Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 53

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Б.Төмөрсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Төмөрсүхэд холбогдох 201616010102 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, энэ жил 22 настай, халх, эрэгтэй, боловсролгүй, сантехникч, цахилгаанчны мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Хандизель” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт галчаар ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх, Боржгин овгийн Баярсайханы Төмөрсүх /Регистрын дугаар: КЙ94050811/

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Төмөрсүх нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой шунайхан зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж болох бахь, улсын дугааргүй мотоцикль зэргийг хэрэглэж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ботгон хөөвөр” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаан дотор байрлаж байсан дугуйт ачигч буюу ковшийн САТ маркийн 12 вольтын хүчин чадал бүхий 1 ширхэг аккумляторыг хулгайлж орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 300 000 төгрөгний хохирол, мөн оны 09 дүгээр сарын 10-11 -нд шилжих шөнө давтан үйлдлээр, тухайн зуурмагийн уйлдвэрийн хашаанаас 5 зэс голтой 50,5 метр урттай цахилгааны кабель утсыг хулгайлж 212000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 512 100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Төмөрсүх мэдүүлэхдээ: “Тухайн үед би ганцаараа хулгай хийсэн. Хулгай хий гэж хэлсэн хүн байхгүй. Тухайн үед унаж явсан мотоциклыг аав авч өгсөн. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Цаашдаа ' дахиж хулгай хийхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Төмөрсүхэд хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч нь Ханбогд сумын иргэн бөгөөд тус суманд ажиллаж амьдардаг. Энэхүү хэрэгт хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, харин хөнгөрүүлэн үзэх нөхцөл байна. Үүнд миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалтын шатанд тууштайгаар үнэн зөв мэдүүлэг өгдөг, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа ' гэмшиж байгаа. Иймд улсын яллагчаас оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү?” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч Төмөрсүх нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой, нэг ширхэг аккумулятор, мөн оны 09 дүгээр сарын 10-11 шилжих шөнө давтан үйлдлээр 50.5 метр урттай цахилгааны кабел утсыг хулгайлж бусдад 512.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь хууль эрх зүйн мэдлэггүй муутай, мөн амар хялбар аргаар ашиг олох зорилготой байсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна Иймд шүүгдэгч Төмөрсүхэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэг ширхэг мотоциклыг улсын орлого болгох, эд мөрийн баримтаар 3 ширхэг зураг хэрэгт байгаа учир хэрэг хадгалж дуусах хүртэл хэрэгт байлгах, шийтгэх тогтоолд давж заалдах хугацаа дуусах хүртэл шүүгдэгчийг цагдан хорих гэсэн саналуудыг оруулж байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудаст/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 15 дугаар хуудаст/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудаст/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 20-22 дугаар хуудаст/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /Хавтаст хэргийн 23 дугаар хуудаст/,

Эд зүйлийн үнэлгээ /Хавтаст хэргийн 42 дугаар хуудаст/,

Хохирогч Ц.Сайхандэлгэрийн өгсөн “...Манай “Ботгон Хөөвөр” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаанд байсан дугуйт ачигч буюу ковшийн нэг ширхэг аккумлятор 2016 оны 08-р сарын 28-аас 29-нд шилжих шөнө хулгайд алдагдсан, түүнээс хэд хоногийн дараа буюу 09-р сарын 10-с 11-нд шилжих шөнө мөн зуурмагийн үйлдвэрт ашиглагдаж байсан 50 гаран метр цахилгааны кабель утас мөн хулгайд алдагдсан. ...Ойр хавиар нь мөр харсан чинь мотоциклтой хүн ирж зам дээр мотоциклио орхиод аккумлятрыг торон хашааны доогуур чирч гаргаад аваад явсан байсан. Дараа нь кабель утас алга болсон талаар хашааг харж ханддаг байсан Алтансүх надад утсаар хэлсэн юм. Тэдгээрийг манай “Хандизель” ХХК-д машинистаар ажилладаг Төмөрсүх гэдэг залуу хулгайлж авсан байсныг Цагдаагийн ажилтнууд олж, алдсан зүйлсийг тоо ёсоор нь бидэнд хүлээлгэн өгсөн. ...Төмөрсүхийг ганц нэг удаа гуйж тухайн юм алдагдсан зуурмагийн үйлдвэрт ажиллуулж байсан болохоор тэнд харуул хамгаалтгүй гэдгийг мэдсэн юм билээ..." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудаст/,

Гэрч Т.Насан-Ишийн өгсөн: “...Энэ оны 08-р сарын 28-ны орой харанхуй болж байхад манай хашаанд Төмөрсүх мотоцикл уначихсан, мотоцикп дээрээ нэг аккумлятор аччихсан ирсэн. Надаас аккумлятор авч байгаа юу гэсэн. Би авна гэсэн. Тэр нь том аккумлятор байсан болохоор би хаягдал аккумлятрыг худалдан авдаг үнээрээ буюу 12000 /арван хоёр мянга/ төгрөгөөр худалдан аваад граждаа хийсэн. Төмөрсүх мөнгөө аваад явсан. Маргааш нь аккумлятрыг үзэхэд цэнэгтэй, ашиглаж болохоор аккумлятор байсан болохоор нь би Төмөрчөдөрт хөдөө гэрэл тавихдаа ашиглавал ашигла гээд өгөөд явуулсан. Төмөрсүх надад 12000 төгрөгийг авчирч өгөөд намайг хохиролгүй болгосон. Түүнийг би аккумлятор хулгай хийж авсанг мэдээгүй, тэр ч надад хулгайн юм энэ тэр гэж огт яриагүй худалдчихаад явсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудаст/,

Гэрч О.Алтансүхийн өгсөн: “...Би 2016 оны 09-р сарын 10-ны өглөө зуурмагийн үйлдвэрээ очиж эргэхэд эд зүйлс нь хэвийн байсан. Тэр өдрийн орой нь их устай бороо ороод би очиж эргэж чадаагүй, маргааш өглөө нь 09 цагийн өмнөхөн очоод хартал хашааны гаднах шонгийн шитнээс гараад хашаа руу газраар ил татсан цахилгааны утсыг тасалж аваад явчихсан байсан. Тэгээд би дарга Сайхандэлгэр лүү утасдаж хэлсэн, Тэгтэл захирал “наанаас чинь хэд хоногийн өмнө ковшны аккумлятор алдчихсан" гэж хэлсэн. Тэгээд сүүлд алдагдсан цахилгааны утас, аккумлятрыг Төмөрсүх авсан байсан гэдгийг хүмүүсийн ярианаас сонссон. ...хавтгай хэлбэртэй нэг хөлний мөр байсан. Би шинж байдлаар нь тавчикны мөр юм болов уу гэж бодсон. Өөр мөр ул гэхээр зүйл тэнд байгаагүй. ...Тэр тэндхийн байр байдлыг сайн мэдэх ёстой. Зарим өдөр тэнд ажиллаж ч байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудаст/,

Гэрч Д.Төмөрчөдөрийн өгсөн: “...Манай ах Насан-Иш Ханбогд сумын төвд хоёрдогч түүхий эд худалдан авдаг юм. Би өнгөрсөн 09-р сард хөдөө гэрэл тавиад телевизор үзчихээр цэнэгтэй аккумлятор байна уу гэхэд нэг гайгүй аккумлятор байгаа гээд өгсөн. Тэр нь хар өнгөтэй, нилээд том хэмжээтэй САТ гэсэн бичигтэй аккумлятор байсан. Би аккумлятрыг хөдөө аваачаад 7 хонож байтал ах яриад наадах чинь хулгайн юм байж гэнэ гэхээр нь би аккумлятрыг буцаагаад ах руу өгч явуулсан. Манай ах түүнийг хулгайн юм гэдгийг мэдээгүй авчихсан юм билээ. ...тэр цэнэгтэй, ашиглаж болохоор аккумлятор байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст/,

Гэрч Х.Бархасдоржийн өгсөн “...Төмөрсүх зан байдлын хувьд төлөв даруу зантай, ажилд махруу, тэр болгон архи дарс уугаад байдаггүй, гадуур тэнээд элдэв асуудалд холбогдоод байдаггүй, миний үгнээс нэг их гардаггүй юм. Манай эхнэр Үүжээ сумын цэцэрлэгт тогоочоор ажилладаг бөгөөд сая энэ хэрэг гардаг үед ээж нь ажилтай, би Дундговь руу хувийн ажпаар явчихсан үе байсан. Тэр үед л энэ асуудалд холбогдсон байсан. ...мотоциклыг би 2016 оны 06-р сард Ханбогд сумын Энхээ гэдэг хүнээс 450.000 төгрөгөөр Төмөрсүхэд авч өгсөн юм. Биднийг авахад улсын дугааргүй, унаж хэрэглэж байсан хуучивтар мотоцикп байсан. Төмөрсүх өөрийнхөө нэр дээр банкнаас авсан зээлийн мөнгөөр уг мотоциклыг авсан юм...” гэсэн мэдүүлэг/Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудаст/,

Гэрч Ч.Үүжээгийн өгсөн “...Эмээ нь өнгөрөөд сумын төвд ирж бидэнтэй амьдраад 18 нас хүрээд сумын Эрчимд галчаар ажилд орсон. Одоо 5 дахь жилээ

ажиллаж байна       Би ч араас нь их л хөөцөлддөг юм. Сая энэ хэрэгт холбогдох

үед аав нь эзгүй явчихсан, би ажилтай байсан үе юм. Зан чанарын хувьд их гайгүй, дуу цөөтэй л хүн байгаа юм. ...Бичиг үсэг л огт мэддэггүй юм. Түүнээс өөрөөр хүүд маань сэтгэцийн өвчин, ямар нэг эмгэг байхгүй..." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудаст/,

Гэрч Р.Энхжаргалын өгсөн: “...Би өөрийн эзэмшиж унаж байсан 125 мотортой улаан өнгөтэй Хятад ява мотоциклыг 2016 оны 07-р сард Бархас гэдэг хүнд 450.000 төгрөгөөр худалдсан юм. Бархас хүүгээ сундалдаж ирээд бэлэн мөнгө тоолж өгөөд тэр мотоциклыг худалдаж аваад явсан. ...Ер нь анхнаас нь дугаар энэ тэр авалгүй би өөрөө эзэмшиж ашиглаж байгаад Бархаст зарсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст/,

Б.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2016 оны 08-р сарын 28-ны оройны 11 цагийн үед зүүнтэй байдаг зуурмагийн үйлдвэрийн хашаан доторх Ковшноос нэг ширхэг аккумлятор хулгайлж аваад мотоцикп дээрээ дүүрч, сумын төв ороод Насан-Иш гуайнд 12.000 /арван хоёр мянга/ төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь өөрийн мотоциклдоо масло, бинзен хийчихээд гэртээ харьсан. Түүнээс 10-аад хоногийн дараа нөгөө зуурмагийн үйлдвэрийн хашаанд очиж цахилгааны шонгоос холбоотой байсан кабель утсыг салгаж хулгайлж авсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаад баригдаад кабель утсаа хураалгаад шалгагдаж эхэлсэн. ...Би аккумлятор хулгайлахдаа мотоциклын багажинд байсан бахийг ашигласан. Түүгээр аккумлятрын дээрх шонгийн боолтыг тайлсан. Кабель хулгайлахдаа торны бүслүүр төмөр ашиглаж тасалж авсан. Тэр бүслүүр төмрийг хулгай хийсэн газраа орхичихсон. Сүүлд очиж харахад тэр төмөр нөгөө газраа байхгүй үрэгдэж гээгдээд алга болсон байсан. ...бахийг сүүлд машинд засвар хийж байхдаа гээчихсэн. Одоо тэр бахь олдохгүй байгаа...” гэсэн мэдүүлэг/Хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудаст/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Төмөрсүх нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой шунайхан зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж болох бахь, улсын дугааргүй мотоцикль зэргийг хэрэглэж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ботгон хөөвөр” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаан дотор байрлаж байсан дугуйт ачигч буюу ковшийн САТ маркийн 12 вольтын хүчин чадал бүхий 1 ширхэг аккумляторыг хулгайлж орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 300 000 төгрөгний хохирол, мөн оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө давтан , үйлдлээр, тухайн зуурмагийн үйлдвэрийн хашаанаас 5 зэс голтой 50,5 метр урттай цахилгааны кабель утсыг хулгайлж 212000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 512 100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр . хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Төмөрсүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж - чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдал зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Төмөрсүх нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ буюу гэмт хэрэг үйлдэж аккумлятрорыг өөрийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан хүрэн өнгөтэй, ЗОН125-39 маркийн улсын дугааргүй мотоциклоор зөөж тээвэрлэсэн буюу ашигласан байх тул тухайн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржгин овогт Баярсайханы Төмөрсүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төмөрсүхийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Төмөрсүхэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Төмөрсүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан хүрэн өнгөтэй, 50Н125-39 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

б.Ялтан Б.Төмөрсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, • түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хавтаст хэргийн 24-25-р хуудаст хавсаргагдсан 3 ширхэг зургийг хэрэгт нь үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Төмөрсүхэд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыгтэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Төмөрсүхэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан Б.Төмөрсүхэд сануулсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА