Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/413

 

 

2023           04          14                                 2023/ШЦТ/413

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Г.Е, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, Ш.Мөнхцацрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Е, Э.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .Е, .А нарт холбогдох эрүүгийн 2209000000517 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

А. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосон, улмаар 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай .

Б. Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100,000 төгрөг хурааж, 10 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 285 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх /ял шалгах хуудаст дурдсанаар/ (хавтаст хэргийн 219 дугаар тал) , хэрэг хариуцах чадвартай, ..................

                                    Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.А 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А интернэшнл” ХХК-иас гар утас лизингийн зээлээр худалдан авах зорилгоор тус компанитай хамтран ажилладаг “Т” ББСБ-д өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны 5019303522 дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус баримтаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан;

Шүүгдэгч Э.А, Г.Е нар бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А интернэшнл” ХХК-д Г.Т хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны 5619309942 дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус хуурамч баримт бичгийг ашиглан Г.Е нь “Самсунг” брэндийн 75 инчийн 4К нягтаршилтай смарт зурагтыг зээлээр худалдан авахаар дээрх баримтуудыг бүрдүүлэн өгч, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүнээс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 419 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000517 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Э.Билгүүнээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Г.Ө өмгөөлөгч М.Хандармаагаас: Гэм буруугийн талаар маргахгүй тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, шүүхэд хувийн байдалтай холбоотой 10 хуудас баримтыг шинээр гарган өгч шинжлэн судалж оролцоно гэж,

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Б.Алтангэрэл, Ш.Мөнхцацрал нараас: Гэм буруугийн талаар маргахгүй тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, шүүхэд шинээр хохирол төлсөн баримтыг гарган өгч, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судална гэжээ.

Шүүгдэгч Г.Е, Э.А нар “гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.А 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А интернэшнл” ХХК-иас гар утас лизингийн зээлээр худалдан авах зорилгоор тус компанитай хамтран ажилладаг “Т” ББСБ-д өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны 5019303522 дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус баримтаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь:

-Хохирогч Х.Агийн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ББСБ-аас “А” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн болох Самсунг Эс-21 ультра загварын 3,999,900 төгрөгийн гар утсыг хуурамч банкны дансны хуулгаар залилан мэхэлж авсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Хаан банкны дансны хуулга хуурамчаар үйлдэж гэрээгээр авсан. ...24 сарын хугацаатай сард 206,000 төгрөг төлөхөөр тохиролцож авсан байна. Уг иргэн нь одоогоор ямар нэгэн буцаан төлөлт хийгээгүй. ...Манай байгууллага алдсан гэх зүйлээ буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар тал),

-Хохирогч Х.Агийн дахин өгсөн “...Е гэх иргэн манай А Электроникоос бараа материал зээлээр авахаар Хаан банкны дансны хуулгыг аваад ирсэн юм байна лээ. Тэгээд тухайн үед манай А Электрониксийн лизингийн салбарын захирал намайг дуудаад “Хаан банкны дансны хуулгыг шалгаад өгөөч” гэхээр нь би зээл эрсдэлийн газрын захирал О.Аийн хамт очиж Ө Хаан банкны дансны хуулгыг шалгахад өр орлогын харьцаа нь хэт өндөр байсан, үлдэгдлийг нь харахад таслал байхгүй, тоо нь шууд бичигдсэн, харьцсан дансыг нь шалгахад бүртгэлгүй дансууд байсан учраас Ө данс хуурамч гэдгийг нь мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад мэдүүлгийн явцад Ед дансны хуулга хийж өгсөн Э.Аыг манай байгууллагын хамтын хүрээнд ажилладаг “Т” ББСБ-аас 2022 оны 01 дүгээр сард Ө Хаан банкны дансны хуулгатай адил хуурамч материал бүрдүүлж Самсунг Эс-21 загварын гар утас авсан байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98,100 дугаар тал),

-Хохирогч Х.Агаас гаргаж өгсөн “зээл хүсэгчийн өргөдлийн маягт болон анкет, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаартай зээлийн хурлын шийдвэр, бараа хүлээлгэн өгсөн тухай акт, зээлийн гэрээ, хуурамч дансны хуулга, ашиглалтын гэрээ зэрэг холбогдох бусад баримт бичгүүд (хавтаст хэргийн 103-136 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хохирлын тайлан (хавтаст хэргийн 139-140 дүгээр тал),

Шүүгдэгч Э.Аын Хаан банк дахь 5742105572, 5019303522 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 202-204 дүгээр тал),

-Хуурамчаар үйлдсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 205-208 дугаар тал),

-Хохирогч Ч.Аын “...Энхжаргалын А гэгч нь манай байгууллагаас зээл авахаар өөрийн бүрдүүлж өгсөн материалыг зээлийн эдийн засагчид үзүүлж зээл гаргуулж авсан бөгөөд шаардлагатай урьдчилгаа мөнгийг авч үлдсэн мөнгийг зээлээр гаргаж А электрониксийн данс руу 3,599,900 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Э.А зээлийн төлөлт нэг ч удаа хийгээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барилгүй алга болсон. ...Нийт 3,599,900 төгрөгийн үндсэн зээл, одоог хүртэлх зээлийн хүү 390,000 төгрөгийн зээлийн хүү нийт 3,990,000 төгрөгийн хохирол учраад байна. ...Ер нь шалгаад зээл гаргадаг, дансны хуулгын үнэн эсэхийг бүрэн шалгах боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 212-213 дугаар тал),

-Гэрч М.Аийн “...Энхжаргалын А гэх хүн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллага дээр ирж А Электрониксоос Самсунг Эс-21 ултра гар утас зээлээр авах гэж байгаа талаар хэлсэн ба түүний бүрдүүлж ирсэн материал, Хаан банкны хуулгыг үзэхэд үйл ажиллагаа явуулдаг орлого зарлагын гүйлгээ нь харагдаж байсан учир зээлийг судалж олгож, Ааас урьдчилгаа 400,000 төгрөгийг авч, үүн дээр нь 3,599,900 төгрөгийн зээлийг нэмж А Электрониксийн данс руу шилжүүлсэн. Гэтэл А Электрониксийн эрсдэлийн менежер “А хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан байна” гэж хэлсэн бөгөөд А манай байгууллагаас авсан зээлээ огт төлөөгүй нөхцөл байдалтай байна. ...Дансны хуулганы бодитой эсэхийг тухайн үед шалгах боломжгүй байсан бөгөөд дансны хуулга бодитой мэт харагдаж байсан, мөн Монгол банкны мэдээллийн санд 1 зээлтэй, зээл нь 2021 оны 12 дугаар сард авсан хэвийн гэх горимд байсан тул зээл гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 216-217 дугаар тал),

-Гэрч Б.Аы “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н.А гэх хүнээс Самсунг Эс 21 ультра загварын гар утсыг 2,300,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн утсыг Теди худалдааны төв дээр хувиараа rap утас худалдаж авч тодорхой хэмжээний ашиг харж зардаг ажил хийдэг байсан. Тухайн үед А гэх залуу өөрийн биеэр надад тухайн утсыг зарсан. Би А гэх нэрийг сүүлд мэдсэн. А надад гар утас зарахдаа би энэ өөрийнхөө нэр дээр лизингээр зээлээр авсан юм “та авах уу” гэж асуусан. Тэгээд намайг “2,300,000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би уг гар утсыг 2,300,000 төгрөгөөр авсан. Би Ааас авсан гар утасны мөнгө болох 2,300,000 төгрөгийг тэр дор нь өөрийн Хаан банкны 5035421116 гэсэн данснаас Аын өгсөн данс болох Энхжаргал гэх хүний Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд би уг гар утсыг аваад тэр өдрөө үл таних явуулын хүнд 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. ...Тухайн гар утас хайрцагтайгаа шинээрээ гар утас байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 224-225 дугаар тал),

-Монгол банкны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Н/74 дугаартай албан бичгээр ирүүлсэн зээлийн мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 233-234 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.А, Г.Е нар бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А интернэшнл” ХХК-д Г.Т хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны 5619309942 дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус хуурамч баримт бичгийг ашиглан Г.Е нь “Самсунг” брэндийн 75 инчийн 4К нягтаршилтай смарт зурагтыг зээлээр худалдан авахаар дээрх баримтуудыг бүрдүүлэн өгч, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахыг завдсан болох нь:

-Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-Хохирогч О.Аийн “...2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-д Е гэх залуу нь Самсунг брэндийн 75 инчийн 4К смарт загварын зурагт авах гэж зээлийн материал бүрдүүлсэн. Уг материалыг шалгах явцад хуурамч дансны хуулга болон бусад зүйлсийг хуурамчаар бүрдүүлсэн байсныг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. Уг залуу нь хуурамч гэдэг нь илэрсний дагуу тухайн залуу нь надад хуурамч дансны хуулга хийсэн ах маань тухайн зурагтыг аваад ломбарданд тавиад хөлсөнд нь байрны түрээсийн мөнгө авч өгнө гэж хэлсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Хохирогч О.Аээс гаргаж өгсөн “хуурамч дансны хуулга, ашиглалтын гэрээ зэрэг холбогдох бусад баримт бичгүүд (хавтаст хэргийн 26-51 дүгээр тал),

-Шүүгдэгч Э.А, Г.Е нарын зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтууд (хавтаст хэргийн 52-62 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн “...Тиймээ би хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),

-Шүүгдэгч Г.Ө “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А гэх танил залуу над руу залгаад “маргааш хоёулаа уулзаад утас лизингээр авъя” гэж хэлээд тасалсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн орчим над руу залгаад “одоо уулзъя” гээд бид хоёр Баянгол дүүрэгт байрлах “Бозоло” дэлгүүрийн гадаа уулзаад Аын хүүхдийг хүргэж өгчхөөд хамт “А” ХХК орсон. “А” орох замаараа А нь теди орж миний нэр дээр байсан дараа төлбөртийн төлбөр болох 45,700 төгрөгийг төлсөн. Тэгээд бид хоёр “А” ХХК-ийн гадаа ирэхэд А нь надад дансны хуулга болон гэрээ гэх мэт материалыг хэлээд “Чи худалдаачин шүү, өмд цамц зардаг гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би Аын хэлснээр “А” ХХК руу ороод тухайн бичиг баримтыг үзүүлэхэд түр байж байгаарай гэж хэлсэн. Тэр үед А над руу байнга залгаад юу болж байна гээд байсан, тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...Би Ааас асуудалтай юм уу гэхэд үгүй гэсэн учир би итгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дугаар тал),  

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 185-200 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт

Прокуророос шүүгдэгч Э.Аыг ганцаараа болон шүүгдэгч Г.Етэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь зөв тохирчээ.

Хуульд зааснаар “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгоно.

Тодруулбал, шүүгдэгч Э.А “А интернэшнл” ХХК-ийн лизингийн үйлчилгээгээр худалддаг гар утсыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр авахдаа өөрийгөө тодорхой орлоготой мэт харагдуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн дансны хуулга, ашиглалтын гэрээг “Т” ББСБ-ын зээлийн эдийн засагчид өгсөн, үүний үр дүнд зээл олгогдсон,

мөн шүүгдэгч Э.А, Г.Е нар бүлэглэн “А интернэшнл” ХХК-иас 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Самсунг” брэндийн телевизийг зээлээр авахын тулд Г.Ө нэр дээрх банкны дансны орлого, зарлагын хэмжээг хуурамчаар өсгөсөн баримт бичгийг ашиглан зээлийн эдийн засагчид өгсөн үйл баримт болсон бөгөөд “Хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан” гэмт хэрэг нь төгссөн гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Э.Аыг ганцаараа болон шүүгдэгч Г.Етэй бүлэглэн /дансны хуулгад бичигдсэн орлого зарлагын хэмжээг өсгөсөн хуурамч баримт үйлдэж ашигласан/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Залилах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Прокуророос шүүгдэгч Э.Аыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож /хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан/ бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан /төгссөн гэмт хэрэг/ гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирчээ.

Мөн шүүгдэгч Э.А, Г.Е нарыг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж телевизийг өөрсөддөө шилжүүлэн авахыг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч нар нь “Залилах” гэмт хэргийг үйлдэхдээ хуурамчаар үйлдсэн баримт бичгээ зээлийн эдийн засагчид өгч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж санаатай үйлдэл хийсэн боловч зээлийн эдийн засагч энэ талаар мэдэж /шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар/ тухайн үйлдлийг таслан зогсоосон буюу гэмт хэрэг төгсөөгүй байна.

Шүүгдэгч Э.Аын ганцаараа үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”-т заасныг,

Шүүгдэгч Э.А, Г.Е нарын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, ...хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”-т заасныг тус тус журамлажээ.

Шүүгдэгч Э.Аын хувьд прокуророос 2 удаагийн залилах гэмт хэргийг зүйлчлэхдээ үйлдэл тус бүрээр нь ижил зүйл ангиар зүйлчилсэн байх тул /төгссөн ба завдсан/ шүүгдэгчид ашигтайгаар буюу гэмт үйлдэл тус бүрийг тус тусд нь зүйлчлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн  удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр журамлан зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тиймээс шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, гүйцэтгэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирлын талаар

Хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан, түүний улмаас бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийн улмаас хохирогч “Т” ББСБ-д нийт 3,599,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Э.А шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 2,600,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үлдэх 1,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Ааас гаргуулж, хохирогч “Т” ББСБ-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Е гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй болохыг дурдаж, хохирогч байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын /хор уршигтай холбоотой/ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.3 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон,

Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4; 2.8 дугаар зүйлийн 1; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

-Улсын яллагчаас “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жилийн хорих ялыг 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

-Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Б.Алтангэрэл, Ш.Мөнхцацрал нараас “шүүгдэгчийн зүгээс маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Тиймээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг,

-Шүүгдэгч Г.Ө өмгөөлөгч М.Хандармаагаас “миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Г.Ө үйлдэл тэднээс өөрсдөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлаас шалтгаалж гэмт үйлдэл төгсөөгүй байгаа. Хохирол төлбөргүй байгаа. Ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. Ээж, аав нь өндөр настай хүмүүс байдаг. Аав нь бие муутай, хэвтрийн дэглэм сахиад байж байгаа. Ээж нь өнөөдөр шүүх хуралд ирээд сууж байна. Сонсгол муутай, энгийн яриаг сонсохгүй. Настай аав, ээжээ асран хамгаалах ганц хүн нь энэ хүн болоод байна. Тэгэхээр энэ залуу хүнийг заавал нийгмээс тусгаарлаад байх шаардлагагүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол учруулаагүй нөхцөл байдал, гэмт хэрэг туйлдаа хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэ гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Мөн эрүүгийн хариуцлагын хувьд хэд хэдэн ялын төрлүүдтэй. Тиймээс эдгээр ялуудаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан хөнгөн ял оногдуулахаар сонгон хэрэглэж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ.

Энэхүү заалтыг харахад гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг зохицуулаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас бага байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоодог болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заажээ.

Тиймээс шүүгдэгч Г.Ө залилах гэмт хэргийг үйлдэхийг завдсан үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлахаар, шүүгдэгч Э.Аыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч залилсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.3 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 06 сарын хорих ялыг 01 жил 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4; 2.8 дугаар зүйлийн 2; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 660 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Г.Ед нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүний цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 88 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 572 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч Э.Ат шүүхээс 02 жилийн хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, харин шүүгдэгч Г.Ед нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хавтаст хэрэгт хавсаргагдсан 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай ашиглалтын гэрээ, шүүгдэгч Г.Ө Хаан банкны 5619309942 дугаартай дансны хуулга, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай ашиглалтын гэрээ, шүүгдэгч Э.Аын Хаан банкны 5019303522 дугаартай дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Энхжаргалын Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.3 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Галсан ургийн овогт Гомбын Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4; 2.8 дугаар зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.3 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Г.Ед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4; 2.8 дугаар зүйлийн 2; 3.2 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 06 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 660 /зургаан зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аын цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Г.Ө цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 88 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 572 /таван зуун далан хоёр/ цагийн хугацаагаар тогтоосугай.

6. Шүүгдэгч Г.Ед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Г.Ед урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Ааас гаргуулж, хохирогч “Т” ББСБ-д олгосугай.

9. Хохирогч байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын /хор уршигтай холбоотой/ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Г.Еэс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай ашиглалтын гэрээ, шүүгдэгч Г.Ө Хаан банкны 5619309942 дугаартай дансны хуулга, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай ашиглалтын гэрээ, шүүгдэгч Э.Аын Хаан банкны 5019303522 дугаартай дансны хуулга зэрэг баримтуудыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.МӨНХСАЙХАН