| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01109/и |
| Дугаар | 01112 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 01112
| 2019 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2019/01112 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц-д холбогдох
116,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай барьцаалан зээлдүүлэх газраас Ц нь 3828 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулж, 85,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 31 хоногийн хугацаатай, хүүнд 13,200 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Барьцаанд нь хөлдөөгч/дунд/ тавьсан ба зээл төлөхгүй өдийг хүрсэн ба зээлийн төлбөрт барьцаа нь хүрэлцэхгүй байгаа тул барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөр 85,000 төгрөг, зээлийн хүү 13,200 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 0,5 хувиар тооцоход 85,000+13.200=98.200*0.5%=491 төгрөг. Өдрийн хүү 491 төгрөг*98 хоног=18,685 төгрөг байна. Үндсэн зээл 85,000 төгрөг, зээлийн хүү 13,200 төгрөг, алданги 18,658 төгрөг, нийт 116,858 төгрөгийг Ц.Цэнд-Аюушаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Цод холбогдуулан 116,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр барьцаалан зээлдүүлэх гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь 85,600 төгрөгийг 30 хоногийн хугацаатай,15 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь тэдний тайлбар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний №3828 дугаартай хуудсаар батлагдаж байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 85.000 төгрөг, зээлийн хүү 13,200 төгрөг, алданги 18,658 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-д заасныг баримтлан Ц-оос 116,858 төгрөг гаргуулан “К” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,850 төгрөг гаргуулан “К” ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН