Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/333

 

 

 

 

  2023          04          26                                     2023/ШЦТ/333

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Намжил,

Хохирогч ***гийн өмгөөлөгч Б.Дагважанцан,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч А.Сэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000190 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ****

 Шүүгдэгч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “88” нэртэй пабад хамтран амьдрагч ***тай хамт сууж хоол идэж, пиво ууж байсан хохирогч ***г, ***тай хардаж, үснээс нь зулгааж, чирэн баруун хацар, эрүү, зүүн, баруун мөр, баруун тохой, баруун шуу, бугалга зүүн шуу, сарвуу баруун ташаа, зүүн гуянд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал баруун шуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Миний хувьд мэдүүлэг өгсөн эхний өдрөөсөө гэм буруу дээрээ маргаагүй. Бусдын биед халдсан үйлдэлдээ гэмшиж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Энэ үйл явдал юунаас болсон бэ гэвэл гэр бүлээс гадуурх харилцаа. *** гэх эгчид удаа дараа хэлж байхад намайг дандаа доромжилдог. Өмнө нь ***тэй нилээн хэдэн удаа таарч байсан ч нэг үг хэлж байгаагүй. Удаа дараагийн үйлдлээр баригдсан учраас миний тэсвэр, тэвчээр алдагдсан. Хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байх хойгуур энэ хоёр явалддаг байсан. Би ганцхан эмэгтэй хүнд буруу өгөхгүй байгаа, нөхөртэй бас буруу өгч байгаа. Өдөж хоргоож байгаа хүн болгонтой ууж идэж, унтаж хэвтэж явна гэдгийг ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ хоол хийгээд байж байхад ***, *** гэх хүний утсаар 2 залгасан би аваагүй, 3 дахь удаагаа залгахаар нь би авсан. ...*** би буудалд байна хүрээд ир гэхээр нь ...гэрийн хажууд хүрээд ир гэсэн. ...тэр хоёртой пабад орсон. ...88 нэртэй пабад ороод 2 пиво уусан. ...***д эхнэрээ яачаад Ариунаатай яваад байгаа юм бэ гэсэн. ...яриад сууж байхад ***гийн эхнэр орж ирээд миний зургийг дараад яах ийхийн зуур намайг үсдээд чирсэн. ...замдаа ширээний булан энэ тэр мөргүүлээд чирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 5-9/,

Гэрч Ж.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** рүү залгахад манай гэрийн ойролцоо хүрээд ир гэсэн. ...бид 3 уулзаад 88 гэх пабад ороод хоол авч идээд пиво уугаад байж байтал ***гийн эхнэр орж ирээд ***г үснээс нь зулгааж, нүүр, нүдгүй цохиж эхэлсэн. Би болиулах гээд голоор нь ороход дийлээгүй. ...текний урд зодолдоод, бие биентэйгээ зууралдаад байсан. ...*** салгаад байх шиг байсан. ...нөхөртэйгээ хардаж ***г зодсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...88 пабад Ариунаатай хамт орсон. *** орж ирсэн. ...манай эхнэр орж ирээд “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд би “хоол идээд сууж байна” гэсэн. Манай эхнэр ***г үсдээд тухайн өрөөнөөс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Шинжээчийн 1496 тоот дүгнэлтэд: “...***гийн биед баруун хацар, эрүү, зүүн, баруун мөр, баруун тохой, баруун шуу, бугалга, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, гуя, зүүн гуянд цус хуралт, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 20-21/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хар хувцастай хар малгайтай эмэгтэй хүн пабын хаалгаар чигээрээ өрөө рүү орж байгаа харагдах ...тухайн өрөөнөөс цагаан подволк өмссөн эмэгтэйг үсдэж чирч гарч ирж байгаа ...ба хажуу талд нь ягаавтар өнгийн подволктой залуу салгах гэж оролдож байгаа харагдана. ...тухайн хар хувцастай эмэгтэйн гарыг тавиулахад цагаан подволктой эмэгтэйн үс гарт нь үлдэж тухайн үсийг газарт хаяж байгааг харагдана. ...тухайн залуу хар хувцастай эмэгтэйг сандал дээр суулгаж хоёр эмэгтэй хоорондоо маргаж байгаа харагдаж байна. Тухайн хар хувцастай эмэгтэйн араас цагаан пудволктой эмэгтэй очиж цохиж байгаа харагдах ба тухайн хар хувцастай эмэгтэй босож ирэхэд толгой хэсэг рүү нь 3-4 удаа гар утсаа атгасан гараараа цохиж байгаа харагдана....” гэжээ. /хх-н 71-75/,

Яллагдагчаар *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. ...миний уур хүрээд тухайн *** гэх эмэгтэйг үсдээд газар унагаасан. Тэгсэн тэд байсан зөөгч бид хоёрыг салгасан...” гэжээ. /хх-н 36/,

 

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, шинжээчийн 1901 тоот дүгнэлт /хх-н 23-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-53/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “88” нэртэй пабад хамтран амьдрагч ***тай хамт сууж хоол идэж, пиво ууж байсан хохирогч ***г, ***тай хардаж, үснээс нь зулгааж, чирэн баруун хацар, эрүү, зүүн, баруун мөр, баруун тохой, баруун шуу, бугалга зүүн шуу, сарвуу баруун ташаа, зүүн гуянд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал баруун шуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, Ж.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хамтран амьдрагч ***ыг хохирогч ***тэй хардаж, түүний үснээс зулгааж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г үсдсэн үйлдлийн  улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***  болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ий эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Тэгри мэд сувилалд хэвтсэн 3.251.600 төгрөг, томографикийн зураг авахуулсан 140.000 төгрөг нийт 3.391.600 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн, хохирогч шүүхэд дээрх хохирлыг нэхэмжилж байгаа гэсэн хүсэлт ирүүлсэн болохыг дурдав.

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлж шүүгдэгчээс 2.341.600 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаас Тэгри мэд сувилалд хэвтсэн “хүүхэд хоол, эмчилгээтэй /3-8/ 1.190.000 төгрөг гэсэн баримт нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж үзэн тухайн хохирлыг хохирлоос хасаж тооцов.

Дээрх баримтаар хохирогч нь сувилалд хүүхдийн хамт хэвтсэн ба хүүхдэд гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгч нь цаашид үс суулгах эмчилгээ хийлгэнэ, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн тул хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршгийн талаарх нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар санал, дүгнэлт гаргаагүй болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс 2.341.600 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхэтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР