Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00482

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 18 өдөр

   Дугаар 142/ШШ2019/00482

Орхон аймаг

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: П-т холбогдох

500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХГшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.3 дах заалт, 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтуудыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих” хөтөлбөрийн 3.3-т зааснаар иргэн Птай байгуулсан №Г/451 гэрээний дагуу олгосон санхүүгийн дэмжпэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон Төрийн сан 100210037010 тоот дансанд төлүүлж байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.

Иргэн Птай манай байгууллагын зүгээс гэрээний дагуу төлбөрөө барагдуулах тухай шаардлагыг биечлэн уулзах, утасаар ярих, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг хэлбэрээр тодорхой арга хэмжээ зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийн хугацааг хүргэсэн болно. Иймд Санхүүгийн дэмжпэг олгох гэрээний 5.3 “шийдвэрлэх боломжгүй” нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Монгол улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Жаргалант сумын Улаантолгой багт эхнэр хоёр хүүхдийн хамь амьдардаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 50%-ийн эргэн төлөлттэй 1,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 500,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард 40,000 төгрөг, 05 дугаар сард 40,000 төгрөг, үлдэгдэл 420,000 төгрөгийг 20196 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулж дуусгана гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХГнь хариуцагч Паас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 500,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих” хөтөлбөрийн 3.3-т зааснаар иргэн Птай байгуулсан №Г/451 гэрээний дагуу олгосон санхүүгийн дэмжпэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон Төрийн сан 100210037010 тоот дансанд төлүүлж байгууллагын хохирлыг барагдуулахаар харилцан тохирсон...” гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрч,”...500,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард 40,000 төгрөг, 05 дугаар сард 40,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үлдэгдэл 420,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрг шилжүүлсэн. Хариуцагч уг санхүүгийн тусламжийг хүлээн аваагүй гэж маргахгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 1,000,000 төгрөг авсан болох нь хавтаст хэргийн 2-3-р талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №Г/451 дугаартай “Санхүүгийн дэмжлэг олгох” тухай гэрээ, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Хариуцагч П нь өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтийн дагуу 500,000 төгрөгийг төлөөгүй болох нь батлагдаж байх тул нэхэмжлэийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх,зээлдэг нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ “ гэж тус тус зохицуулжээ.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 угар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь : 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч Паас 500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХГт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Паас 15,650 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН