Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

            хохирогч Д.Дорж,

            шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалт овогт Луувайн Энхбаяр, Жаргалт овогт Энхбаярын Энхмөнх нарт холбогдох 201619000664 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн,1958 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Баянбулаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жаргалт овогт Луувайн Энхбаяр, /РД:ДЮ58102811/,

 

            Монгол улсын иргэн 1984 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Улаанбаатар хот Налайх дүүргийн 6 дугаар хороо Мухарын шугуй 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жаргалт овогт Энхбаярын Энхмөнх /РД:ДЮ84110814/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Мухарын ам” гэх газар иргэн Д.Доржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хадлангийн газар булаалдан хохирогч Д.Доржийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Л.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирогчийг хөгшин хүнийг яах гэж дээрлэхэж байдаг юм бэ? гэсэн тэгээд би зодооныг эхлүүлсэн юм. Сэрээний ишээр хохирогчийн зүүн мөр лүү цохисон. Манай хүү миний хажууд байсан. Би Доржоогийн гар руу цохисон тэгээд бид нар айл саахалт айлууд байж арай муухай юм болж байна гээд салцгаасан” гэв.

Шүүгдэгч Э.Энхмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би аавтайгаа хамт хадлан хадаж байсан чинь Дорж ах шууд яваад өгсөн. Тэгээд аав чи битгий ингэж настай хүн доромжилж байлдаа гэсэн чинь Дорж юмтай хүн юмаараа гайхуулж байна гэсэн тэгээд аав Доржийг модоор цохисон. Тэгсэн Дорж намайг боогоод аав ирж салгасан” гэв.

Хохирогч Д.Дорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 08 сарын 07-ны өдөр хадуур трактортой хадлан хадах гээд Шинэгэрэлтэй хамт очсон чинь Энхбаяр ах хүүтэйгээ тэр хавийг хадаж байсан. Тэгээд намайг Энхбаяр ах ирээд чи яагаад миний янзийг үзээд байгаа юм бэ гээд миний зүүн тархи руу шууд цохисон. Тэгсэн Энхмөнх гүйж ирээд миний цээж рүү өшиглөсөн тэгээд би унахдаа хөлийнхөө шөрмөсийг гэмтээсэн. Эмчилгээний зардалд 800.000 төгрөг гарсан. Би хохирлоо аваагүй тэрнээс хойш эмнэлгээр явсан байгаа тул 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо болтол миний толгой тархи өвдөөд байгаа би 2016 оны 11 сард бүх бичиг баримтаа цүнхнээсээ алдсан” гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Гэрч Ц.Шинэгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг мухар гэх газар Дорж ах бид хоёр хадуурын ир тохируулж үзэх гэж очсон байж байгаад би машин луу алхаж явахад Энхбаяр, хүүхэд Энхмөнхийн хамт ирээд, Энхбаяр ах Доржоо ахыг нуруу луу нь модоор шууд цохиод унагасан. Би наанаас нь гүйгээд очих хооронд Энхбаяр 3-4 удаа толгой болон нуруу луу нь цохисон. Намайг очиход Энхбаяр нь Доржоо чи намайг яагаад дээрэлхээд байнааа гэхэд Энхмөнх Доржоо ахын гэдэс лүү нь өшиглөж унагасан. Доржоо ахыг Энхбаяр цохичихоор нь хорихоор хүүхэд Энхмөнх нь очоод цохичино. Тэгээд Энхмөнхийг хорихлоор Энхбаяр очоод цохиод байсан. Тэгээд арай гэж салгаад Доржоо ах трактороо унаад, би машиныг унаал гэрлүүгээ явсан. Доржоо ах, Энхбаяр, Энхмөнх бид 4 байсан. Энхбаяр эхлээд өвсний сэрээний хугархай иш байсан тэрүүгээр 3-4 удаа толгой болон нуруу луу нь цохиод Энхмөнх гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Би Энхмөнхийг салгахад аав Энхбаяр нь барьж авч шанаадаад газар унагаасан. Тэгээд би Энхмөнхийг салгахад аав Энхбаяр нь барьж авч шанаадаад газар унагаасан. Тэгээд би Энхбаярыг салгатал Энхмөнх нь газар уначихсан байхад нь цээж рүү нь өшиглөсөн.  ...Хоёулаа эрүүл байсан. Хадлангын талбай булаалаа гэж ирж зодсон. Толгойны зүүн хэсэгт хавдсан, толгой зулай дээр хавдсан, зүүн чихний ард хэсгээс цус гарсан, зүүн хөл нь хазагнаад доголсон, цээжин хэсэгт хөх няц болчихсон байсан”  ..гэсэн мэдүүлэг /хх-17 тал/,

Гэрч Ш.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “.. Өмнө нь 2015 оны 08 сард Энхмөнхийн аав Энхбаяр манайд орж ирээд өөр талбай хадах хэрэгтэй байна гэсэн. Тэгсэн манай нөхөр би бас жоохон талбай хадах дутуу байгаа тэгж байгаад хадна даа гэж хэлсэн байсан юм. Тухайн үед манай нөхөр тэр хавийг хадаад дээд хэсэгт нарийн өвстэй тугалд өгнө гээд жоохон талбай үлдээсэн байсныг Энхмөнх хадаад авчисаныг аав нь орж ирээд хэлж чадахгүй явсан байсан. Тэгээд манай нөхөр ер очиж хадлангийн талбайгаа үзьегээд очиж үзтэл хадсан байна гээд манай нөхөр буцаад гэртээ ирсэн. Тэгээд намайг суулгаад одоо ачаад аваад явж байгаа очиж уулзъя гээд бид хоёр араас нь машинтай Энхмөнхийнд явж очоод, ахын дүү яагаад ахынхаа жоохон нарын өвстэй талбайг хадчихсан юм бэ гэсэн чинь, битгий хуц хэн ч хадсан яадаг юм, хуцаад бай чамд өмчилж өгсөн юм уу гээд замдаад авсан. Тэгсэн Доржийг боох гээд байхаар нь Доржоо зөрүүлээд замдаад авсан. Тэгсэн аав нь гарч ирээд чи миний хүүхдийг аллаа гэхэд нь би боль боль гээд салгасан. Тэгсэн Энхмөнх чи дараа жил харж байгаарай би чиний хаяаанаас өвс хадсан яадаг юм гээд байсан. Тэгээд сая 2016 оны 08 сард Энхмөнх аав Энхбаяртайгаа падпад трактортой явж байгаад надтай таарсан юм. Тэгээд танайх аль газрыг хадах гэж байна гэж надаас асуухаар нь манайх Мухраас хадах гэж байгаа гэсэн чинь танайх зөндөө талбайтай биздээ хойдох талбайгаа хадахгүй яасан юм гэхээр нь тэр хойдох газар сохор номингийн нүхтэй газар байгаа хадуур тамуур явж болохгүй газар байгаа гэсэн чинь танай нөхөр миний дургүйг их хүргээд байгаа шүү. Ер нь хүний янзыг үзээд байгаа юм уу? гээд занал хийгээд байсан. Тэгээд нэг бол танай нөхөр намайг алаад шоронд орно, үгүй бол би танай нөхөрийг алаад шоронд орно, алалцана гээд байсан. Тэгээд тэрнээс хойш сая 8 дугаар сарын 07-ны орой манай нөхөр Өлийн даваан дээр очиж хадлан хадна юу ч гэсэн урагшаа гараад хадуураа шалгаж үзчихээд болуул цаашаа Өлийн буланд очиж хадна болохгүй бол эргэж ирнэ гээд явсан Тэгээд орой нь зодуулаад орж ирсэн.  Тэгээд яасан юм бэ гэж асуухад, манай нөхөр Энхмөнх, Энхбаяр хоёрын хадаж байсан талбайгаас өөр газар тэр хоёрт ямар ч хамааралгүй газар очиж хадуураа шалгаад байж байтал Энхбаяр ирээд чи яагаад янз үзээд байгаа юм бэ гээд ар дагз руу нь сургаагаар цохиж унгаагаад хүүхэдтэйгээ нийлж зодсон гэсэн”.. гэх мэдүүлэг /хх-18 тал/

 

-Хохирогч Д.Доржийн Улаанбаатар хотын Налайх дүүргийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-4 тал/,

-2016 оны 10 сарын 27-ны өдөр хийсэн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/,

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эд мөрийн баримаар тооцож хурааж авсан  тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08шэ414 тоот актанд/:

1.Д.Доржийн биед тархины доргилт, зүүн мөрөнд цус хуралт, цээжинд зулгаралт толгойн хуйх, баруун гуя, ташаанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-20 тал/,

           

-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №472 тоот актад/

1. Э.Энхмөнхийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-25 тал/,

 

            -шүүгдэгч Э.Энхмөнхийг 2016 оны 09 сарын 14-ны өдөр сэжигтнээр /хх-38-39 тал/, 2016 оны 09 сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-43 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

            - шүүгдэгч Л.Энхбаярыг 2016 оны 09 сарын 14-ны өдөр сэжигтнээр /хх-41 тал/, 2016 оны 09 сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-45 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

 

-Шүүгдэгч Э.Энхмөнхийн ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-47 тал/,

-Шүүгдэгч Л.Энхбаярын ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-46 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Мухарын ам” гэх газар иргэн Д.Доржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хадлангийн газар булаалдан хохирогч Д.Доржийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч Д.Доржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-16 тал/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Шинэгэрэлийн мэдүүлсэн  “2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг мухар гэх газар Дорж ах бид хоёр хадуурын ир тохируулж үзэх гэж очсон байж байгаад би машин луу алхаж явахад Энхбаяр, хүүхэд Энхмөнхийн хамт ирээд, Энхбаяр ах Доржоо ахыг нуруу луу нь модоор шууд цохиод унагасан. Би наанаас нь гүйгээд очих хооронд Энхбаяр 3-4 удаа толгой болон нуруу луу нь цохисон. Намайг очиход Энхбаяр нь Доржоо чи намайг яагаад дээрэлхээд байнаа гэхэд Энхмөнх Доржоо ахын гэдэс лүү нь өшиглөж унагасан. Доржоо ахыг Энхбаяр цохичихоор нь хорихоор хүүхэд Энхмөнх нь очоод цохичино. Тэгээд Энхмөнхийг хорихлоор Энхбаяр очоод цохиод байсан. Тэгээд арай гэж салгаад Доржоо ах трактороо унаад, би машиныг унаад гэрлүүгээ явсан. Доржоо ах, Энхбаяр, Энхмөнх бид 4 байсан. Энхбаяр эхлээд өвсний сэрээний хугархай иш байсан тэрүүгээр 3-4 удаа толгой болон нуруу луу нь цохиод Энхмөнх гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Би Энхмөнхийг салгахад аав Энхбаяр нь барьж авч шанаадаад газар унагаасан. Тэгээд би Энхмөнхийг салгахад аав Энхбаяр нь барьж авч шанаадаад газар унагаасан. Тэгээд би Энхбаярыг салгатал Энхмөнх нь газар уначихсан байхад нь цээж рүү нь өшиглөсөн” /хх-17 тал/, Ш.Сарантуяагийн мэдүүлсэн “2016 оны 08 сард Энхмөнх аав Энхбаяртайгаа падпад трактортой явж байгаад надтай таарсан юм. Тэгээд танайх аль газрыг хадах гэж байна гэж надаас асуухаар нь манайх Мухраас хадах гэж байгаа гэсэн чинь танайх зөндөө талбайтай биздээ хойдох талбайгаа хадахгүй яасан юм гэхээр нь тэр хойдох газар сохор номингийн нүхтэй газар байгаа хадуур тамуур явж болохгүй газар байгаа гэсэн чинь танай нөхөр миний дургүйг их хүргээд байгаа шүү. Ер нь хүний янзыг үзээд байгаа юм уу? гээд занал хийгээд байсан. Тэгээд нэг бол танай нөхөр намайг алаад шоронд орно, үгүй бол би танай нөхөрийг алаад шоронд орно, алалцана гээд байсан. Тэгээд тэрнээс хойш сая 8 дугаар сарын 07-ны орой манай нөхөр Өлийн даваан дээр очиж хадлан хадна юу ч гэсэн урагшаа гараад хадуураа шалгаж үзчихээд болуул цаашаа Өлийн буланд очиж хадна болохгүй бол эргэж ирнэ гээд явсан Тэгээд орой нь зодуулаад орж ирсэн.  Тэгээд яасан юм бэ гэж асуухад, манай нөхөр Энхмөнх, Энхбаяр хоёрын хадаж байсан талбайгаас өөр газар тэр хоёрт ямар ч хамааралгүй газар очиж хадуураа шалгаад байж байтал Энхбаяр ирээд чи яагаад янз үзээд байгаа юм бэ гээд ар дагз руу нь сургаагаар цохиж унгаагаад хүүхэдтэйгээ нийлж зодсон гэсэн” /хх-18 тал/ гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 09-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №08шэ414 тоот дүгнэлт /хх-20 тал/, шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 92.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.Дорж нь хохирлын төлбөрт 3000000 төгрөг нэхэмжилсэн байх боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт уг нэхэмжлэлийн шаардлагыг талаарх нотлох баримтыг хохирогч нь гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Д.Дорж нь уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаа хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жаргалт овогт Луувайн Энхбаяр, Жаргалт овогт Энхбаяр Энхмөнх нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарыг 300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарт оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоосон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг тус тус мэдэгдсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Энхбаяр, Э.Энхмөнх нар нь 300 цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих болохыг мэдэгдсүгэй.

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар  хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Л.Энхбаяр, Э.Энхмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Дорж нь 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ