Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар  2023/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч В.Баатар

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Ц.М..................лд, түүний өмгөөлөгч А.Золжаргал, Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01650 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт Ц..................мын М..................лд, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1963 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .................................. харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М..................лд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................... тоотод хохирогч Д.Г...............лдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас хэвлийн тус газарт нь нэг удаа хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн нарийн гэдэс гэмтээсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.М..................лд нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ........................... тоотод байх гэртээ эхнэр Г.Ц.........................маа, дүү Д.Г...............лд, Л.Д..........................рж нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү хэрэглэж байхдаа шүүгдэгч Ц.М..................лд нь хохирогч Д.Г...............лдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар 21 цагийн орчим гэрийн баруун талд мах идэж байсан шар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 12.5см, бариул хэсэг нь 11.5см, өргөн нь 2см хэмжээтэй хутгаар түүний хэвлий орчимд нэг удаа хутгалж, биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCNI12895604 дугаартай хуудсанд: “...Дуудлага өгсөн: ******* ... дуудлага хүлээн авсан...2022.12.09 03:48:20...дуудлагын утга...Г...............лд 52 настай эрэгтэй хоёулаа архи ууж байгаад нэгнийгээ хэвлий хэсэгт хутгалсан гээд цэргийн төв эмнэлэг дээр 103 аар хүргэгдэж ирсэн одоо биеийн байдал хэвийн байна гэх...” дуудлага мэдээллийн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь ............................. тоот хашаа байв...Уг гэрийн баруун урд хэсэгт цагаан өнгийн модон угаалтуур болон 5 хаалгатай шар өнгийн модон хувцасны шүүгээ байх ба гэрийн баруун хана хэсэгт улаан өнгийн цэцгэн хээтэй модон ор байх ба уг орон доор хэсэгт шалан дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч 2 дугаар тавин гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн уг цус мэд зүйлээс натри 0.7 уусмалаар хөвөнд шингээж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Ц.М..................лд нь би мах идэж байгаад хохирогч Г...............лдтой манай үнээ их сүүтэй танай үнээ бага сүүтэй гэд маргалдаж байгаад шар өнгийн иштэй хутгыг аваад Г...............лдын гэдэс хэвлийн хэсэгт 1 удаа хатгасан. Тэгтэл цус гарсан гэж хэлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14 дэх тал),

 

- Хохирогч Д.Г...............лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр...Ц.М..................лд ахын гэрт...Д..........................ржийн хамт очсон. Тэгээд М..................лд ахын гэрт ороход М..................лд ах гэртээ байхгүй ажилдаа явчихсан байсан...Тэгээд Д..........................рж бид хоёрыг гэрт ороход Ц.........................маа эгч нэрмэл архи гаргаж ирсэн... Нэрмэл архийг ууж дууссаны дараа Ц.........................маа эгч дэлгүүр орж 0.5 литрийн нэг шил архи авчирч бас бид гурав уугаад сууж байхад М..................лд архи ирсэн...Тэгээд М..................лд ах бид хоёр манай үхэр сүүтэй танай үхэр сүүтэй гээл хоорондоо ярьж байсан. М..................лд ах манай байшингийн найран дээр ирээд надад нэг тугал өгнө гэж хэлж байсан. Энэ асуудлуудыг л бид хоёр хоорондоо яриад байж байсан. Тэгтэл гэнэт М..................лд ах миний хэвлий хэсэг руу цохих шиг болоход хэвлий хэсгээс цус гарсан. Тэгээд М..................лд ахын гарыг хартал шар хутга барьсан байхаар нь М..................лд ахаа та намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхэд Ц.........................маа эгч сэрээд миний цусыг хараад М..................лдоо яаж байгаа юм бэ гээд орилсон...би хагалгаанд орохдоо эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

“...Би Ц.М..................лд ахаас хохирлын 3.500.000 төгрөгийг авсан тул цаашид надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл эд зүйл байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

- Гэрч М.Б............................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай 19 цагийн үед ажлаасаа ирээд Г...............лд Д..........................рж нартай 0.75 литрийн...архи ууцгаасан. Би манай гэрийн хойно байдаг төрсөн дүүгийн...гэрт очоод 21 цагийн үед ирэхэд Г...............лд ах гэрийн баруун талын орон дээр хэвлийнээс нь цус гарсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Харин аав газар сууж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)

- Гэрч Л.Д..........................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М..................лд ахын гэрт ороход М..................лд ах гэрийнхээ үүдэнд баруун гартаа урт цагаан хутга барьчихсан, Ц.........................маа эгч хойморт суучихсан болиоч ээ гээд оргилж байсан ба Г...............лд ах гэрийн баруун талд орны хажууд цамцаа сөхсөн гэдэснээс нь цус гарч байсан ба Да....ка ахыг нь хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд би М..................лдын гарт байсан хутгыг булааж аваад зуух руу шидээд М..................лд ахыг гэрээс түлхээд гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

- Гэрч Г.Ц.........................маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр М..................лд ажлаа тараад өвс хадаж байгаад ирлээ гээд оройн 19 цагийн үед ирсэн ба жоохон халамцуу орж ирсэн...би хүний авсан архийг уусан юм чинь гэж бодоод өөрөө дэлгүүр яваад дахин нэг шил 0.5 литрийн архи авчирч уусан. Би сүүлийн авчирсан архийг ууж байгаад согтоод унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд баруун талын орон дээр Г...............лдын гэдэснээс цус гарчихсан сууж байсан. Манай нөхөр гэрийн хойд талд сууж байсан, би юу болов гээд орилоход Г...............лд М..................лд ах намайг ингэчихлээ ш дээ гэж хэлсэн... манай гэрт нэг заазуур, нэг шар өнгийн иштэй хутга байдаг юм. ...энэ асуудал дууссаны дараа өглөө гэрээс үнээгээ саах гээд гарахад гэрийн баруун урд талд газар шар өнгийн иштэй хутга хэвтэж байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13061 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: ...Зоо нуруу ба аарцгийн ил шарх

Үндсэн онош: Хагалгааны дараах байдал, Хэвлийн нэвтэрсэн шарх, нөрийн гэдэсний хатгагдсан шарх.

2022.09.11-ний яаралтай тусламжийн хуудаст: Зовуурь: хэвлийн шархаар өвдөнө, хатгуулна, албадмал байрлалтай...хэвийн гол шугамаар хүйсний дор ил шархтай. Урьдчилсан онош: Хэвлийн хөндий нэвтэрсэн шарх.

Мэс заслын тэмдэглэлээс: ...хэвлийг голын шугамаар зүслэг хийн цус тогтоогоод хэвлийн хөндийг нээсээр хөндийд болон цуллаг эрхтэнг шалгахад тредцээс 70 см-д нарийн гэдэс хатгагдсан байсанд оёдол тавьж бэхлээд хэвлийг натри хлодирдын 2 литр уусмалаар сайтар угаагаад соруулан аваад ахин хэвлийн хөндийг, цуллаг болон хөндийн эрхтнийг шалгахад гэмтээгүй байсан тул хэвлийн хөндийг үечлэн хаан цус тогтоов...ДҮГНЭЛТ

1. Д.Г...............лдын биед хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нарийн гэдэс гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал)

- Шинжээч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Г...............лдын биед учирсан хэвлий хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн нарийн гэдэс нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цэргийн төв эмнэлгийн 22я/03047 өвчний түүхэд авагдсан матиралд уг шархны урт өргөн гүнийг тусгаагүй байх ба яг ямар хутгаар үүсгэгдсэн ямар хутгаар үүсгэснийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...хэргийн эд мөрийн баримт болох хутгыг ...гэрч Л.Д..........................ржоор таньж олуулахад хэрэг болох үед М..................лдын гарт байсан хутга аль нь вэ? гэж асуухад гэр Л.Д..........................рж 1 дугаар дээр тавьсан хутгыг зааж энэ хутга мөн гэв...” гэх баримт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоолд: “...мөрдөн шалгах ажиллагаагаар шар өнгийн иштэй ажлын хэсэг нь 12.5см, бариул хэсэг нь 11.5см, хутганы өргөн нь 2см хэмжээтэй 1 ширхэг хутгыг хураан авсныг нотлох баримтын хүчинтэйд тооцсугай...” гэх баримт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ц.М..................лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Г...............лд бид хоёр гэрийн баруун талын орны урд газар суугаад мах идээд юм ярьж байсан. Харин манай эхнэр гэрийн зүүн талд орон дээр халамцуу хэвтэж байсан. Би Г...............лдод нэг тугал бэлэгт  өгөх өртэй байсан ба бид хоёр энэ талаар яриад мөн манай үхэр сүү багатай манай үхэр сүү ихтэй гээд малынхаа талаар хоорондоо ярьж байгаад маргалдсан. Тэгээд маргалдаж байхдаа мах нь дээр байсан жижиг шар өнгийн хуванцар иштэй хутгыг аваад Ц.Г...............лдын гэдэс рүү нь нэг удаа хатгасан. Тэгтэл Г...............лдын гэдэснээс нь цус гарсан ба Г...............лд та намайг хатгачихлаа ш дээ гээд орилсон. Би тухайн үед нэлээн сандраад балмагдсан...Би Ц.Г...............лдод хохирлын 1.150.000 төгрөгийг өгсөн байгаа цаашид гарсан зардлыг төлнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13061 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.М..................лдыг нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Ц.Г...............лдын эрүүл мэндэд хутга буюу зэвсгийн чанартай зүйлээр халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.М..................лд нь хутгаар хохирогч Ц.Г...............лдын биед хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нарийн гэдэс гэмтээсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.М..................лдыгхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Г...............лд нь мөрдөн шалгах ажиллагаанд шатанд баримтаар эм, тариа, эмнэлгийн зардалд нийт 2.137.336 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч 3.250.000 төгрөгийг (хавтаст хэргийн 29 дэх тал) төлж барагдуулсан байна. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд зориулж зарцуулсан 2.548.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.М..................лдыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.М..................лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах саналтай байна гэх дүгнэлтийг...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “...Шүүгдэгч Ц.М..................лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгдөг, гэм буруугийн тал дээр маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Прокуророос сонсгосон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Ц.М..................лд нь 60 настай, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа. Эрүүл мэндийн хувьд нэг нүд нь хардаггүй, нөгөө нүдний хараа 80 хувийн бууралттай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Улсад буюу Онцгой байдлын газарт олон жил тогтвор суурьшилтай, зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.  Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ялын хувьд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогч гомдол, саналгүй байгаа, хор уршиг арилсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Ц.М..................лдод хорих ял оногдуулахаар заасан тухайн зүйл хэсгийн хорих ялын доод хэмжээний 3/2-той тэнцэх хэмжээний ялыг оногдуулж өгнө үү...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж: Хамт өмгөөлж байгаа өмгөөлөгч маань өөрийнхөө санал, дүгнэлтийг хэлж байна. Миний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна гэж харж байгаа. Шүүх үүнийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэдгийг би хэрхэн харж байна гэхээр тодорхой хэмжээний санамсаргүй байдлаар буюу тухайн үеийн архидан согтууруулах ундаа хэрэглэж байсан нөхцөл байдлын явцад ийм зүйл болсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Үүний нотолгоо нь эрхэм прокурорын дурдаж байсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ийн хувьд хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн гэдэг асуудал яригдана. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан байдал, хавтаст хэргийн 1-4 дүгээр талд авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, дуудлагаар очсон цагдаагийн мэдүүлэг, эмнэлэгт үзүүлсэн карт зэргээр нотлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-ийн хувьд хэлэхэд прокурор ч зөв асуулт асуусан, хохирогч өөрөө хуралд ирээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж харж байгаа. Энэ байдлыг та бүхэн хараарай, уг нь хохирогч маань ирсэн бол зүгээр байсан юм. Хохирогч бол 1 метр 90 см өндөртэй залуу байдаг. Тодорхой хэмжээгээр хохирогч дээрэлхэх, дарамтлах байдлаар хандсан юм уу гэж харагдаж байгаа. Шүүх үүнийг тодорхой хэмжээнд ялын бодлого дээр, хариуцлага хүлээлгэх дээр анхаарч үзэхийг хүсэж байна. Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар байцаагдсан ч гэсэн өнөөдөр энэ хүний нөхцөл байдлыг та бүхэн анхаарч үзээсэй. Энэ хүн 6 хүүхэдтэй, 10 гаран ач, зээтэй. Одоо 2 сард цагаан сар болно, ач зээ нь өвөөгөө нэхнэ, амьдралын энэ талаас нь буюу Монгол улсын Үндсэн хууль, Олон улсын конвенцид зааснаар энэрэнгүй байх зарчмыг шүүх бүрэлдэхүүн хараад үзээсэй...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.М..................лд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 138, 143 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 140, 141 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 139 дэх тал), Онцгой байдлын Ерөнхий газрын 185 дугаар ангийн тодорхойлолт (хавтаст хэргийн 142 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.М..................лдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Ц.М..................лдыг мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн 2208 0000 01650 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч ******* овогт Ц..................мын М..................лдыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М..................лдыг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М..................лдод оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М..................лдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ

 

                                 ШҮҮГЧИД                                     Г.ГАНБААТАР

                                                              

                                                                                       М.МӨНХБААТАР