Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

 

 

 

      2023        04          24                                   2023/ШЦТ/42

 

        МОНГОЛ *******ЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       *******.Н

*******лсын яллагч                                                       З.Х

Шүүгдэгч                                                       ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол *******лсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *******лаанбаатар хотын *******агануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “....” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж ... тоот хашаанд оршин суух хаягтай, урьд *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ... овогт Э-ийн ******* /РД:..../

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд *******агануур дүүргийн .. дүгээр хороо “...” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.*******-той маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохиж зулайн өмнөд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж байгаад ажлаасаа бууж, *******агануур дүүрэгт ирээд хуурай ах *******-тай утсаар ярьж 21 цагийн үед түүний эхнэр болон эхнэрийнх найз гэх эмэгтэй бид дөрөв уулзаж, *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд орших “...”-ийн караоке бааранд дуу дуулж, хүн бүр хоёр шил пиво уугаад 23 цаг өнгөрч байхад гараад “Майлд Хаус” бааранд орсон. *******ааранд ороод 6 пиво авч уугаад сууж байхад намайг танихгүй хүн ирээд таныг дуудаж байна гэхээр нь явж очсон. Сүүлд нэрийг нь мэдэх болсон ******* гэх залуу юу байна ахын дүү гэхээр нь би өөрийг чинь танихгүй байна гэж хэлээд ширээн дээрээс нь яваад өгсөн. Тэгээд хэсэг байж байгаад шөнийн 02 цагийн үед би баарнаас цуг явж байсан 2 эмэгтэйтэй хамт бүжиглэж байтал ******* ирээд юун эмээ нартай бүжиглээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******-д хандаж миний хэнтэй явах чамд хамаагүй зүгээр цаашаа яв гэж хэлээд сууж байсан газраасаа куртикээ авч өмсөх гэж  байхад ******* араас ирээд миний хувцаснаас татахаар нь би түүнийг барьж сандал дээр доош дараад гараараа толгой руу нь нэг удаа цохиод, дахиад ширээн дээр байсан пивоны шилийг аваад *******-ын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход *******-ын толгойноос цус гарсан. Тэгээд *******, түүний эхнэр намайг салгаж авч гараад бид нар гэртээ харьсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 68-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Н.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө *******агануур дүүргийн 1 дүгээр хороо “...” баар луу ганцаараа орсон. Орохоосоо өмнө би найзындаа архи ууж байгаад орсон. Ороод зүс таних нэрийг нь мэдэхгүй нэг залуутай юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгтэл уг залуу намайг бариад авсан бөгөөд ширээн дээрээс пивоны шил аваад миний толгой руу цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Өмнө нь зүс харж байсан нэрийг нь мэдэхгүй. Миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон. *******и тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд *******агануур дүүргийн эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн тасгаар 4 оёдол тавиулсан. Миний биеийн байдал эдгэж хэвийн болсон ажлаа хийж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол саналгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 34, 36-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч *******-ийн өгсөн “...хохирогч Н.******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******агануур дүүргийн Эрүүл мэндийн гэмтлийн оношоор яаралтай тусламжаар 214.000 төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33/18 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-аас дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

              Шинжээчийн 028 дугаартай “Н.*******-ын биед зулайн өмнөд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/

              Хохирогч Н.*******-ын биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-9-р хуудас/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч Н.******* нь саарал өнгийн цамц өмссөн байх ба хажуу ширээнд сууж байсан хар өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй хүнтэй маргалдаж улмаар хоородоо барьцалдаж авч байгаа 1 болон 2 дугаартай гэрэл зургаар харуулав. *******лмаар хохирогчтой маргалдаж байсан залуу өөрийнхөө ширээн дээрээс пивоны шил авч байгааг 3 дугаартай гэрэл зургаар харуулав. *******г хар юүдэнтэй цамцтай залуу хохирогчийг пивоны шилээр цохиж дахин хоорондоо зууралдаж байгааг 4 дугаар гэрэл зургаар харуулав. Хохирогч пивоны шилээр цохиулсны дараа хүмүүс тэр хоёрыг салгаж, хохирогчийн толгой хэсгээс цус мэт зүйл гарч газарт тунасан байдалтай байгааг 5 дугаартай гэрэл зургаар харуулав. Хар өнгийн юүдэнтэй цамцтай залуу гадуураа улаан өнгийн куртик өмсөж баарнаас гарч явааг 6 дугаартай гэрэл зургаар харуулав...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “...******* дугаартай хэрэгт хураан авсан хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай...” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р хуудас/

              *******агануур дүүргийн эмнэлэгийн яаралтай тусламжийн 202207384 дугаартай хуудас /хх-ийн 24-30-р хуудас/

              *******агануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн “...******* нь толгойн гэмтэл оношоор *******агануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжаар 214000 төрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэсэн албан тоот /хх-ийн 38-р хуудас/

              Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 81-87-р хуудас/

              *******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа /хх-н 72-80/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 *******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******атхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна, иргэний нэхэмжлэгч *******ззаяагийн нэхэмжилж буй 214.000 төгрөгийг шүүгдэгч *******-аас гаргуулах саналтай…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...өөрийнхөө хийсэн үйлдэлд гэм буруутай гэдгээ ойлгож байгаа, дахиж ийм зүйл хийхгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******...........т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд *******агануур дүүргийн 1 дүгээр хороо “Майлд хаус” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.*******-той маргалдаж улмаар түүний толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн өмнөд хэсэгт ташуу чиглэлтэй 6х1см язарсан шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэн уурлаж, ширээн дээр байсан пивоны шилийг авч хохирогчийн толгойн тус газарт цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Н.*******-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 028 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь хохирогч Н.*******-ын Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Н.******* нь “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  214.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч *******-ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн

            Шүүгдэгчээс ”...торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******...........т мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овгийн Э-ийн *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овгийн Э-ийн *******-ийг есөн зуун /900/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган /900.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй

4. Хохирогч Н.******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 8. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.*******ЯМ*******АЖАВ