Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/261

   2023          04         12                                   2023/ШЦТ/261

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун, 

улсын яллагч А.Дэлгэрмөнх /томилолтоор/,

  шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авжин овогт БДт холбогдох эрүүгийн 2311 00000 0311 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Авжин овогт БД, регистрийн дугаар ........................

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Галын аюулгүй байдлын мэргэжилтэн, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын төвд галын шинжээч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 53в байр 101 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө хууль сахиулагч Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Г.Оыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гараараа цохиж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ажлынхаа хэдэн албан хаагчтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Маргааш нь буюу 28-ны өдрийн өглөө Чингэлтэй дүүргийн мөрдөгчийн өрөөнд тухайн өдрийн бичлэгийг үзсэн. Бичлэг үзэж дуусаад тодорхой материалуудаа өгч дууссаны дараа тухайн эргүүлийн цагдаа болох Д.Отгонтулгатай биечлэн уулзаж, Шүүх шинжилгээний эмнэлэг болон гэмтлийн эмнэлэг, төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгүүдээр толгойны зураг авахуулж, өөрийн сайн дураар тухайн албан хаагчийн хохирлыг төлж барагдуулсан. Тухайн үед үйлчлүүлж байсан Фрийдом гэх караокед өөрийн биеэр очин албан ёсоор уучлалт гуйсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шүүхээс гарсан шийдвэртэй давж заалдахгүй гэдгээ мэдэгдэж байна. Хэргийн материал дээр хохирогч цагдаагийн дэслэгч Д.Оын хохиролгүй гэх өөрийн гараар бичсэн мэдүүлэг болон Фрийдом караокены мэдүүлэг байгаа” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Оын “...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр жолооч цагдаа цагдаагийн дэд ахлагч Г.Адъяасүрэнгийн хамт Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн Тэс-112 чиглэлд Чингэлтэй дүүргийн 2,3-р хорооны нутаг дэвсгэрт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 59 минутад 80708373 дугаараас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Freedom караокед согтуу хүн агсам тавиад байна гэсэн утгатай дуудлага ирсэн. Хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Адъяасүрэнгийн хамт энгэрийн камерын бичлэг хийн тухайн дуудлага руу орсон. Freedom караоке руу ороход 2 давхарт караокены тэк хэсгийг согтуу залуу налаад зогсчихсон найз охин нь хамт байсан. Би тухайн эрэгтэй дээр очоод Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.О байна гэж өөрийгөө танилцуулаад таны үйлчлүүлж байгаа Freedom нэртэй караокеноос согтуу эрэгтэй хүн агсам тавиад байна гэж дуудлага ирсэн түүний дагуу шалгахаар ирсэн байна гэж хэлсэн. Караокены бармен цохиж аваад байгууллагын үйл ажиллагаа алдагдуулаад байна, энэ хүнийг байгууллагын эд зүйл эвдэж сүйтгэхээс өмнө аваад яваач гэж хэлсэн. Агсам тавьсан гэх тухайн залууг хууль зөрчсөн үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлж тухайн байгууллагаас гаръя гэж хэлээд дэд ахлагч Г.Адъяасүрэнгийн хамт хоёр талаас нь түшээд авч гарч байхад доошоо буух шатан дээр ирээд шалан дээр дээшээ хараад хэвтээд босохгүй байсан. Би Тэс-10 руу яриад Тэс-121 чиглэлийг нэмэлтээр явуулаад өг гэж хэлсэн. 3 давхараас эрэгтэй эмэгтэй хоёр хүн бууж ирээд тэр залуутай хамт явж байгаа гарах гэхээр агсам тавиад дийлдэхгүй байна гэж хэлж байсан. Тэр залуугийн найз охин нь гадуур хувцсыг нь өмсүүлэх гээд нөмрүүлэх гэж байхад найз залуу нь гараараа холдуулаад миний нүүр хэсэг рүү шууд цохиод авсан би хүнар дагзаараа хойшоо хана руу саваад манараад шат руу өнхөрч унасан нэг мэдэхэд доор уначихсан хэсэг хугацаанд балмагдаад шоконд ороод суусан. Удалгүй хэлтсээс ерөнхий эргүүл ахмад Батболд Тэс-121 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарын хамт ирсэн. Хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Г.Адъяасүрэн намайг цохисон эрэгтэйн баруун талд караокены үүдэнд энгэрийн камераа ажиллуулаад зогсож байсан. Энгэрийн камер болон караокены шатны камерт бүх болсон асуудал бичигдсэн байсан. Тэр залуу газар хэвтээд намайг хүчээр авч гар гээд байсан би энэ байгууллагаас дуудлага ирсэн хүмүүс нь гомдол гаргаад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж байна эндээс гараад учир зүйгээ олъё гэж хэлээд жижүүр рүү утсаа ярьж дуусаж байхад цохисон. Тухайн хүнтэй маргалдаж хэрүүл хийсэн асуудал болоогүй, тэр эрэгтэйн биед ч гар хүрээгүй. Тухайн үед дэд ахлагч Адъяасүрэн тэр залуугийн найз эмэгтэй, тэдэнтэй хамт явсан 3 давхараас бууж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, караокены хоёр ажилтан гэх хүмүүс байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Г.Адъяасүрэнгийн “...Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочийн ажлын 2021 оны 11 сарын 23-ны өдрөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 01 сарын 27-ны өдөр хоногийн хуваарийн дагуу 24 цагийн хугацаанд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Отгонтулгын хамт томилгоот хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэсэн юм. Тус өдрийн шөнийн 22 цагийн 20 орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Freedom” караокед согтуу эрэгтэй хүн агсам тавиад байна гэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага ирсэн Дуудлагын дагуу эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Отгонтулгын хамт  Freedom караокены 2 давхарт гарахад тус караокены текний хэсэгт согтуу агсам тавьсан гэх залуу тэнд бусад хүмүүстэй маргаан үүсгэсэн байдалтай байсан харин түүний эхнэр тэр үйлдлийг нь болиулж байсан. Freedom нэртэй караокены үйл ажиллагаанд саад учруулсан мөн эд зүйлийг эвдэх болон бусад хүмүүстэй маргаан үүсгэх гээд байхаар нь хууль зөрчсөн үйлдэл гаргахаас нь урьдчилан сэргийлж тухайн хүнийг үйлчлүүлж байсан газраас авч гарахаар болсон. Тэгээд эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Отгонтулгын хамт тухайн залууг аваад гарах үед 2 давхарын шатны хэсэгт ирээд би эндээс гарахгүй та нар хүчээр чирээд гаргаж чадах уу гэж хэлсэн. Тэгсэн  “Freedom” караокены 3 давхараас 2 хүн бууж ирсэн бөгөөд тухайн агсам тавьсан гэх залуугийн ажлын хүмүүс гэсэн ба тэр бууж ирсэн 2 хүний эмэгтэй нь чи архи ууж чадахгүй хүмүүст агсам тавиад байх юм гэж хэлсэн бөгөөд тухайн үед нөгөө залуугийн эхнэр хувцсыг нь өмсүүлэх гэж байсан чинь эхнэрээ цааш нь түлхээд би хэнд агсам тавиад байгаа юм энэ пиздаад агсам тавиад байгаа юм уу гээд эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Отгонтулгыг шатны уруудах хэсэгт зогсож байхад нь 1 удаа баруун гараараа цохисон тэгсэн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.О шат руу өнхөрч унасан бөгөөд би тухайн залуугийн үйлдлийг таслан зогсоосон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Гэрч Д.Золзаяагийн “...Би “Freedom” нэртэй караокед 2022 оны 12 сарын 01-ны өдрөөс эхлэн зөөгчөөр ажиллах болсон мөн караоке нь 3 давхар бөгөөд 2, 3 давхарт караоке харин 1 давхарт  “Freedom” нэртэй Лаунж үйл ажиллагаа явуулдаг юм. 2023 оны 01 сарын 27-ны оройн 21 цагийн орчимд манай караокены 3 давхарын 158 дугаартай өрөөнд эрэгтэй, эмэгтэй холилдсон 5-6 хүн үйлчлүүлэхээр орж ирсэн. Тухайн хүмүүс манай караокед орж согтууруулах ундааны зүйл мөн бусад зүйлсийг захиалан аваад 1 цаг орчмын дараа тухайн хүмүүс өрөөндөө зодоон хийж эхэлсэн бөгөөд улмаар өрөөнөөсөө гараад 3 давхарын шатны хэсэгт зодоон хийгээд байгууллагын эд эвдэх гээд мөн бусад үйлчлүүлэгч нарын тайван байдлыг алдагдуулсан. Тэгээд манай Мөнх-Эрдэнэ /88122529/ гэх захирал миний утсаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн манай байгууллагад үйл ажиллагаанд саад учруулсан архи уусан үйлчлүүлэгчийг цагдаа нар тек хэсэгт зогсож байхад аваад гарсан. Тэгсэн удалгүй манай нөгөө зөөгч надад ирээд согтуу танхайраад байсан үйлчлүүлэгч цагдааг цохисон байна нөгөө дуудлагаар ирсэн цагдаа хамраас нь цус  гарсан байдалтай газар сууж байна гэж хэлсэн. Тухайн дуудлагын цагдааг манайд үйлчлүүлж байгаад танхайрсан гэх хүн цохиж байхыг манай захирал Мөнх-Эрдэнэ харсан гэж хэлж байсан бусад хүмүүс харсан эсэхийг сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1983 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Отгонтулгын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Дуудлагын лавлагааны хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар тал,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Дийн “...2023 оны 01 сарын 27-ны шөнийн 22 цагийн орчимд хамт ажилладаг хүмүүстэй хүнсний нэгийн ард байрлах Прийдоом нэртэй караокед орсон. Тухайн караокед 1 шил 0,75 граммын архи захиалж аваад мөн 1 цагийн хугацаанд дуу дуулахаар өрөөнд захиалга өгөөд тухайн өрөөнд ороод суухаар болсон. Тус караокед орохоос өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нэмж архи уусан учир тухайн өдрийн болсон үйл явдлыг караокед орсноос хойш санахгүй байна гэхдээ өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна мөн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна мөн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Отгонтулга гэх хүнээс өөрийн биеэр уучлалт гуйсан мөн хохирлын мөнгөн төлбөр болох 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн эмчилгээний төлбөри 250.000 төгрөг зарцуулсан юм. Тухайн өдөр үйлчлүүлсэн караокены газарт очиж ажилчдаас уучлалт гуйсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар тал/,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, жолоодох эрхийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан тоот /хавтаст хэргийн 40-45 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө хууль сахиулагч Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Г.Отгонтулгыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гараараа цохиж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Отгонтулгын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, гэрч Г.Адъяасүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, гэрч Д.Золзаяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1983 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/, Дуудлагын лавлагааны хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө хууль сахиулагч Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Г.Отгонтулгыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гараараа цохиж хүч хэрэглэсэн, буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар шинжлэн судласан камерын бичлэгт шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.Отгонтулгыг “...зогсож байхад нь баруун гараараа 1 удаа цохиж байгаа ... хохирогч нь шатны уруу унаж буй ...Г.Адъяасүрэн нь иргэн Б.Дийн үйлдлийг таслан зогсоож буй  дүрс бичигдсэн байх ба шүүгдэгч нь үйлдэлдээ шууд санаатай ханджээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэдийгээр шүүгдэгч ажил хийдэг боловч торгуулийн ял шийтгэл өндөр байна гэж үзсэн. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, өөрөө өөртөө дүгнэлт хийж байгаа байдлыг нь харгалзан үзээд хорих ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй гэж үзсэн учраас улсын яллагчийн зүгээс 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын ... нийгэмшүүлэх... “зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгч Б.Дээс нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч нь өөрийн үйлдлийг ухамсарлан хохирогчид нийт 750.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчоос “...миний бие Б.Дт ямар нэгэн гомдол санал  байхгүй, надад учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй тул цаашид гомдол гаргаж шалгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Б.Д нь намайг эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд холбогдох зардал төлбөрийг гаргаж туслалцаа үзүүлсэн болно ...” гэсэн хүсэлт /хх 61/-ийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хх 31/-г хэрэгт үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авжин овогт БДийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г /хх 31/ хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ