| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00203/и |
| Дугаар | 00395 |
| Огноо | 2019-04-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00395
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э холбогдох
Гэрлэлт цуцлуулах, 10,030,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй 5,001,650 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц би 2013 онд “Оюутолгой” ХК-д ажиллаж байхдаа Этай танилцаж, 2014 оны 01 дүгээр сараас үерхэж, дотно харилцаатай байгаад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан.
4 жил гаруй хугацаанд хамт амьдрах хугацаандаа Эийн төрсөн дүү Дыг өөрийн дүү шиг бодон чадлаараа тусалж, дэмжин Солонгост суралцахаар явна гэхэд нь хуримтлалаасаа 20.0 сая төгрөг өгсөн. Ар гэрт нь мөнгөн туслалцаа байнга үзүүлж, 2017-2018 онуудад БНХАУ-д хамт суралцахаар хэлний бэлтгэлд суугаад ээж Өоос 7.0 сая гаруй төгрөг авч, сургалтын төлбөрт нь зарцуулсан.
Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Энэ тухайгаа ч Э надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Манай гэр бүлийнхний өмнө Э нь өөрийн үнэн төрхөө үзүүлж, ээжийн минь хүүгээ гэсэн сайхан сэтгэл, итгэлийг эвдсэн. Түүнийг уучлах завсар зай надад огт үлдээгүй. Түүнийг уучилж, цаашид амьдрах ямар ч боломж байхгүй.
Энэ тухайгаа бид Эвлэрүүлэн зуучлал дээр уулзалтын үедээ хэн хэн нь тайлбарлан ярьсан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд “ ... 2018 оны 09 дүрээр сарын 28-нд уулзалд хийхэд уригдагч тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж байна. Эвлэрэх боломжгүй гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэсэн тул эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов.” гэж тэмдэглээд ажиллагааг дуусгасан. Зуучлалын хөлс 30.000 төгрөг төлсөн.
Өөрийн хуримтлалаасаа дүүд нь тусалж, Хятад улсад суралцах төлбөрт нь шилжүүлсэн, бусад зардлууд нийтдээ 30.0 гаруй сая төгрөг байгааг бууруулаад төлөх санал Эд тавьсан ч хариу өгөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгаад энэ асуудлыг эвийн журмаар шийдээч гэж хэлсэн ч тоймтой зүйл яриагүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зардал гаргаад Улаанбаатараас очиж байхад замын зардал ч гаргаад өгөөгүй. Хамт амьдарч, хэн хэн нь хөдөлмөрлөж, хөлс хүчээ зарцуулан байж бидний дундын хамтын амьдарлын дундаас бий болсон хуримтлал болон миний өөрийн хуримтлалаас дүүг нь Солонгост суралцуулах, өөрсдөө Хятад улсад хэлний бэлтгэл хийж, цаашдаа магистрт суралцах боломж бий болсон эдгээр зардлуудад зарцуулсан нийт 30.0 гаруй сая төгрөгөөс багасгаж, зөвхөн 10.0 сая төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хөлс 30.0 мянган төгрөг, нийт 10.030.000 төгрөгийг Эаас гаргуулах, гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтанд хэн хэн нь хамт амьдрахгүй гэдгээ мэдэгдсэн учраас Эаас гэрлэлтээ цуцлуулах, хамтдаа хөдөлмөрлөж, хөлс хүчээ зарцуулан байж бидний дундын хамтын амьдралын дундаас бий болсон хуримтлал болон миний өөрийн хуримтлалаас дүүг нь Солонгост суралцуулах, өөрсдөө хятад улсад хэлний бэлтгэл хийж, цаашдаа магистрт суралцах боломж бий болсон эдгээр зардлуудад зарцуулсан нийт 30.0 гаруй сая төгрөгөөс багасгаж, зөвхөн 10.0 сая төгрөг, бусад зардал буюу зуучлалын хөлс 30.0 мянган төгрөг, нийт 10.030.000 төгрөгийг Эаас гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн гэрлэлт цуцлах, Эаас 10.030.000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагуудыг ханган шийдвэрлэж өгнө үү?
Танилцаад л 2 охинтой.Том охин Н-г өөрийн нагац эгчдээ өргүүлсэн. Бага охин Б, ээж нарын хамт амьдардаг гэдгээ түүнээс нуугаагүй.Харин өөрийн эцэг эхдээ энэ тухай хэлээгүй нууцалсныг түүний тайлбараас мэдлээ.Би түүний эцэг эхэд 2 охинтой гэдгээ заавал хэлэх албагүй.
Миний охидуудаас болж бидний амьдрал салаагүй.Эийн эцэг, эх бидний амьдрахыг зөвшөөрч, хадаг сүйгээ тавьсан.Сүүлд нь хүүгээ салгана гэж нэг биш удаа хэлснээс бид маргаж, эцэг эх чинь биднийг амьдруулахгүй гэвэл эртхэн 2 тийшээ болоё гэхэд Э өөрөө надаас салахгүй гээд эцэг эхдээ ч хамт амьдарч байгаагаа хэлээгүй надтай хамт амьдарсан.Түүнээс салах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч надаас салж чадахгүй гэж уран яруу үгээр ятгаж, түүнд би итгэж байлаа.
Э надтай хамт амьдрах хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаа тоггоож, олон удаа намайг хуурсан. Бага насны охидтой уулзаж, надад бэлгийн дарамт учруулах болсон.Тэрээр бэлгийн гаж зүйл хийхийг надаас шаардана. Гэвч би түүнийг засарна гэж найддаг байлаа. Байрны түрээс дуусаад Нисэхэд 66-р байранд ээж дээр ирж хамт амьдарсан. Зөвхөн ажил дээр уулздаг болсон гэж худлаа бичжээ.
Амьдралд биө биөэ үл ойлголцох явдал байдаг ч намайг дэндүү дорд үзэж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч, доромжилсонд харамсаж сууна. Гадаадад сурна гэдэг бидний хэн хэний л зорилго байснаас Эийн эцэг эхээс хүүг нь авч явах санаа надад байсангүй. Би охин үрээ, эхтэйгээ орхиод хувийн жаргалыг хөөж явах хүн биш гэдгийг намайг мэдэх хүмүүс хэлнэ дээ.
2015 оны намраас Вива сити-д байр түрээслэн амьдрах болсон ба түрээс болон ахуйн зардлыг би хариуцаж, хамтын дансандаа Э мөнгө хийж, дүү Дыг Солонгос явуулах зардалд өгсөн цалингийн зээлийг төлдөг байсан. Би өөрийн хадгаламжаас 6.000.000 төгрөг авч бэлнээр гаргаж өгч, сургалтын төлбөрт өгсөн. Гэтэл " ... ажлынхаа ахад хадгалуулж байсан 10.500.000 төгрөгийг 2015 оны 10 сарын 26-нд 5013060566 данснаас шилжүүлж авсан..." гэжээ.
Э дүүдээ өгсөн 30.000.000 төгрөгийг эөвхөн өөрөөсөө өгсөн гэх 20.000.000 төгрөгийг бичээд миний оруулсан мөнгийг огт дурсаагүй байна.
2015 оны 11-р сарын 04 ны өдөр миний нэр дээр авч байсан Хар хөх өнгөтэй Тоуо1а Магк ХО авто машиныг 2016 оны 01-р сарын 27 ны өдөр хөх өнгөтэй ВММ 525.0 маркын авто машинаар арилжсан.“рпий 20”, "тегеөйөз Ьөп2320” хуучин загварын машины эхлэл нь дээр дурьдсан миний нэр дээр авсан машин юм.Сургуульд явахдаа зөвхөн Цэнд- Аюушын автомашиныг зараад явсан юм биш ээ.Бидний хамтын амьдралын дундаас бий болсон эд хөрөнгийг зарсан.
Ээж маань 2018 оны 01 сарын 4 ний өдөр 5.000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 01 сарын 09 ний өдөр 300.000 төгрөг нийт 7.300.000 төгрөгийг Эийн дансаар шилжүүлсэн ба 5.001.650 төгрөг нь түүний хэлний бэлтгэлийн сургалтын зардалд шилжсэн нь түүний ХААН банкны дансны хуулгаар нотлогдоно.Ээж минь миний сургалтын'төлбөрт шилжүүллээ гэж шилжүүлсэн бол над руу явуулна биз дээ.Хамтын хуримтлалаас хадгаламж барьцаалсан зээл авч, түүний намайг 2018-05-18 ны өдөр авсан гээд байгаа мөнгийг хадгаламж барьцаалсан зээлийг хааж, ээжид 850.000 төгрөг шилжүүлсэн.Энэ тухай Э мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
2017 оны 09 дүгээр сард Хятад улсын Чинхуангдао хотод Итали хэлний бэлтгэлд суралцсан.Буцаж ирэх шалтгаан нь мөнгө дууссантай огт холбоогүй.Шүүхэд гаргасан өргөдөлдөө олон зүйл нуршихыг би хүсээгүй.Тэрээр өөрөө огт буруугүй мэтээр тайлбар өгсөн учраас би үнэнийг бичихээр шийдлээ.Э нь сургуульд явахынхаа өмнө 2017 оны 8-р сард том охин Нандин-Эрдэнийг 2 удаа оролдож, өөрийн гаж хүслээ хангах гэсэн тухай биднийг явснаас хойш охин маань өргөсөн ээждээ хэлж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр дуудагдан ирсэн. Хамтран амьдрах 4 жилийн хугацаанд насанд хүрээгүй охидтой явалдана, надаас бэлгийн гаж үйлдэл хүсдэг байсан бөгөөд түүнийг бэлгийн гаж донтон гэж дүгнэхээс өөр аргагүй. Охиныг минь гутаан доромжилсныг манай гэр бүлийнхэн хэзээ ч уучлахгүй.Э нь өргөсөн ээж болох нагац эгч, ээжээс минь буруугаа хүлээж, уучлалт гуйсан учраас нагац эгч маань шийдвэр гаргаж, түүнийг өршөөн хэргийг дуусгасан. Манай гэрийнхэн 'түүнийг уучлаагүй бол Э гэсгээгдэх байсан. Түүнийг би одоо ч уучлахгүй.
Ийм болохоор хамтран амьдарсан 4 жилийн хугацаанд бие сэтгэлээрээ дарамтанд байж, сүүлийн нэг жилд байнга бэлгийн хүчирхийлэлд автаж, миний биөд 2 удаа гар хүрсэн. Гэр бүлээсээ гадуур бэлгийн харьцаанд орж, надад нэг биш удаа бэлгийн замын өвчин авчирч өгсөн гээд намайг бие сэтгэлээр минь тоглож байсныг мөнгөн хэлбэрээр тооцвол их үнэ гарна. Хамтын амьдралын дундаас бий болсон хэдэн төгрөгийг бодитоор нь тооцож, өгч чадахгүй ийм л арчаагүй нэгэн.
Нэгэнт хамтын амьдралын дундаас бий болсон хэдэн төгрөгөөс санаачилгаараа мөнгө надад өгөхгүй гэж байгаа бол чиний тавьсан өрийг би хамтран төлөлцөх шаардлагагүй. Эийн боловсролд болон мэргэжлээ дээшлүүлсэн төлбөрийг би хариуцан төлөхгүй. Дүү Дд нь сургалтын төлбөр, бусад зардалд мөнгө шилжүүлэх хэрэггүй байлаа.Нэхэмжлэлийн шаардалагаа багасгаж, бодит гарсан зардлыг Эаар төлүүлэх болно.
Харин ээж маань Эт шилжүүлсэн 7.300.000 төгрөгийг гаргуулахаар биө даасан шаардлага гаргаж, нэхэмжилнэ гэсэн.
Бид суралцахаар 2017 оны 09-р сард явсан. 2018 оны 2-р сард буюу цагаан сарын өмнө ирсэн. Явахаасаа өмнө Вива ситид түрээс 5 сард дуусгаад Нисэхийн 66-р байранд ээж дээр маань амьдарсан байхад " ... 2017 оны 7 дугаар сараас эхлэн өдийг хүртэл ... эцэг эхийнхээ гэрт амьдрах болсон..,’’ гэдэгтэй санал нийлэхгүй байна.Шүүхэд худал юм бичиж болохгүй шүү дээ.
2018 оны намар Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөхөд Эрдэнэтэд ажил хөдөлмөр хийж, эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан. Харин одоо Улаанбаатарт амьдарч, ажил хийж байгаа. Шүүхэд гаргасан өргөдлийг гардуулах гэхэд Эвлэрүүлэн зуучлалд өгсөн хаягтаа байгаагүй. Шүүхийн ажилтнуудыг их чирэгдүүлсэн дээ.
Шүүхэд гаргасан өргөдлөө дэмжиж байгаа болно.
Ээж Ө нь Эийн дансаар шилжүүлж өгсөн 7.300.000 төгрөгөөс зөвхөн сургалтын зардалд зарцуулсан 5.001.650 төгрөгийг бие даасан шаардлага гаргаж, нэхэмжилсэн ба Э хариу тайлбартаа: “Миний бие Ц.Цэнд- Аюуш нь Цэндзэсэмтэй ямар нэгэн өмчийн болон бэлэн мөнгөний тооцоогүй болно...” гэжээ.
Дундын амьдралын дундаас бий болсон хуримтлалаас Ц надад хуваарилагдах зүйлгүй, өмчийн болон бэлэн мөнгөний тооцоогүй гэж Э үзэж байгааг мэдлээ. Миний зүгээс түүнтэй мөнгөний маргаан хйихийг хүсэхгүй байна.
Иймд Эаас 10.030.000 \Арван сая гучин мянган төгрөг\-ийг нэхэмжилснээсээ бүхэлд нь татгалзаж, зөвхөн гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, багасгасан тул хүлээн авна уу?
Эд хөрөнгийн болон бэлэн мөнгөний маргаангүй болно гэжээ.
Хариуцагч Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Цэцэнбаатарын Э нь 2011 оны 11 сарын 13-ны дрөс Оюутолгой ХХК-д өндөр хүчдэлийн цахилгаанчинаар ажиллаж эхэлсэн бөгөөд анх уурхайн талбарт 2014 оны хавар Цтэй таанилцаж үерхэж эхэлсэн. Анх уулзаж эхлээд эцэг эхдээ танилцуулахад Ц нь нэг дагавар охинтой байсан. Уулзаж дотносоод нэг нэгнийхээ гэрээр орж гардаг болоод жил орчим болсны дараагаар манай эцэг эх надтай ярилцах зүйл байна гэсэн бөгөөд уулзаж ярилцахад Ц нь өмнө нь хэд хэдэн хүнтэй хамтран амьдарч байсан бөгөөд дагавар 2 охинтой түүнийгээ надаас болон гэр бүлээ минь нуун дарагдуулж байсныг мэдсэн байсан. Иймд манай эцэг эх хурдан салахыг сануулсан. Би эцэг эхдээ саалсан гэж худлаа хэлээд 2015 оны 10 дугаар сараас ажлын шаардлагаар хотод байр түрээслэн амьдрахаар болсон гэж хэлээд Цтэй хамт Вива сити-д байр түрээслэн амьдарсан. Байрны түрээсийн мөнгийг өөрийн цалингаасаа 5063071868 дугаар дансанд 3,240,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд байрны тохижилт гээд бас бус зардал гаргасан. Байрыг түрээслэх хугацаанд гарсан зардлыг би хийдэг байсан. 2015 оны 12 сард миний дүү Д гадаадад сурахаар болсон тул ажлынхаа ахад хадгалуулж байсан 10,500,000 төгрөгийг 2015 оны 10 сарын 26-нд 5013060866 данснаас шилжүүлж авсан. Дүүгийн нийт төлөвлөж байсан зардал 20,000,000 төгрөг байсан тул 2015 оны 12 сарын 11-ний өдөр Оюутолгой ХХК-д байрлах Хаан банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авч 2015 оны 12 сарын 12-ны өдөр шилжүүлсэн.
2016 оны дунд үеэс байрны түрээслэх хугацаа дуусч эцэг эх хочр маань ч хамт байхыг шаардаж бид хоёр тус тусдаа байх болсон. Зөвхөн ажил дээр уулздаг болсон нь Цд таалагдахгүй байсан тул Ц нь гадаад явж суръя хэн ч танихгүй газар очиж эцэг эхээс нууцаар амьдаръя гэж хэлэх болсон. Надад энэ санал таалагдахгүй байсан бөгөөд хэцүү байвал салъя гэж хэлж үзсэн. Энэ үед Ц нь салж чадахгүй салвал үхнэ гэж сүрдүүлэн, гараа зүсэх, цонхноос үсрэх зэрэг оролдлого хийх болсон бөгөөд надад энэ байдал нь маш том сэтгэл зүйн дарамт болсон. Тухайн үед энэ дарамтнаас гарахын тулд саналыг хүлээн зөвшөөрч хамт Итали улсад суралцахаар тохиролцон Хятад улсад Итали хэлний бэлтгэлд явахаар болсон. Хэлний бэлтгэлд явахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй байсан тул цалингаасаа хуримтлал бий болгож мөнгөтэй болъё гээд данс нээлгэж сар бүр адил хэмжээгээр мөнгө хийхээр тохиролцсон боловч би дангаар 14,921,805 төгрөг хийсэн байсан. Ц нь ямар ч мөнгө хийгээгүй байсан гэдгийг сүүлд олж мэдсэн.
Мөн би сургалтын төлбөрийн урьдчилгаанд зориулж өөрийн хэрэглэж байсан приус 20, мэрсэдэс бэнз и320 куп маркын автомашинудаа зарж урьдчилгаа төлбөрт өгсөн. Энэ үед Цийн ээж Ө охиндоо 7,000,000 төгрөгийг түүний сургалтын төлбөрт зориулж өгсөн. Гэхдээ энэ мөнгийг Цээс асуухад ямар нэгэн зээлээр бус охиндоо зориулж өгсөн гэж хэлсэн.
Ингээд 2017 оны 09 сард бид хоёр Хятад улс руу хэлний бэлтгэлд явсан. Тэнд очоод нөхцөл байдал өөрөөр эргэж бидний мөнгө хүрэлцэхгүй болсон бөгөөд Ц нь бидний хуримтлуулсан мөнгө дууссан цаашдаа Итали улс руу явж суралцах боломжгүй болсон бөгөөд бидний дунд үл ойлголцол үүсч 2018 оны 02 дугаар сард оюутны амралтаар Монгол улсад ирснээс хойш уулзахаа болисон. 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр эвлэрүүлэн зуучлах газраас надтай холбогдож Цээс нэхэмжлэл ирсэн гэж хэлсэн бөгөд очиж уулзахад надаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байсан. Үүнтэй холбоотой миний бие саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн өөрийн дансны хуулгаа авч шалгахад 5173049577 хэмээх миний хийсэн мөнгөнөөс 4,287,102 төгрөг үлдсэн байсныг 2018 оны 05 сарын 18-нд Ц нь 5031173551 гэх өөрийн дансанд шилжүүлэн авсан байсан.
Эдгээр нөхцөл байдлуудаас болоод 2017 оны 07 дугаар сараас эхлэн өдийг хүртэл ямар нэгэн эрхэлсэн ажилгүй төлбөрийн чадваргүй нэгэн болсон бгөөд эцэг эхийнхээ гэрт амьдрах болсон.
Миний бие Цтэй ямар нэгэн эмчийн болон бэлэн мөнгөний тооцоогүй болно. А.Өын нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөг нь зөвхөн миний сургалтын төлбөрт хэрэглээгүй бөгөд Ц бас хэрэглэсэн учир миний бие энэ мөнгөний талыг төлж болно. Харин Цийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй санал нийлэхгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргагч Ө шүүхэд гаргасан шаардлага, тайлбартаа: Э нь охин Цтэй үерхэж, 2014 оны зунаас гэр орноор ирэх болсон. Хятад улс руу сургуульд явахаасаа өмнө 2017 оны 9-р сард гэрлэлтээ батлуулсан.
Итали хэлний бэлтгэлд байхад нь охин руугаа амьжиргааны хэдэн төгрөг явуулдаг байсан.2018 он гарсаар Эид сургалтын төлбөр, замын зардал гэж 2018-01-04 ний өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 01 сарын 09 ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр 2.000.000 төгрөг нийт 7.300.000 төгрөгийг Эийн дансаар шилжүүлсэн.Э нь миний шилжүүлсэн мөнгөнөөс 5.001.650 төгрөг хэлний бэлтгэлийн сургалтын зардалдаа шилжүүлжээ.
Тэд гэр бүлээ цуцлуулж байгаа учраас Эид өгсөн сургалтын зардал 5.001.650\Таван сая нэг мянга зургаан зуун тавин төгрөг\-ийг гаргуулж, авахаар бие даасан шаардлага гаргаж байна.
Эд 2018 оны 01 сарын 4 ний өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 01 сарын 09 ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 7.300.000 төгрөгийг ХААН банкны 5601070491 дугаарын түүний дансанд шилжүүлсэн.
Тэрээр 5.001.650 төгрөг Итали хэлний бэлтгэлийн сургалтын зардалд шилжүүлжээ.
Эид өгсөн сургалтын зардал 5.001.650 \Таван сая нэг мянга зургаан зуун тавин төгрөг\-ийг Эаас гаргуулж өгнө үү?
Итгэмжлэлээ охин Цд өгсөн болно. Холбогдох баримт болох Хаан банкны дансны хуулга хэрэгт бий.
Бие даасан шаардлага гаргагч Ө би хүргэн Эийн дансаар шилжүүлж өгсөн 7.300.000 төгрөгөөс зөвхөн сургалтын зардалд төлсөн 5.001.650 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд хандсан юм.
Э хариу тайлбартаа: “ ... Өын нэхэмжилж байгаа 5.000.000 төгрөг ... миний бие шаардлагыг хүлээн авч энэхүү мөнгөний талыг төлж болно...” гээд өмгөөлөгчөөр дамжуулан “ шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал, замын зардалд бэлэн 500.000 төгрөг шүүх хурлаас өмнө өгье. Бие даасан шаардлагаас энэхүү мөнгөний талыг буюу 2.500.000 төгрөг, бүгд 3.000.000 \Гурван сая төгрөг\ төлөхийг Э зөвшөөрсөн байх тул энэхүү хариу тайлбарыг хүлээн авлаа.
Иймд Ө надад бие даасан шаардлагаас 3.000.000 төгрөг Ц.Цэнд- Аюуш төлнө гэснийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж, өгнө үү? гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Цийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ц, Э нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 10-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Ц.Биндэрьяагийн төрсний гэрчилгээний хуулбар, Цийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цийн иргэний үлэмлэхийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Цийн Хаан банкны дансны хуулга, Эийн Хаан банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц нь Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 10,030,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргагч Ө нь Эд холбогдуулан 5.001.650 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Ц Э нар нь 2013 онд танилцаж, улмаар гэр бүл болж хамтран амьдраад 2017 онд албан ёсоор гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих арга ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэрэг байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц нь 10,030,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзаж, эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлаж байх тул татгалзлыг хүлээн авч 10,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргагч Ө нь нэхэмжилсэн 5,001,650 төгрөгийн шаардлагаа 2,500,825 төгрөг буюу тал хувь болгон бууруулж 2,500,825 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц. Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Нэхэмжлэгч Ц нь Эаас 10,030,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Бие даасан шаардлага гаргагч Ө нь Эаас 5,001,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 2,500,825 төгрөг болгосныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.
4.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Бүжинд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргагч Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,976 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эаас 27,481.5 төгрөг, Төрийн сангаас 54,963 төгрөг тус тус гаргуулан бие даасан шаардлага гаргагч Өод олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН