Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 09

 

 

                            Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж. даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б. нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг 

     Иргэдийн төлөөлөгч Т.

     Улсын яллагч  Б.Догмиддорж

     Хохирогч Ж.*******

     Шүүгдэгч Л.******* түүний өмгөөлөгч Д.Ганхуяг

     Шүүгдэгч Б. ******* түүний өмгөөлөгч А.Мэндсайхан нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл:

 

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан галзсан,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар 1 хоногийн хорих ял оногдуулсныг, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 сарын 19-ний өдрийн 37 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоног болгон өөрчилсөн, хорих ялаа эдлэж байгаад Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 26 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 37 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Силикатын тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл:

 -Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан галзсан,

-Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 10  дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 01 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Дорнод  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан галзсан, бие эрүүл,  регистрийн дугаар , ******* овогт ******* *******.

 Шүүгдэгч Л.******* нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар 01 жил 01 сар 26  хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж, ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.*******той бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод оршин суух иргэн Ч. гэрт нэвтэрч 32 инчийн "Лэд" маркийн телевизорыг хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Мөн давтан үйлдлээр Б.*******той бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нуурын тоотод оршин суух иргэн Д. гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, улмаар "Sharp" маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, үхрийн мах 20 килограмм, адууны мах 15 килограммыг хулгайлж, 532.500 /таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийн, мөн Б. эзэмшлийн "Enjoy Loncin" маркийн мотоциклыг хулгайлж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан,

  Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан галзсан хугацаандаа Л.*******тай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод оршин суух иргэн Ч. гэрт нэвтэрч 32 инчийн "Лэд" маркийн телевизорыг хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Мөн давтан үйлдлээр Л.*******тай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нуурын тоотод оршин суух иргэн Д. гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, улмаар "Шарп" маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, үхрийн мах 20 килограмм, адууны мах 15 килограммыг хулгайлж, 532.500 /таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийн, мөн Б. эзэмшлийн "Enjoy Loncin" маркийн мотоциклыг хулгайлж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан,

-Мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод оршин суух иргэн Г. байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн өнгийн "LCD" маркийн телевизорыг хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан,

-Мөн давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 29 дүгээр байранд байрлах "Арис" ХХК-ний хэвлэлийн байрны цонхоор нэвтрэн орж, "Делл" маркийн суурин компьютер 2 ширхэг, "Никон Д-90" маркийн зургийн аппарат 1 ширхэг, хэвлэгч машины түлхүүр 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний тархи гэмтэлтэй тул тухайн үед юу хийсэн гэдгээ мэдэхгүй байна гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  *******тай хамт ын моринд тэжээл өгөөд гарч явах үед архиндаа нилээн согтсон байсан. ******* намайг зурагт болон адуу, үхрийн махыг гэртээ тавьчих гэж хэлсэн. Мөн бусад айл руу надтай хамт орсон гэж хэлсэн байсан. Би хамт ороогүй. Таксины жолооч намайг ганцаараа зурагт бариад явж байсан гэж хэлсэн байсан. Би тухайн үед хөдөө явж байсан. Би тэр хэргийг үйлдээгүй. Өөр хэлэх зүйл алга. Нийт 4 үйлдлээс *******тай хамт нуурын хорооллоос зурагт авч явсан нь үнэн. Гэхдээ гэр рүү нь ороогүй. ******* Сэргэлэнд мал ж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгэх үедээ зурагт барьж явсан. 29 дүгээр байшингаас хулгай хийгээгүй. Тухайн үед би шүүхэд бүртгүүлж байсан. Тэр газраас миний хурууны хээ илэрсэн гэж үзсэн байсан. Би үнэхээр ойлгохгүй байна гэв.

Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ******* гэж хүнийг анх удаа ж байна. Өөрөө хэргээ хүлээхгүй байна. Би үнэхээр энэ хүнийг авсан аваагүй гэдгийг мэдэхгүй. 42 инчийн зурагтаа гэрээсээ алдсан. Манайх уг нь байнга хүнтэй байдаг. Яг хулгай гардаг өдөр л хүнгүй байсан. Би энэ хүнийг авсан гэж хэлж чадахгүй байна. Уг нь 800 гаран мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ үнэлгээний комиссоос 600 мянган төгрөгөөр үнэлсэн байсан. Тэр мөнгийг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Л.******* мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хочийг гэдэг. Би тодорхой он, сар, өдрийг нь санахгүй байна. Гэхдээ 2016 оны 03 сарын дундуур *******ийн Хэрлэн сумын 1-р багийн Силикатад байх гэрт ойролцоогоор 7 хоног хоносон юм...би *******ид нэг өглөө 10 цагийн орчимд хоёулаа архи ууя гэж хэлээд...хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Дорнод архийг би аваад ******* бид хоёр 92-р байрны зүүн талд авсан архиа хувааж уусан юм...нэг мэдэхэд маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад *******ийн гэрт нь сэрсэн. Тухайн үед *******ийн гэрийнх нь авдар дээр 32 инчийн зурагт байсан. Харин *******ийнх зурагтгүй айл юм. Гэтэл зурагттай байсан болохоор нь би гайхаад *******оос юун зурагт юм бэ? хоёулаа энэ зурагтыг зарчихъя гэж хэлэхэд хоёулаа өчигдөр орой нуурын хорооллоос хулгайлсан шүү дээ. Энэ зурагтыг зарахгүй би гэртээ тавина гэж хэлж байсан...******* заан Тулгаагийн утас руу залгаад надтай холбогдоод хоёулангийн чинь зурагтны хулгай илэрчихлээ би цагдаад чамайг хулгайлсан гээд хэлчихлээ чи Дорнод аймагт байсны хэрэггүй өөр тийшээ яв эсвэл надтай ирж уулз гэж хэлэхээр нь би энэ хэрэгт хамаагүй чи өөрөө хэргээ даа гэж хэлсэн. Би шоронд орж магадгүй гэж бодоод тэр өдөртөө аймаг руу орж ирээд Улаанбаатар хот руу явах Стана машинд суугаад явсан...******* бид хоёр нэг эзэнгүй монгол гэртэй айл руу орж байснаа санаж байна...би тэр өдөр *******той өдөржингөө цуг архи уугаад явж байсан...*******оос салж яваагүй...шүүхийн шатанд хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулна...өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. /хх-ийн 220-222/

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд ******* манай гэрт ирээд ганц шил архи ууя гээд бид хоёр цуг гараад 0.5 литрийн Дорнод архи гудамжинд хувааж уугаад би Шүр зах руу явсан ******* өөр тийшээ явсан. Харин ******* явахаасаа өмнө надад хандан орой цуг морь хоололчихоорой гэж хэлж байсан. Би Шүр зах дээр явж байгаад Нефтийн үйлдвэрийн баруун талд байх гэх айлынд 19 цагийн орчимд очиход ******* байж байсан. Тэгээд тэнд морь хоололчихоод 0.5 литрийн Түмний хишиг гэх архийг хоёулаа хувааж уусан. Би архиа хувааж уучихаад гэр рүүгээ явах гээд *******тай цуг гарсан. Тэгээд явж байгаад гудамжинд /аль гэр хорооллыг мэдэхгүй байна гэх/ дотор муухайраад сууж байхад ******* надад зурагт авч ирж өгөөд энийг тэврээд яв гэж хэлсэн. Би тэр зурагтыг нь тэврээд гэртээ орж ирсэн. Харин ******* надад хандан амбаартаа хийчих маргааш авъя гэж хэлсэн.  Маргааш өглөө нь ******* хөдөө явсан сураг гарч байсан, тэрнээс хойш уулзаагүй. 2016 оны 03 сарын 27-ны өдөр тэр зурагтыг нь аваад ломбарданд тавих гэж явж байгаад цагдаад баригдсан...Шарп гэсэн бичигтэй өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт байсан. Би хэдэн инчийнх гэдгийг нь мэдэхгүй...би хүний зурагт авч явсан болохоор бантаад худал мэдүүлэг өгсөн юм аа...” гэжээ. /хх-ийн 67/

Хохирогч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 сарын 22-ны өдөр залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би шууд Чойбалсан сумаас гараад гэртээ ирэхэд 32 инчийн шарп маркийн зурагт , 70-12 улсын дугаартай мотоцикл, үхрийн 20 кг мах, адууны 15 кг мах алдагдсан байсан...би зурагтныхаа INPUT SOURCE гэх хэсгийг нь оролдож байгаад GRLE бичсэн байсан юм тэр содон шинж тэмдгээр зурагтаа таньж цагдаагаас хүлээн авсан. Алдагдсан мотоциклын эзэн нь манай хүргэн ах гэх хүн байдаг юм...би гомдолтой байна. 35 кг үхэр, адууныхаа махаа авч чадаагүй байгаа...” гэжээ. /хх-ийн 36-37/

Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр над руу залгаад мотоциклыг чинь алдчихлаа гэж хэлсэн. Харин хэд хоногийн дараа гэрээсээ ойролцоо газраас мотоциклыг чинь олсон гэж надад хэлсэн...би өөрийнхөө мотоциклыг хуучин болохоор 250.000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /хх-ийн 39/

Хохирогч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гарсан юм. Харин манай дүү манай гэрт 14 цагийн орчимд очиход гэрийн хаалга онгорхой зурагт байхгүй байсан. Мөн гэрийн авдар сав ухсан байдалтай байсан гээд надад утсаар мэдэгдсэн юм. Тэгээд гэрч очиход Лэд маркийн 32 инчийн зурагт маань алга болсон байсан...би зурагтаа 400.000 төгрөгөөр үнэлнэ...би өөрийнхөө зурагтыг авсан, ин дэлгэцний тал нь гарахгүй болсон байсан, би зурагтаа засварын газарт очиж янзлуулах гэхэд засвар авахгүй гэсэн, би гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 44-46/

Хохирогч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2016 оны 03 сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрөөж Хэрлэн сумын 7-р баг 29-р байрны *-р орцны подвалд байрлах ажил дээрээ ирээд түлхүүрээрээ албан газраа онгойлгож ороход өрөөний хойд хананд байрлах жижиг цонхны хамгаалалт эвдэрсэн байдалтай хамгаалалт төмрийг нь хөшиж онгойлгон ширээн дээр байсан ажлын иж бүрэн Dell Asus маркийн 2 компьютер, сейфэн дотор байсан Nikon маркийн мэргэжлийн фото аппарат, хэвлэгч машины түлхүүр зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...хохирлоо барагдуулмаар байна...” гэжээ. /хх-ийн 51-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Силикатын тоотод байж байхад гэх хочтой ******* миний төрсөн ах *******той гаднаас орж ирээд миний зурагт байгаа юм 20.000 төгрөгөөр зарна гэхээр нь би надад 10.000 төгрөг л байна гэхэд тэгвэл ав ав гээд надад 10.000 төгрөгөөр зарсан юм...маркийг нь мэдэхгүй юм нимгэн дэлгэцтэй саарал өнгөтэй зурагт байсан. Би тэр зурагтыг асаагаад үзэхэд дэлгэц нь голоороо цайраад тал дүрс нь агдахгүй байсан... гаас 10.000 төгрөгөө авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 42/

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Манай нөхөр Б.******* нь 2016 оны 03 сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд гэртээ байж байхад найз ******* нь /хоч гэх/ гаднаас орж ирээд манай нөхөртэй Шүр зах руу явлаа гээд дагуулаад гараад явсан. Тэгээд орой 21 цагийн орчимд манай нөхөр ******* болон ******* /хоч гэх/ нар гаднаас даавуунд ороосон Шарп маркийн өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт болон гялгар уутанд хийсэн 2, 3 бөндгөр мах авч ирсэн. Тэгээд ******* /хоч гэх/ нь өлсөж байна гээд тэр махнуудыг чанаад идсэн. Би тэр хоёроос юун зурагт юм бэ гэж асуухад ******* нь миний зурагт гэж байсан. Тэгээд би *******ын зурагт л юм байх гэж бодсон...*******, ******* нар нь надад зурагт хулгайлсан гэж хэлээгүй...миний мэдэхийн ясгүй цул мах байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн ДОР дугаартай тээврийн хэрэгсэлтэй халтууранд Хэрлэн сум 10-р баг Хивсний Гэрэл дэлгүүрийн баруун талд зогсож байхад Ялалт хороолол Хивс хорооллын голд Хивсний 3-р эгнээнд байх худгийн чанх баруун талд Ялалтын 5-р эгнээ орчмоос нэг 40-50 насны орчим настай хүн өнгийн нимгэн хавтгай дэлгэцтэй зурагт дангаар тэвэрчихсэн зогсож байгаад намайг дуудсан тэгээд би тэр хүн рүү очиход явах уу гэхээр нь явна гэхэд тэр хүн телевизороо миний машины арын талын суудалд тавиад өөрөө хамт суугаад 1-р баг Силикат орно гэсэн тэгээд би Хивсний 3-р эгнээгээр зүүн тийш чигээрээ яваад уурхайн зам гараад хуучин Силикат тоосгоны үйлдвэрийн ар талаар Силикат хорооллын 4-р эгнээгээр явж байхад тэр залуу одоо энд зогсчих  гээд зогсоохоор нь надаас хэдэн төгрөг гарсан бэ гэсэн тэгэхээр нь би 1000 төгрөг гэхэд надад 1000 төгрөг өгчихөөд тэр залуу телевизороо аваад буусан...тэр залуу өнгийн нимгэн дэлгэцтэй барагцаагаар 40 инчийн телевизор авч явсан...тэр залуу 150-160 см өндөртэй намхан нуруутай 40-50 насны саравчтай малгайтай хүрэн ягаан өнгийн нимгэн куртиктай бор царайтай залуу байсан....би тэр залууг вал танина...” гэжээ. /хх-ийн 182-183/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “...1. Л.******* нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд эрүүл байсан болно. 2. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 3. Л.*******ын сэтгэцийн байдал одоо эрүүл байна. 4. Л.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Л.******* нь хэрэг иуцах чадвартай байна...” гэжээ. /хх-ийн 2-3/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6008 дугаартай дүгнэлтэд: “...1. Гарын хээний нэгдсэн санд байх 2016-7091-ДОР дугаарын “2” дэх мөр санд МИ004110010132 дугаараар 1 удаа бүртгэгдсэн овогтой зүүн гарын эрхий хурууны дардастай, “3” дахь мөр санд МИ0004120010401 дугаараар 1 удаа бүртгэгдсэн овогтой *******ийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэжээ. /хх-ийн 81/

1 дүгээр хавтас хэргээс:

  •  Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10, 133-136/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20-22, 27, 142/
  • Эд зүйл хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26, 31-34/
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30/
  • Хохирогч Б. байцаасан тэмдэглэл /хх-ийн 38-40/
  • Иргэний нэхэмжлэгч ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 42/
  • Хохирогч Ч.г байцаасан тэмдэглэл /хх-ийн 43-44/
  • Гэрч Б.г байцаасан тэмдэглэл /хх-ийн 47-48/
  • Гэрч У. байцаасан тэмдэглэл /хх-ийн 49/
  • Сэжигтнээр Б.*******ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 66-67/
  • Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75, 100/
  • Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 154-161/
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 167-172/
  • Хохирогч Ж.*******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 174-179/
  • Б.*******ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 216-217/
  • Л.*******ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 220-224/
  • Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 227/
  • Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92/
  • Шинжээчийн дүгнэлт ¹83 /хх-ийн 197/
  • Гэрч Т.Батболдыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 247-248/

2 дугаар хавтас хэргээс:

  • Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 2-3/
  • Ял өөрчлөн сонсгосон тухай тогтоол /хх-ийн 7-8/
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49/
  • Хохирогч Ц.ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-52/
  • Гэрч Б.г байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-61/
  • Шинжээчийн дүгнэлт ¹6008 /хх-ийн 81/
  • Шинжээч Э.Нарантунгалагийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 88-89/
  • Б.*******ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 97-98/

зэрэг болон тухайн  хэрэгт  хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.******* нь урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.*******той бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод оршин суух хохирогч Ч. гэрт нэвтэрч 32 инчийн "Лэд" маркийн телевизорыг хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Мөн давтан үйлдлээр Б.*******той бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нуурын тоотод оршин суух иргэн Д. гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, улмаар "Sharp" маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, үхрийн мах 20 килограмм, адууны мах 15 килограммыг хулгайлж, 532.500 /таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийн, мөн Б. эзэмшлийн "Enjoy Loncin" маркийн мотоциклыг хулгайлж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулж нийт 1.012.500 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.******* нь ялыг тэнсэж хянан галзсан хугацаанд Л.*******тай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод оршин суух иргэн Ч. гэрт нэвтэрч 32 инчийн "Лэд" маркийн телевизорыг хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Мөн давтан үйлдлээр Л.*******тай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нуурын тоотод оршин суух иргэн Д. гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, улмаар "Шарп" маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, үхрийн мах 20 килограмм, адууны мах 15 килограммыг хулгайлж, 532.500 /таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийн, мөн Б. эзэмшлийн "Enjoy Loncin" маркийн мотоциклыг хулгайлж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан,

-Мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод оршин суух иргэн Г. байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн өнгийн "LCD" маркийн телевизорыг хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан,

-Мөн давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 29 дүгээр байранд байрлах "Арис" ХХК-ний хэвлэлийн байрны цонхоор нэвтрэн орж, "Делл" маркийн суурин компьютер 2 ширхэг, "Никон Д-90" маркийн зургийн аппарат 1 ширхэг, хэвлэгч машины түлхүүр 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулж нийт 4.712.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд; хохирогч Ч., Д., Б., Г., Ц., гэрч Б., Д., И., Н., У., Б., Б., Б., Э., Э. Л.  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6008 дугаар дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.*******ыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.*******ийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Л.*******д Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар 1 хоногийн хорих ял оногдуулсныг, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 сарын 19-ний өдрийн 37 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоног болгон өөрчилсөн байх бөгөөд хорих ялаа эдэлж байх хугацаандаа Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 26 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

2015 оны "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар шүүгдэгч Л.*******ын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа хэрэгсэхгүй болгогдсон байх боловч ялтай байдал дуусаагүй тул түүнд холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт "… Хулгайн 4 үйлдлээс *******тай хамт нуурын // хорооллоос зурагт авч явсан нь үнэн. Гэхдээ гэр рүү нь ороогүй. 29 дүгээр байшингаас хулгай хийгээгүй. Тухайн үед би шүүхэд бүртгүүлж байсан. Хохирогч *******ы гэрээс 42 инчийн зурагт хулгайлаагүй…" гэж мэтгэлцэж байх боловч Л.*******тай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ч. гэрээс 32 инчийн "Лэд" маркийн телевизор, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д. гэрээс "Шарп" маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, үхрийн мах 20 килограмм, адууны мах 15 килограмм, хохирогч Б. "Enjoy Loncin" маркийн мотоцикл, мөн ганцаараа 2016 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Г. гэрээс 42 инчийн өнгийн "LCD" маркийн зурагт, 2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө "Арис" ХХК-ний "Делл" маркийн суурин компьютер 2 ширхэг, "Никон Д-90" маркийн зургийн аппарат 1 ширхэг, хэвлэгч машины түлхүүр 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан болох нь хохирогч Ч., Д., Б., Ж.*******, Ц. нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.ын “...тэр залуу өнгийн нимгэн дэлгэцтэй барагцаагаар 40 инчийн телевизор авч явсан. ...150-160 см өндөртэй намхан нуруутай 40-50 насны саравчтай малгайтай хүрэн ягаан өнгийн нимгэн курткатай бор царайтай залуу байсан....би тэр залууг вал танина...” гэх /хх-ийн 182-183/ мэдүүлэг, гэрч Д.ыг таньж  олуулах ажиллагаанд оролцуулахад 2 дугаартай Б.*******ийг таньж заасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-154-161/ мөн Б.*******ийн баруун гарын эрхий хурууны дардас нь “3” дахь мөр санд МИ0004120010401 дугаараар 1 удаа бүртгэгдсэн дардастай тохирсон тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6008 дугаартай дүгнэлт  /хх-ийн 81/,   гэрч И.ын “...Ялалтын 6-р эгнээний зүүн үзүүрт явж байгаад эргэж ахад нэг 150-160 см өндөртэй хувцастай саравчтай малгайтай туранхай хүн өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт аваад ялалтын 5-р эгнээний зүүн үзүүрээс ДОР гэсэн дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн машинд суугаад хивсний 3-р эгнээгээр шууд зүүн тийш нэвт гарсан...би сайн санаж байна. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байсан. ...барагцаагаар тэр зурагт нь 40-42 инч гэж сан нилээн том зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 188-189/, гэрч Н. “...Манай ажлын Делл маркийн 2 ширхэг компьютер, энэ компьютер иж бүрнээрээ алдагдсан бөгөөд принтерүүд нь алдагдаагүй...хэвлэгч машины түлхүүр, никон Д-90 маркийн мэргэжлийн гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/, гэрч Б.гийн “...Тэгээд орой 21 цагийн орчимд манай нөхөр ******* болон ******* /хоч гэх/ нар гаднаас даавуунд ороосон Шарп маркийн өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт болон гялгар уутанд хийсэн 2, 3 бөндгөр мах авч ирсэн. ...*******, ******* нар нь надад зурагт хулгайлсан гэж хэлээгүй...миний мэдэхийн ясгүй цул мах байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/ болон гэрч Б., Э., Э., Л. нарын мэдүүлгүүдээр дээрх нэр бүхий эд зүйлс хохирогч нарын эзэмшилд байсан болон тухайн цаг хугацаа, орон зайд хулгайд алдагдсан талаар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ийн мэдүүлэг няцаагдаж байна.

     Шүүгдэгч Б.******* нь тэнсэж хянан галзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Л.*******ын ******* регистрийн дугаартай, шүүгдэгч Б.*******ийн регистрын дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Л.*******аас нийт 266250 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.д 140000 төгрөгийг, хохирогч Д.д 116250 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.т 10000 төгрөгийг, шүүгдэгч Б.*******оос 3956250 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.д 140000 төгрөгийг, хохирогч Д.д 116250 төгрөгийг, хохирогч Ж.*******д 600000 төгрөгийг, хохирогч Ц.т 3100000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Ч. нь хулгайд алдагдсан зурагтыг буцааж авсан боловч дэлгэцний уян диск нь эвдэрсэн засагдах боломжгүй тул зурагтны мөнгийг төлүүлмээр байна гэсэн хүсэлтийг хүлээн авч 280000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.*******д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэсэн түүнчлэн шүүгдэгч нар нь төлөх төлбөртэй тул Л.*******ын эзэмшлээс 21000 төгрөг, Б.*******оос 3000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 03, 2016 оны 09 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хэвээр үлдээв.

Шүүгдэгч Л.*******ын 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 133 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.******* цагдан хоригдоогүйг шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ******* овогт ******* *******ийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 21000 /хорин нэгэн мянга/ төгрөгийг хураан улсын орлого болгож, 10 /арван/ жил 01 /нэг/ хоног хорих ялаар, шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.*******ид оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоосугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Л.*******д оногдуулсан 10 жил 01 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.*******ид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Л.*******ын 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Ялтан Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

7.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.*******аас нийт 266250 /хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт   д 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт д 116250 /нэг зуун арван зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын тоотод оршин суух,  регистрийн дугаартай ******* овогт ******* т 10000 /арван мянга/ төгрөгийг, ялтан Б.*******оос нийт 3956250 /гурван сая есөн зуун тавин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт д 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт д 116250 /нэг зуун арван зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух, ЖЭ75040905 регистрийн дугаартай Халхчууд овогт Жамбалдоржийн *******д 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30-48 тоотод оршин суух, регистрийн дугаартай Хөх овогт т 3100000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

8.Ялтан Л.*******ын эзэмшлээс 21000 төгрөг, ялтан Б.*******ийн эзэмшлээс 3000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 03, 2016 оны 09 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хэвээр үлдээсүгэй.

9.Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Л.*******ын ******* регистрийн дугаартай, ялтан Б.*******ийн регистрын дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Л.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Б.*******ид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              

                               ДАРГАЛАГЧ                         Ж.ДОЛГОРМАА

     ШҮҮГЧИД                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

                                            Б.ЭНХБААТАР