| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхтуяа |
| Хэргийн индекс | 114/2021/0018/З |
| Дугаар | 114/ШШ2022/0001 |
| Огноо | 2022-01-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 114/ШШ2022/0001
| 2022 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 114/ШШ2022/0001 | ******* ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114//0018/З
******* ******* дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч ******* ******* ******* /РД: /
Хаяг: ******* *******, ******* *******, , байр
Хариуцагч ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч
Хаяг: ******* ******* ******* *******, 4 , ******* *******ын Засаг даргын тамгын газар
Гомдлын шаардлага: ******* аймгийн Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гийн оны 11 сарын 17-ны өдрийн тай зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ******* ******* ******* -аас шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо:- ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гийн оны 11 сарын 17-ны өдрийн тай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Манай *******д шаар ажиллаж байсан ш нь 2 сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу өдөрт 8 цаг ажиллах үүргээ бүрэн биелүүлээгүй, тайлан төлөвлөгөөний ажлын хурал болон заах аргын нэгдлийн хурал зэрэгт огт оролцоогүй, өөрийн харьяалах албан тушаалтанд ажил үүргээ огт дүгнүүлээгүй зэргээр гэрээгээ зөрчиж байсан тул цалин хөлсийг бууруулж тооцох сахилгын шийтгэл оногдуулах талаар оны 03 сарын 31-ний өдөр дуудаж, уулзахад нь өнөөдрөөс ажиллахгүй, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ гэдгээ хэлээд явсан болно. Үүнээс хойш ажлын байрандаа ирээгүй бөгөөд ажлаа тасалсан тул ажлаас нь оны 04 сарын 09-ний өдрийн захирлын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гарсан.
Улсын байцаагчийн тавьсан актаар ш т 2,3 сард ажилласан хугацааны цалин, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ш нь ажил үүргээ хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудсаа зуруулаагүй өдий хүрсэн тул бас хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Гэтэл ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь уг цалин ба ээлжийн амралтын олговрыг хэний буруутайн улмаас ямар учир шалтгааны улмаас олгогдоогүй байгаа, уг хөдөлмөрийн маргаан шүүхийн журмаар явж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй ажил олгогчид Зөрчлийн тухай хуулийн зүйлийн 9.2-т заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзээд 5 сая төгрөгийн шийтгэлийн хуудас оногдуулж байгааг эс зөвшөөрч шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Иймд ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гийн гаргасан оны 11 сарын 17-ны өдрийн тай шийтгэлийн хуудасны 1 заалт буюу манай байгууллагыг /таван сая/төгрөгөөр торгосон хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- ******* *******д холбогдох зөрчлийн тай хэрэг аймгийн Прокурорын газраас оны 10 сарын-ны өдөр харьяаллын дагуу шилжиж ирсэн. ******* ******* нь ш ийн оны 02,03 саруудын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй болохыг нотлох баримтаар тогтоож Зөрчлийн тухай хуулийн зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгоно гэснийг үндэслэн торгох шийтгэл ноогдуулсан.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар ш нь 2019 оны 3 сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад, оны 02 сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгч, ******* сургуулийн оны 03 сарын 01-ний өдрийн Б/55 тай захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Ингээд ш болон сурагчдын эцэг, эхийн хүсэлтээр оны 03 сарын 07-ны өдрийн ******* захирлын тушаалаар ийг ажилд буцаан томилсон байна. Үүний дараа ш ийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ зөрчиж 5 хоногийн ажил тасалсан гэж оны 04 сарын 09-ний өдрийн захирлын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гарсан байдаг. Энэ тушаалын 2 заалтаар ажил хүлээлцэх асуудлыг аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорионы хугацаа дууссанаас хойш 2 өдрийн дотор зохион байгуулахыг, 3 заалтаар санхүүгийн тооцоо хийж дуусгахыг нягтлан бодогч А.Ундармаад үүрэг болгосон байдаг. Гэтэл ажил хүлээлцэх ажил сунжирч ажилласан хугацааны цалин, мөн ажилласан хугацаанд олгох ээлжийн амралтын олговрыг олгоогүй болох нь нотлогдсон тул улсын байцаагчийн оны 11 сарын 16-ны өдрийн тоот актаар хохирлын нөхөн төлүүлэх акт тогтоосон ба уг актыг ******* зөвшөөрч гардан авсан, энэ талаар гомдол гаргаагүй байна.
******* Хөдөлмөрийн тухай хуулийн зүйлийн .1, зүйлийн .1- д заасан зөрчлийг гаргасан байна гэж үзээд мөн хуулийн1 зүйлийн1.2-д зааснаар Зөрчлийн тухай хуулийн зүйлийн 9.2-т ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэсэн үндэслэлээр 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,үүнийгээ үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч ******* ******* нь хариуцагч ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гийн оны 10 сарын 17-ны өдрийн тай шийтгэлийн хуудсаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.
Шүүх хуралдаан дээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын байцаагчийн актаар тус сургуулийн шаар ажиллаж байсан ш ийн ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг олгоход татгалзах зүйлгүй, харин улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны 1 заалтаар манай байгууллагыг /таван сая/ төгрөгөөр торгосон хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан гэж гомдлын шаардлагаа тодруулсан болно.
Гомдол гаргагч нь тус *******д шаар ажиллаж байсан ийн цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг хэний буруутай үйлдлийн улмаас, ямар учир шалтгааны улмаас олгогдоогүй байгаа, маргаан шүүхийн журмаар явж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй ажил олгогчид шийтгэл оногдуулсанд гомдолтой гэж маргаж байна.
Шүүх гомдол гаргагчаас гомдлын шаардлагын хүрээнд гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гомдлын ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гийн гаргасан оны 11 сарын 17-ны өдрийн тай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны 1 заалт буюу 5 000000 /таван сая/ төгрөгөөр торгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хариуцагч ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь ******* аймгийн Прокурорын газраас харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн ******* ******* -д холбогдох хэрэгт зөрчлийн хэрэгт зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж тус ******* нь ш ийн оны 02,03 сард ажилласан хугацааны цалин, хөлс 209487.06 төгрөг, мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 2172463.56 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй болохыг тогтоосон байна.
Иймээс ******* ******* -д ш т дээрх цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг нөхөн олгуулахаар сургуулийн захирал,нягтлан бодогч нарт хариуцуулж оны 10 сарын 16-ны өдрийн тоот улсын байцаагчийн актыг гаргасан байх ба дээрх улсын байцаагчийн актын талаар талууд мараагүй байна.
Улмаар хариуцагч оны 11 сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн зүйлийн 9 хэсгийн 9.2-т ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэсэн үндэслэлээр 5000 нэгжтэй тэнцэх буюу / таван сая/ төгрөгөөр торгосон шийдвэр гаргажээ.
******* ******* нь хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1-д Ажилтанд ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин, үр дүнгийн урамшуулал,бусад нэмэгдлийг тооцож олгоно, 10.1.6-д Ажилтны урьдчилгаа цалин хөлсийг сар бүрийн-ны өдөр, сүүлийн цалинг дараа сарын 28-ны өдөр буюу сард 2 удаа олгох ...цалин хөлсийг олгоно гэж заасан байх бөгөөд ш т оны 2,3 сарын ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг дээрх журмын дагуу олгоогүй болох нь гомдол гаргагч болон хариуцагчийн гомдол, тайлбар, гэрч ийн ... өнөөдрийг хүртэл цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг ******* олгоогүй байгаа гэсэн шүүхэд өгсөн мэдүүлэг, ийн оны 02, 03 сарын цалингийн болон ээлжийн амралтын олговрын тооцоолол, улсын байцаагчийн оны 10 сарын 16-ны өдрийн тоот акт зэргээр нотлогдож байна.
Иймд ******* ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйлийн .1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, зүйлийн .1-д Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, оны 11 сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудасны 1 заалтаар / таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэж байна гэж дүгнээд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч ******* ******* -аас гаргасан ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гийн гаргасан оны 11 сарын 17-ны өдрийн тай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны 1 заалт буюу******* /таван сая/ төгрөгөөр торгосон хэсгийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 зүйлийн 47.1, 51 зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч ******* ******* -аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ З.ЭНХТУЯА