Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар    2023/ШЦТ/264

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Отгонбуян, Б.Хулан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа /томилолтоор/,      

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:            

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******т  холбогдох эрүүгийн 221001*******940300 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ ” ХХК-д супервайзер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ******* 2 дугаар гудамжны 20******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, 54*******-53 тоотод түр амьдарч байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******н ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар  

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд тус байгууллагын орлогыг хувьдаа завшиж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 11.117.110 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Н.******* нь анх ажилд орохдоо сайн ажилтан байсан. Би 20 орчим жил бизнес эрхэлж байгаа. Манай компани ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг сайн шийддэг. Анх орж ирсэн ажилчдынхаа орон байрны асуудал, хамгийн наад зах нь унаа тэрэгний бүх асуудлыг шийдэж өгнө, тэгэхийн тулд хүн болгон өөрсдийнхөө ажлыг хариуцлагатай хийх ёстой гэж хэлж байсан. Н.******* “би гучин сая төгрөгийн өртэй болчихсон шүүхэд намайг өгөх гээд байна, та надад туслаач ээ, та ажилчдадаа тусална гэж анх ороход хэлсэн” гэхээр нь “надад одоо чамд өгөх мөнгө байхгүй, барилгын салбарын санхүүгийн ажил гайгүй болоод мөнгөтэй болохоороо гучин сая төгрөгийг чинь хааж өгье, гэхдээ чи барьцаанд юу ч байсан хамаагүй өгөөрэй, явцын дунд цалингаасаа хасуулаад байж болно” гэж хэлээд, компанийн удирдлагуудтай ярилцаад Н.*******т хоёр зэрэг ажил хийж хоёр цалин авах боломж олгосон. Мөн 2 дугаарт борлуулалтаас хувь авах боломж олгосон. Тухайн үедээ гэдэг борлуулалтын албаны дарга болон нягтлантайгаа  яриад энэ хүнд туслах боломжийг олгосон. Энэ хүнд барьцаа болгох юм байхгүй ганцхан машинтай тэр нь ээжийнх нь нэр дээр байдаг, эхнэр нь 2 хүүхдээ зөөдөг, надад  барьцаанд тавих зүйл байхгүй гэсэн учраас гучин сая төгрөгийг гаргаж өгөх боломжгүй болсон. Гучин сая төгрөгийг яаж ашигласан, яагаад өр тавьсан бэ гээд нягтлангаар шалгуултал дансны хуулга, өр тавьсан баримтыг нь олж мэдээд энэ хүнд манай байгууллага туслах шаардлагагүй байна. Яагаад гэвэл Х.******* мөрийтэй тоглож мөнгө алддаг ингэж өртэй болсон хүн байна гэж хэлсэн. Тэгээд Н.*******т “за, би чиний мөнгөний асуудалд орохоо болилоо, харин ажлаа сайн хийгээд 2 албан тушаалд зэрэг ажиллаад цалингаа ав, дээрээс нь борлуулалтын албаны дарга, нягтлантайгаа яриад орон нутгийн борлуулалтаас хувь өгөх арга бодьё, төлөвлөгөө тавиад тэр төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх юм бол борлуулалтын хувиа аваарай” гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь Х.******* ажилдаа ирэхээ болиод мөнгө төгрөг завшсан болж таарсан, ирэхгүй байж байгаад хоёр долоо хоногийн дараа оффис дээр ирсэн. Энэ мөнгө чинь цагдаагийн газраас тодорхой болсон учраас ямар нэгэн аргаар төлөх ёстой шүү гэдгийг нь хэлээд гарын үсгээ зурахыг санал болгоход Х.******* “энэ мөнгийг өгөх сонирхол байхгүй” гээд яваад өгсөн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 221001*******940300  дугаартай хавтаст хэргээс:

 

” ХХК-аас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бичгээр гаргаж өгсөн хүсэлт /хэргийн 1 дүгээр хавтас 1******* дахь тал/,

“ ” ХХК-ийн 2022 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 114/22 дугаартай итгэмжлэл /хэргийн 1 дүгээр хавтас 24 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 22-23 дахь тал/,

Гэрч Ө.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 27-29 дэх тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын эдийн засгийн шинжилгээний шинжээч М.Гомбодоржийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлт болон хавсралтууд /хэргийн 1 дүгээр хавтас 3*******-58 дахь тал/,

“Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн НА/05 дугаартай аудитын дүгнэлт болон хавсралтууд /хэргийн 1 дүгээр хавтас 59-*******7 дахь тал/,

Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 29/5373 дугаартай албан бичиг болон ******* овогтой гийн эзэмшлийн 5114313293 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 83-84 дэх тал/,

Худалдаа хөгжлийн банкны *******н *******ын эзэмшлийн 4073335*******7, 434007*******93 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 8*******-110 дахь тал, 2 дугаар хавтас 53-81 дэх тал/,

“ ” ХХК-аас гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 191-247 дахь тал/,

“ ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.*******ыг туршилтын хугацаанд ажилтнаар томилох тухай 21 дугаартай захирлын тушаал /хэргийн 2 дугаар хавтас 13 дахь тал/,

“ ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н.*******ыг ажилд томилох тухай 22/8 дугаартай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хэргийн 2 дугаар хавтас 14-21 дэх тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 80-81 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас *******0 дахь тал, 2 дугаар хавтас 5 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 1 дэх тал, 2 дугаар хавтас ******* дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 4 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 7 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 8-9, 24-******* дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 10 дахь тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 11 дэх тал/, “ ” ХХК-ийн Ажилд томилох тухай тушаал /хэргийн 2 дугаар хавтас 10******* дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Н.******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр /супервайзер/ ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд 27-ны өдөр хүртэлх хугацаанд “ ” ХХК-ийн орлогыг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4073335*******7, 434007*******93 тоот дансаар болон дүү Н.гийн Хаан банкны эзэмшлийн 5114313293 тоот дансаар тус тус авч хувьдаа завшиж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 11.117.110 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

           “ ” ХХК-аас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бичгээр гаргаж өгсөн хүсэлт /хэргийн 1 дүгээр хавтас 1******* дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол 11 дүгээр байрны 4 давхарт хүнсний бөөний худалдаа явуулдаг. Манай байгууллага нь жижиглэн болон бөөний худалдааны төв, зах, хөдөө орон нутагт борлуулалт хийдэг. Манай байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.******* нь 3 сарын хугацаатай дэлгүүр, худалдааны төвд нийлсэн барааны өрөлт, тухайн дэлгүүрийн хангамжийг шалгах албан тушаалд томилогдон ажилд орсон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дэлгүүр, худалдааны төвд нийлсэн барааны өрөлт, тухайн дэлгүүрийн хангамжийн шалгах албан тушаалтнаар жинхэлж томилогдсон. Уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, хэзээ борлуулалтын менежерийг гүйцэтгэж байсныг нь одоо санахгүй байна. Н.******* нь хөдөө, орон нутгийн борлуулалт хариуцаж байсан. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Тухайн үед Н.******* нь өвөөгийн бие муу гэж хэлээд ажилдаа ирээгүй, дараа нь өвөө нас барсан гэж хэлсэн, тэгээд ажилдаа ирэхээ больсон. Манай байгууллагын борлуулалтын албаны дарга нь Н.*******ын гүйцэтгэлийг шалгаад гадуур түгээлт хийсэн харилцагч нартай уулзаж компаний авлагыг цуглуулж эхэлсэн. Тэгсэн нийт 27 харилцагчаас 14,292,880 төгрөгийг Н.******* нь дансаар болон өөрийн дүү гийн дансаар шилжүүлж авсан байсан. Энэ мөнгөнүүдийг 2022 оны 3 дугаар сараас эхлээд харилцагч нараас өөртөө авч эхэлсэн байна. *******тай байгууллагаас холбогдож хэлэхэд “цагдаад битгий өгөөрэй, мөнгийг нь ямар нэг байдлаар өгнө” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 22-23 дахь тал/,

Гэрч Ө.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би “ трейд” ХХК-д анх 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр борлуулалтын албаны даргаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажилд ороход Н.******* нь орон нутаг хариуцсан борлуулалтын менежер, захиалга авдаг, хөдөлмөрийн гэрээн дээр супервайзер гэж бичсэн байгаа, энэ тухайн хариуцсан газраас захиалга авах, бараа борлуулах үүрэгтэй ажил. Анх ******* нь 2021 оны 11 дүгээр сард супервайзер албан тушаал дээр ажилд орсон байсан. ******* нь 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил дээрээ ирээгүй, өвөөгийн бие муу байна, гэрээрээ ажлаа хийж захиалга авч байгаа гэж байсан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өвөө нас барсан гээд захиалга авахаа больсон. ******* борлуулалт хийсэн орлого харилцагч нараас мөнгө авахаа больсон. Уг борлуулалт хийсэн ажилтан харилцагч нараас байгууллагын дансанд хийлгүүлэх ёстой. Тэгээд *******ын борлуулалт хийсэн харилцагч нартай холбогдож төлбөрийг хийхийг сануулахад тухайн харилцагч нар *******ын хувийн данс болон дүүгийнх нь данс руу төлбөр мөнгийг шилжүүлсэн байсан. Энэ талаар *******т хэлэхэд “3 сарын зээл төлөгдөөгүй, түүн рүү хийгээд зохицуулъя гэсэн чадсангүй, ажил явдал гараад уучлаарай” гэж хариу ирүүлсэн. Н.******* нийт хөдөө, орон нутаг жижиг зах, худалдааны төвүүдийг хариуцан ажилдаг байсан. Хүчит шонхор захын дотор талын 10 дугаар лангуун *******0.237 төгрөгийн борлуулалт хийж мөнгийг бэлнээр өөртөө авсан, Хуучин бөмбөгөрийн В заалны 19 дүгээр лангуунд 179.450 төгрөгийн борлуулалт хийж, уг мөнгийг өөрийн дүү *******н гийн данс руу шилжүүлж авсан. Хуучин бөмбөгөрийн Д-4 лангуун дээр 582.495 төгрөгийн борлуулалт хийж уг мөнгийг өөрийн данс руу авсан. Барс-2 захын А-11 лангуунд 110.700 төгрөгийн борлуулалт хийж дүү Н.гийн дансаар шилжүүлж авсан байсан. Энэ талаар жагсаалтыг өргөдлийн хамт гаргаж өгсөн. Нийт одоогийн байдлаар 27 харилцагчаас 11.349.299 төгрөгийг хувьдаа авсан байсныг харилцагч нараас мэдсэн. ******* нь 2022 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд харилцагч нараас мөнгө авсан байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 27-29 дэх тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Гомбодоржийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хоорондох хугацаанд “ ” ХХК нь шинжилгээнд хамрагдсан *******1 харилцагчид 474 ширхэг зарлагын баримтаар нийт 13*******.9**************.409 төгрөгийн бараа борлуулснаас төлбөрийн хөнгөлөлт болон буцаан олголт 4.491.142 төгрөг хасагдаж, 132.475.2************** төгрөгийн борлуулалтын орлого тушаагдах ёстой байсан. Үүнээс ХААН банкны 521215*******350 тоот дансаар 121.358.15******* төгрөгийн орлого тушаагдсан байна. Зөрүү болох 11.117.110 төгрөг “ ” ХХК-д тушаагдаагүй борлуулалтын орлого дутагдсан байна гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 3*******-58 дахь тал/,

“Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн НА/05 дугаартай аудитын дүгнэлт болон хавсралтууд /хэргийн 1 дүгээр хавтас 59-*******7 дахь тал/,

Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 29/5373 дугаартай албан бичиг болон ******* овогтой гийн эзэмшлийн 5114313293 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 83-84 дэх тал/,

Худалдаа хөгжлийн банкны *******н *******ын эзэмшлийн 4073335*******7, 434007*******93 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 8*******-110 дахь тал, 2 дугаар хавтас 53-81 дэх тал/,

“ ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.*******ыг туршилтын хугацаанд ажилтнаар томилох тухай 21 дугаартай захирлын тушаал /хэргийн 2 дугаар хавтас 13 дахь тал/,

“ ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н.*******ыг ажилд томилох тухай 22/8 дугаартай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хэргийн 2 дугаар хавтас 14-21 дэх тал/,

“ ” ХХК-аас гаргаж өгсөн баримтууд: Ажлын хэсэг байгуулах тухай 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22/31 дугаартай захирлын тушаал болон гүйцэтгэлийн акт /хэргийн 1 дүгээр хавтас 112, 11******* дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 113 дахь тал/,  Н.*******ын харилцагчид өгсөн бараа нийлүүлэлтийн тооцоолол /хэргийн 1 дүгээр хавтас 117, 127 дахь тал/, “Амгалан ахуй аудит” ХХК-ийн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 118-12******* дахь тал/, Н.*******ын 2012 оны 12 дугаар сарын 01-ээс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллах явцад хийсэн борлуулалт /хэргийн 1 дүгээр хавтас 128-190 дэх тал/, “ ” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 191-247 дахь тал/,

Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 сар хүртэл “ трейд” ХХК-д орон нутгаас захиалга авах, гэрээ байгуулах, зах худалдааны төвийг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Ар гэрийн асуудлаас болж ажлаасаа гарах болсон. “ трейд” ХХК нь шинээр байгуулагдаад удаагүй байсан бөгөөд би орон нутгийн бүх захиалгыг хариуцаж байсан. 2022 оны 3 дугаар сараас Нарантуул захаас бусад зах худалдааны төвөөс захиалга авдаг, мөн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Харилцагч нарт борлуулалт хийгээд төлбөр мөнгийг нь байгууллагын данс болон өөрийн дансаар авч байсан. Өөрийн дансаар авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед манай өвөөгийн бие муу байсан, эм тарианд зарцуулдаг байсан. Манай өвөө 2022 оны 5 дугаар сарын сүүлээр нас барсан. Би уг нь “ трейд” ХХК-аас хувьдаа завшсан мөнгийг буцаан өгөхийг бодож байсан ч манай хүү 2022 оны 11 дүгээр сард нас бараад олон зүйл давхцаад зарим зүйлийг санахгүй байсан. Шүүх шинжилгээний эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлж барагдуулах болно...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 80-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

 

Шүүгдэгч Н.******* нь “ ” ХХК-ийн захирлын 2022 оны 01 дугээр сарын 04-ний өдрийн 22/8 дугаартай тушаалаар супервайзераар ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна. Тодруулвал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг Н.******* нь ажил үүргийнхээ дагуу зарж, борлуулалтын орлогоос  11.117.110 төгрөгийг “ ” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшжээ.

Шүүгдэгч Н.******* нь “ ” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан бараа болон борлуулалтын орлогоос нийт 11.117.110 төгрөг завшсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Н.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна. /хэргийн 2 дугаар хавтас 4 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлагаас шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил ******* сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс гарахыг хязгаарлах дүгнэлт гаргасан ба,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэсэн санал гаргасан,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирлоос тодорхой хэмжээгээр буюу 3.000.000 төгрөгийг төлсөн ба үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа болон гэр бүлийн 2 гишүүнээ алдсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргав.

 

Шүүгдэгч Н.*******т ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.*******т гэмт хэргийн хор уршиг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8, *******.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлтээр “ ” ХХК-нд 11.117.110 төгрөгийн хохирол учирсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 3*******-58 дахь тал/

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч “ ” ХХК-нд 3.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******ийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.******* нь хохирогч “ ” ХХК-нд нийт учруулсан хохирол болох 11.117.110 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 8.117.110 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч “ ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******н *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т гэмт хэргийн хор уршиг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8, *******.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.*******аас 8.117.110 /найман сая нэг зуун арван долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж “ ” ХХК-нд олгосугай.

 

*******. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.         

  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР