Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00570

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

    Дугаар 142/ШШ2019/00570

Орхон аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банк-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: О

Хариуцагч: Н нарт холбогдох

Зээлийн төлбөр 11,233,636.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Т, хариуцагч О, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О, Т нар нь Х Банкны Орхон салбарын төвөөс анх 2015 оны 04-р сарын 17-ны өдөр ЗГ15/96 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6%-н хүүтэй, 24 сарын хугацатайгаар зээл авсан. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ15/96 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 5,000,000 / таван сая/ төгрөгийг жилийн 21,6%-н хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Гэвч 2016 оны 2-р сарын 22-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй байна. Банкны зүгээс зээл төлүүлэх зорилгоор 2018 оны 03-р сарын 02-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл, 2019 оны 01-р сарын 23 -ны өдөр мэдэгдэл болон зээл буцаан дуудах мэдэгдлийг тус тус бичгээр хүргүүлж байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт амаар сануулж байсан хэдий ч 2019 оны 03-р сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 1,188 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч 2015 оны 04-р сарын 17-ний өдөр байгуүлсан ЗГ15/96 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу

Үндсэн зээлд:                                               1,635,803 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөрт:   -           1,310,688 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: -   2,659,16 төгрөг

Нийт 2,949,150.04 төгрөг төлсөн байна.

Иймд банк шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч О, Т нартай байгуулсан 2015 оны 04-р сарын 17-ний өдрийн ЗГ15/96 нэмэлт зээлийн гэрээний төлбөрийн хугацаа дуусаж, зээлийн төлбөр болон хүү болох 2019 оны 3 сарын 14-ний байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах. Үүнд:

Нийт зээлийн үлдэгдэл: 11,042,006.14 төгрөг Үүнд:

-Үндсэн зээлийн үлдэгдэл: 6,364,197.36 төгрөг

-Зээлийн хүүгийн төлбөр: 4,213,195.64 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 460,113.14 төгрөг

Нотариатын үйлчилгээний төлбөр 4,500 төгрөг болж байна.

Мөн улсын тэмдэгтийн хураамж 191,630 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н нь 2015 онд Отай гэр бүл байхдаа хамтран зээлдэгчээр цалингийн зээлд гарын үсэг зурсан болно. Удаагүй Очирбатаас 2015 онд тусдаа амьдарч 2016 онд шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Одоо би 2 хүүхдийн хамт эрхэлсэн ажилгүй, өрх толгойлон амьдарч байна. Иймд Оын зээлийг төлөх ямар ч боломж бололцоо байхгүй. О өөрөө төлнө гэж банкны зээл хариуцсан ажилтнуудтай уулзсан. Очирбат нь эрүүл саруул ажиллаж хөдөлмөрлөж байгаа тул энэ зээлийн нэхэмжлэлийг Оаас нэхэмжилнэ үү гэжээ.

Хариуцагч О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О нь “Хөх ган” ХК-д ажиллаж байхдаа цалингийн зээл 8,200,000 төгрөгийг Хнаас авсан бөгөөд эргэн төлөлтөө тасралтгүй хийж явсаар 5,000,000 төгрөг болтол нь төлсөн. Гэвч тус үйлдвэр хугацаагүйгээр зогсолт хийж орлогогүй болсон тул үлдсэн зээлээ төлж чадахаа болиод өдий хүрсэн билээ. Одоогоор миний бие тогтсон ажилгүй байгаа. “Хөх ган” ХК 2019 оны 06 сараас ажиллаж эхлэх гэж байгаа тул ажлаа элэхээр зээлийн эргэн төлөлтөө хийх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х нь хариуцагч О, Т нарт холбогдуулан 11,233,636.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч О нь 2015 оны 04-р сарын 17-ны өдөр ЗГ15/96 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6%-н хүүтэй, 24 сарын хугацатайгаар, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ15/96 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 5,000,000 / таван сая/ төгрөгийг жилийн 21,6%-н хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан байна. 

О нь дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөх үүрэг хүлээсэн болох нь дээрхи гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөнгөн дүн, мөнгийг хүлээж авсан эсэх талаар маргахгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д“ Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.2-т “ Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд батлан даагч өөрөө хариуцах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Хариуцагч О, Т нар нь цалингийн зээл авснаас хойш Үндсэн зээлд 1,635,803 төгрөг, хүүгийн төлбөрт 1,310,688 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,659.16 төгрөг, нийт 2,949,150.04 төгрөг тус тус төлсөн байх ба, зээлийн эргэн төлөх хуваарийг 2016 оны 02 дугаар сараас зөрчиж эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа талаар удаа дараа сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломж олгож, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, гэрээг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэстэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул Х шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хны зээл олгох гэрээгээр зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгч О, Т нарт шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч О, Т нар зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй үүргээ зөрчснийг тэрээр гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх хангалттай үндэслэлгүй бөгөөд хариуцагч О, Т нар нь тодорхой шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, зээлийг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан бөгөөд талууд гэрээндээ хүү төлөх талаар тохиролцсон байна. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэжээ. Энэхүү заалтын дагуу талууд зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байх тул хариуцагч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О, Т нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн төлбөрт 6,364,197.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,213,195.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 460,113.14 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 4500 төгрөг, нийт 11,042,006.14 төгрөгийг гаргуулан ХГовил тооцооны төвд олгож шийдвэрлэлээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгийн хураамж 191,630 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлд дурьдсан байх боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх ба улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн тайлбарласан тул үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Х, О, Т нараас зээлийн гэрээний үүрэг нийт 11,042,006.14 төгрөг гаргуулан Х банкинд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 191,630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 191,630 төгрөг гаргуулан Хинд олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                                                                                          

                                             

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН