Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ын ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205019210216 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ *** дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа ажилтай байсан, Баянгол дүүрэг ***  дугаар хороо *** *** дугаар гудамж *** тоотод түр оршин суух, *** аймаг *** сум 2 дугаар баг *** 22 дугаар гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** овогт ***ын ***.

 

Шүүгдэгч *** нь тусгай хэрэгсэл буюу гав ашиглан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо ***  гудамж 36 тоот хашаанд хохирогч Л.***ийн хоёр гарыг гавлан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хүний биед үзлэг хийсэн “... нүүрэнд зүүн нүдний доод зовхи хөхөрч хадвсан, духны баруун дээд хэсэг шалбарсан, ар нурууны зүүн дал хэсэгт зулгарсан, зүүн тохойны үе шалбарсан, хүзүүний ар шил хэсэг хөндлөн зураас бүхий зулгаралттай, баруун гарын бугуйны урд хэсэгт хөндлөн зураас бүхий улаан ором үүссэн, баруун шилбэний урд дээд, зүүн хөлний шилбэний урд доод хэсгүүдэд цэгчилсэн шарх үүссэн байдалтай байсныг тэмдэглэлд тусгав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 18-22 дахь тал/

 

Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 103-104 дэх тал/

 

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол. /хэргийн 104 дэх тал/

 

Хохирогч Л.***ийн “Би *** нэртэй тохижилт үйлчилгээний газарт ачигч ажил хийдэг бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа 16 цаг өнгөрч байх үед тараад ажлын газрынхаа ***аа, Ууганаа нартай 200 граммын савлагаатай Ерөөл нэртэй архинаас гурван ширхгийг авч хувааж уучхаад тэр хоёроос салаад өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***гийн 259 тоот гэр рүүгээ ганцаараа гудамжаар алхаж явтал нэг айлын нохой хашаан дотроосоо хуцахаар нь би газраас чулуу аваад нохой руу шидсэн бөгөөд тухайн чулуу над руу хуцаад байсан нохойг оносон эсэхийг би согтуу байсан учраас санахгүй байн

Тэгээд цаашаагаа яваад гэртээ ороход эхнэр маань гэртээ ганцаараа байж байсан бөгөөд гэртээ ороод хэсэг хугацаанд унтаж байтал үл таних эрэгтэй хүн манай гэрт ирчихсэн намайг дуудаж сэрээгээд юм тодруулъя гэхээр нь би орноосоо босоод дагаад гартал манай гэрийн хашаанаас доошоо уруудаад 100 орчим метр зайд байрлах цагаан өнгийн төмөр хашааны хаалгатай нэгэн хашаа руу намайг дагуулж оронгуутаа тухайн залуу хаанаас гэдгийг нь мэдэхгүй ч төмөр гав гаргаж ирээд миний хоёр гарыг нурууны маань ард гавласан.

Тухайн эрэгтэй хүн надаас биеэр нэлээн том байсан учир намайг гавлахад нь би ямар нэгэн эсэргүүцэл огт үзүүлээгүй. Тэгээд гавласныхаа дараа тухайн эрэгтэй хүн надад ямар нэгэн зүйл огт хэлэлгүй миний элэг рүү гараараа нэлээн хэдэн удаа цохиход нь миний ухаан балартаад газар унахад миний нуруу, элэг рүү гараараа цохиод байсан.

Би хэсэг хугацаанд манараад ухаан балартаад газар хэвтэж байтал намайг зодсон эрэгтэй миний толгой дээр ус асгаад газраас татаж босгож ирээд гаваа хоёр гарнаас минь тайлахаар нь би хашаанаас нь гараад гэр рүүгээ алхаж байтал манай эхнэр *** миний өөдөөс алхаж ирээд намайг дагуулаад бид хоёр гэртээ хариад байж байтал амьсгалах гэхэд цээжний зүүн хэсгээр хатгаж өвдөөд байхаар нь би төрсөн эгч ***д болсон асуудлын талаар утсаар мэдэгдээд удалгүй эгч ирээд бид нар Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлэхэд зүүн талын маань хавирга хугарсан байна гэж хэлсэн. Эмчтэй манай эгч *** уулзсан учир ямар, ямар онош тогтоогдсон гэдгийг би сайн мэдэхгүй байн

... Миний зүүн нүд хөхөрч, хавдсан байн Гэхдээ зүүн нүд маань яагаад хөхөрч хавдсан талаар би сайн мэдэхгүй байн Миний хэвлийн болон цээж рүү намайг зодсон эрэгтэй хүн гараараа маш олон удаа цохисон. Одоо миний зүүн талын хавирга маш их өвчтэй бйан Мөн миний баруун шилбэний урд хэсэг, зүүн хөлний шагайны гадна хэсэг нохойд уруулсан мэт шарх үүссэн байсан. Гэхдээ би уг нохойд уруулсан мэт шархыг хэн, хэзээ хаана учруулсан гэдгийг мэдэхгүй. Учир нь би маш их согтолттой байсан учир санахгүй байн Мөн миний хоёр гарыг ард маань гавласны улмаас бугуйны маань урд хэсэгт гавны ором үүсч, арьс хууларсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

“... Хашаа руугаа дагуулж ороход хүн байгаагүй. Намайг ухаан балартсан үед зодож байхад хүн гарч ирж харсан эсэхийг хэлж мэдэхгүй байн

Зүүн талын гурван хавирга хугарсан. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар, нуруу, хэвлий, зүүн баруун дал, баруун гарын бугалганд цус хуралтууд үүссэн. Дух хуйханд язралт шарх, нуруунд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, баруун шилбэнд нохойн хазалтын шархнууд зэрэг гэмтэл авсан.

Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцох шаардлага байхгүй. Би энэ талаар урд нь хүсэлт гаргаж хэргийн материалд хавсаргуулсан тэр хүсэлтийг л шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 107-108 дахь тал/

 

Гэрч Л.***гийн “... 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө 23 цаг өнгөрч байх үед манай төрсөн дүү ***ийн эхнэр *** над руу залгаад Төмөрөөг хэсгийн цагдаа гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэй хүн гэрээс дагуулж гараад буцаад гэртээ орж ирэхдээ зодуулчихсан байдалтай орж ирлээ гэж хэлэхээр нь би ***ийн амьдардаг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиход ***, *** хоёр байсан ба *** архи уусан байдалтай, зүүн талын хавиргаа барьчихсан, нүүр нь хөхөрч хавдсан, гарынх нь бугуйнд ором гарсан, гар, цээж, гуя нь хөхөрсөн байдалтай байхаар нь би ***оос юу болсон талаар асуухад гэрээс нь үл таних эрэгтэй хүн өөрийгөө цагдаа гэж танилцуулсан эрэгтэй хүн гэртээ унтаж байхад нь дагуулж гараад хашаандаа оруулаад зодсон гэж надад хэлэхээр нь би бэр ***ийг дагуулаад ***ийг хашаандаа дагуулж ороод зодсон гэх эрэгтэйн гэрт очиж уулзаад дүүг маань яагаад зодсон талаар асуухад надад огт зодоогүй гээд байхаар нь бид нар цагдаад дуудлага өгч, дуудлагын дагуу цагдаа ирээд ***ийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэхээр нь би ***ийг дагуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд зүүн талынх нь гурван хавирга хугарсан байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7092 дугаартай:

“1. Л.***ийн биед тархи доргилт, цээжний зүүн 4,5,6-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хүзүү, хамрын нуруу, хэвлий, зүүн баруун дал, баруун зүүн бугалганд цус хуралт, дух хэсгийн хуйханд шарх, нуруу, баруун шуунд зулгаралт, баруун тохой, баруун шилбэ, зүүн шагайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтлүүд байн

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдан

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 28-29 дэх тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 55-56 дахь тал/

 

Гэрч О.***гийн “... Би тухайн хаягт өөрийн үеэл дүү *** болон түүний эхнэр *** хоёрын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүж очоод 1 сар гаран болж байсан ба 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний хоёр дүү хоёулаа гадуур ажилтай явчихсан байсан. Харин би гэрт нь ганцаараа үлдсэн байхад хашааны гадна талаас хүн байна уу гэж дуудахаар нь би гэрийнхээ үүдэнд гарсан чинь танихгүй согтуу эрэгтэй хүн хашаандаа айл буулгах уу би танайхаас дээш байдаг юм, өндөр газраас буухад ядарч байна гэх мэт сонин зүйл ярихаар нь согтуу хүнтэй юу ярих уу гэж бодоод гэртээ орсон чинь хашааны гадна талаас хашхирч дуудаад уурлаж байгаад хашаанд орж ирэхээр нь би тэр хавиар явж байсан хүнээс гуйж байгаад хашаанаасаа гаргуулсан чинь хашааны зүүн талд ирчхээд тэр согтуу хүн хашааны гаднаас гэр рүү чулуу шидээд над руу чулуу шидээд байсан. Тэгээд тэр үед нь би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөх гэсэн боловч миний утас болохгүй байсан учраас дүү ***т тухайн согтуу хүнийг агсам тавиад байна, цагдаад дуудлага өгчих гэж хэлүүлсэн. Харин удалгүй цагдаа нар ирээд тэр согтуу хүний ар гэртэй нь холбогдож эхнэр гэх эмэгтэйд нь хүлээлгэж өгөөд надад хэлэхдээ эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй хөл муутай юм байна, одоо торгуулийн арга хэмжээ аваад явуулна гэж яриад тухайн согтуу хүнийг эхнэрт нь хүлээлгэж өгсөн байсан.

Харин түүний дараа би гэртээ ганцаараа амарч байх үед ***, *** хоёр цаг нэлээн орой болсон хойно намайг унтаж байхад ирсэн юм. Тэсгэн чинь тэр хоёрыг орж ирээд удаагүй байхад намайг бие засчхаад буцаж гэрт орж ирэх үед манай хашааны гадна хоёр танихгүй эмэгтэй хүн ирж хашхирч орилоод байхад нь *** ганцаараа хашааны гадна гарахад тэр хоёр эмэгтэй цагдаа дуудна гэж орилж хашгираад байхад нь *** цагдаа дууд дууд гэж хэлээд надтай хамт гэр рүүгээ орсон. Гэтэл удалгүй цагдаа ирээд ***ыг аваад явчихсан. Харин би ***тай хамт гэртээ үлдсэн. Миний мэдэж байгаагаар ийм л асуудал болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64-66 дахь тал/

 

Гэрч Б.***ын “Би ***ын хамт гадуур явж байгаад оройхон гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ оччихоод хоолоо хийж идээд хэдэн минутын дараа ороо засаад унтах гээд хэвтэж байгаад жаахан байж байгаад манай нөхөр гараад 10 минут орчим болоод буцаж орж ирээд бас орондоо ороод унтаж байсан чинь гадаа эмэгтэй хүмүүс орилох дуу гараад байсан. Тэгээд бас манай нөхөр босоод гарч орж ирэхгүй болохоор нь гайхаад би бас босоод гарахад гадаа цагдаа ирчихсэн байж байгаад ямар нэг тайлбар хэлэлгүйгээр манай нөхрийг машинд суулгаад аваад явсан.

... *** бид хоёр машинтай цуг явж байхад *** *** руу залгаад согтуу залуу нохой руу чулуу шидээд орж ирэх гээд дайраад байна, бараг алах гээд байна гээд сандарсан байдалтай ярьсан. Би 102 дугаарт залгах тэгсэн чинь миний утас 102 дугаар руу залгагдахгүй байна, та хоёр цагдаа дуудаач гэсэн. Тэгээд *** өөрийн утсаараа 102 дугаарын утас руу залгаж хаягаа хэлээд уг хаяг дээр манай нэг найз байна, тэр хүн рүү согтуу ирсэн хүн чулуу шидээд ална гээд айлгаад байнаа гээд дуудлага өгсөн.

Бид хоёрыг ирэхэд согтуу хүн байгаагүй. ***г ярингуут бид хоёр очих гээд түгжрээд явж байсан. Тэгээд явж байх хооронд бас ***тай холбогдоод нөгөө согтуу хүн чинь юу болсон гээд асуусан. Нөгөө хүнтэй цагдаа нар нь ирчихсэн уулзаж байна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тайвшраад цагдаа ирчихсэн юм чинь гэж бодоод буцаж өөр ажил амжуулчхаад ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68-69 дэх тал/

 

Гэрч Х.***гийн “...Энэ өдөр цагдаа дэд ахлагч ***ын хамт Бигэр 112 дугаар чиглэлд машинт эргүүлийн үүргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэж байхад өдөр байсан цагийг нь яг нарийн тодорхой хэлж мэдэхгүй байн Согтуу хүн хашаа руу чулуу шидээд байна гэсэн дуудлага мэдээлэл 102 дугаараас орж ирсэн. Тэгээд уг дуудлагын дагуу хүнээс нь тодруулж хаяг дээр нь очиход согтуу гэх хүн нь байхгүй байсан учир дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзаж байхад хаанаас ч юм нэг согтуу залуу явж байсныг тэр залуу байна гэж заахаар нь очоод уулзаж болсон асуудлын талаар тодруулахад өмнө нь эдний нохой манай нохойг барьсан ч гэл үү нэг л ойлгомжгүй зүйл л яриад байсан. Нөгөө эмэгтэй нь наадах чинь манай нохой руу том чулуу шидсэн гэж хэлсэн. Тэгээд тэр согтуу залууг Зөрчлийн тухай хуулийн дагуу газар дээр нь 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ аваад явсан.

Тэгээд уг дуудлагыг шийдээд явсан хойно шөнө манай дүүг цагдаа дуудаж гэрээс нь гаргаад хашаандаа оруулаад зодсон байна гэсэн дуудлага мэдээлэл ирэхээр нь дахин дуудлагын дагуу газар дээр нь очиход өдөр нь согтуу залуу чулуу шидээд байна гэсэн айлын хашаа байсан. Уг хашааны гадна өдөр нь торгуулийн арга хэмжээ авхуулсан залуу хоёр эмэгтэйгийн хамт байсан. Тэгээд юу болсон талаар тодруулахад өдөр согтуу байсан залуугийн эхнэр нь гэх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цагдаа гэж орж ирсэн залуу чамаас тайлбар мэдүүлэг авах гэсэн юм гэж дагуулж гараад энэ хашаандаа оруулж гавлаад зодсон байна, хөл гарыг нь нохойгоороо хазуулсан байна гэхээр нь тухайн айлын хүнийг нь дуудаж гаргаж ирээд болсон асуудлын талаар асуугаад уг залууг машинд суулгаж хэлтэс дээр дагуулж ирээд жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгөөд дараагийн ажилдаа орсон.

... Өдөр нь жаахан халамцуу гуйвж л явж байсан болохоос биш зодуулсан гэхээр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин шөнө өгсөн дуудлага дээр явж очиход өдөр уулзсан согтуу залуу байсан. Нүүр нүд нь зодуулсан бололтой хавдсан хөхөрсөн, гарын бугуй хэсгээр тойроод ором гарч зулгарсан гэмтлүүд үүссэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71-72 дахь тал/

 

Гэрч Г.***ын “... Тэгээд нөгөө залуугийн эхнэртэй нь утсаар ярьж мэдэгдсэн. Би гарч чадахгүй байн Бие муутай манай гэр ойрхон байгаа, өөрийг нь явуулчих гэж хэлсэн. Тэгээд л уг дуудлагаа шийдвэрлээд явсан.

... Бидний зүгээс согтуу гэх залууд биеийн хүч хэрэглэх тусгай хэрэгсэл хэрэглэх үйлдэл үзүүлээгүй. Биеийн хүч тусгай хэрэгсэл хэрэглэхээр асуудал болоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74-75 дахь тал/

 

Гэрч О.***ийн “...2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн орой манай нөхөр С.*** ажлаасаа ирчхээд гараад явсан. Удаагүй цагдаагаас яриад танай нөхөр чинь айлын нохой руу чулуу шидээд айлын амгалан тайван байдал алдагдуулсан, та хаана байна гэхэд би гэртээ байна гэхэд би доор ирсэн байна, та гараад ирээч гэхээр нь би хөл муутай хүн, сайн явж чадахгүй гэхэд яаж ийж байгаад буугаад ир гэж хэлэхээр нь гэрээс гараад 22 дугаар хороон дээр очиход нэг эмэгтэй, хоёр эмэгтэй цагдаа байсан. Тэр цагдаа нар нэг бол танай хүнийг 10,000 төгрөгөөр торгоно, нэг бол авч явна гэхээр нь торгуулчихъя гэж хэлээд дэлгүүрийн эгчээс 10,000 төгрөг аваад торгуулиа төлчхөөд нөхрийгөө дагуулаад гэртээ орж ирээд шөнө орондоо орчихсон унтаж байхад нэг ангийн хувцастай махлагдуу түнтгэрдүү шар залуу гэрт орж ирээд би хорооны чинь цагдаа байна, танай хүнээс мэдүүлэг авчхаад буцаагаад би аваад ирье гэж хэлсэн. Ингээд цаг гаран болохоор нь ямар удаж байнаа гэж бодоод гэрээс гараад хороо руу харахад манай нөхөр *** гуйваж унах шахан алдаад ирж байхаар нь өөдөөс нь очсон чинь хамаг хувцас нь норчихсон нүүр ам нь шалбарсан нүд нь хөхөрсөн байхаар нь чи болов нөгөө мэдүүлэг өгнө гээд гарсан хүн гэхэд энэ хашаа руу оруулж байгаад намайг зодсон гээд хашааг нь заахаар нь би *** эгч рүү залгаж ***ийг хүн зодсон байна гэдгийг хэлэхэд *** эгч удаагүй ирэхээр нь зодсон гэх залуугийн хашаан очоод хаалгыг нь нүдсэн чинь манай гэрт орж ирсэн залуу гарч ирсэн.

Тэгээд тэр хүнд хандаж *** эгч чи яагаад төрийн нэр барьж хүн зодоод байгаа юм бэ гэхэд би зодоогүй гэхэд зодсон л байна шүү дээ зодоогүй гээд байхаар нь тэгвэл наадахыг чинь шийддэг газар байгаа гээд дуудлага өгөхөд цагдаа нар 10-20 минутын хооронд ирсэн.

... Ажлаа тараад орж ирэхэд зодуулсан гэхээр гэмтэл байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 78-79 дэх тал/

 

Гэрч Д.***ын “... *** мөнгө зээлэхээр орж ирэх үед биед нь зодуулсан гэхээр зүйл мэдэгдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 110 дахь тал/

 

Шинжээч Ө.***ийн “...Л.***ийн биед учирсан гэмтлүүд болон фото зургийг харахад баруун шуунд учирсан зулгаралт нь цагдаагийн албан хаагчийн тусгай хэрэгсэл болох гавнаас үүссэн байх боломжтой. Баруун шилбэ, зүүн шагайд учирсан шарх гэмтэл нь нохойн хазалтаас үүсгэгдсэн байх боломжтой.

Л.***ийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 114 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Хохирогч Л.*** нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэр рүүгээ явах замдаа Баянгол дүүргийн 22 дугаар хороо ***  гудамж 36 тоот хашаа руу чулуу шидэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулжээ.

Энэ үед гэртээ ганцаараа байсан О.*** нь өөрийн үеэл дүү шүүгдэгч *** руу залгаж энэ тухай утсаар мэдэгдэж, шүүгдэгч *** нь 102 дугаарт дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу хууль сахиулах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагч Х.***, Г.***а нар нь ирж Баянгол дүүргийн 22 дугаар хороо ***  гудамж 36 тоот хашааны гаднаас хохирогч Л.***ийг саатуулж, түүнийг эхнэр О.***д хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч Л.*** нь гэртээ орж унтаж амарчээ.

Ингээд шүүгдэгч *** нь гэртээ ирмэгцээ гэр рүү чулуу шидлээ гэх шалтгаанаар хохирогч Л.***ийн гэрт очиж Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цагдаагийн алба хаагч, мэдүүлэг тайлбар авах шаардлагатай гэж худал хэлэн гэрээс нь авч гарчээ.

Улмаар хохирогч Л.***ийг өөрийн гэр болох Баянгол дүүргийн 22 дугаар хороо ***  гудамж 36 тоот хашаанд хоёр гарыг гавлан зодож биед тархи доргилт, цээжний зүүн 4,5,6-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хүзүү, хамрын нуруу, хэвлий, зүүн баруун дал, баруун зүүн бугалганд цус хуралт, дух хэсгийн хуйханд шарх, нуруу, баруун шуунд зулгаралт, баруун тохой, баруун шилбэ, зүүн шагайд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь Л.***ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байн

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Л.***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7092 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар “Одоо миний зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал, байхгүй ... ” гэсэн хүсэлт /хэргийн 95 дахь тал/, мөн түүний “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 107-108 дахь тал/ өгсөн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч ***ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг сайн дураараа төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    АЛТАНХУЯГ