Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: /

                                        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 0 сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******ийн нутаг******* гэх Улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 1.724 шоометр шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж байгаль орчинд 1,341,588 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2023 оны 0 сарын 10-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** багийн нутаг **** гэх Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүй 1.724 шоометр шинэс мод бэлтгэж, сургуулийн хүүхдийн амралтын үеэр сумын төв рүү оруулж ирэх гэж байгаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

иргэний нэхэмжлэгч **** мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай акт /хх-ийн 28 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай албан тоот, зураглал, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн **** дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 38-4 хуудас/, 17 ширхэг Шинэс модны зах зээлийн үнэлгээ /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч  **** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ягаан өнгийн дамартай, хар өнгийн их биетэй хөрөө 1 ширхэгийг үнэлсэн Вендо ХХК-ийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 92-93 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн хуудас/ зэрэг болно.

                                             Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь 2023 оны 0 сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *** багийн нутаг **** гэх Улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 1.724 шоометр шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж байгаль орчинд 1,341,588 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тус хүн нь байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулах ёстой. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум **** баг **** гэх газар нь тусгай хамгаалалт бүхий газар нутагт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай: ...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь нойтон 10 ширхэг, хуурай 7 ширхэг мод байна. Шинэс төрлийн мод байна. Дээрх зөрчлийн улмаас ойд учирсан хохирлын үнэлгээ: бөөрөнхий нойтон шинэс мод 1.132 шоометр ...1.161.871 төгрөг, бөөрөнхий хуурай шинэс мод 0.592 шоометр ...179.717 төгрөг. Нийт 1.341.588 төгрөг /нэг сая гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун наян найман/ төгрөг... гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай: “...ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 1.341.588 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 4.024.764 төгрөгийг төрийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэв...” гэсэн акт /хх-ийн 28 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** багийн ... солболцол бүхий *** гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэсэн албан тоот, зураглал, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн **** дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 0 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 4.963.750 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер загварын тээврийн хэрэгслийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 38-4 хуудас/,

17 ширхэг Шинэс модны зах зээлийн үнэлгээг 612,120 төгрөгөөр үнэлсэн Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ягаан өнгийн дамартай, хар өнгийн их биетэй хөрөө 1 ширхэгийг үнэлсэн Вендо ХХК-ийн **** дугаартай: “...ягаан өнгийн дамартай, хар өнгийн их биетэй хөрөө 1 ширхэг 132.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч **** нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч **** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгчийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт гаргасан нь хуульд нийцэж  байна.

Шүүгдэгчийн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн ой болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *** багийн нутаг **** гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байх тул тус сум дундын прокурорын газраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцнэ.

Иймд шүүгдэгч **** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

                                               Хохирлын хувьд:

       Ойн санд учруулсан хохирол болох 17 ширхэг шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,341,588 төгрөг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөрт 4,024,764 төгрөгийн ногдуулсан нь Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1- дэх заалттай нийцэж байна /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 2,524,764 төгрөгийг 100900013040 дансанд тушаасан баримт болох ХААН банкны шилжүүлгийн мэдээллийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **** нөхөн төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, нөхөн төлбөрийн тодорхой хувийг төлсөн үлдэн нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирлын хир хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт **** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав. 

                                              Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэж олсон, ойн санд учруулсан хохирол болох 17 ширхэг шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны сахиул ажилтай **** хариуцуулж битүүмжилсэн байна. /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны сахиулд хариуцуулсан, 612,120 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 17 ширхэг шинэс төрлийн модыг хурааж, худалдан борлуулж үнийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,963,750 төгрөгийг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ шүүгдэгчээс гаргуулж нөхөн төлбөр 1,500,000 төгрөгийг төлүүлж, илүүг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан портер маркын тээврийн хэрэгсэл нь **** өмчлөлийнх болох нь /хх-ийн 64 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж илүүг нь улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар зохицуулсантай нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн их биетэй цахилгаан хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйл, *******.5 дугаар зүйл, *******.6 дугаар зүйл, *******.7 дугаар зүйл, *******.8 дугаар зүйл, *******.10 дугаар зүйл, 37. зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *** овогт ******г хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч **** овогт **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******с нөхөн төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож л оногдуулахыг тайлбарласугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны сахиулд хариуцуулсан, 612,120 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 17 ширхэг шинэс төрлийн модыг хурааж, худалдан борлуулж үнийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,963,750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нөхөн төлбөр 1,500,000 төгрөгийг төлүүлж, илүүг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай.

7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн их биетэй цахилгаан хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шийтгэх тогтоолд 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

           

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА