Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 49

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: М.Амарбаясгалан /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарбаясгаланд холбогдох 201616010091 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн, Даланзадгад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баян багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Ундай овогт Мөнх-Өлзийгийн Амарбаясгалан РД:/КЮ90041074/

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

М.Амарбаясгалан нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой тус аймгийн Ханбогд сум Баян багийн нутагт байх “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул хамгаалалтыг гэрээгээр хариуцсан “Өгөөмөр трейд” ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан тус кемпийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан Ш.Насанжаргал, Н.Энхтайван болон өөрийн төрсөн ах М.Амгаланбаатар нартай бүлэглэн тус кемпээс 15.000.000 төгрөгний үнэ бүхий \/о1уо КН-1200Р 120К\Л/ маркийн цахилгаан үүсгүүрийг завшиж, үрэгдүүлсний улмаас “Зонхэн Юу Тиан” ХХК- нд 15.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амарбаясгалан мэдүүлэхдээ: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй. Би нугасны хагалгаанд орж 2 нуруундаа төмөр хадуулсан. Мөн би эхнэр, хүүхэдтэй миний биеийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү? Би хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч М.Амарбаясгалан нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой тус аймгийн Ханбогд сум Баян багийн нутагт байх “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул хамгаалалтыг гэрээгээр хариуцсан “Өгөөмөр Трейд” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ байгуулан тус кемпийн харуул хамгаалалтыг хариуцаэ ажиллаж байсан Ш.Насанжаргал, Н.Энхтайван болон өөрийн ах М.Амгаланбаатар нартай бүлэглэн тус кемпээс 15.000.000 төгрөгний үнэ бүхий \/оК/о КН-1200Р 120К\Л/ маркийн цахилгаан үүсгүүрийг завшиж, үрэгдүүлсэний улмаас “Зонхэн Юу Тиан” ХХК-д 15.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч М.Амарбаясгаланд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Амарбаясгалан нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Уг хэрэгт битүүмжпэгдсэн эд зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэв.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийгхүлээн авсан “...Ханбогд сум, Баян багийн нутагт байрлах “Зонхэн Юу Тиан” ХХК компанийн кемпээс харуул Ш.Насанжаргал нь бусадтай бүлэглэн цахилгаан үүсгүүр, эд зүйлс завшсан байна...” гэсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

Хураан авах тухай тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,

Хураагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн “...Э.Дэмбэрэлбаяраас хураагдсан Х/СИЛ/О КН-120 ОР, 120 К\Л/ маркийн 1 ширхэг цахилгаан үүсгүүрийг “Өгөөмөр Трейд” ХХК-ийн менежер ажилтай Б.Мөнх^Эрдэнэд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 8-9 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн “...42-79 ӨМА улсын дугаартай УАЗ 315120 маркийн шар өнгийн хуучин, 1995 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, 2001 онд Монгол улсад орж ирсэн хуучин автомашин, нэг тэнхлэг хоёр дугуйтай, үйлдвэрийн бус хийцийн жижиг чиргүүл зэргийг битүүмжлэв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/,

“ЗОН ХЭН ЮУ ТИАН” ХХК-ийн албан бичиг /Хавтаст хэргийн 17, 25 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч БНХАУ-ын иргэн \А/АМО СНАОВ1М-ны өгсөн “... Манай “Зон Хэн Юу Тиан” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд газрын тосны хайгуулын чиглэлээр 2009 оноос эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Галба 11 талбайд үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2012 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа зогсоогоод нутаг буцахдаа Ханбогд сумын Баян багийн нутагт байх компанийн 9 кемпийг харуул хамгаалалтын чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг “Өгөөмөр Трейд” ХХК-тай гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш хэдэн кемп нь татан буугдаад одоогоор 5 кемп байгаа ба тэдгээрийн нэг кемпэд эд зүйл дутагдсан юм... Хамгийн үнэтэй нь “Волва” маркийн 120 кв-тын « цахилгаан гаргагч мотор байсан... 2 жил ашигласан гадаа ил тавиатай хадгалж байсан юм. Тухайн моторын астачер нь эвдэрхий байх ёстой. Бусад эд ангиуд бүрэн бүтэн байсан... Манай компаний кемп дэх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг “Өгөөмөр Трейд” компани гэрээгээр хүлээж байгаа...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч БНХАУ-ын иргэн ВАТА1 /БатнасанЛын өгсөн“...Одоогоор 120 квт-ын цахилгаан үүсгүүр 1 ширхэг ... хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс манайд буцааж өгсөн... Манай компанийн зүгээс хэрэгт холбогдсон - хүмүүст гомдол, санал байхгүй... хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсээс нэхэмжпэх зүйл байхгүй... хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дэмбэрэлбаярын өгсөн“...2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний утас руу өөрийгөө Амарбаясгалан гэж танилцуулсан залуу 88775587 дугаараас залгаж холбогдоод “надад хоёр жил хадгалсан цахилгаан үүсгүүр байна. Энийг өөрийнхөө Ландкруйзер-80 маркийн автомашины өрөнд авсан юм. Үүнийг зарж машиныхаа өртгийг олж авах гэсэн юм. Та худалдаж авах боломжтой юу” гэж ярьсан. Тэгээд над руу фэйсбүүкээр цахилгаан үүсгүүрийн хэд хэдэн зураг явуулсан. Зурагнаас харахад тэр мотор нь 120 квт-ын чадалтай Волво хөдөлгүүртэй цахилгаан үүсгүүр гэдэг нь харагдаж байсан... Би зургийг нь хараад тодорхойлох боломжгүй чи заръя гэж бодож байвал Улаанбаатар хотод аваад ир, ирэхээр нь үзэжхаръя гэсэн. Тэгтэл Амарбаясгалан би хөдөө яваад генераторыг ачиж авчраад өөрт чинь үзүүлье гэж утсаар ярьсан. Тэгээд хоёр хоногийн дараа надруу залгаад генераторыг ачаад аваад ирсэн. Тахилтад байна ирж үзээрэй гэхээр нь би заасан газарт нь очоод үзэхэд уг генераторыг шууд асааж үзэх боломжгүй маш их элсэнд дарагдсан, контактууд нь бохирдсон, астачерын мотор шатчихсан, түлшний холбогч шалаанкууд байхгүй, аккумлятор түүний холбогч утаснууд байхгүй байсан... сэлбэгийн үнээ хасаад 14 сая төгрөгөөр худалдан авахаар Амарбаясгалантай тохирсон. Тэгээд Амарбаясгаланд бэлнээр 13 сая төгрөгийг өгөөд тэр оройгоо Баянхонгор руу генераторыг явуулсан араас нь өөрийн биеэр очиж суурилуулж өгсөн. Үлдэгдэл 1 сая төгрөгийг 7 хоногийн дараа Амарбаясгалангийн өөрийнхөн данс руу шилжүүлээд тооцоог дуусгасан... Амарбаясгалангаас ямар гарал үүсэлтэй юм бэ ? буруу гарын юм биш биз гэхэд миний 38-38 гэсэн дугаартай Ланд-80 маркийн машиныг унаж байгаад эвдсэн хүмүүс өрөндөө өгсөн, ямар нэгэн асуудалгүй, хоёр жил аавын хашаанд хадгалагдаж байгаа юм гэж хэлээд надад худалдсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дэмбэрэлбаярын дахин өгсөн: “...Миний нэхэмжилсэн мотор худалдан авсан мөнгө болох 14 сая төгрөгийг Амарбаясгалангийн төрсөн ах Амгаланбаатараас сая хүлээн авлаа. Тиймээс миний хохирол бүрэн барагдсан, бусдаас нэхэмжпэх өөр ямар нэг зүйл, гаргах гомдол санал байхгүй болсон тул дахин байцаалт өгч байна... хэргийн материалын иргэний нэхэмжпэлтэй холбоотой хэсэгтэй танилцахгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дамжинбалжирын өгсөн: “...Би өөрийн эзэмшдэг '“Хино Ренжер” маркийн 3 тонн өргөгч кран, тэвштэй автомашинаар Улаанбаатар хотод хувиараа ачаа тээврийн ажил хийдэг юм. Өнгөрсөн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэг танихгүй залуу ирээд ачаа ачуулах гэсэн юм гээд уулзсан. Тэр залуу Өмнөговийн Ханбогдоос нааш нэг мотор авчрах гэсэн юм. Тээврийн зардал нь хэд болох уу гэсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад тээврийн хөлсийг 2 сая төгрөгөөр тохирч, би урьдчилгаа болох нэг сая төгрөгийг түүнээс аваад тэр оройгоо 20 цагийн үед Улаанбаатараас Өмнөговь руу гарсан... маргааш нь Ханбогд сумын төвд ирсэн. Намайг хөлсөлж ирсэн залуу өөрийгөө Амраа гэж танилцуулсан. Ханбогдод тэдний ахынд хоол идчихээд Амраа бид хоёр сумаас зүүн тийш гараад явсан. Нөгөө ах нь шар өнгийн 469 машинтайгаа хажуугаар гараад түрүүнд ороод явсан. Тэгээд явсаар сумаас 80 орчим км-т байх нэг кемэд шөнө очсон. Тэр кемпэд өвгөжир насны хоёр харуулаас өөр хүн байгаагүй. Ачих моторыг . нэг харуул нь зааж өгсөн. Кемп доторхи контейнерийн хажууд байсан шар өнгийн том генераторыг би кранаараа өргөж өөрийн машиндаа ачаад Амраа бид хоёр буцаж Ханбогд сумаар дайраад Улаанбаатар руу явсан. Улаанбаатарт очоод Амраагийн заасан газарт моторыг буулгаад үлдэгдэл нэг сая төгрөгийг надад өгсөн. Тэгээд л би тэндээс салаад явсан. Дахин уулзаагүй байж байтал цагдаагаас намайг дуудсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 34 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн:“...Миний ажилладаг “Өгөөмөр Трейд” ХХК гэрээгээр харуул хамгаалалтыг нь хариуцдаг “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпээс алдагдсан \/о1уо маркийн цахилгаан генераторыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаагч Д.Баасанбатаас хүлээн авч өнөөдөр Ханбогд сум руу жолооч Дамжинбалжирийн хамт тээвэрлэж ирлээ. Алдагдаад байсан цахилгаан үүсгүүр мөн байна. Ажиллагаа болон эд ангиудыг шалгаж асааж үзсэн. Тэдгээр нь бүрэн бүтэн байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Энхжаргалын өгсөн: “...Манай “Өгөөмөр Трейд” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зонхэн Юу Тиан” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулж 2010 оноос өнөөг хүртэл хамтран ажиллаж байна. Тэгээд өнгөрсөн 06 дугаар сарын 03-ны өдөр хятад компаний хүмүүстэй хамт очоод тооллого хийхэд... гадаа ил байсан Волво маркийн цахилгаан мотор алга болсон байсан... үүрэг гүйцэтгэсэн харуул Насанжаргалаас асуухад мэдэхгүй намайг гүтгэлээ гээд уурласан. Тэгээд сүүлдээ цахилгааны моторыг нутгийн хүмүүстэй нийлээд хот руу ачуулчихсан гэж хэлсэн, мотор зарсан мөнгөнөөс 50 хувийг нь Энхтайван бид хоёр хувааж авахаар тохирсон гэж хэлсэн... Тухайн компаний эд хөрөнгө байгаа объектыг харж хамгаалаж бүрэн бүтэн байлгах үүргийг манайх хүлээдэг. Энэ үүргийнхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өөрийн компаний харуул хамгаалалтын ажилтнуудыг тухайн объектуудад томилж ажиллуулан тэдэнд манай компани цалин хөлс олгодог... Хятадууд бидэнд дотор нь юу байгаа нь тодорхойгүй цоожтой лацтай контейнеруудыг болон контейнерт хадгалах боломжгүй овор хэмжээ том тоног төхөөрөмжийг ил задгай байдалтайгаар хүлээлгэн өгсөн. Тэр алдагдсан мотор нь кемпийн хашаан дотор контейнеруудын ард тавиатай байж байгаад алга болсон...Дутагдаад намайг өр төлбөрт оруулж байгаа зүйлсийг авсан хүмүүс нь буцааж хятад компанид нь өгчихвөл надад санал хүсэлт алга байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №33/01 дугаартай “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн “...\/о1уо КН-120ӨР 120К\Л/ маркийн цахилгаан үүсгүүр 15.000.000 төгрөг...”, “...11А2 31512 маркийн автомашин 1500.000 төгрөг, чиргүүл 250.000 төгрөг...” гэсэн дүгнэлтэн /Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

М.Амарбаясгаланд батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, бусад бичиг баримтууд /Хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

Ш.Насанжаргалыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд Ш.Насанжаргалын яллагдагчаар өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Ханбогд сумын Баян багийн нутагт “Зонхэн Юу Тиан” кемпэд 2012 оноос хойш харуулаар ажиллаж байгаа юм. Миний ажилладаг “Өгөөмөр Трейд” ХХК нь хятадын хаигуулын компаний кемпийг гэрээний дагуу харж хамгаалдаг юм. Би энд хамгийн удаан хугацаагаар ажиллаж байгаа болохоор ойр орчмын нутгийн хүмүүстэй танил болсон юм... 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М.Амгаланбаатар, түүний дүү М.Амарбаясгалан, хамт ажиллаж байсан харуул Энхтайван нарын хамт харж байсан кемпээсээ дизель моторыг ачуулж Улаанбаатар руу явуулсан. Тэр санааг бид ярилцаж байгаад шийдсэн. Мотор зарагдчихвал мөнгийг нь тэнцүүхэн хуваагаад авна гэж тохиролцсон. Амгаланбаатар, Амарбаясгалан хоёр моторыг 8 саяд зарвал зарагдах юм байна гэхээр нь зарчих гэж хэлсэн. Хүний 2 сая төгрөг ногдох юм байна гэж ойлгосон. Энхтайвангийн бие нь өвдөөд буцах болоод Амгаланбаатартай хамт сум руу явуулсан. Амгаланбаатар мотор зарсан мөнгөнөөс Энхтайванд 500.000 төгрөг өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал мотор зарсан хэрэг илрээд бид цагдаад шалгагдаж эхэлсэн... Хятад компанийн өмч хөрөнгө юм...Хэдэн төгрөг олчихъё гэсэн буруу санаанаас болж ийм зүйл хийсэн... Харуул Энхтайван, Амарбаясгалан, Амгаланбаатар бид дөрөв хамтарч энэ хэргийг хийсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Н.Энхтайвангсэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр өгсөн мэдүүлэг/Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд Н.Энхтайвангийн өгсөн: “...Би өөрийн харж хамгаалж байсан кемпээсээ цахилгаан гаргадаг том оврын дизель моторыг Насанжаргал нартай бүлэглэн завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Намайг тэр постонд харуулаар томилогдоод ирэхэд Насанжаргал тэнд ажиллаж байсан. Бид хоёр хамтдаа төв кемпийн постонд 12 хоногийн хугацаанд хамт ажилласан. Тэгэхэд Насанжаргал мотор гаргах талаар надад хэлж хамтрах санал тавьсан. Би эхэндээ болох юм уу гэхэд болно гэсэн. Тэгээд 05 дугаар сарын 20-ны орой... Амгаланбаатарын дүү Амраа дээрээ крантай тэвштэй цагаан өнгийн ачааны машинтай жолоочийн хамт ирсэн. Тэгээд кемпийн хашаа руу орж контейнерэн сууцуудын ард гадаа ил тавиатай байсан шар өнгөтэй дизель моторыг кранаараа өргөж тавиад 23 цаг 50 минутын үед явсан... Мотор гаргах санааг Насанжаргал анх гаргасан... болно бүтнэ гэхээр нь би нэг их цааргалаагүй юм... Би зөвхөн мотор гаргахад л оролцсон...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

М.Амгаланбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд М.Амгаланбаатарын яллагдагчаар өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ханбогд сумын Баян багийн нутаг байдаг

“Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул Насанжаргал ахтай ярьж байгаад кемпийн...’2016 оны 05 сард Насанжаргал ах ямар нэг дансанд ороогүй цахилгаан мотор байгаа түүнийг заръя гэж ярилцсан. Би хотод байсан дүү Амарбаясгаланд тэр талаар хэлээд Амарбаясгалан крантай машин хөлсөлж ирээд моторыг ачиж Улаанбаатар руу аваачсан. Тэгээд моторыг манай дүү хүнд зарсан. Уг явдалд харуул Насанжаргал, Энхтайван, манай дүү Амраа бид дөрөв оролцож олсон мөнгийг хувааж авахаар тохирсон байсан боловч удалгүй баригдаад цагдаад шалгагдаж эхэлсэн... Ш.Насанжаргал ах анх санааг нь гаргаад бид хамтарч оролцсон. Би тэндээс авсан зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад дээр мэдүүлснээс өөрөөр тэр кемпээс авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 63 дүгээр хуудас/,

М.Амарбаясгаланг сэжигтнээр тооцор тогтоол, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд М.Амарбаясгалангийн яллагдагчаар өгсөн: “...Би Ханбогд сумын Баян багийн нутагт байдаг “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул Насанжаргал, Энхтайван, өөрийн төрсөн ах М.Амгаланбаатар нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой тэр кемпээс Волво маркийн цахилгаан үүсгүүрийг авч Улаанбаатар хот аваачиж Дэмбэрэлбаяр гэх хүнд 14 сая төгрөгөөр зарсан. Моторыг тэндээс гаргаж зарахыг Насанжаргал ах санаачилж манай ах М.Амгаланбаатар, Энхтайван бид хэд хамтарч энэ хэргийг хийсэн. Хууль бус зүйл хийж байгаагаа ойлгож мэдэж байсан. Насаа ах ямар нэгэн асуудалгүй, хятадууд нь мэдэхгүй, данс тооцоонд ороогүй юм гэж бидэнд ойлгуулсан болохоор энэ хэрэгт оролцсон... Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна..." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

Ш.Насанжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тоггоолын хуулбарууд /Хавтаст хэргийн 69-95 дугаар хуудас/,

“Өгөөмөр” трейд ХХК-ийн Ш.Насанжаргалыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, анкет, хөдөлмөрийн гэрээний хуулбар, бусад баримтууд /Хавтаст хэргийн 94-7 дугаар хуудас/,

Н.Энхтайвангийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /Хавтаст хэргийн 108-112 дугаар хуудас/,

“Өгөөмөр” трейд ХХК-ийн Н.Энхтайваныг ажилд томилох тухай тушаалын хуулбар, анкет, хөдөлмөрийн гэрээний хуулбар /Хавтаст хэргийн 113-122 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Амарбаясгалангийн иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 123- 126 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Амгаланбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Ханбогд сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /Хавтаст хэргийн 127-129 дугаар хуудас/,

М.Амгаланбаатар, М.Амарбаясгалан, Н.Энхтайван, Ш.Насанжаргал нарын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон банкинд дахь дансны хуулга /Хавтаст хэргийн 130-157 дүгээр хуудас/,

“Зон Хэн Юу Тиан” ХХК, “Өгөөмөр” трейд ХХК нарын “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ” болон бусад баримтууд /Хавтаст хэргийн 158-178 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 204-208 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

М.Амарбаясгалан нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой тус аймгийн Ханбогд сум Баян багийн нутагт байх “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул хамгаалалтыг гэрээгээр хариуцсан “Өгөөмөр трейд” ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан тус кемпийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан Ш.Насанжаргал, Н.Энхтайван болон өөрийн төрсөн ах М.Амгаланбаатар нартай бүлэглэн тус кемпээс 15.000.000 төгрөгний үнэ бүхий \/о\чо КН-120ӨР 120К\Л/ маркийн цахилгаан үүсгүүрийг завшиж, үрэгдүүлсний улмаас “Зонхэн Юу Тиан” ХХК- нд 15.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд М.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Амарбаясгаланд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэргээ шударгаар хүлээн чин санаанаас гэмшиж байгаа байдал, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжпэгдсэн зүйлгүй болохыг дурдвал зохино.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 .Ундай овогт Мөнх-Өлзийгийн Амарбаясгаланг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт ■ зааснаар шүүгдэгч М.Амарбаясгаланг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Амарбаясгаланд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4,Ялтан М.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Амарбаясгаланд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА