Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1059

 

 

 

 

 

 

 

2019          10             24                                             2019/ДШМ/1059                  

                                    

                                          О.Дд холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1804001970019 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Гөрөөчин овгийн О.Д, 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 14 дүгээр гудамжны 4 тоот хашаанд оршин суух бүртгэлтэй,  /РД: УЮ94081535/;

 

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч О.Д нь  2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд 07-34 УНК улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 10 дугаар гудамжны ойролцоо жолоодон явах үед хохирогч Б.О нь таксинд гараа өргөхөд зогсож, улмаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газарт аваачиж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлэг эрхтнээ түүний ам руу хийж “хөх чи” хэмээн хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн,

 

2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газарт 07-34 УНК улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Оы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлэг эрхтнээ түүний ам руу нь хийж “хөх чи” хэмээн хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх явцдаа хохирогчийн гартаа барьж байсан Нөт-5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Ганшанд” ХХК-д зайрмагны борлуулагчаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Л.Баянжаргал нь мөнгө авахаар явах хойгуур тухайн өдрийн зайрмагны борлуулалтын орлого болох 2.785.250 төгрөгийг завшсан,

 

2018 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 03-31 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч В.Мөнхжаргалын Хаан банкны виза картыг хууль бусаар, нууцаар авч, тухайн картыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвд байрлах Хаан банкны 454 дугаартай автомат тооцооны машинд уншуулж 8.000.000 төгрөгийг авсан,

 

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” худалдааны төвд Улаанбаатараас Өмнөговь аймгийн “Цагаан хад” чиглэлд хүн тээвэрт явдаг 33-31 УБЕ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн туслах жолоочийн ажил хийж байхдаа хохирогч Д.Тамирын өөрийн үеэл эгч Н.Золжаргалд хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн Айфонь-Эс 6 маркийн гар утсыг завшиж, хохирогч Д.Тамирт 531.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” худалдааны төвд Улаанбаатараас Өмнөговь аймгийн “Цагаан хад” чиглэлд хүн тээвэрт явдаг 78-16 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн туслах жолоочийн ажил хийж байхдаа хохирогч Б.Ариунтунгалагийн нагац ах П.Хүдэрбаатарт хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн Самсунг А-8 маркийн гар утсыг завшиж, хохирогч Б.Ариунтунгалагт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Соён” зочид буудлын ресепшнээр ажил үүрэг гүйцэтгэж байсан С.Эрдэнэтуяагийн урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “утсаараа нэг яриулчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С.Эрдэнэтуяагийн Самсунг А-6 маркийн гар утсыг авч, улмаар гар утсыг бусдад худалдан борлуулж хохирогч С.Эрдэнэтуяад 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Өлзийсүрэнгийн эзэмшлийн Самсунг Эс-7 маркийн гар утас, Хьюндай Аванти загварын суудлын автомашиныг урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч, хохирогч А.Өлзийсүрэнд 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: О.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гөрөөчин овгийн О.Днийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад заасан хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Гөрөөчин овгийн О.Днд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар гурав /3/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан гурван /3/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр /2/ жил зургаан /6/ сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр /2/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жил зургаан /6/ сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг арван /10/ жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Дд энэ тогтоолоор оногдуулсан арван /10/ жилийн хорих ял дээр өмнөх 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан гучин долоо /37/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 10 жил 37 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Дий цагдан хоригдсон 197 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Дөөс хохирогч В.Мөнхжаргалд 8.000.000 төгрөг, хохирогч А.Өлзийсүрэнд 3.250.000 төгрөг, хохирогч Д.Тамирт 531.000 төгрөг, хохирогч М.Ариунтунгалагт 350.000 төгрөг, хохирогч Д.Юмчинбадамд 2.785.250 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Амгаланд 130.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч Б.О нь 684.000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа биет байдлаар, С.Эрдэнэтуяа нь 780.000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа биет байдлаар тус тус хүлээн авсан, гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, О.Дөлгөөд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Д давж заалдах гомдолдоо “...О овогтой Д надад холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолд байгаа 5 зүйл ангийн 8 үйлдлийн 3 үйлдлийг хийгээгүй тул дахин шалгуулах хүсэлтэй байна. Үүнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад заасан хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг, мөн хохирогч Тамирын гар утсыг авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлүүдийг зөвшөөрөхгүй, дахин шалгуулах шаардлагатай байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ. 

 

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Д нь “Тоёота Чезер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 10 дугаар гудамжны ойролцоо жолоодон явах үед хохирогч Б.О нь таксинд гараа өргөхөд зогсож, улмаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газарт аваачиж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлэг эрхтнээ түүний амруу нь хийж “хөх чи” хэмээн хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, мөн дээрх хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн гартаа барьж байсан Нөт-5 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн дээрэмдсэн” хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Б.Оы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 23.00 цагийн орчим гарч ирээд, би ...такси зогсоох гээд зогсож байтал нэг цагаан өнгийн жижиг машин ирээд зогсохоор нь ороод суутал жолоочоос гадна жолоочийн хажууд нэг залуу явж байсан. Тэгээд...нэг хүрэн төмөр хаалган дээр ирээд жолоочийн хажуу талд сууж байсан залуу буусан. Тэгснээ шороон замаар явж байхдаа би “Хаашаа яваад байгаа юм бэ” гэхэд “Дуугүй бай, алаад хаячихна шүү” гээд “Секс хийнэ” гэх зүйл яриад яваад байсан. Тэгээд нэг газар зогссоноо жолооч бууж, миний сууж байсан арын хаалга онгойлгон өөрөө өмдөө тайлан бэлэг эрхтнээ гаргаж, миний үснээс зулгаан татаж ирээд, хүчээр ам руу бэлэг эрхтнээ хийж тултал нь түлхээд, хоолойд тулаад огиулаад байхад хүчээр хийгээд, үснээс зулгаагаад хийгээд байсан. Тэгснээ миний өмдийг надтай ноцолдсоор байгаад доош нь шувталсан. Тэгтэл миний гар утас миний гарт байсныг гарнаас булааж аван, машиныхаа ар луу шидэх шиг болсон. Тэгснээ нөгөө жолооч машин дотор арын суудал дээр миний хоёр хөлийг дээш өргөж байгаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн лүү хийж хүчирхийлж байгаад, хүслээ гүйцээж дууссан бололтой машинаас буухдаа миний гарнаас татаж машинаас намайг буулгаж үлдээгээд, машинаа асаагаад яваад өгсөн ” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 28-29 дүгээр хуудас/. Түүний шүүх хуралдаанд өгсөн “Энэ хүн машин барьж явсан залуу мөн байна. Би өөрөө ард нь сууж байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/. Гэрч Ц.Банзрагчийн “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Золбообаатар, Б.Бат-Эрдэнэ нартай уулзахад “...ойрд их ууж байна. Утсаа ломбарданд тавьчихсан” гэж ярихаар нь “Зарах юм уу” гэж асуухад “Зарна, очиж үзэх үү” гээд 24 дүгээр байрны ломбарданд очоод бичгээ үзүүлээд гар утсаа гаргаж надад харуулсан. ...2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр нөгөө утсыг очиж авах гэтэл барьцаанд тавьсан хүн өөрөө ирж авах ёстой гээд байхаар нь Ч.Золбообаатарыг дагуулан ирж 150.000 төгрөгөөр авсан. Тэгээд утсыг нь асаан өөрийн сим картаа хийгээд асааж фэйсбүүк орох гэтэл цоожны зураг гараад цоожлогдоод болохгүй болохоор нь энэ дугаар луу нь залгаж кодыг нь асуухад наад утас чинь хулгайд алдагдсан утас шүү дээ гэж хэлсэн гэсэн” мэдүүлэг /1-р хавтас 31-32 дугаар хуудас/. Гэрч Б.Бат-Эрдэнийн “2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09.00 цагийн орчим манай найз нар болох н.Золбообаатар, О.Д нар О.Дий жижиг цагаан өнгийн суудлын машинтай ...Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод н.Золбообаатар, О.Д нар “Гар утас зарна, авах уу” гэхээр нь “Зураг авдаг юм бол авъя, хэрэг болдог юм” гэтэл “800.000 төгрөгөөр ав” гэхээр нь би н.Цэнгэл ...ахаас 200.000 төгрөг зээлж аваад, өөрийн “ХААН” банкны 5730048468 данс руу хийлгээд Ч.Золбообаатар, О.Д нарт картаа өгч явуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 33 дугаар хуудас/. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт” /1-р  хавтас 13-14 дүгээр хуудас/. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 19-20 дугаар хуудас/. Гэрч Ч.Золбообаатарын мэдүүлэг /1-р хавтас 39-40 дүгээр хуудас/. Н.Лхамсүрэнгийн мэдүүлэг /1-р хавтас 41-42 дугаар хуудас/. Мөн хохирогч Д.Тамирын итгэмжлэн хариуцуулж өгсөн Ай фон-эс 6 маркийн гар утсыг завшиж, хохирогч Д.Тамирт 531.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Тамирын “Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 11:40 орчим Өмнөговь аймгийн Цагаан хад руу үеэл эгч н.Золжаргалд утас өгч явуулах гэж байсан юм. Тэгээд ... цагаан өнгийн 33-31 УБЕ улсын дугаартай Истана маркийн машинд очсон. Тухайн үед тэр машинд 25-30 орчим насны, бордуу царайтай, намхан, үл ялиг мяраалаг эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би тэр хүнээс Цагаанхад руу явах унаа мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүн надаас Цагаан хад руу явах юм уу гэхээр нь би жижиг дайвар өгч явуулъя гээд 5000 төгрөг өгөөд улаан эрээн гялгар уутаар ороож скочоор наасан жижиг зүйл өгсөн. ...86449851 дугаарын гар утас өгсөн гэсэн мэдүүлэг /2-р хавтас 42 дугаар хуудас/. Гэрч П.Батболдын “Би Өмнөговь аймгийн Цагаан хад руу өөрийнхөө 33-31 УБЕ улсын дугаартай Истана маркийн автомашинтай хүн тээвэрт явдаг бөгөөд  би зах дээр зогсож байгаад Билэгт гэж өөрийгөө танилцуулсан Дөлгөөн гэх залуутай тааралдсан. Тэгээд ямар ажил хийж байна гэсэн чинь хийсэн ажилгүй байна гэхээр нь ахынхаа эсмэн жолоочоор яв ах нь цалин өгч байна гэж ярилцсан. Тэгээд хамгийн сүүлд явж ирчихээд би Билэгтэд хандан ахын дүү өнөөдөртөө амарчих гэж хэлээд явсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Билэгтэд амар гэж хэлсний маргааш нь /Доржготов/ Ганаа надруу залгаад чамтай хамт явдаг Билэгт гэх залуу чинь 78-16 УНУ улсын дугаартай автомашинд хүний өгч явуулсан дайвар утсыг аваад алга болчихлоо гэхээр нь ... эргээд ирэх байлгүйдээ гэж хэлсэн. ...Мөн үүний өмнө бас Дөлгөөнтэй хамт Цагаанхад руу явж байх үед бас Ай фоне Эс-6 маркийн гар утас алга болсон бөгөөд тухайн үед тэр утсыг бас Дөлгөөн авчихсан юм шиг байна лээ. Би бол тэр утсыг огт аваагүй бөгөөд Дөлгөөн тэр дайврыг авахдаа миний утсыг өгчихсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 246-249 дугаар хуудас/. Шүүгдэгч О.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 33-31 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Батболдтой хамт явдаг байсан” гэх мэдүүлэг /2-р хавтас 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Дий гаргасан давж заадлах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд 07- 34 УНК улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 10 дугаар гудамжны ойролцоо жолоодон явах үед хохирогч Б.О нь таксинд гараа өргөхөд зогсож, улмаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газрын ойролцоо, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлэг эрхтнээ түүний ам руу нь хийж “хөх чи” хэмээн хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн;

 

Мөн 2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газарт 07-34 УНК улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Оы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлэг эрхтнээ түүний ам руу нь хийж “хөх чи” хэмээн хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх явцдаа хохирогчийн гартаа барьж байсан Нөт-5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Дий яллагдагчаар өгсөн: “…би тухайн сар, өдрийг нь сайн санахгүй байна. Багануур дүүрэгт ирээд найз Золбообаатарын хамт өөрийн эзмшлийн тоёота чезер маркийн цагаан өнгөтэй, 32- 87 УНЭ улсын дугаартай машинаар Хуцаа хэсгийн замаар явж байхад зам дагуу нэг эмэгтэй гар өргөсөн. Тэгэхээр нь машинаа зогсоож, тэр эмэгтэйг авсан бөгөөд тэр эмэгтэйтэй ярилцаж байгаад пиво уухаар болж 2.5 литрийн пиво авсан. Тухайн үед Золбообаатар миний машиныг барьж явсан бөгөөд бид нар хээр гарч, би тэр эмэгтэйтэй хамт машины арын суудал дээр сууж пиво уусан. Тэгээд сууж байхад нөгөө эмэгтэй бие заслаа гээд машинаас буусан бөгөөд буухдаа утсаа үлдээгээд буухаар нь би Золбообаатарт хандаж явъя гэж хэлээд нөгөө эмэгтэйг орхиод явсан. Маргааш нь Золбообаатарын бичиг баримтаар нөгөө гар утсыг ломбарданд тавьж,  хот руу явсан. …” /1-р хх 64-65/,

 

хохирогч Б.Оы: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой нилээн согтчихсон явж байгаад Хуцаагийн 10, 11 дүгээр гудамжны ойролцоох зам дээр такси барих гээд гараа өргөөд зогсож байтал цагаан өнгийн суудлын машин зогссон. Тэр машинд суухад хоёр залуу байсан, би арын суудал дээр ганцаараа сууж байсан. Тэгээд би Жаргалантын 23-2 тоотод гэртээ очно гэж хэлсэн бөгөөд Жаргалантын гудамжны дундуур Рашаант тал руугаа яваад байхаар нь тойроод манай гудамж руу орох гэж байгаа юм байна гэж бодоод явж байтал хэтрээд явчихсан. Би хаашаа яваад байгаа юм бэ гэж асуухад хүн буулгачихаад буцахдаа өөрийг чинь буулгана гэж хэлээд хүрэн өнгийн хаалганы өмнө зогсож, жолоочийн хажууд явж байсан бор царайтай, махлагдуу залуу нь буусан. Тэгснээ засмал замаас бууж шороон замаар явж байснаа секс хийнээ зэрэг зүйлс ярьж байснаа машинаа зогсоож, арын суудал руу орж ирээд шууд миний хувцсыг тайлах гэж оролдсон бөгөөд би эсэргүүцэл үзүүлэхэд гарт минь байсан гар утсыг маань машиныхаа ар хэсэг рүү шидчихсэн. Тэгээд хүч хэрэглэж миний өмдийг тайлаад, өөрийнхөө өмдийг тайлж намайг үстэж байгаад бэлэг эрхтэнээ миний ам руу хийгээд хөдлөөд байсан. Тэгж байснаа намайг суудал дээр хэвтүүлж байгаад миний хоёр хөлийг дээшээ өргөж байгаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж намайг хүчирхийлж байгаад дуусгаад өөрийнхөө өмдийг өмсөөд, намайг хувцсаа өмсөж амжаагүй байхад чирч буулгаад машинтайгаа хөдлөөд явчихсан. Тэр залуу чамайг алаад хаячихна шүү гээд байсан болохоор би их айсан. Надад гомдол санал байхгүй байна. Гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. ...” /1хх 28-29/ гэх мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагааны “…ижил төстэй 5 ширхэг гар утсыг ширээн дээр байрлуулан 1-5 гэсэн дугаараар дугаарлаж хураан авсан гар утсыг 4 гэсэн дугаараар тэмдэглэн хохирогч Б.Ооор таньж олуулах ажиллагааг хийлгэхэд 4 номерийн гар утсыг өөрийнхөө гар утас гэж заав. …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-20/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

2. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” худалдааны төвд Улаанбаатараас Өмнөговь аймгийн “Цагаан хад” чиглэлд хүн тээвэрт явдаг 33-31 УБЕ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн туслах жолоочийн ажил хийж байхдаа хохирогч Д.Тамирын өөрийн үеэл эгч Н.Золжаргалд хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн Айфоне-Эс 6 маркийн гар утсыг завшиж, хохирогч Д.Тамирт 531.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Тамирын: “…2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нарантуул зах дээр очиж Өмнөговь аймгийн Цагаан хад руу үеэл эгч Золжаргалд гар утас өгч явуулахаар очсон. Тэгээд 33-31 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэх 25-30 насны бордуу царайтай, намхандуу, үл ялиг махлаг эрэгтэй хүнд өгсөн. Тэр залуу надаас 5000 төгрөг аваад миний гар утсыг авсан бөгөөд маргааш Цагаанхаданд очно гэж хэлээд 86449851 дээр ирсэн чинь гар утас байхгүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд би жолооч болон туслах жолоочийнх нь царайг утсаар харахад надаас гар утас авсан хүн биш байсан. Миний явуулсан гар утас Айфоне Эс-6 маркийн гар утас байсан. Би тэр хүнийг 1 удаа л харсан болохоор царайг нь сайн санахгүй байна. Энэ хоёр зурагны Батболд гэх хүн бол огт биш байна. Харин О.Д гэх залуу мөн байж магадгүй санагдаж байна. …” /2хх 41-44/,

 

 гэрч Д.Доржготовын: “...Манай найз Батаа Нарантуул Олон Улсын худалдааны төвд Стана маркийн машинтай хот хооронд явдаг юм. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Батаа над руу залгаад чи хүн ачилцаад өгөөч, миний бие өвдөөд байна гэхээр нь машин чинь хаана байгаа юм гэхэд Билэгт /О.Д/ гэх туслах жолооч аваад явсан гэж хэлсэн. Тэгээд Нарантуулд очоод Батаагийн машинд сууж байтал нэг эгч ирээд боодолтой утас авчирч өгсөн бөгөөд жолооч нь хаана байгаа юм гэж асуухаар нь Билэгтийг /О.Д/ хэлж өгөөд наад жолооч чинь явна гэж хэлсэн. Тэгэхэд тэр эгч боодолтой утсыг Билэгтэд /О.Д/ өгсөн. Би тухайн үед Билэгтийн /О.Дий/ дэргэд байсан бөгөөд Билэгтэд /О.Д/ гар утас алга болдог шүү, чи сайн далд хийгээрэй, биедээ авч явсан нь дээр байх гэж хэлэхэд Билэгт /О.Д/ өөрөө авсан...” /2хх-46/,

 

гэрч П.Батболдын: “…О.Д гэх залуу нь надтай хамт модон дээр ажиллаж байсан. Тэр үед надад өөрийгөө Билэгт хэмээн танилцуулж байсан. Би Билэгтийг Багануурт байх гэрт нь 1 удаа хүргэж өгч байсан, Хуцаагийн 17-4 тоотод амьдарч байсан. Би Өмнөговь аймгийн Цагаанхад руу өөрийн эзэмшлийн 33-31 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүн тээвэр хийдэг юм. 2018 оны 5 дугаар сарын эхээр зах дээр байхад Дөлгөөн надад ирж уулзсан. Тэгээд ажилгүй байгаа гэхээр нь надтай хамт хүн тээвэрт яв, би цалин өгч байя гэж хэлээд түүнээс хойш надтай хамт 4-5 удаа явсан. 2018 оны 5 сарын сүүлээр Доржготов над руу залгаад чамтай хамт явдаг Билэгт гэх залуу хүний өгч явуулсан дайвар болох гар утсыг аваад алга болчихлоо гэж хэлсэн. Үүний өмнө Дөлгөөнтэй хамт Цагаан хад руу явж байхад Айфоне Эс-6 маркийн гар утас алга болж байсан, түүнийг Дөлгөөн авсан юм шиг байна лээ, дайвар өгсөн хүнд миний гар утсыг өгчихсөн байсан. …” /2хх 47-48/ гэх мэдүүлгүүд,

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан “...Iрhоnе 65 маркийн гар утас 531.000 мянган төгрөг,...” /2хх 53/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Ганшанд” ХХК-д зайрмагны борлуулагчаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Л.Баянжаргал нь мөнгө авахаар явах хойгуур тухайн өдрийн зайрмагны борлуулалтын орлого болох 2.785.250 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Дий яллагдагчаар: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө “Батос” зайрмагны цехэд түгээгчээр ажилд орж, туршилтын хугацаагаар түгээлт хийж эхэлсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр түгээгч Баянжаргал ахтай хамт түгээлт хийж байгаад Баянжаргал ахыг АТМ-руу явсан хойгуур нь тухайн өдрийн орлогын мөнгийг аваад явсан. Тухайн үед над руу залгаад байхаар нь мөнгийг нь аваад явчихсан болохоор санаа зовоод очиж чадаагүй. Тухайн үед би өөрийн авч явсан мөнгөө тоолж үзэхэд 2.250.000 төгрөг байсан. ...”/3хх 131/,

 

 Хохирогч Д.Юмчинбадамын: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Отгонпүрэвийн Дөлгөөн гэх залууг ажилд авсан. Тэгээд туршилтын хугацаагаар ажлуулсан юм. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр жолооч Баянжаргалтай хамт борлуулалтанд явсан. Тэгээд оройн 21 цагийн үед Баянгол дүүргийн бичилийн Хаан банкны үүдэнд жолооч Баянжаргалыг зогсож бай, өдөр 1 дүгээр хорооллын дэлгүүр бэлнээр тооцоо хийж чадахгүй гээд байхаар нь таны данс руу мөнгө хийлгэчихсэн гэж хэлээд жолооч Баянжаргалыг АТМ рүү явсан хойгуур орлогын мөнгийг аваад явсан байсан. Манай байгууллага борлуулагч нартаа зайрмаг хүлээлгэн өгөхдөө борлуулагч тус бүрт нийт хэдэн төрлийн, хэдэн ширхэг зайрмаг хүлээлгэн өгсөн талаар падан дээр дэлгэрэнгүй бичиж хүлээлгэж өгдөг. Дөлгөөний өглөө борлуулалт хийхдээ хүлээн авсан зайрмаг, орой нь жолооч Баянжаргал ахын хүлээлгэж өгсөн зайрмагны зөрүүгээр нь гаргаж үзэхэд 2.785.250 төгрөгийн зайрмаг борлуулсан байсан. ...” /1 хх 84-86/,

 

гэрч Л.Баянжаргалын: “...ажил дуусаад үйлдвэр лүү буцаж байхад борлуулагч Дөлгөөн надад хандаж “өдөр таны данс руу хийлгэсэн 96.000 төгрөгийг аваад ир” гээд бичилийн Хаан банкны АТМ дээр зогссон. Би машинаас буугаад АТМ орчихоод эргээд машин дээрээ ирэхэд О.Д орлогын бүх мөнгийг аваад явчихсан байсан. ...” /1хх 88,-89/ гэх мэдүүлгүүд,

 

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ачиж гарсан нийт зайрмагны тоо ширхэг,  үнийн талаарх баримт, нийт 3.549.000 төгрөг /1хх 94/,

 

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарагдсан зайрмагны тоо ширхэг үнийн талаарх баримт, 2.785.250 төгрөгийн зайрмаг зарагдаж, 763.750 төгрөгийн зайрмаг зарагдаагүй үлдсэн /1хх 95-96/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            4.2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” худалдааны төвд Улаанбаатараас Өмнөговь аймгийн “Цагаан хад” чиглэлд хүн тээвэрт явдаг 78-16 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн туслах жолоочийн ажил хийж байхдаа хохирогч Б.Ариунтунгалагийн өөрийн нагац П.Хүдэрбаатарт хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн Самсунг А-8 маркийн гар утсыг завшиж, хохирогч Б.Ариунтунгалагт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Дий шүүх хуралдаанд өгсөн “...Ариунтунгалагийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь үнэн. ....’’/3хх 132/,

 

Хохирогч Б.Ариунтунгалагийн: “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нарантуул зах дээр очиж Өмнөговь аймгийн Цагаанхад руу нагац ах Хүдэрбаатар юм өгч явуулахаар очсон. Тэгээд 78- 16 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн /88538992/ дугаарын утастай жолоочид дайвараа өгсөн. Миний өгч явуулсан зүйл нь Самсунг А8 маркийн гар утас байсан. 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай ах над руу залгаад явуулсан зүйлийг ирээгүй гэж хэлсэн...” /1хх 237-238/,

 

гэрч Д.Доржготовын: “...Нарантуул зах дээр байж байхад нэг эгч ирээд боодолтой гар утас гаргаж ирээд Билэгт гэх залууд өгсөн. Би Билэгтэд хандаж гар утас алга болдог шүү сайн далд хийгээрэй гэж хэлэхэд Билэгт өрөө авсан. Тэр өдөр Билэгт хоол идчихээд ирье гэж яваад эргэж ирээгүй. Тэр Билэгт гэх залуу нь Билэгт нэртэй биш Дөлгөөн гэдэг юм байна. Тэр эгчийн гар утсыг Дөлгөөн гэх залуу аваад явсан. Би царайг нь хараад таньж байна. ...” /1хх 241-242/,

Гэрч П.Батболдын: “...Дөлгөөн гэх залуу нь надтай хамт модон дээр ажиллаж байсан. Тэр үед надад өөрийгөө Билэгт хэмээн танилцуулж байсан. Би Билэгтийг Багануурт байх гэрт нь 1 удаа хүргэж өгч байсан, Хуцаагийн 17-4 тоотод амьдарч байсан. Би Өмнгөговь аймгийн Цагаанхад руу өөрийн эзэмшлийн 33-31 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүн тээвэр хийдэг юм. 2018 оны 5 дугаар сарын эхээр зах дээр байхад Дөлгөөн надад ирж уулзсан. Тэгээд ажилгүй байгаа гэхээр нь надтай хамт хүн тээвэрт яв, би цалин өгч байя гэж хэлээд түүнээс хойш надтай хамт 4-5 удаа явсан. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Доржготов над руу залгаад чамтай хамт явдаг Билэгт гэх залуу хүний өгч явуулсан дайвар болох гар утсыг аваад алга болчихлоо гэж хэлсэн. Үүний өмнө Дөлгөөнтэй хамт Цагаанхад руу явж байхад Айфоне Эс-6 маркийн гар утас алга болж байсан, түүнийг Дөлгөөн авсан юм шиг байна лээ, дайвар өгсөн хүнд миний гар утасны дугаарыг өгчихсөн байсан. ...” /1хх 246- 248/ гэх мэдүүлгүүд,

 

Таньж олуулах ажиллагааны “...зургийг нь харахад шууд 2 дугаартай залуу мөн байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 232-233/,

 

хөрөнгийн үнэлгээний тайлан “...Samsung А8 маркийн гар утас 350.000 төгрөг. ...” /2хх 2-3/ зэрэг нотлох баримтуудаар,

 

                 5. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Соён” зочид буудлын ресепшнээр ажил үүрэг гүйцэтгэж байсан С.Эрдэнэтуяагийн урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “утсаараа нэг яриулчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С.Эрдэнэтуяагийн Самсунг А-6 маркийн гар утсыг авч, улмаар гар утсыг бусдад худалдан борлуулж хохирогч С.Эрдэнэтуяад 780.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Дий шүүх хуралдаанд өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгаас замын унаанд сууж Дорноговь аймагт очсон. Тэгээд өмнө нь буудалж байсан Их Соён гэдэг нэртэй буудалд очсон. Тэгээд буудлын ресепшн Эрдэнэтуяагаас гар утсыг гуйж аваад буцаж өгөлгүй явсан. Би зам дээр гар өргөөд саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлд сууж Эрдэнэтуяагийн гар утсыг 70.000 төгрөгөөр зарсан...” /1хх 184-185,

 

хохирогч С.Эрдэнэтуяагийн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед 30 орчим насны зүс таних эрэгтэй хүн орж ирээд гар утсаа өгөөч гэхээр нь өгсөн. Тэр залуу машинаа цагдаад журамлуулсан гэж байсан бөгөөд эхний удаад миний гар утсаар ярьчихаад буцаагаад надад өгсөн. Тэгээд гадагшаа гараад орж ирчихээд дахиад утсаараа яриулаач гэхээр нь утсаа өгчихөөд хажуу өрөө рүү ороод гараад ирсэн чинь нөгөө залуу алга болчихосн байсан. Миний алдсан гар утас нь Самсунг А-6 маркийн гар утас байсан. ...” /1хх 174/,

 

иргэний нэхэмжлэгч А.Амгалангийн: “...2018 оны 10 дугаар сард намайг Сайншанд сумын Гуа тээг дэлгүүрийн урд талд зогсож байхад үл таних залуу гараа өргөж миний машинд суусан. Тэгээд тэр залуу намайг гар утас авах уу гэхээр нь гар утсыг нь үзээд хэдэн төгрөгөөр зарахыг нь асуухад 150.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би бэлэн 130.000 төгрөг байна гэж хэлэхэд дараа 20.000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээд гар утсаа надад худалдсан. ...” /1хх 180/ гэх мэдүүлгүүд,

 

эд зүйл хураан авсан “...Хар өнгийн Самсунг А6 маркийн гар утсыг А.Амгалангаас хураан авав. ...” гэсэн тэмдэглэл /1хх 164/,

эд зүйл хүлээлгэн өгсөн “...Самсунг А6 маркийн гар утсыг С.Эрдэнэтуяад бүрэн бүтэн хүлээлгэн өгөв. ...” тэмдэглэл /1хх 168/,

шинжээчийн “...Самсунг А6 маркийн гар утас нийт 780.000 төгрөг. ...” гэсэн дүгнэлт/1хх 187/,

таньж олуулах ажиллагааны "... С.Эрдэнэтуяаг оролцуулан хийхэд 6 дугаартай хүний нүүрний төрх миний утсыг авсан хүнийхтэй төстэй байна...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх 159-160/,

  таньж олуулах ажиллагааны “...А.Амгаланг оролцуулан хийхэд 4 дугаартай залуу надад гар утас зарсан хүн мөн байна. ...” тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх 161-162/ зэрэг баримтуудаар,

 

               6. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Өлзийсүрэнгийн эзэмшлийн Самсунг Эс-7 маркийн гар утас, Хьюндай Аванти загварын суудлын автомашиныг урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч, хохирогч А.Өлзийсүрэнд 3.250.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

 

Шүүгдэгч О.Дий яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын баяр наадам дээр Батжаргалын ахын эхнэр Өлзий эгчтэй хамт Ашин, Шоо зэрэг тоглоом тоглуулж байгаад Батжаргал ахын эзэмшлийн 96-77 УНТ улсын дугаартай цагаа өнгийн Аванти ХБ маркийн тээврийн хэрэгсэл болон Өлзий эгчийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг авч явсан. Би машиныг нь Баянзүрх дүүргийн Цахлайн тойргийн орчим 350.000 төгрөгийн барьцаанд хүнд тавьчихсан бөгөөд гар утсыг нь 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /2хх 114/,

 

Хохирогч А.Өлзийсүрэнгийн: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дөлгөөний хамт Төмөр замын наадам дээр ирж агшин тоглоом тоглуулсан. Тэр үед Дөлгөөн миний гар утсыг гуйгаад нэгж авч хийгээд ээжтэйгээ ярина гээд байхаар нь гар утсаа түүнд өгсөн. Тэгээд Дөлгөөнийг ирэхгүй байхаар нь гар утас руугаа залгахад нэгж авч байна, удахгүй очлоо гэсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ хүнд захиж үлдээчихээд машин дээрээ яваад очтол миний машин байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан...” /2 хх 92-93/,

 

гэрч С.Отгонбаатарын: “...Дөлгөөн унаж яваа Аванте маркийн машинаа зараад таны мөнгийг өгье гэхээр нь би танил ах Баярхүү рүү яриад хямдхан машин байна гэж хэлээд Баярхүү ах дээр дагуулж очсон. Тэгээд Баярхүү ах Дөлгөөнтэй тохиролцоод 350.000 төгрөгөөр худалдаж асван. ...” /2хх 104/,

 

              гэрч Б.Баярхүүгийн: “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр танил дүү Отгонбаатар над руу залгаад хямдхан машин зарна гэхээр нь хүрээд ир гэж дуудсан. Тэгэхэд цагаан өнгийн Аванте ХЭ маркийн автомашинтай танихгүй 2 залуугийн хамт ирсэн. Би тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг үзье гэхэд ломбарданд тавьчихсан байхгүй гэсэн бөгөөд надад 350.000 төгрөгөөр худалдсан. Би уг машиныг хашаандаа 2 сар гаруй хугацаанд байлгасан бөгөөд задлаад сэлбэгийг нь зарсан, кабин кузов зэргийг нь төмөрт тушаасан...” /2хх 105/ гэх мэдүүлгүүд,

 

эд зүйлийн үнэлгээний “...Хьюндай Аванте ХД маркийн суудлын тэрэг 3.000.000 төгрөг, Самсунг эс-7 маркийн гар утас 250.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөг...” /2 хх108/ тайлан зэрэг нотлох баримтуудаар,

 

             7. 2018 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 03-31 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч В.Мөнхжаргалын Хаан банкны виза картыг хууль бусаар, нууцаар авч, тухайн картыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвд байрлах Хаан банкны 454 дугаартай автомат тооцооны машинд уншуулж 8.000.000 төгрөгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Дий яллагдагчаар өгсөн “…2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Төв аймгийн Жаргалант сумын Загдал бригадад Мөнхжаргал гэдэг хүний бригадын жолоочоор ажилд орсон. Мөнхжаргал ах надад их итгэдэг байсан бөгөөд байнга л картаа өгч юм авахуулдаг байсан. Тиймээс би Мөнхжаргал ахын виза картны нууц дугаарыг мэддэг болсон. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Мөнхжаргал ахын картыг аваад Бүлтүүш гэх залуугаар Жаргалант сумын төв рүү хүргүүлээд тэндээсээ Дархан-Уул аймаг руу явсан. Би Дархан-Уул аймагт очоод Хаан банкны АТМ-ээс 5 сая төгрөг, дараа нь хажуу талын АТМ-ээс 3 сая төгрөгийг уншуулж авсан…” /1хх 139-140/,

 

хохирогч В.Мөнхжаргалын: “...будаа хураах гээд ажилчид авсан юм. Тэгээд Билэгт гэж өөрийгөө танилцуулсан залууг ажилд авсан. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа дуусгаад амрах үед Билэгт гадаа машинд унтана гээд хөнжил гудас аваад гарсан. Би маргааш өглөө нь эрт Улаанбаатар хот руу явсан бөгөөд өглөөний 10 цагийн үед манай эхнэр над руу залгаад нөгөө Билэгт чинь олдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа шалгаж үзэхэд 5 сая төгрөг нэг удаа, 3 сая төгрөг нэг удаа, нийт 8 сая төгрөгийн зарлага миний данснаас гарсан байсан. Би Билэгтийг дагуулж яваад дэлгүүр болон ШТС-аар үйлчлүүлж байсан, тэр үед миний Хаан банкны виза картны нууц дугаарыг мэдсэн байх. Би дараа нь Билэгт биш Дөлгөөн гэдэг нэртэй болохыг мэдсэн...”/1хх 126- 127/,

 

гэрч Г.Болормаагийн: “…2018 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Билэгт гадаа унтана гээд хөнжлөө аваад гарсан. Маргааш нь өглөө нь Билэгт олдохгүй байхаар нь нөхөртөө хэлэхэд миний данснаас 8 сая төгрөг авсан байна гэж хэлсэн. Би Билэгтийн дугаарыг шүүлгээд ээжтэй нь холбогдсон бөгөөд ээж манай хүүг Билэгт гэдэггүй Дөлгөөн гэдэг юм гэж хэлсэн…” /1хх 128-129/,

 

гэрч Ц.Даваанэрэнгийн: “...2018 оны 9 дүгээр сарын 24-ний орой пойлон дээр 22 цаг өнгөрч байхад Дөлгөөн ирээд Мөөгий ахын машин эвдэрчихлээ, намайг нааш нь явуулсан юм, хоёулаа яваад Сүмбэр сумын уулзвар ороод хүн тосоод ирье гэсэн. Тэгээд мотоцикльтой яваад Сүмбэр сумын уулзвар орсон. Тэгээд унаа зогсоох гээд гар өргөөд зогсохгүй байхаар нь би Баруунхараагийн цайны газарт хүргэж өгсөн...” /1хх 130/ гэх мэдүүлгүүд,

 

зарлагын “…В.Мөнхжаргал 5029729966 тоот данснаас 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, Дархан хот 12-р баг, Олон улсын худалдааны төв дотор байрлалтай АТМ-454-ээс гүйлгээ хийсэн байна. Тухайн үед мөн зэрэгцээ байрлах АТМ-452-оос 3.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна …” баримт /1хх 118/,

камерын бичлэгийн “...Дархан хот 12-р баг, Олон улсын худалдааны төв дотор байрлалтай Хаан банкны /АТМ-454, АТМ-452/ камерийн бичлэгийг үзэхэд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03 цаг 27 минутад хар өнгийн хоромон гуталтай, хар савхин хүрэм, түүний дотор цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн саравчтай малгай өмссөн 25-30 насны эрэгтэй хүн хохирогч В.Мөнхжаргал миний картыг аваад явсан. Энэ нь О.Д мөн байна гэж заасан” тэмдэглэл /1хх 123/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

              Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Дийг хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, хүчиндэх явцдаа хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг завшсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч О.Дий хохирогч Б.Оы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн ам руу нь бэлэг эрхтнээ хийж, бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар, мөн түүний дээрх байдлаар хохирогч Б.Од хүч хэрэглэх явцдаа гар утсыг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн өмнө бие биенээ мэддэг байсныг далимдуулан С.Эрдэнэтуяаг утсаараа яриулчих гэж гар утсыг нь авч явж бусдад зарсан, хохирогч А.Өлзийсүрэнгээс гар утсыг яриулчих гэж авсан, мөн түүний эзэмшлийн автомашиныг унаж явж  байхдаа буцааж өгөлгүй залилан /итгэл эвдэх аргаар/ авч явж, бусдад худалдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 33-31 УБЕ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн туслах жолоочийн ажил хийж байхдаа хохирогч Д.Тамирын бусдад хүргүүлэхээр өгсөн гар утас, хохирогч Б.Ариунтунгалагийн бусдад хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн гар утаснуудыг, мөн Л.Баянжаргалын зайрмагны борлуулагчаар ажиллаж байхдаа борлуулалтын орлого болох 2.785.250 төгрөгийг тус тус авч завшсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогч В.Мөнхжаргалын виза картыг автомат тооцооны машинд уншуулан 8.000.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар гурав /3/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр 2/ жил /6/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 10 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан гучин долоо /37/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 10 жил 37 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоожээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд буюу “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” ерөнхий заалтыг баримтлан шүүгдэгч О.Дд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч О.Д нь “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад заасан хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Д.Тамирын өөрийн үеэл эгч Н.Золжаргалд хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн Айфоне-Эс 6 маркийн гар утсыг завшсан гэх үйлдлүүдийг дахин шалгуулах шаардлагатай байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Оы: “...тэгээд хүч хэрэглэж миний өмдийг тайлаад, өөрийнхөө өмдийг тайлж намайг үстэж байгаад бэлэг эрхтнээ миний ам руу хийгээд хөдлөөд байсан. Тэгж байснаа намайг суудал дээр  хэвтүүлж байгаад миний хоёр хөлийг дээшээ өргөж байгаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж намайг хүчирхийлж байгаад дуусгаад өөрийнхөө өмдийг өмсөөд, намайг хувцасаа өмсөж амжаагүй байхад чирч буулгаад машинтайгаа хөдлөөд явчихсан...”, “...би эсэргүүцэл үзүүлэхэд гарт минь байсан гар утсыг маань машиныхаа эр хэсэг рүү шидчихсэн, намайг чирч буулгаад машинтайгаа хөдлөөд явчихсан” гэх мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч О.Д: “…Би 33-31УБЕ дугаартай тээврийн хэрэгслээр Батболдтой хамт явдаг байсан. Миний хувьд Д.Тамир гэх хүний гар утсыг огт аваагүй, яагаад намайг авсан гээд байгааг мэдэхгүй байна. Намайг Билэгт гэж дууддаггүй…” /2хх 49/ гэж мэдүүлдэг боловч:

 

Хохирогч Д.Тамирын”...Дөлгөөн гэх залуу мөн байж магадгүй санагдаж байна...” /2хх 41-44/, гэрч П.Батболдын “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр Доржготов над руу залгаад чамтай хамт явдаг Билэгт гэх залуу хүний өгч явуулсан дайвар болох гар утсыг аваад алга болчихлоо гэж хэлсэн. Үүний өмнө Дөлгөөнтэй хамт Цагаанхад руу явж байхад Айфоне Эс-6 маркийн гар утас алга болж байсан, түүнийг Дөлгөөн авсан юм шиг байна лээ, дайвар өгсөн хүнд миний гар утсыг өгчихсөн байсан...” /2хх 47-48/, гэрч Д.Доржготовын “...Тэгээд Нарантуулд очоод Батаагийн машинд сууж байтал нэг эгч ирээд боодолтой утас авчирч өгсөн бөгөөд жолооч нь хаана байгаа юм гэж асуухаар нь Билэгтийг /О.Д/ хэлж өгөөд наад жолооч чинь явна гэж хэлсэн. Тэгэхэд тэр эгч боодолтой утсыг Билэгтэд /О.Дд/ өгсөн. Би тухайн үед Билэгтийн /О.Дий/ дэргэд байсан бөгөөд Билэгтэд /О.Д/ гар утас алга болдог шүү, чи сайн далд хийгээрэй, биедээ авч явсан нь дээр байх гэж хэлэхэд Билэгт /О.Д/ өөрөө авсан. ...” /2х 46х/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин шалгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ