Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ЦШТ/334

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,       

шүүгдэгч Б.*******,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын угсралт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20 дугаар хороо ******* 13 дугаар гудамжны 13Г тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******тай машины хаалга чанга хаалаа гэж маргалдан улмаар цохиж түүний биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ:  “...2022 оны 10 дугаар сарын 20-нд такси аваад явж байгаад тухайн үед хаалгыг нь чанга хаасан. Би тоохгүй явж байтал ******* нь араас хүрч ирээд цохисон. Харамсалтай нь цохиж байх үеийн бичлэг байхгүй. Нэмж хэлэх зүйлгүй. Эмнэлэгт үзүүлсэн мөнгөө авсан... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны орой 20:00 цагийн орчимд ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах товер-н зүүн талд зогсож байгаад манай эхнэр болох нь такси бариад над руу ирээд би тухайн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд ******* дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр тухайн таксины хүнд мөнгийг нь өгөөд гарахдаа тухайн машиныг хаалгыг чанга хаасан. Тэгэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа бууж ирээд намайг хаалгаа чанга хаалаа гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараараа бууж ирээд намайг хаалга чанга хаалаа гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би өөрийнхөө гараараа толгойгоо хамгаалаад зогсож байгаад эхнэр болох д бичлэг хийгээрэй гэж хэлэхэд тухайн хүн нь газраас чулуу аваад цохих гэж байгаад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч О.гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20:00 цагийн үед хамт ажилладаг гийн хамт Паркийн баруун талаас такси барихад улсын дугаартай саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод суусан. Модны 2 хүртэл яваад тэнд буусан. Тэндээс цааш явж байгаад 25 дугаар эмийн сангаас цамхагийн зүүн талаас манай нөхөр болох ******* нь зам дагуу явж байгаад миний сууж явсан таксинд суугаад бид 2 цааш яваад 10 дугаар хорооллын хойд автобусны буудал дээр тухайн жолоочид мөнгийг нь өгчихөөд буусан.

Манай нөхөр ******* нь машинаас буухдаа хаалгыг нь бага зэрэг чанга хаачихаад цааш явж байхад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь араас хөөш гээд орилоод байсан. Тэгэхээр нь нөхөр ******* бид хоёр юм бодолгүй цааш алхаад явж байхад тухайн машины жолооч нь бид хоёрын араас хүрч ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд *******гийн толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******н биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022.10.20-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           -   иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

            -  байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******тай машины хаалга чанга хаалаа гэж маргалдан улмаар цохиж түүний биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны орой 20:00 цагийн орчимд ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах товер-н зүүн талд зогсож байгаад манай эхнэр болох нь такси бариад над руу ирээд би тухайн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд ******* дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр тухайн таксины хүнд мөнгийг нь өгөөд гарахдаа тухайн машиныг хаалгыг чанга хаасан. Тэгэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа бууж ирээд намайг хаалгаа чанга хаалаа гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараараа бууж ирээд намайг хаалга чанга хаалаа гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би өөрийнхөө гараараа толгойгоо хамгаалаад зогсож байгаад эхнэр болох д бичлэг хийгээрэй гэж хэлэхэд тухайн хүн нь газраас чулуу аваад цохих гэж байгаад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч О.гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20:00 цагийн үед хамт ажилладаг гийн хамт Паркийн баруун талаас такси барихад улсын дугаартай саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод суусан. Модны 2 хүртэл яваад тэнд буусан. Тэндээс цааш явж байгаад 25 дугаар эмийн сангаас цамхагийн зүүн талаас манай нөхөр болох ******* нь зам дагуу явж байгаад миний сууж явсан таксинд суугаад бид 2 цааш яваад 10 дугаар хорооллын хойд автобусны буудал дээр тухайн жолоочид мөнгийг нь өгчихөөд буусан. Манай нөхөр ******* нь машинаас буухдаа хаалгыг нь бага зэрэг чанга хаачихаад цааш явж байхад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь араас хөөш гээд орилоод байсан. Тэгэхээр нь нөхөр ******* бид хоёр юм бодолгүй цааш алхаад явж байхад тухайн машины жолооч нь бид хоёрын араас хүрч ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд *******гийн толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******н биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022.10.20-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ