| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0082/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-04-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2336000000054 дугаартай, 178/2023/0082/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПЖ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.*******той маргалдаж нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөснөөс түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 9-р хуудас/
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.*******, Х.******* хоёр барилцаж аваад А.******* газарт унахыг харсан, юугаар цохисныг нь хараагүй.Х.******* “би чамайг ганц л мөргөлөө” гэж А.*******ид хэлж байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би эхнэрээ авахаар зах руу орж байтал манай хадам дүү Х.******* хэдэн хүтэй маргасан байдалтай зогсож байхаар нь би яваад очих хооронд хөх дээлтэй хүний нүүр лүү мөргөөд авсан. Би очоод салгаж аваад эхнэрийнхээ гуанз руу дагуулаад орсон. Хэсэг байж байгаад Х.*******тай хамт захаас гараад ирэхэд Х.*******д мөргүүлсэн гэх залуу шүдээ барьчихсан хажуудаа 2,3 хүнтэй зогсож байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/
Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би захаас гарах гээд явж байтал гэх залуу нэлээд согтуу ирээд “намайг барах хүн байна уу” гээд орилоод намайг бариад авахад миний ард явсан Элбэгээ ирээд салгасан. Тэгж байтал Х.******* гэх залуу ирээд “та нар яагаад байгаа юм” гээд миний цээж рүү түлхэхээр нь би “ чамайг яасан юм” гэтэл Х.******* “ тал болж байгаад үзчих үү” гэхээр нь би “ тэгье холхон гараад үзье” гээд захын хаалгаар гараад алхаж байтал Х.******* араас ирээд намайг заамдаж барьж аваад машин луу шахаж байгаад миний нүүр лүү мөргөчихөөд буцаад явсан.Миний амнаас цус гарахаар нь амаа дараад тонгойтол 3 шүд унасан байсан.Би тухайн үед архи уусан байсан.Би шүдээ хийлгэж авмаар байна. Шүдээ хийлгэчихвэл нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...би хоёр найзтайгаа нэг шил архи хувааж уучихаад зах руу ороход Элбэгээ гэх хүнтэй зодолдож байхаар нь очоод “ больцгоо яаж байгаа юм” гэхэд А.******* гэх хүн хажуунаас “чамд ямар хамаатай юм бэ, гуйлгачин минь зайл” гэхээр нь би “ чи намайг гуйлга гуйж байхыг хаана харсан юм, үзчих үү, хүрээд ир” гээд захын дээд талын цагаан худагны тэнд очоод эргээд хартал А.******* миний баруун шанаа руу цохиод авахаар нь би заамнаас нь татаж ирээд нүүр лүү нь мөргөчихөөд буцаад зах руу ороод хүргэн ахынхаа гуанзанд орсон. Хэсэг байж байгаад хүргэн ах ийн хамт захаас гараад ирэхэд А.******* хажуудаа Бааска, Элбэгээ хоёрыг дагуулчихсан “чи миний 3 шүдийг хуга мөргөчихлөө, 2 шүдээ оллоо” гээд зогсож байсан.... гэх мэдүүлэг (хэргийн 32-33-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт баруун бүсийн төв зах дотор А.*******той маргалдаж түүний нүүрэн хэсэг мөргөсөн болох нь тогтоогдож байна.
1.2. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 120 дугаартай...А.*******ийн биед дээд эрүүний үүдэн 4 ширхэг шүд унасан, унасан шүдний буйл хэсгийн цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор дунд хэсгийн зулгаралтууд, баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. А.*******ийн биед учирсан 4 шүдний уналт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.3-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 28-29-р хуудас/ гарчээ.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч А.*******ийн нүүрэн хэсэгт мөргөснөөс үүдэн шүднүүд нь булгарч унан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч Х.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Баруун бүсийн төв зах дотор найзуудын хамт архи уучихаад хохирогч А.******* өөрийг нь “ гуйлгачин “ гэж доромжилсон гэх шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт мөргөснөөс А.*******ийн үүдэн 4 шүд булгарч унасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас хохирогч А.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч Х.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогчийн биед халджээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Олон нийтийн газарт буюу зах дотор олноороо архидан согтуурсан, хоорондоо зүй бус харьцсанаас үүдэн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
2.4. Иймд шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.5. Хохирогч А.******* нь “унасан шүдээ хийлгэмээр байна” гэж мэдүүлсэн боловч хэрэгт баримт ирүүлээгүй байх тул хохирогчийг хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйд нийцнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 37-р хуудас/, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хэргийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 41-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 69-р хуудас/, гэрч Х.Бадамцэцэгийн “миний дүү Х.******* нь даруу төлөв зантай, хүнтэй эвтэй найртай харьцдаг,хүнд тусархуу, элдэв муу зуршилгүй, гэр бүлдээ халамжтай хүн, эцэг эхээс 9-үүлээ, өөрөө ******* суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,Манхан сумын ерөнхий боловсролын дунд сургуульд сурч байгаад 6-р ангиас гарсан.Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан” гэх мэдүүлэг / хэргийн 51-р хуудас/, эцэг эх тогтоосны бүртгэл/ хэргийн 56-57-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 58-р хуудас/ саатуулагдсан хүний бүртгэл /хэргийн 59-р хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт байнга оршин суух хаягтай, ажил эрхэлдэггүй, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаанд гадагш гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, тайлбар
Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учирсан хохирлыг төлнө гэх тайлбар өгсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг 600 / зургаан зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******д тайлбарласугай.
4. Хохирогч А.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5.Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС