургуулийн хүүхдийн утас байх намайг бариад явж байх юм бол хүүхэд нь хараад таньчих байх тэгээд утсаа буцаагаад авчих байх гэж хэлээд намайг ав гээд надад өгөөд миний утсыг авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/1783 дугаартай албан бичигт: “...Танай 41а/218 тоот албан бичгийн дагуу 356565103838738 IMEI кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигч нь болно...” гэсэн албан бичиг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 30-31 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вөндо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ӨХЦ23-20 дугаартай “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 950,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 35-36-р/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд байрлах Орхон цогцолбор сургуулийн зааланд насанд хүрээгүй хохирогч *******гийн iphone-11 загварын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч *******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12, 18-19 дүгээр хуудас/, Мобиком корпораци ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/1783 дугаартай албан бичиг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 30-31 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний Вөндо ХХК-ий шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ӨХЦ23-20 дугаартай дүгнэлт /хх 35-36 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн iphone-11 загварын гар утсыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид гар утсыг нь буцаан өгч, хохирогчийн ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Том алдаа гаргалаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч *******д 250 цаг нийтэд цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН