Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 114/ШШ2021/0018

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 114/ШШ2021/0018

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 114/2021/0012/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******, *******од оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******, утас *******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******

Гуравдагч этгээд ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн 2016 оны тай хийсэн барьцаат зээлийн гэрээг Улсын бүртгэлийн цахим санд бүртгэж, ы үл хөдлөх эд хөрөнгийн 000349065 тоот гэрчилгээг сэргээх, , нарт давхардуулж олгосон 00737082 тоот гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр, гуравдагч этгээд ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тай барьцаат зээлийн гэрээ байгуулж Дархан сум 10 дугаар баг 11 дүгээр хороолол багш нарын байр 17 дугаар сургуулийн ард байрлах 163 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээл, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Гэтэл нь 2018 онд өвчний улмаас өөд болж уг эд хөрөнгө хэнд өв үүсэх нь тодорхойгүй байсан бөгөөд өв үүсэхийг нь хүлээж байтал эхнэр болох ******* нь 2 хүүхдээ өв залгамжлагчаар тогтоолгоод гэрчилгээ гаргуулж авсныг 2020 онд мэдээд улсын бүртгэлээр шүүлгэж үзтэл миний гэрээг бүртгээгүйн улмаас давхар гэрчилгээ гаргасан нь тодорхой болсон байсан. Энэ нь бүртгэлийн ажилтны буруутай үйлдлээс болж миний эрх зөрчигдөж үлэмж их хэмжээний хохирол надад учраад байна. Надад байгаа гэрээн дээр бол үл хөдлөх байгууллага нь бүртгэж авсан байсан боловч цахим бүртгэлдээ бүртгэж оруулаагүйн улмаас ийм хортой үр дагавар үүсэж байна. Энэ гомдлоо үл хөдлөх хөрөнгийн газар гаргасан боловч таны гэрээ цахим бүртгэлд ороогүй байна, шүүхээр шийдүүл гэсэн хариуг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн тул миний асуудлыг шийдэж хохирол гомдолгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018431 дугаарын бүртгэл, хувийн хэргийн цахим болон эх нотлох баримтыг хянахад ******* 10 дугаар баг 11 дүгээр хороолол багш нарын байрны хажууд 17 дугаар сургуулийн ард байрлах 163 метр.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр иргэн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэлтэй байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн ******* 000349065 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулж дахин авахаар мэдүүлэг гаргасан байна.

Мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримт нь эх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3, 7 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 6 дугаар зүйлийн 6.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтыг хангасан байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/346 дугаартай тушаал, 107 дугаартай нотариатчийн олгосон 38 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус үндэслэн хууль ёсны өвлөгч Б.Энх-Амгалан //, // нарын нэр дээр 000737082 дугаартай гэрчилгээг бичиж олгосон.

Иргэн Р.******* 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэн тай 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээг бүртгүүлэхээр өргөдөл гаргасны дагуу шалгахад хувийн хэрэгт уг барьцааны гэрээг бүртгэсэн талаар нотлох баримт байхгүй, мэдүүлэг хүлээн авах журнал, цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан бөгөөд энэ талаар албан бичгээр хариуг хүргүүлсэн. Гэрээнд тухайн үед ажиллаж байсан ахлах бүртгэгч гийн 13 дугаартай дардас дарагдсан байсан. дардас дээрх бичгийн хэв минийх биш байна гэж хэлсний дагуу шинжээч томилох шаардлагатай болоод шүүхэд хүсэлт гаргаснаар шинжээч томилж, дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд бичгийн хэв биш болохыг тогтоосон. Иймд уг гэрээ нь улсын бүртгэлийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- иргэн Р.*******гийн яриад байгаа Ү-2003018431 дугаартай уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний бие нөхрийг нас барснаас хойш 1 жил 9 сарын хугацаанд хайгаад олоогүй тул Үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авч, сонинд зарлуулж өөрийн хүүхдүүддээ өв залгамжлуулах хүсэлтээ гаргаж 2020 оны 1 сард хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлж уг гэрчилгээг шилжүүлж авсан. Лавлагаа авахад ямар нэгэн барьцаанд тавьсан зүйл байхгүй байсан ба би энэ талаар анхнаасаа мэдээгүй, харин жилийн өмнө Р.******* гэдэг хүн надад хэлсэн үеэс л мэдсэн. Талийгаач бид 2 хууль ёсны эхнэр, нөхөр биш байсан тул уг эд хөрөнгө миний нэр дээр шилжих боломжгүй байсан. Харин миний 2 хүүгийн өмч болох 000737082 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд нөхрийгөө нас барснаас хойш надтай хамаарал бүхий Капитрон банканд 16 сая төгрөгийн зээлийг арайхийж төлдөг, эрхэлсэн ажилгүй, түрээсийн байранд бага насны 2 хүүгээ ганцаараа өсгөж байгаа. Миний 2 хүүгийн хувьд ааваас нь үлдсэн ганц эд хөрөнгө нь уг гарааж тул миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:- Нэхэмжлэгч Р.*******гаас шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд дарагдсан улсын бүртгэгчийн тэмдгийн дугаар нь минийх мөн боловч бүртгэлийн тэмдэг дээр бичигдсэн бичгийн хэв бол минийх биш байна. Манай байгууллага 2013 оноос хойш цахим хэлбэрт шилжсэн. Би хэрэв бүртгэсэн бол бүртгэлийн дэвтэрт бүртгэх ёстой. Миний улсын бүртгэгчийн тэмдгийг надаас өөр хүн ашиглах боломжгүй. Р.******* болон нарын байгуулсан 2016 оны зээлийн болон барьцааны гэрээнд дарагдсан улсын бүртгэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, би 2016 онд Р.******* болон нарын барьцааны болон зээлийн гэрээг бүртгэсэн талаар санахгүй байна. Гэрээний эх хувь дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарагдсан бол цахим бүртгэлийн санд заавал бүртгэх ёстой . Мэдүүлэг хүлээн авах дэвтэрт бүртгэгдээгүй учраас би ямар нэгэн бүртгэл хийгээгүй гэсэн үг. Тус зээлийн барьцааны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээнд миний бүртгэлийн тэмдгийг хуурамчаар сканердсан байх гэж бодож байна гэжээ.

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 97 тоот дүгнэлтэд: ...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн огноотой Барьцааны гэрээн-нд дарагдсан тамга нь эх хувь биш байна, ...дарагдсан тамган дээрх 2016.11.18 Ү-2003071841 гэсэн тоон бичвэрүүд нь гийн гараар бичигдээгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Р.*******гаас хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд Улсын бүртгэлийн Ү-2003018431 тоот гэрчилгээг сэргээж, , нарт байгаа ОО737082 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 онд тай хийсэн барьцаат зээлийн гэрээг Улсын бүртгэлийн цахим санд бүртгэж, ы 000349065 тоот гэрчилгээг сэргээх, мөн , нарт давхардуулж олгосон 00737062 тоот гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч Р.******* нь тай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгээгүй гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргаж, уг газраас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1/4832 тоот албан бичгээр хариуг хүргүүлж, Р.******* нь хариуг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах журмын дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

1. Нэхэмжлэлийн 2016 онд тай хийсэн барьцаат зээлийн гэрээг Улсын бүртгэлийн цахим санд бүртгэж, ы 000349065 тоот гэрчилгээг сэргээхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Р.*******, агсан нар нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000/ арван таван сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн зээлийн хүүтэйгээр, агсаны нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000349065 тоот гэрчилгээтэй Ү-2003018431 дугаар улсын бүртгэлтэй, Дархан сум, 10 дугаар баг, 11 дүгээр хороолол, Багш нарын байр 17 дугаар сургуулийн ард байрлах 163 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээг байгуулсан болох нь 2016 оны зээлийн болон барьцааны гэрээ, нотариатч Д.Болорчулууны 2016 оны гэрээний бүртгэлийн дэвтрийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3463 дугаарт бүртгэсэн тэмдэглэл зэргээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нотариатын бүртгэл, гэрээ зэргээр нотлогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх зээлийн барьцааны гэрээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тухайн үед ажиллаж байсан улсын бүртгэгч улсын бүртгэгчийн тэмдэг, бүртгэлийн дардас дарж, улсын бүртгэлд бүртгэсэн гэж маргаж, улмаар гэрээг цахим санд бүртгэхийг шаардаж байгаа боловч хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018431 дугаар бүртгэлтэй хувийн хэрэгт барьцааны гэрээтэй холбоотойгоор шүүхээс үзлэг хийж авагдсан бичгийн нотлох баримтууд болох өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн барьцааны гэрээ бүртгүүлэх улсын бүртгэлийн мэдүүлэг, эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдүүлэг хүлээн авах бүртгэлийн дэвтэр, гэрч гийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар хийгдсэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаар шинжээчийн дүгнэлтээр иргэн Р.*******, нарын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд дарагдсан улсын бүртгэгчийн тамга нь эх хувь биш, тамган дээрх тоон бичвэрүүд нь улсын бүртгэгч гийн гараар бичигдээгүй болохыг нотолсон байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Р.*******, нарын хооронд байгуулсан 2016 оны зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй, гэрээн дээрх тамга, дардас нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 5 дугаар зүйлийн 5.5.4-д барьцааны, 14 дүгээр зүйлийн 14.1-д ...энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулж мэдээллийн сан үүсгэх ... гэж зааснаар хариуцагч байгууллагад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй зээлийн барьцааны гэрээг цахим санд бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

агсан нь анх *******т Дархан сум, 10 дугаар баг, 11 дүгээр хороолол, Багш нарын байр 17 дугаар сургуулийн ард байрлах 163 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх хүсэлт болон улсын бүртгэлийн мэдүүлгийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, Улсын бүртгэлийн хэлтсээс уг мэдүүлгийг бүртгэн авч, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000349065 тоот гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018431 дугаар бүртгэлд бүртгэсэн байна

Уг гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/346 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хүчин төгөлдөр байх тул агсанд олгож байсан 00349065 тоот өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг сэргээх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.*******, ы агсан нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг цахим санд бүртгэж, агсанд олгож байсан 00349065 тоот өмчлөх эрхийн улсын гэрчилгээг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Нэхэмжлэлийн , нарт давхардуулж олгосон 00737062 тоот гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү шаардлагын тухайд:

агсан нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өвчний учир нас барсныг бүртгэж, нас барсны 0000207915 тоот гэрчилгээг олгосон байх бөгөөд түүний өвийг өвлөх эрх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр , нарт олгогдож, тэдгээрийг төлөөлөн хүүхдүүдийн ээж ******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 549 дүгээр шийдвэрээр агсантай хамтын амьдралтай байснаа тогтоолгож, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гарган лавлагаа авахад агсан өмчлөгчөөр бүртгэгдсэн Дархан сум, 10 дугаар баг, 11 дүгээр хороолол, Багш нарын байр 17 дугаар сургуулийн ард байрлах 163 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байсан байна.

Иймд гуравдагч этгээд ******* нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/346 дугаар тушаалаар агсаны нэр дээрх Дархан сум, 10 дугаар баг, 11 дүгээр хороолол, Багш нарын байр 17 дугаар сургуулийн ард байрлах 163 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 000349065 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, хариуцагчаас , нарт өмчлөх эрхийн 000737082 тоот гэрчилгээг олгож Ү-2003018431 дугаар улсын бүртгэлд бүртгэсэн байна. Энэ үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны / 5 дугаар зүйлийн 5.1-д иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 5.3-д ... хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасныг зөрчөөгүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 5 дугаар зүйлийн 5.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны / 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.*******гаас гаргасан нэхэмжлэлийн 2016 онд тай хийсэн барьцаат зээлийн гэрээг Улсын бүртгэлийн цахим санд бүртгэж, ы 000349065 тоот гэрчилгээг сэргээхийг даалгах, , нарт давхардуулж олгосон 00737062 тоот гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХТУЯА