| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01084/и |
| Дугаар | 01084 |
| Огноо | 2019-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 01084
| 2019 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2019/01035 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: У-д холбогдох
“2,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХГ-ын гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолын дагуу “Чацаргана” хөтөлбөр батлагдан хэрэгжилт нь 2010 оноос эхлэсэн бөгөөд хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хэрэгжүүлж, “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан ажилласан.
Аймгийн ХГ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн тендерийн материалыг хүлээн авч төсөлд сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан иргэд, аж ахуй нэгж байгууллагатай “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан чацарганы суулгацыг тоо ёсоор нь хүлээлгэн өгч ажилласан.
У нь 2012 оны 10 сарын 12-ний өдрийн “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” дугаар:Ч-12/02/19 гэрээгээр таван жилийн хугацаатай, 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгний үнэ бүхий 1 000 /нэг мянга/ ширхэг чацарганы суулгацыг, мөнгөн хэлбэрт шилжүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гулээн авсан.
У нь 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг эхний 2 жилд эргэн төлөх хувиарт хугацаа тоггоогоогүй, 3 дахь жил буюу 2014 оны 11 дугаар сарын 01-нд 733000 долоон зуун гучин гурван мянга/ төгрөг, 2015 оны 11 дугаар сарын 01-ны өдрийн дотор 733000 дзлоон зуун гучин гурван мянга/ төгрөг, 2016 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн дотор "34000 /долоон зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг тус тус Тариалан эрхлэлтийг дэмжих за-гийн дансанд буцаан төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй аймгийн ХГ болон Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохироож байна.
Иймд Угаас 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан өгч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У миний бие нь 2012 оны 10 дугаар сарын 12-нд Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 1000 ширхэг чацарганы суулгацыг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр авсан юм.
Эхний жил газар шорооны нилээд ажил хийж чацарганы усалгааг хийх ажил хийсэн. Тэгээд хоёр наст чацарганы учраас гурван жилийн дараа ургацаа өгнө гэсэн чинь ургаагүй. Тэгээд би суулгац очиж авсан. ХГ-н жижиг дунд үйлдвэрийн газрын агрономич Бат-Өлзий гэж хүн тухайн үед байсан учраас зөвлөгөө авахаар очиж хэлсэн чинь тийм ээ наад суулгац чинь маш муу шаардлага хангахгүй суулгац байсан байна лээ гэсэн. Тэгээд би яах вэ гэж байгаад тухайн үеийн дарга байсан Отгонтой уулзсан чинь нэг хүнийг зааж өгөөд очоод уулз гэсэн. Хоёр удаа уулзах гэж очтол хуралтай гээд байхгүй байсан. Тэгээд уулзаж чадаагүй, харин гэрээгээ дахин уншсан чинь гэрээнд зээлдүүлэгчийн эрх үүрэг гэж заасан байсан. Би энэ байгууллагын мэргэжилтэнгүүд нь биднийг мэргэжлийн удирдлагаар хангаж холбоотой ажиллах юм байна ганц надтай биш олон хүмүүстэй харилцдаг юм байна ирэх байх гэж харсан нэг ч ирээгүй, уулзаагүй.
Тэгээд 2017 онд бидний барьсан шовгор дотор мотор, мод байсан бид бүгдийг нь алдсан. Манаач өвгөн мэдэхгүй байсан. Тэгээд Булган аймгийн цагдаагаар яваад одоог болтол сураггүй байгаа. Уг нь энэ гэрээнд заагдсаны дагуу бол Хүнс, хөдөө аж ахуйн газрын жижиг дунд үйлдвэрийн газраас бидэнд байнга хяналт шалгалт хийж удирдлагаар хангаж уулзаж, хамтран ажиллах талаар уулзаж үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Миний хувьд чацаргана ургуулах гэж оролдсон боловч сүүлдээ ургахгүй урам хугарсан гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХГ нь хариуцагч У-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,200,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 2012 оны 10 сарын 12-ний өдрийн иргэн Утай байгуулсан “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” дугаар:Ч-12/02/19 гэрээний дагуу олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг чацарганы суулгац олгосон. Зээлдэгч 5 жилийн хугацаанд буюу 2014, 2015, 2016 онуудад төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон..” гэж тайлбарласныг хариуцагч эс хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээ ”...Хүнс хөдөө аж ахуйн газраас олгосон цачарганы суулгац нь ургаагүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1000 ширхэг чацарганы суулгац шилжүүлж өгсөн. Хариуцагч хүлээн авсан эсэх дээр маргаагүй байна.
Түүнчлэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 1000 ширхэг чацаргын суулгац авсан болох нь хавтаст хэргийн 9-10-р талд авагдсан 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ч-12/02 /19/ дугаартай “Чацарганы суулгац зээлээр олгох” тухай гэрээгээр нотлогдож байна. Хариуцагч У нь өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтийн дагуу 2,200,000 төгрөгийг төлөөгүй болох нь батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх,зээлдэг нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ “ гэж тус тус зохицуулжээ.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 угар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч У-гаас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХГ-д олгосугай.
2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч У-гаас 50,150 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН