Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

                                       

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******туяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2336000780080 дугаартай, 178/2023/0078/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 99 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ы *******, регистрийн дугаар: ПЮ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” зочид буудалд Б.*******тэй маргалдах явцдаа түүний толгой хэсэгт шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, тухайн үйлдлийг таслан зогсоох явцад Б.*******ын нүүрэн хэсэгт шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1.хэргийн газарт үзлэг хийсэн...”Өргөө зочид буудлын 309 тоот өрөөний голд ширээн дээр байх шар өнгийн ус буцалгагч нь бариул болон их бие хэсэг нь нэлэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба хагарсан цагаан өнгийн шаазан аяга, 2 ширхэг архины шил, 2 ширхэг пивоны сав, ус ундааны сав гэх мэт байв...”гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн -14-р хуудас/

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2023 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө 03 цагийн үед 309 тоот өрөөнд байсан залуучууд хоорондоо зодолдоод удалгүй эмнэлгийн машин ирээд 2 хүнийг нь аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2023 оны 02 дугаар сарын -ны орой Өргөө зочид буудлын 309 тоот өрөөнд *******, *******, Алтанхуяг нарын хамт дөрвүүлээ Жак нэртэй архи 2 шил, Сэнгүр пиво 2 савыг аваад ууж байтал гаднаас *******ын цэргийн найз Пүрэвдалай орж ирээд бид нартай сууж байснаа гарч яваад ээ, ******* хоёрыг дагуулаад орж ирсэн.Тэгээд удалгүй Пүрэвдалай, Алтанхуяг хоёр “харилаа” гээд явсан.Би ээ гэх залуутай гарч тамхи татчихаад ороод ирэхэд ******* ******* хоёр барилцчихсан зогсож байснаа бид хоёрыг орж ирэхэд бие биенээ тавьсан. Харин ******* буйдан сандал дээр доошоо хараад шанаагаа тулчихсан толгойных нь ар хэсгээс цус гоожсон байхаар нь очоод хартал толгой нь ар хэсгээрээ хагарчихсан байсан.”Түргэн дуудаарай” гэж хэлэхэд ******* түргэн дуудаад удалгүй ******* ******* хоёрыг ирээд аваад явсан.******* “******* намайг аягаар цохисон” гэж хэлсэн. Бид нарын пиво ууж байсан аяга хагарчихсан хэвтэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн -20-р хуудас/

Гэрч Д.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тай хамт гадаа гарч тамхи татчихаад ороод ирэхэд ******* *******ийн толгой руу цагаан өнгийн сэнжтэй аягаар цохиж байсан.Тэгтэл ******* тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол *******, *******ын нүүр хэсэгт *******ийг цохиж байсан аягаараа нэг удаа цохихоор нь би гүйж очоод салгасан.Тухайн үед *******ийн толгой хагарчихсан цус гарч байхаар нь түргэн дуудаарай гэхэд ******* түргэн дуудсан. Д.******* шууд гараад явчихаар нь би араас нь гартал гадаа харагдахгүй байхаар би шууд гэр лүүгээр харьсан. Тэр хоёр юунаас болж маргасныг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/

Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Баяраа, ээ хоёр тамхилна гээд гарахаар нь би согтоод өрөөний орон дээр хэвтэж байтал *******, ******* хоёр хоорондоо маргаж байснаа ******* *******ийг “чамайг би алчих уу” гэхэд ******* “ чиний хүн алдаг гэж юу байсан юм” гэхээр нь Д.******* босч ирээд ширээн дээр байсан сэнжтэй аягыг аваад *******ийн толгойн ар хэсэгт 3-4 удаа цохиход  нь би Д.*******ийг урдаас нь тэврээд автал миний нүүр лүү барьж байсан аягаараа цохихоор нь *******ийг хойш нь дарж унагаагаад дарж байтал ээ, Баяраа хоёр гаднаас орж ирээд салгасан. Би босоход хамраас цус гарсан байсан. *******ийг харахад буйдан дээр толгойгоо дарчихсан толгойны ар хэсгээс нь цус гараад муужирчихсан байхаар нь би түргэн дуудсан. Удалгүй түргэний машин ирээд ******* бид хоёрыг аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ээ, хоёр агаар амьсгалъя гээд гарсан. ******* орон дээр хэвтэж байсан. Надтай хамт үлдсэн казак залуу бид хоёр жилийнхээ тухай ярьж байгаад маргалдахад нөгөө залуу босоод ирэх шиг болсон нэг мэдэхэд би ухаан алдчихсан эмнэлэг дээр ирээд сэргэсэн...гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/

Шүүгдэгч Д.*******ийн өгсөн:...Баяраа, ээ хоёрыг тамхилахаар гарсны дараа ширээн дээр байсан сэнжтэй аягыг аваад намайг үгээр өдөөд байсан залуугийн толгой руу нь цохисон.Харин хажууд байсан ******* гэх залуугийн нүүрэнд нь нэг удаа цохисон.Бид нар бүгд согтуу байсан.Би *******, ******* нараас уучлалт гуйж хохирлоо барагдуулсан... гэх мэдүүлэг (хэргийн 53-54р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх Өргөө зочид буудлын 309 тоот өрөөнд хамт архи ууж байсан Б.*******тэй маргалдаж түүний толгой хэсэгт сэнжтэй шаазан аягаар цохисон, мөн тэр хоёрын дундуур орж салгах гэж байсан Б.*******ын нүүрэн тус газарт тухайн аягаараа цохисон болох нь тогтоогдож байна.

 1.2.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2809 дугаартай...Б.*******ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал,хамрын таславчийн хугарал, муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 44-45-р хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн...Б.*******ийн биед дагзны зүүн дунд хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 49-50-р хуудас/ тус тус гарчээ.

 Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ийн толгойд мөн хохирогч Б.*******ын нүүрэн хэсэгт шаазан аягаар цохисноос Б.*******, Б.******* нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч Д.******* нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх Өргөө зочид буудлын 309 тоот өрөөнд хамт архи ууж байсан Б.*******тэй маргалдаж түүний толгой хэсэгт сэнжтэй шаазан аягаар цохисон, мөн тэр хоёрын дундуур орж салгах гэж байсан Б.*******ын нүүрэн тус газарт тухайн аягаараа цохиж, хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж заасан байх ба хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч Д.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогч нарын биед халджээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хатуу биет ашиглан хохирогч нарын биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3.Олон нийтийн газарт буюу зочид буудлын өрөөнд олноороо архидан согтуурснаас үүдэн   гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4. Иймд шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүнд учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогч Б.*******эд 400,000 төгрөг, Б.*******од 900,000 төгрөг төлж уучлалт гуйсан гэх мэдүүлэг өгсөн.

Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 58-р хуудас/, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 61-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 62-р хуудас/, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хэргийн 69-р хуудас/, гэрч Э.Кунтуганы “манай зээ дүү одоогоор ******* аймгийн ******* сумын ******* багт ээжийнхээ хамт амьдардаг, төлөв даруу зантай, хүнд тусархуу хүн байгаа юм. Ясны сийрэгжилт өвчнөөр багаасаа өвдсөн учраас групэд байдаг” гэх мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь эхийнхээ хамт амьдардаг, ажил эрхэлдэггүй, өвчний учир 70 хувийн гурппэд байдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, тайлбар

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие нь өвчний учир 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группэд байдаг. Иймээс торгох ял оногдуулж өгнө үү гэх санал, тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

5.Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС