Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/286

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч О.************, түүний өмгөөлөгч Р.Машлай, шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Б.Чинбат, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ****** овогт ******гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310002890195 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *********** 14 дүгээр гудамж, 96 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ****** овогтой ******гийн *********** /РД: ***********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*********** нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *********** 11 дүгээр гудамж 406 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.************тэй “нөхөр чинь гэртээ харьсан байхад чи харьсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойд нь мөргөж, чирч гарган, хашаанд уяатай байх нохой руу түлхэж, унагаасны улмаас хохирогч О.************ нохойд хазуулж, түүний эрүүл мэндэд баруун бугалганд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Хохирогч О.************: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед гэртээ орсон. Намайг гэртээ байхад манай хүүхэд аав орж ирчхээд буцаад гараад явчихлаа гэж хэлэхээр нь би гурилаа зуурч дуусаад нөхрийнхөө араас *********** эгчийн гэрт орсон. Тэгэхэд манай нөхөр *********** архи уугаад сууж байсан, надад нэг хийгээд өгөхөөр нь уруулаа хүргээд маргааш ажилтай гэр рүүгээ ор гэхэд миний үгэнд ороод нөхөр гэрт орсон. Тэгээд би *********** эгчтэй ойр зуурын юм ярьж байх хооронд *********** манай гэрт орсон байгаа юм. Тэгээд эгчтэй нь тамхи татах гээд сууж байхад *********** орж ирээд чи зайлаач гэхээр нь би уурласан. Тухайн өдрийн 11 цагийн үед эгчтэй нь хамт 1 пиво уусан байсан. Тэгээд миний толгой руу мөргөөд толгой эргэж байхад заамдаад чирээд гарсан. Тэгээд намайг заамдаж байгаад нохой руу шидсэн гэж байцаагчид хэлэхэд шидсэн нь юу юм бэ, зүгээр түлхсэн гэж хэл гэсэн. Би гэрээс хөлөөрөө гараагүй, маргалдсан, тэгээд мөргөөд байхаар адилхан мөргөсөн. Нохой руу түлхээд намайг урж байхад халаасандаа гараа хийчихсэн хараад зогсож байсан. Нохойнд уруулаад тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулж уух ёстой эм уусан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Одоо сорви арилгах талаас хохирол нэхэмжилж байгаа. Энэ сорвийг арилгаж өгөхийг хүсэж байна. Эдгээгүй байхад нь лазер эмчилгээний газар очсон. Тэгэхэд эдгэрээд ирэхгүй бол бид нар үнэ ханш хэлэх болоогүй гэсэн. Одоо энэ сорви загатнуулаад байгаа. Энэ хүн ярихдаа сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг өгчих гэхэд арай их байна 1,500,000 төгрөг өгье гэж байсан. Цагдаа дээр байж байхад чи өөрөө халтираад унаа биз дээ гэж хэлсэн. Одоо мөнгө төгрөг авсан зүйл байхгүй...” гэв.

         

          Шүүгдэгч Б.***********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...хөрш айл болох 11 дүгээр гудамж 406 тоотод байх ***********ын гэрт ...21 цаг өнгөрч байхад орсон. Намайг ***********ын гэрт ороход ***********, Мийгаа, ***********, манай нөхөр архи ууж уугаад сууж байсан. ...*********** гарч тамхи татчихаад буцаж орж ирээд намайг чи тамхи татах гээд байгаа юм уу гэхээр нь би гарч тамхи татах гээд бариад сууж байна гэж хэлсэн чинь ямар нэг үг хэлэлгүй толгойгоороо хоёр удаа миний дух хэсэгт мөргөсөн, ...гэрээс гаргасан. Тэгэхээр нь би өөрөө явчихна гэсэн чинь хашаанд уяатай байсан нохой руу түлхчихсэн. Тэгсэн нохой нь миний баруун гарын тохой хэсэгт нэг удаа, нурууны зүүн талын ар хэсэгт нэг удаа хазсан. Би зугтаад ***********ын гэрт гүйж ороод *********** эгчээ *********** намайг нохой руу түлхсэн чинь гар, нуруу хэсэгт хазчихлаа гэж хэлсэн чинь *********** эгч цагдаад дуудлага өгсөн.

...***********тай маргалдахад шууд хүрч ирээд толгойгоороо дух руу мөргөсөн. Тэгэхээр нь би толгой өвдөөд толгойгоо бариад зогсож байсан чинь намайг хоёр гараараа заамдаад Монгол гэрээс чирч гаргаад гэрийн баруун талд байсан уяатай нохой руу заамдсан чигээрээ шидсэн юм. Намайг нохой урж байхад халаасандаа гараа хийчхээд хараад зогсоод байсан бөгөөд намайг татаач гэхэд тоохгүй байгаад байсан. Тэгээд би нохойноос мултраад гэр рүү орсон. *********** хашааны хаалга руу явж байснаа буцаад миний араас гэрт орж ирсэн...” /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,

 

Гэрч П.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*********** ***********аа гэртээ орчихсон байхад чи гэртээ орооч гээд ************д хэлсэн чинь гэрийн эзэн хөөгөөгүй байхад чи хөөдөг хэн юм бэ гэсэн. *********** ************г заамдаад толгойгоороо дух орчимд нэг удаа мөргөсөн чинь зөрүүлээд ************ бас мөргөсөн, ************ манайд орж ирэхдээ халамцуу байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд тэр хоёр уралдаад гэрээс гарахад Мийгаа араас нь дагаад гарсан. Удалгүй ************ гэрт орж ирээд *********** нохой рүү түлхчихлээ гэхэд *********** би түлхээгүй чи өөрөө халтираад унасан биз дээ гээд байсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэртээ ороод хэвтэж байсан чинь 22 цагийн үед манай хүүхдүүд ээжийг зодчихсон байна, орилоод байна гэхээр нь би гараад очсон чинь *********** эгчийн хашаанд Мийгаа, ***********, манай эхнэр 3 байсан бөгөөд намайг *********** цохиж зодоод гэрээс чирч гаргаад нохой руу түлхсэн тэгсэн нохой нь миний баруун гар болон нуруу хэсэгт урчихлаа гэсэн, ....эмч ирээд боолт хийж өгөөд гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулахгүй бол болохгүй болсон байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд архи дуусаж байхад *********** Шинэ- Өлзийг чи эмэгтэй хүн байж гэртээ орооч ээ, нөхөр чинь гэртээ орчхоод байна гэхэд битгий хуцаад байгаа ч, чи ч гэсэн айлд байгаа биз дээ зайлаач гэхэд ***********, ************тэй зууралдаад зууралдсан хэвээрээ гэрээс гарсан бөгөөд нохой хуцаад хүн орилохоор нь би гэрээс гарах гэхэд ************ түрүүлээд араас нь *********** орж ирсэн. ************н баруун гарын тохой хэсэгт нэлээн том урсан байдалтай цус гараад байсан. Тэгэхээр нь би Баяржавхлан эгчид энэ хоёр чинь сайн найзууд байж хоорондоо маргалдаад нэгнийгээ ийм болгочихлоо цагдаа, эмнэлэгт утсаар мэдэгдээд гэрээс нь гараад гэртээ ороход 22 цаг 10 минут болж байсан санаж байна. ...************ орж ирэхдээ *********** намайг нохой руу түлхээд нохойд уруулчихлаа гээд уйлаад байсан...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.************н биед учирсан баруун бугалгад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 46-47 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед нэлээн согтуу байсан. ...Мийгаа бид хоёр юм яриад сууж байхдаа ************г би гэртээ орооч гэхэд чамд ямар хамаатай юм чи өөрөө зайлаач гээд маргаан эхэлсэн, ойрхон сууж байсан болохоор нэг мөргөөд зууралдсан мөн намайг бас цохиод бид хоёр зууралдсан чигээрээ гэрээс зууралдаж байхад халтираад уначих шиг болсон...” /хавтаст хэргийн 69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №660 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.************н биед баруун бугалгад шарах, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,  

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-11 дэх тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 12-15 дахь тал/,

- Шүүгдэгч Б.***********ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.*********** нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *********** 11 дүгээр гудамж 406 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.************тэй “нөхөр чинь гэртээ харьсан байхад чи харьсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойд нь мөргөж, чирч гарган, хашаанд уяатай байх нохой руу түлхэж унагаасны улмаас хохирогч О.************ нь нохойд хазуулж, түүний эрүүл мэндэд баруун бугалгад шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.************н: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...хөрш айл болох 11 дүгээр гудамж 406 тоотод байх ***********ын гэрт ...21 цаг өнгөрч байхад орсон. Намайг ***********ын гэрт ороход ***********, Мийгаа, ***********, манай нөхөр архи ууж уугаад сууж байсан. ...*********** гарч тамхи татчихаад буцаж орж ирээд намайг чи тамхи татах гээд байгаа юм уу гэхээр нь би гарч тамхи татах гээд бариад сууж байна гэж хэлсэн чинь ямар нэг үг хэлэлгүй толгойгоороо хоёр удаа миний дух хэсэгт мөргөсөн, ...гэрээс гаргасан. Тэгэхээр нь би өөрөө явчихна гэсэн чинь хашаанд уяатай байсан нохой руу түлхчихсэн. Тэгсэн нохой нь миний баруун гарын тохой хэсэгт нэг удаа, нурууны зүүн талын ар хэсэгт нэг удаа хазсан. Би зугтаад ***********ын гэрт гүйж ороод *********** эгчээ *********** намайг нохой руу түлхсэн чинь гар, нуруу хэсэгт хазчихлаа гэж хэлсэн чинь *********** эгч цагдаад дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,

Гэрч П.***********ын: “...*********** ***********аа гэртээ орчихсон байхад чи гэртээ орооч гээд ************д хэлсэн чинь гэрийн эзэн хөөгөөгүй байхад чи хөөдөг хэн юм бэ гэсэн. *********** ************г заамдаад толгойгоороо дух орчимд нэг удаа мөргөсөн чинь зөрүүлээд ************ бас мөргөсөн. ...Тэгээд тэр хоёр уралдаад гэрээс гарахад Мийгаа араас нь дагаад гарсан. Удалгүй ************ гэрт орж ирээд *********** нохой рүү түлхчихлээ гэхэд *********** би түлхээгүй чи өөрөө халтираад унасан биз дээ гээд байсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.***********ын: “...Би гэртээ ороод хэвтэж байсан чинь 22 цагийн үед манай хүүхдүүд ээжийг зодчихсон байна, орилоод байна гэхээр нь би гараад очсон чинь *********** эгчийн хашаанд Мийгаа, ***********, манай эхнэр 3 байсан бөгөөд намайг *********** цохиж зодоод гэрээс чирч гаргаад нохой руу түлхсэн тэгсэн нохой нь миний баруун гар болон нуруу хэсэгт урчихлаа гэсэн...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,

Гэрч Ц.***********гийн: “...Тэгээд архи дуусаж байхад *********** Шинэ- Өлзийг чи эмэгтэй хүн байж гэртээ орооч ээ, нөхөр чинь гэртээ орчхоод байна гэхэд битгий хуцаад байгаа ч, чи ч гэсэн айлд байгаа биз дээ зайлаач гэхэд ***********, ************тэй зууралдаад зууралдсан хэвээрээ гэрээс гарсан бөгөөд нохой хуцаад хүн орилохоор нь би гэрээс гарах гэхэд ************ түрүүлээд араас нь *********** орж ирсэн. ************н баруун гарын тохой хэсэгт нэлээн том урсан байдалтай цус гараад байсан.  ...************ орж ирэхдээ *********** намайг нохой руу түлхээд нохойд уруулчихлаа гээд уйлаад байсан...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,

Шинжээч Б.Долгормаагийн: “...О.************н биед учирсан баруун бугалгад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 46-47 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.***********ын: “...Тухайн үед нэлээн согтуу байсан. ...Мийгаа бид хоёр юм яриад сууж байхдаа ************г би гэртээ орооч гэхэд чамд ямар хамаатай юм чи өөрөө зайлаач гээд маргаан эхэлсэн, ойрхон сууж байсан болохоор нэг мөргөөд зууралдсан мөн намайг бас цохиод бид хоёр зууралдсан чигээрээ гэрээс зууралдаж байхад халтираад уначих шиг болсон...” /хавтаст хэргийн 69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №660 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: О.************н биед баруун бугалгад шарах, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-11 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 12-15 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч О.************н эрүүл мэндэд учирсан “...баруун бугалгад шарах, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.*********** түүнийг мөргөсөн, ноцолдсон, нохой руу түлхсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.***********ын хохирогч О.************н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг гарсан байдал, үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.************н эрүүл мэндэд баруун бугалгад шарах, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд эм тариа худалдаж авсан болон сорви арилгуулах эмчилгээ хийлгэх төлбөрийг тус тус нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн  2310002890195  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ******гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******гийн ***********ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.***********ад оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн  2310002890195  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч О.************ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР