Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г. даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Гэрч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******н *******т холбогдох эрүүгийн 2227001480023 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ******* гудамж *******од оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******н ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:       

Шүүгдэгч ******* ганцаараа 2022 оны 0******* сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух *******гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн хазаар, хуучин цагийн цагаан өнгийн чулуун бага гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч *******д 1,650,000 төгрөгийн хохирол,

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 03 дугаар баг Өвтийн од оршин суух ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хуучин цагийн мөнгөн хазаар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 1,200,000 төгрөгийн хохирол,

2022 оны 0******* сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух хохирогч гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хөөрөг 01 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 250,000 төгрөгийн хохирол,

2022 оны 0******* сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Монгол Сат төхөөрөмжийн хүлээн авагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ад 105,000 төгрөгийн хохирол,

2022   оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн 100,000 төгрөг, флаш 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 430,000 төгрөгийн хохирол,

Насанд хүрээгүй яллагдагч той бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн од үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 140,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 140,000 төгрөгийн хохирол,

2023   оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд учрах саадыг арилгаж, үйлдлээ түргэсгэх зорилгоор мотоцикл буюу машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Цаг Уурын тоотод оршин суух ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хөөрөг, бэлэн мөнгө 60,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ид 2,981,900 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхэг, 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 110,000 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 300.000 төгрөг, 4 ширхэг тамхи, 1 ширхэг ундаа зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 322,629 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн насанд хүрээгүй яллагдагч ийг “...ээж нь нас барсан, аав нь Улаанбаатар хотод тусдаа амьдардаг, нь Бат-Өлзий суманд эмээ, өвөөгийн хамт амьдардаг, ар гэрийн хараа хяналт багатай” зэрэг байдлыг нь далимдуулан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би гэмт хэрэг хийсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна... гэв.

          Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай төрсөн эгчийн ганц хүүхэд байгаа юм. Миний эгчийн ганц хүүхэд болохоор эрх, юугаар ч дутахгүй өссөн миний эцгийн гал дээр гарсан ганц зээ болохоор бид их хайрлаж өсгөсөн. Өөрөө одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа. Тухайн үед ******* нь хүн хүргэж өгнө гээд миний мотоциклыг аваад явсан, ганцаараа явсан байх. манай төрсөн ахын хүүхэд байгаа юм. Бид ах дүүсийн хүүхдүүд болохоор ямар нэгэн асуудал гарвал нэгнийхээрээ орж гарч, байнга тусалж дэмжиж их ойр дотно байдаг. Хамар хашаанд хамт өссөн. Миний ах гэж хүн ийн ээжтэй нь амьдарч байгаад хоёр тийшээ болсон. Миний дүү гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээгээрэй. Хорт зуршилтай байх шиг байна. Би хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа. Ийм зүйл болсон гэдгийг сүүлд мэдсэн. Ийм сайхан залуу ийм хэрэг үйлдсэнд харамсаж байна. Ахын хувьд хараа хяналт сул байсан байна, өөр хэлэх зүйл алга гэв.

          Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 0******* сарын 18-ны өдөр гэр бүлээрээ зуслангийнхаа гэр рүү явсан тэр өдрөөс хойш манай гэр эзэнгүй байсан. Манай гэрээс хуучин цагийн манай гэр бүлд өвлөгдөн ирсэн мөнгөн хазаар хуучин цагийн бага гарын хөөрөг зэрэг эд зүйл байхгүй болсон байсан Хазаарын товруу нь 4 талт цэцгэн хээтэй хуучин суртай хуучин суран дээр шинээр хар савхиар бүрсэн,  бөгжийг нь сүүлд шинээр хоорондоо нэг хуруу орчим зайтай цохисон, зуузай их содон цавчаад мөнгө ширгээж хийсэн хуучин суран жолоотой хазаар байгаа. Хөөргөний хувьд цагаан хаш бага гарын хөөрөг улаан чулуун толгойтой, гуулин нуухтай, зэс халбагатай, хөөргөнийхөө чулууг цагаан лакаар лакдаж байсан, тэр хуучраад арилаад ногоон туяа суучихсан өөр содон зүйлгүй Алдсан хазаараа 3,600,000 төгрөг, хөөргөө 500,000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-25-р хуу/,

          Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Цаг уурын тоотод оршин суух хаягтай... 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд манай эхнэр ажлаа тараад гэрээ шалгах гээд очиход манай гэрт хулгай ороод эд зүйл алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн бүс содон шинж тэмдэг нь 9,25 сорьцтой цагаан мөнгө, 2 нуруутай 1 ширхэг бүс байгаа, хөөрөг алдсан тухайн хөөрөг нь тархитай мана хөөрөг, даваа толгой алтан нуух оюу хавчуургатай, гуулин халбагатай, түмэн насан хээтэй мөнгөн ултай, амны тойрог ойролцоогоор 27-28 мм хэмжээтэй. Сайн ажиглавал хажуу бөөрний дээд хэсэгт судалтай хөөрөг, бэлэн 60,000 төгрөг алдсан. Мөнгөн бүсийг 2020 онд Улаанбаатар хот Мөнгөн завъяагаас 1,300,000 төгрөгөөр авч байсан. Харин хөөргийг 2016 онд хадам ах оос 1,500,000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 202-209-р хуу/,

          Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай охин худалдагчаар сууж байхад ******* орж ирээд өөрийн гар утсаа тавиад оронд нь 4 ширхэг пиво, 1 хайрцаг тамхи аваад явсан гэж манай охин хэлсэн. Тэр шөнө манай дэлгүүрээс ******* өрөндөө тавьсан байсан гар утсыг бэлэн 140,000 төгрөг алга болсон байсан, тухайн үед манай тог тасарсан байсан би Хархорин суманд байсан болохоор цагдаад дуудлага өгч чадаагүй. ...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө алдсан бэлэн 140,000 төгрөг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө алдсан бэлэн 300,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд бусад алдсан бараагаа нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 114-117-р хуу/,

          Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед манай хажуу айлын гэх хүн танай гэрийн цонх онгорхой байна та нар гэртээ байхгүй байгаа юм уу гэж хэлсэн. Би тэр үед хотод байсан. Би мэдсэн даруйдаа өөрийн төрсөн дүү ийг явуулсан. очиж үзээд том өрөөний цонх болон үүдний цонх онгорхой байна авдраас чинь дээл малгай гаргаад тавьчихсан байна гэж хэлсэн тэр үед цагдаагийн байгууллагад хандсан. Миний мөнгөн хазаар хагас ороолттой таван товруутай товруун дээрээ хээтэй ямар байсныг сайн санахгүй байна би хазаараа хараад танина. Алдсан хазаараа 2 сая 500 мянган төгрөгөөр үнэлнэ. Өөр алдагдсан юм байхгүй” гэсэн мэдүүлэг /З-р хх-ийн 50-р хуу/,

          Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвт тоотод очоод байшинг тойрч харахад хойд цонх онгорхой байсан, байшин дотор ороход хойд өрөөнд байдаг авдрыг онгичоод эд зүйлийг гаргасан байсан, тухайн үед авдраас эд зүйл алга болсон талаар мэдээгүй, гаргаад тавьсан байсан, эд зүйлийг нь буцаагаад хийсний дараа нь цагдаад хэлэхэд танай хөөрөг, ээмэг алга болсон уу гэж асуухад тухайн эд зүйл алга болсон талаар мэдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 14-15-ны үеэр хамгийн  сүүлд эргэж ирэхэд тойрч харахад зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /З-р хх-ийн 112-117-р хуу/,

          Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 0******* сарын эхээр хөдөө байж байгаад гэртээ ирэхэд манай байшингийн хамгийн ард талын унтлагын өрөөний цонх онгорхой байсан гэртээ ороход ямар нэгэн юм алдсан талаараа мэдээгүй, авдарт байсан жижиг цагаан хөөрөг алга болсон байсныг 12 дугаар сард мэдсэн. Тухайн цагаан хөөрөг нь улаан толгойтой ямар толгой гэдгийг нь санахгүй байна чулуу нь энгийн цагаан чулуу байгаа хөөргөний хүзүү хэсэгтээ мөнгөн оруулгатай, нуух нь зэсэн нуухтай халбага нь төмөр халбага байгаа, тухайн хөөргийн авдарны мөр дагуулаад даалинтай хийсэн байсан. 12 сард үзэхэд байгаагүй. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн тоот буюу манай гэрт 2022 оны 0******* сард хулгай орсон гээд хэлчихмээр зүйл байгаагүй. Би алдсан хөөргөө 500,000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /З-р хх-ийн 160-165-р хуу/,

          Хохирогч X.ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын эхээр манай хажуу айлын гэх залуугийн гэрт хулгай орсон гэдгийг сонсоод Бат-Өлзий сумын 01 дүгээр баг Улаан цутгаланд байх жуулчны баазаас ирсэн. Тухайн үед манайх амрагч ихтэй их ачааллын үе байсан болохоор ойр ойрхон гэрээ эргэж ирж чадахгүй байсан. 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байсан байх гэртээ ирээд үзэхэд манай гэрээс алга болсон алга байгаагүй. Манай гэр бүлийнхэн зуны цагт Улаан цутгалан дээр байдаг болохоор төвийн гэртээ үнэтэй эд зүйлээ үлдээдэггүй юм. ...тэгээд 9 сар болж манай 2 хүүхэд гэртээ ирээд Монгол Сатын төхөөрөмж байхгүй байна Улаан цутгалан дээр үлдээсэн эсэх талаар надаас асуусан би тухайн үед үзэхэд Улаан цутгалан дээр үлдээгээгүй байсан, тэр үед Монгол Сатын төхөөрөмжөө алдсанаа мэдсэн тэгээд тухайн үедээ өөр алдсан зүйл байгаа эсэхийг хоёр хүүхдээрээ ахин шалгуулахад өөр зүйл алга болоогүй байсан” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 132-р хуу/,

          Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт цонх хагалж хулгай орсон байсан ...би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн үед надад хэлсэн тэгээд би байшингаа очиж харахад цонх хагарсан цонхыг шиллэх гээд авсан байсан. Цонх руу явсан хүний мөр байх шиг байсан. ...Манай байшингийн жижиг өрөөнд байдаг ягаан өнгийн чемоданд байсан 3 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, шүүгээнд байсан 100,000 төгрөг байгаагүй бэлэн мөнгө шкафны цоожтой шургуулгад саарал өнгийн жижиг уутанд байсан” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 66-68-р хуу/,

          Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү ******* намайг мэдээгүй байхад хулгай хийсэн юм шиг байна. Би хулгай хийсэн талаар нь мэдээгүй. 2022 оны зун Энх-Орчлонгийн гэрт хулгай орсноос хойш манай хашаанд нэг том пиво хоёр хазаар байсан би эзэн нь сураад ирээд авчих байх гээд гэрийнхээ үүдний тамбарт хийсэн тухайн үед манай ээж толгойгоо хагалаад Өвөрхангай аймаг руу явсан. Бат-Өлзий суманд 08 дугаар сард ирээд 2 хоноод буцаад Өвөрхангай руу явсан. Тухайн үед хоёр хазаар үүдэндээ оруулсан талаараа мартсан байсан. Би гэрээс 2 хазаараас өөр зүйл хараагүй. Цагдаа нар хэд хоногийн өмнө манайд ирээд үзэхэд цаасан хайрцагтай хувцас дундаас нь 3 ширхэг хөөрөг гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуу/

          Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 23-нд 11 цагийн орчим... архи ууж байгаад халааснаасаа эмэгтэй хүний мөнгөн бүс гаргаж ирээд "ажаа та хадгалчих би эхнэртээ хийлгэсэн ашгүй гарчхаж, манай эхнэр айлын ганц охин болохоор бүсийг нь би захиалж хийлгэсэн би маргааш өглөө авъя" гээд надад нэг эмэгтэй хүний мөнгөн бүс өгсөн би хадгалж байсан. Тэгээд халааснаасаа 2 ширхэг хөөрөг гаргаж ирээд манай нөхөр бид хоёрыг хадгалж бай гээд өгөхөөр нь за хэрэггүй бүсийг чинь хадгалж байя гээд хөөргийг нь үзчихээд эргүүлж өгөхөд тухайн хөөргөө өмссөн байсан саарал ноосон цамцныхаа 2 талын халаас руу хийж байсан. ...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө орж ирсэн, энгэрийн халааснаасаа юм хайж байгаад нэлээд олон ширхэг 20,000 төгрөг хуйлаастай харагдсан. Ойролцоогоор 200-300 мянга байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 214-215-р хуу/,

          Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би сайн танихгүй гийн ээж нь гэх хүн манайхтай ойрхон төрөл гэж сонссон. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчимд миний дугаар руу яриад манай ээж//-д ирсэн байна хүрээд ир ганц шил юм хувааж ууя гээд дуудсан.Тэгээд би ганцаараа ээжийнд очиход манай хүргэн , эхнэр гийн хамт манай эмэгтэй төрсөн дүү , , гэх хүмүүс юм яриад сууж байсан. Намайг тэднийд ороод байж байх үед бор өнгийн шилтэй 0,75 литрийн байх нэг ширхэг дарс гаргаж ирээд бид нар хувааж уусан.Би Бат-Өлзий сумын уурын зуухад галч хийж байгаа бөгөөд 22 цагийн орчимд ажил дээр ирж галлагаа хийгээд ирээд унтаад өгсөн.Ээжийн байсан хүмүүс тэнд үлдсэн.Би ууж байсан дарсыг нь хамт ууж дуусгаад гарч ирсэн. Маргааш өглөө 09 цагийн орчимд ганцаараа гэрт байхад мотоциклтой манай гадаа ирээд манай гэрт орж ирэхдээ нэг шил 0,75 литрийн архи авчраад манайд манай хадам , манай эхнэр , манай хүргэн , эхнэр нар байсан. Бид нар ийн авчирсан нэг шил архийг хувааж уугаад байж байтал өмдний халааснаасаа нэг ширхэг мөнгөн бүс гаргаж ирээд манай эхнэр д өгөөд “Энэ манай эхнэрийн бүс байгаа юм аа та далд хийчих" гэж хэлээд өгсөн. архи ууж дуусаад гэх залуу манайд ирсэн байсан түүнтэй хамт яваад дахин нэг шил 0,75 литрийн хараа нэртэй архи авчирсан, тэгээд авчирсан архиа ууж байх үед цамцны хоёр талын халааснаас 2 ширхэг хөөрөг гаргаж ирээд энэ хоёр хөөргийг нийлүүлээд найман сая төгрөгт өгнө Архангай аймгийн Шийртээс манай найз өгч явуулсан гэж хэлж байсан. Тэгээд архиа ууж дуусаад ганцаараа гараад мотоциклоо унаад хөдлөөд яваад өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 11 цагийн орчимд ганцаараа явган манайд ирээд ээж куртик өгөхгүй байна, өчигдөр орой нэг хөөргөө гээчихлээ гээд орж ирсэн. Намайг агаа айлд хүргээд өг гээд би аа гэх айлд буулгаж өгөөд явсан, тэрнээс хойш уулзаагүй. Миний санаж байгаагаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ганцаараа мотоциклтой ирсэн. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд явган ирээд /их л яарч сандраад/ намайг дээшээ айлд хүргээд өг гээд би аа гэх айлд хүргэж өгсөн. Нэг ширхэг мөнгөн бүс үлдээсэн өөр зүйл үлдээгээгүй, урьд өмнө манайхаар орж ирж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу өчигдөр өглөө манай гэрт орж ирэхдээ энгэрийн халаасандаа хийсэн байсан нэлээн зузаан харагдаж байсан халаасаа ухах үед нь харагдсан /том жижиг мөнгөн дэвсгэртүүд холилдсон байгаа харагдсан/ тэгээд эргүүлээд цааш нь хийчхэж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэг ширхэг мөнгөн бүс хадгалж бай гээд өгсөн. Надад хоёр ширхэг хөөрөг үзүүлсэн, нэг хөөрөг нь дунд зэргийн гарын атгалтад багтаж байсан. Бор өнгийн чулуун толгойтой хөөрөг байсан. Харин нөгөө хөөрөг нь арай том алтан нуухтай цагаан өнгийн хөөрөг байсан. Өөр зүйл анзаараагүй. урьд нь манайд ирдэггүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр анх удаа ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 223-224-р хуу/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “******* овогтой ******* нь миний төрсөн эгч ******* овогтой гэх хүний төрсөн ганц хүү нь бага наснаас миний аав ******* гэх хүн дээр өссөн. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-н 9 дүгээр ангийг төгсөж байсан. 2022 оноос янз бүрийн хүмүүстэй нийлж явдаг харагдсан, надаас айгаад сүүлдээ зугтаадаг болсон. Энхэр хүүхэдтэй гэж сураг сонсож байсан, би уулзаж байгаагүй. Танина, гэх манай төрсөн ах байгаа юм аа. гэх хүн нь хотод оршин суудаг хааяа нэг гар утсаар ярьдаг хотод барилгын ажил хийдэг тогтсон ажилгүй. нь ээжийнхээ ээж /эмээ/ ын хамт Бат-Өлзий суманд оршин суудаг бөгөөд Бат-Өлзий сумын ЕБС-н сургуульд сурдаг. Ээж нь гэх хүн 2021 онд нас барж байсан. ийн аав, ээж 2 нь салаад одоогоор бараг 10 гаруй жил болж байгаа байх. Айл саахалт хамаатан садан болохоор дотно харагддаг, , ******* хоёрыг манай гэрт хааяа орж ирэхээр хичээл номоо сайн хий, хэрэгт орооцолдчихов гэж захидаг байсан. Түүний найз нөхдийг сайн мэдэхгүй байна. Тухайн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл нь ******* миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл би 2021 онд Бат-Өлзий сумын хөдөө амьдардаг нэг залуугаас 1,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад зарсан залуу тухайн тээврийн хэрэгслийг 2020 онд 2,000.000 төгрөгөөр худалдан авч байсан гэж хэлээд зарж байсан. Миний мотоцикл нь Хятад улсад үйлдвэрлэж байсан Мустанг-5, 200 мотортой мотоцикл би одоо 500,000 төгрөгөөр үнэлж байгаа. Тус өдөр надаас 13 цагийн орчимд хүн хүргэж өгнө гэж хэлээд аваад явсан. Өмнө бол хааяа надаас асуугаад аваад унаад явдаг байсан. ******* нь надад мөнгө болон эд зүйл өгч, харуулж хэлж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 226-227-р хуу/,

       Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ нь миний ганц хүү байгаа юм аа. ******* овогтой ******* нь 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Нэгдсэн эмнэлэгт мэндэлж байсан. гэх хүний том хүү болон мэндэлсэн. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ цуцлуулаад салж байсан, салсны дараа /1998 оны үед *******ийг/ манай аав ******* гэх хүн өргөж авч байсан. ******* нь бага наснаас өвөө дээрээ өсөж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-д элсэн орж 1-9 дүгээр анги хүртэл суралцаж 09-р ангиа төгсөж Өвөрхангай аймгийн төв рүү Коллежид сурахаар яваад төгсөлгүй ирж байсан. ******* нь бага наснаас чих зөөлөн, дуулгавартай, ажилсаг хүүхэд байсан. 2018 онд Төв аймгийн Заамар суманд жолоочийн ажил хийж байгаад 2019 онд Баянхонгор аймагт /ямар ажил хийж байсан гэдгийг нь санахгүй байна/ ажиллаж байгаад ирсэн. 2019 оноос Бат-Өлзий суманд ирж , , гэх хүмүүсийн дор ажиллаж Улаанбаатар, Дорнод гэх газар руу ихэвчлэн тээвэр хийж явдаг байсан. 2017 онд миний аав ******* гэх хүн бурхан болж, манай нөхөр бид хоёртой Бат-Өлзий сумын Өвт 02-202 тоотод амьдардаг. ******* нь эхнэр 1 хүүхэд байгаа, албан ёсны гэрлэлт байхгүй эхнэр охин нар нь Улаанбаатар хотод амьдардаг. Холбоо барихгүй 3 жил болж байгаа, би 2022 оны 11 дүгээр сард ийн утасны дугаар руу залгаж “******* та хоёрыг нийлүүлмээр байна, ээж нь уулзмаар байна” гэж ярихад “манай гэрийнхэн *******ийг дургүйцээд байгаа уулзах шаардлага байхгүй" гэж хэлээд тасалж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бат-Өлзий сумын цагдаагаас надад таны хүү ******* нь “орон байрны хулгайн гэмт хэрэгт” сэжиглэгдэж 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нээлттэй, хаалттай хорих 423-р ангид цагдан хоригдсон талаар мэдэгдэж хэлж байсан. Үгүй, миний аав бурхан болсон цагаас хойш гэрт тогтохгүй гадуур их тэнэж явдаг болсон. 2022 онд бүр илүү их тэнэж гэрт бараг харагдахгүй байдаг байсан, байнга согтуу таардаг байсан. 2022 оны 07 сард гэх хүний эхнэрийн дүү гэх хүнтэй байнга нийлж явж байгаа харагддаг. Би хулгай хийгээд яваад байгаа талаар сүүлд цагдаа нараас мэдсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р хуу/,

          Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “ нь миний зээ хүү юм. Миний охин аас төрсөн. Охин 2020 онд нас барсан. ийн аав нь одоогоос 10-аад жилийн өмнө хаяад явсан, хотод байдаг сурагтай. нь багаасаа над дээр өссөн. дээрээ гээд нэг эгчтэй ээжийгээ бурхан болсноос хойш надтай амьдарч байгаа. нь одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 дугаар ангийн сурагч түүний эгч Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11 дүгээр ангид сурч байгаа. ийн найз нөхдийг сайн танихгүй ээ, Манлай гээд хааяа хамт явж байдаг хүүхдийг мэднэ. гээд манай хашааны урд талын хашаанд байдаг айл байдаг ийн аав гэх хүний төрсөн эгч энэ айлаар байнга орж гардаг өөр айл мэдэхгүй. Танина, ийн аав гэх хүний төрсөн эгч гэх хүний төрсөн хүүхэд нь байгаа юм аа. Танина, хааяа хааяа хамт явж байгаа харагддаг, сүүлийн 4-5 хоногт манайхаар өглөө нь орж ирээд ийг ийшээ, тийшээ явъя гээд дагуулаад яваад өгдөг байсан. Заримдаа тэй хамт гэрт нь хоноод байдаг байсан. Надад хаашаа ямар ажлаар явж байгаа талаараа хэлдэггүй байсан. Урьд өмнө алга болдоггүй байсан, ойрын хэдэн өдрүүдэд тэй хамт хаана, юу хийж явдаг нь тодорхойгүй байсан. Хэлээгүй, ерөөсөө хэлдэггүй байсан. Шөнө оройн цагаар гарч явдаггүй хүүхэд байсан сүүлийн хэд хоног айлд хөзөр тоглож байгаа гээд ерөөсөө гэртээ тогтоогүй. Манай яг ард талын айл болохоор нь танина, Архангай аймгийн Шийртийн уурхайд ажилладаг ирж очоод байдаг хүн байдаг. Үгүй ээ. надаас их айдаг хүүхэд, би багаас нь мэднэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 220-221-р хуу/,        

          Насанд хүрээгүй яллагдагч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний аавын эгчийн хүүхэд агаатай хамт эзгүй айлуудын цонхыг хүчтэй цохиж онгойлгож ороод дотроос нь архи, тамхи, мөнгө, хөөрөг, мөнгөн бүс, гэх мэт зүйлийг авдаг байсан. агаа бид хоёр хамгийн анх шинэ жил болоод хэд хоногийн дараа гэж дуудаад байдаг хүний дэлгүүрийн гадна бүр шөнө очоод агаа надад цонхыг нь онгойлгож өгөөд ороод миний утас байгаа аваад бас тамхи, мөнгө аваарай гэж хэлсэн, тэгээд би дэлгүүрийн цонхоор ороод дотроос нь бэлэн мөнгө агаагийн хэлээд байсан гар утас, 4 ширхэг тамхи, нэг том ундаа авч гарч ирсэн. агаа бид дэлгүүрээс холдоод агаа утсаа аваад дэлгүүрээс авсан бэлэн мөнгөнөөс талыг нь, 2 хайрцаг тамхи өгөөд салаад явсан. Би тэр мөнгө, тамхи хоёрыг гэрийн хажууд шонгийн модон доогуур хийсэн байсан чинь алга болсон байсан. Дараа нь бас агаа бид хоёр нэг шөнө /хэдний өдөр байсан гэдгийг нь мэдэхгүй байна/ агаагийн гэрийн урд талын гудамжинд байдаг саарал өнгийн хашааны хаалгатай эзэнгүй байшинд цонхыг нь цохиж онгойлгож ороод дотроос агаа хөөрөг, шатсан байсан арван мянган төгрөг авч байсан. Би нэг самар аваад амсаад үзсэн чинь архитай юм шиг сонин амтагдаад байхаар нь үлдээгээд гараад ирсэн. Хэд хоногийн дараа би гэртээ эмээтэйгээ байсан чинь орой нь он сарыг нь мэдэхгүй, агаа манай гэрийн гадна ирээд намайг гараад ир гээд манай найзынд очъё гээд дуудаад бид хоёр хамт гадуур явж байгаад бүр шөнө агаа Наймаа булангийн тэнд байдаг нэг эзгүй айлын хашааны гадаа очоод тэгэхэд Мөнх агаагийн мотоциклыг унаж явж байгаад хашааны гадна тавиад дотогшоо хашааг нь давж ороод байшингийн том жижиг хоёр цонхыг нь хүчтэй цохиж онгойлгоод бид хоёр орсон.Тэгээд агаа нэг хөөрөг, мөнгөн бүс нэг, нэг шил дарс бас бэлэн мөнгө авсан тэр оройдоо гийн дэлгүүрт дахиж намайг оруулаад дотроос нь мөнгө аваад ир гэхээр нь би “Камертай гэж хэлэхэд” агаа зүгээр ээ би тогийг нь таслаад хүн хараад байж байя гэж хэлсэн.Надад цонхыг нь онгойлгож өгөөд би дотор нь ороод бэлэн мөнгө аваад гараад ирсэн.Тэгээд агаа тэр мөнгөнөөс надад талыг нь өгсөн / харанхуй байсан болохоор хэдэн төгрөг гэдгийг мэдээгүй/ би тэр мөнгийг биедээ хадгалж унтаад маргааш өглөө босоод гэрийнхээ ойролцоо төмөр доогуур хийгээд орой болоод авах гээд харахад байхгүй болсон байсан. Түүнээс хойш агаатай таараагүй. Тухай айлуудыг одоо зааж, нэрлэж чадна. Манай аавын эгчийн хүүхэд агаатай хамт шинэ жилийн дараа гэх хүний дэлгүүрийн гадна бүр шөнө очоод агаа надад цонхыг нь онгойлгож өгөөд ороод миний утас байгаа аваад бас тамхи, мөнгө аваарай гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн цонхоор ороод дотроос нь бэлэн мөнгө агаагийн хэлээд байсан, гар утас 4 ширхэг тамхи, нэг том ундаа авч гарч ирсэн агаа бид дэлгүүрээс холдоод агаа утсаа аваад дэлгүүрээс авсан бэлэн мөнгөнөөс талыг нь, 2 хайрцаг тамхи өгөөд салаад явсан. Би тэр мөнгө, тамхи хоёрыг гэрийн хажууд шонгийн модон доогуур хийсэн байсан чинь алга болсон байсан. агаа надад цонхыг нь онгойлгож өгөөд дотогшоо ороод бэлэн мөнгө, тамхи аваад ир гэж хэлж оруулсан. Байнга биш, заримдаа намайг бүр шөнө гараад ир айл руу очоод ирье гээд гурван айл руу дагуулж орж байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх 91, 4-р хх-ийн 5-6-р хуу/,

          Шүүгдэгч *******ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хх-ийн 229-233-р хуу/,

          Хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ӨХ06/023 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, шинжээчид эрх үүрэг танилцуулсан баримт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /1-р хх-ийн 70-77-р хуу/,

          Яллагдагч *******ээс “...мөнгөн хазаар 2 ширхэг, 4 ширхэг хөөрөг, бэлнээр 32,210 төгрөг, мөнгөн хос ээмэг, Монгол Сатын хүлээн авагч төхөөрөмж, флаш 2 ширхэг, мөнгөн бүс" зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, тайлбар, хүчинтэйд тооцсон тогтоол /1-р хх-ийн 85-90-р хуу/,

          Эд мөрийн баримтаар хохирогч ийн гэрээс хураан авсан “шар өнгийн бахь, цэнхэр өнгийн бахь, саарал өнгийн цоож” зэргийг хураан авсан тэмдэглэл, тайлбар, хүчинтэйд тооцсон тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2-р хх-ийн 1-З-р хуу/,

          Яллагдагч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэрч *******ийн эзэмшлийн мотоциклын үнэлгээ /1-р хх-ийн 70-72-р хуу/,

          Хохирогч нарын хулгайд алдсан эд хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээний байгууллагын дүгнэлтүүд /1-р хх-ийн 63-64, 2-р хх-ийн 54, 2-р хх-ийн 61-68, З-р хх-ийн 7-9, З-р хх-ийн 184-185, 4-р хх-ийн 75-77, 114, 138-139 хуу/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 193-201-р хуу/,

          Шүүгдэгчийн өвчний түүх /1-р хх-ийн 120-124-р хуу/,      

          Шүүгдэгчийн мөрдөн байцаагчийн үеийн тодорхойлолт /1-р хх-ийн 104-р хуу/,

          Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, сургалтад суралцсан мэргэжлийн сертификат /1-р хх-ийн 106, 11-112, 113, 119-р хуу/,

          Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 03 дугаар багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 107, 130-р хуу/,    

          ийн сургуулийн тодорхойлолт /1-р хх-ийн 132-р хуу/,

          Шүүгдэгчийн сурагчийн хувийн хэрэг /1-р хх-ийн 133-134-р хуу/,

          Хохирол төлсөн баримтууд /4-р хх-ийн 197-202/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 0******* сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух *******гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн хазаар, хуучин цагийн цагаан өнгийн чулуун бага гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар. хууль бусаар авч хохирогч *******д 1,650,000 төгрөгийн хохирол,

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 03 дугаар баг Өвтийн од оршин суух Г ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хуучин цагийн мөнгөн хазаар 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 1,200,000 төгрөгийн хохирол,

2022 оны 0******* сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух хохирогч гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хөөрөг 01 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 250,000 төгрөгийн хохирол,

2022 оны 0******* сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Монгол Сат төхөөрөмжийн хүлээн авагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ад 105,000 төгрөгийн хохирол,

2022      оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн 100,000 төгрөг, флаш 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 430,000 төгрөгийн хохирол,

Насанд хүрээгүй яллагдагч той бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн од үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 140,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 140,000 төгрөгийн хохирол,

2023      оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд учрах саадыг арилгаж, үйлдлээ түргэсгэх зорилгоор мотоцикл буюу машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Цаг Уурын тоотод оршин суух ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хөөрөг, бэлэн мөнгө 60,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ид 2,981,900 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн тоотод оршин суух ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхэг, 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 110,000 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 300.000 төгрөг, 4 ширхэг тамхи, 1 ширхэг ундаа зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 322,629 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн насанд хүрээгүй яллагдагч ийг “...ээж нь нас барсан, аав нь Улаанбаатар хотод тусдаа амьдардаг, нь Бат-Өлзий суманд эмээ, өвөөгийн хамт амьдардаг, ар гэрийн хараа хяналт багатай” зэрэг байдлыг нь далимдуулан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ******* /1-р хх-ийн 20-25/, /1-р хх-ийн 202-209/, /2-р хх-ийн 114-117/, /3-р хх-ийн 50/, /3-р хх-ийн 112-117/, /3-р хх-ийн 160-165/, /4-р хх-ийн 132/, гэрч /1-р хх-ийн 31-32, 46-47/, /1-р хх-ийн 220-221/, /1-р хх-ийн 223-224/, ******* /1-р хх-ийн 226-227/ нарын мэдүүлэг, насанд хүрээгүй яллагдагч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2-р хх 91, 4-р хх-ийн 5-6-р хуу/, шүүгдэгчийн /Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хх-ийн 229-233/, хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ӨХ06/023 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, шинжээчид эрх үүрэг танилцуулсан баримт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /1-р хх-ийн 70-77/, яллагдагч *******ээс “...мөнгөн хазаар 2 ширхэг, 4 ширхэг хөөрөг, бэлнээр 32,210 төгрөг, мөнгөн хос ээмэг, Монгол сайтын хүлээн авагч төхөөрөмж, флаш 2 ширхэг, мөнгөн бүс" зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, тайлбар, хүчинтэйд тооцсон тогтоол /1-р хх-ийн 85-90/, эд мөрийн баримтаар хохирогч ийн гэрээс хураан авсан “шар өнгийн бахь, цэнхэр өнгийн бахь, саарал өнгийн цоож” зэргийг хураан авсан тэмдэглэл, тайлбар, хүчинтэйд тооцсон тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2-р хх-ийн 1-З/, яллагдагч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэрч *******ийн эзэмшлийн мотоциклын үнэлгээ /1-р хх-ийн 70-72-р хуу/, хохирогч нарын хулгайд алдсан эд хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээний байгууллагын дүгнэлтүүд /1-р хх-ийн 63-64, 2-р хх-ийн 54, 2-р хх-ийн 61-68, З-р хх-ийн 7-9, З-р хх-ийн 184-185, 4-р хх-ийн 75-77, 114, 138-139/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 193-201/, шүүгдэгчийн өвчний түүх /1-р хх-ийн 120-124/, шүүгдэгчийн мөрдөн байцаагчийн үеийн тодорхойлолт /1-р хх-ийн 104/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, сургалтад суралцсан мэргэжлийн сертификат /1-р хх-ийн 106, 11-112, 113, 119/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 03 дугаар багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 107, 130/, яллагдагч ийн сургуулийн тодорхойлолт /1-р хх-ийн 132/, шүүгдэгчийн сурагчийн хувийн хэрэг /1-р хх-ийн 133-134/, хохирол төлсөн баримтууд /4-р хх-ийн 197-201/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

          Шүүгдэгч ******* ганцаараа болон бусадтай бүлэглэж 9 удаагийн үйлдлээр бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь,

          Түүнчлэн насанд хүрээгүй яллагдагч ийг “...ээж нь нас барсан, аав нь Улаанбаатар хотод тусдаа амьдардаг, нь Бат-Өлзий суманд эмээ, өвөөгийн хамт амьдардаг, ар гэрийн хараа хяналт багатай” зэрэг байдлыг нь далимдуулан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдэл нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

          Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.       

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.4, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч *******ийг ганцаараа болон бусадтай бүлэглэж 9 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          арван найман насанд хүрсэн хүн насанд хүрээгүй яллагдагч ийг гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй яллагдагч той 4 удаагийн бүлэглэсэн үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд нь гэмт хэрэг үйлдэх үедээ 13 нас 05 сартай байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг прокурорын 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдав.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь “....шүүгдэгч *******ийн хувьд  хулгайлах гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэх зүйл анги нь эргэлзээтэй бүрэн нотлогдоогүй тул зөвшөөрөхгүй....” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар арван найман насанд хүрсэн хүн насанд хүрээгүй ийг гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

          Иргэний хуулийн 49******* зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

          Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

           Хохирогч *******, , , , , , , нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******ийг ганцаараа болон бусадтай бүлэглэж 9 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          арван найман насанд хүрсэн хүн насанд хүрээгүй яллагдагч ийг гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүх хуралдаанд “...шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэмж нэгтгэн оногдуулна гэж тогтоосон тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “....гэм буруугаа ухамсарлаж байгаа, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хохирол төлбөрөө төлсөн, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой, мэргэжилтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Нэгэнт хэд хэдэн ял оногдуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

          Шүүгдэгч *******ийг ганцаараа болон бусадтай бүлэглэж 9 удаагийн үйлдлүүд нь үргэлжилсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж,

          мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч *******ийн удаа дараагийн үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэргийг удаа дараагийн үйлдлээр үйлдэж хохирогч нарт хохирол учруулсан үйлдэл тул 1 зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн санал гаргасан ба шүүгдэгч ******* нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 9 удаагийн үйлдлээр санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байх тул шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,

          Энэ хуулийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч *******ийг ганцаараа болон бусадтай бүлэглэж 9 удаагийн үйлдлээр бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэл оногдуулж нэмж нэгтгэх боломжгүй тул шүүгдэгч *******т ашигтай байдлаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан ....санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

          Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил, 01 хоногийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан 02 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Шүүхээс шүүгдэгч *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 02 хоног /1-р хх 174-175/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1 сар /1-р хх 184-186/, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сар /хх 14-16/, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сар /4-р хх 180-182/ цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын мотоцикл *******ийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд  үнэлгээ 982,800 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж улсын орлого болгов.

          Шүүгдэгч *******ийг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэх нь зүйтэй. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

          Шүүгдэгч ******* нь хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бахь, цэнхэр өнгийн бахь, саарал өнгийн цоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.******* зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******н *******ийг ганцаараа болон бүлэглэж 9 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

арван найман насанд хүрсэн хүн насанд хүрээгүй яллагдагч ийг гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн *******н *******ийг 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******н *******ийг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* зүйлийн 1, 6.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Шүүгдэгч *******ийг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй. 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

10.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын мотоциклын үнэлгээ 982,800 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж улсын орлого болгосугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бахь, цэнхэр өнгийн бахь, саарал өнгийн цоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

     

      

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН