Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0024

 

 

  

     2022           01           06                                        128/ШШ2022/0024

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М /РД:ХМ/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,

Хариуцагч: ЭМЯ ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т нарыг оролцуулан ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.М нь ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”-аар маргасан.

          2. ЭМЯ ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн баталсантай холбогдуулан  Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар тус яамны бүх албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

          3. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 дугаар албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 6 нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн  2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4781 дүгээр захирамжаар нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн.

          4. Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулсан.

          Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолыг үндэслэн ЭМЯ  нь төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлөөд улмаар өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлж Засгийн газрын 155 дугаар тогтоолын бодлогыг сөрж мэргэшсэн, төрийн жинхэнэ албан хаагчид бидний хөдөлмөрлөх эрхэнд халдсан.

          Засгийн газрын 176 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар харьяалагдах болсон нь биднийг Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчиж бидэнтэй ядаж зөвшилцөж мэдэгдэхгүйгээр тушаал шийдвэр гаргаж байгаа нь бидний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

          Төрийн албаны зөвлөлд холбогдох гомдол гаргасны дагуу ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргад 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 тоот албан бичгээр “...ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 25-ны А/136 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчдыг холбогдох албан тушаалтнуудад томилсон шийдвэрийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэсэн боловч ЭМЯ ны холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй, биднийг урьд ажиллаж байсантай дүйцэх албан тушаалд томилохгүй байна.” гэжээ.

          5. Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний 34, 31 дүгээр тушаалын 5.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, тухайн ажилтны нийгмийн баталгааг шилжүүлж шилжүүлэн ажиллуулж байгаа байгууллага буюу ЭМЯ  хариуцна гэж заасан. Энэ цалин буурсан асуудал бол ЭМЯ  шилжүүлэн ажиллуулсан учраас ЭМЯ ны хариуцах асуудал юм. Эрүүл мэндийн даатгалын газартай ямар ч хамаагүй.” гэв.

          6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Б.М нь ЭМЯ ны бодлого төлөвлөлтийн газарт Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүүжилт, зээл тусламж, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

          Сонсох ажиллагаагаар ажлаас чөлөөлөх асуудал яригдсан боловч шилжүүлэн ажиллуулах 136 дугаар тушаалыг үзүүлээгүй. Уг тушаалыг харсан бол өөрийг нь албан тушаалд томилох гэж байгааг мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.3-т заасны дагуу харилцан тохиролцох ёстой.

          Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжин ажиллахыг зөвшөөрсөн гэж байна. Зэрэг дэв ахиулах талаар Б.М ийнсаналын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай тохиролцоод энэ албан тушаалд нь томилсон бол хуульд нийцсэн гэж үзэх ёстой.

          Төрийн албан хаагчийн баталгаа алдагдлаа, тохиролцохгүйгээр Эрүүл мэндийн даатгалын газар руу шилжүүллээ гээд нэр бүхий хүмүүс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шалгаад 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдөр 01642 тоот албан бичгийг Төрийн нарийн бичгийн даргад энэ хүмүүсийг дүйцэх ажил албан тушаалд нь буцааж авахыг даалгасан.

          Төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэрийг ЭМЯ  одоог хүртэл биелүүлэхгүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг хүлээж аваад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 136 дугаар тушаал бол Төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.3-т заасан тохиролцох гэсэн заалтыг зөрчсөн. Харилцан тохиролцоогүй бөгөөд албан тушаалыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ямар албан тушаалд буцааж томилох нь тодорхойгүй шилжүүлсэн. Энэ тушаал нь хуульд нийцээгүй гэдэг нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон байгаа. Тийм учраас энэ тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж харьж байна. Төрийн албаны зөвлөл эрх бүхий байгууллага тогтоосон. Эрх үүргийг биелүүлэхгүй байгаа.

          Б.М ийнтухайд бол Эрүүл мэндийн даатгалын газарт очоод зэрэг дэв, цалин хөлс буурч нийгмийн баталгаа алдагдсан. Тэгэхээр 136 дугаар тушаал нь хүчингүй болгох үндэслэл байгаа. Яаж харилцан тохиролцсон вэ , яагаад зэрэг дэвийг нь бууруулж, нийгмийн баталгааг алдагдуулж байна вэ гэдгийг зөвшөөрөхгүй байна.

          Иймд Б.М ийнтухайд 136 дугаар тушаалаар эрх нь зөрчигдсөн учраас хүчингүй болгохыг шаардаж байгаа. Сонсох ажиллагаа харилцан тохиролцсон гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. 130 дугаар тушаал хүлээж авлаа гэдгийг сонсох ажиллагаан дээр танилцуулсан. Эрүүл мэндийн даатгалын газрын ямар албан тушаал дээр очих талаар харилцан тохиролцоогүй. 135 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг томилоход Б.М ийналбан тушаал тухайн үед байсан.             

          135 дугаар тушаалын 42 дугаар заалтад Салбарын хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүжилт зээл тусламж хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалд өөр хүн томилсон. Тэгэхээр үүнд орон тоо хасагдсан, бүтэц өөрчлөгдсөний улмаас энэ хүмүүсийн ажлын байр байхгүй болсон аргагүй эрхэнд энэ хүмүүсийг ажилгүй болгохгүйн тулд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн гэх үндэслэлгүй тайлбаруудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

          Иймд 136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсантай дүйцэх албан тушаалд нь томилуулах бүрэн боломжтой. Шүүхэд Төрийн албаны зөвлөлийн 411 тоот тогтоолыг гаргаж өгч байгаа шалтгаан нь хууль бус томилгоотой хүмүүс чөлөөлөгдөх ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

          7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Төрийн нарийн бичгийн даргаас даатгалын ерөнхий газрын н.Б даргатай холбогдсон бөгөөд цалин хөлсийг бууруулахгүйгээр нэмээд н.Б даргатай тохиролцоод биелүүлсэн.

          Манай А/136 дугаар тушаалын дагуу тушаал гаргаж томилж авсан гэж байгаа бөгөөд тухайн үед юу гэж байгаа үндэслэлийг тушаал болгоод хүлээгээд авсан. 5 дугаар сард цалин хөлс, зэрэг дэв буурсан гэж байгаа. Цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж тохиролцсон. Үүний дагуу бууруулахгүй байх талаар ярьсан бөгөөд судлая, тухайн хүмүүсийн ур чадварт нь тохируулж цалин өгч байгаа. Энэ хүмүүсийн цалин, зэрэг дэвийг нэмэхэд шалгуурт хүрэхгүй байна. Тэгэхээр энэ хүмүүсийн цалин хөлсийг нэмэх боломжгүй байна гэж албан ёсоор н.Б дарга хэлсэн. Цалин хөлс хэрвээ буурсан бол түүн дээрээ өөрсдөө маргаад хэлэлцээд явах ёстой. Энэ хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрөөд маргахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн ухамсарласан гэж үзэж байна.

           Б.М ийнхувьд гэр нь Эрүүл мэндийн даатгалын газартай ойрхон бөгөөд өөрөө манай гэр ойрхон нөхрөө асраад ажлаа хийх боломжтой гэж манай албан хаагч нартай ярьсан. Тэгэхээр Б.М нь тухайн үед болсон процессыг мэдэж байгаа. Манайх хууль зөрчөөд хууль бус зүйл хийхгүй. Б.М өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэж н.Батбаатар дарга хэлсэн.

           Мөн тухайн үед яагаад гомдол гаргаад явсныг би сайн мэдэхгүй байна гэсэн. Тухайн үед энэ хүмүүсийг ажиллаж байх үед А/130 дугаар тушаалын дагуу ажиллаж байсан. Манайх яалт ч үгүй нийтийн сонсох ажиллагаа хийсэн бөгөөд нийтийг чөлөөлж байгаа сонсох ажиллагааг хийсэн. Дараа нь хүн тус бүрийг оруулж байгаад саналыг нь бичиж сонсох ажиллагааг хийсэн. Мөн энэ хүн өөрөө бүгдийг нь зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан. Б.Мөнхцэцэгийг зөвшөөрсний дараа төрийн албан хаагчийн тасралтгүй байх зарчмаар манайх дараагийн томилогоог хийсэн. н.С ийн хувьд манайд 21 хоног ажиллаад гарсан.

          Яамны ажил байнгын ачаалал ихтэй, заавал нэг хоёр хоног сул байлгахыг зөвшөөрдөггүй, хурдан томилгоо хийдэг. Гэхдээ шууд томилгоо хийдэггүй бөгөөд Авилгатай тэмцэх газраас дүгнэлт гаргуулсны үндсэн дээр томилгоо хийдэг. Нөөцөөс томилдог бөгөөд одоо ажиллаж байгаа хүмүүсээс ерөнхий шалгалт өгөөгүй хүн байхгүй. Бүгд төрийн албаны ерөнхий шалгалтаа өгчихсөн, нөөцөд орчихсон хүмүүс байгаа.

          Харин тусгай шалгалтыг зарлагдахыг хүлээж байгаа. Тэгэхээр хуульд нөөцөөс томилж болохгүй гэсэн заалт байхгүй, томилж болно. Нөөцөөс томилогдоод ажиллаж байгаа хүмүүсийг хууль бус гэж үзэж болохгүй байх гэж бодож байна. Өнөөдөр гаргаж өгсөн Төрийн албаны зөвлөлийн 141 дүгээр тогтоолыг хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт тухайн нэхэмжлэгчийг ажиллаж байх үед дотоод журмыг гаргаж өгсөн. Манайх дотоод журмаа мөрдлөг болгодог бөгөөд хэн юу хариуцах гэх мэт байдаг.

           Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Бид нарын зүгээс хоёр сонсох ажиллагааг хийсэн. Хууль журмын дагуу хийгээд өөрөө хүлээн зөвшөөрсөн, шилжээд ажилласан тушаал нь байгаа бөгөөд даатгалын газраас албан бичиг нь ирсэн. Мөн цалин хөлс, зэрэг дэв буурсан нь манай яамнаас шалтгаалахгүй.

          Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь тусдаа бие даасан агентлаг. Агентлагийн даргыг Засгийн газраас томилж чөлөөлдөг. Бид нар хөндлөнгөөс оролцоод агентлагийн ажлыг удирдах боломжгүй. Харин энэ хүмүүсийн цалин хөлс буурсан байна гэж хоёр удирдлагын хооронд яригдсан. Аль болох цалинг нь бууруулахгүй байх талаас хүсэж байгаа. “...Нэхэмжлэгч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсголыг Төрийн нарийн бичгийн дарга хүн тус бүртэй уулзаж, зохион байгуулан бичлэг хийж баталгаажуулсан болно.

          Зарим албан тушаалын хувьд чиг үүрэгт өөрчлөлт орсон, заримынх нь газар, хэлтэс татан буугдсан, чиг үүргийн хувьд өөр байгууллага руу шилжсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэх боломжгүй юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.М нь ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нь ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар ЭМЯ ны Бодлого, төлөвлөлтийн газрын  Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар /1-р хавтасны 12 дахь тал/ тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгджээ.

ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар яамны 97  албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон.

Харин Б.Мөнхцэцэгийг ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчээс “...Б/135 дугаар тушаалаар миний өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу албан тушаал хадгалагдсан байсан тул өмнө эрхэлж байсан албан тушаалд томилогдох боломжтой байсан...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь:

1/ Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар батлагдсан бүтцэд ЭМЯ ны Бодлого, төлөвлөлтийн газар болон Б.М ийнажиллаж байсан Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаал байхгүй болсон.

Нэхэмжлэгч Б.М албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн гэж маргаж байгаа боловч хариуцагчаас түүнийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар гаргасан саналыг Б.М хүлээн зөвшөөрсөн тул энэ үндэслэлээр маргах эрхгүй гэж үзлээ.

2/ Харин 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд /1-р хавтасны 138 дахь тал, 2-р хавтсанд хавсаргасан СД бичлэг/ Б.М т ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/130 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тушаалын төслийг танилцуулсан байна.

Уг сонсох ажиллагааны мэдэгдэлд Б.М “... Санал болгож байгаа албан тушаалыг зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиход одоогийн Төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэв, шатлалыг ахиулах ...” гэсэн саналыг гаргасан.

3/ ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Б.Мөнхцэцэгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ түүний сонсох ажиллагаанд гаргасан саналыг харгалзан үзэлгүйгээр, өөрөөр хэлбэл түүнтэй харилцан тохиролцох нөхцлийг хангаагүй, түүнчлэн шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцоогүйгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Б.М сонсох ажиллагаанд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т ”цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих;” эрхээ хэрэгжүүлж бичгээр хүсэлт гаргасан боловч хариуцагч уг саналыг шийдвэрлэлгүйгээр шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.

4/ Түүнчлэн Б.Мөнхцэцэгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Эдийн засгийн үнэлгээ, судалгаа хариуцсан мэргэжилтнээр томилогдож,/2-р хавтасны 116 дахь тал/ 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/105 дугаар тушаалаар ТЗ-6-5-д заасан ангилал, зэрэглэлд хамруулсан нь Б.М ийнЭМЯ анд ТЗ-8 ангилалд хамаарч байсан Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаал буюу болон цалин хөлс буурсан нь тогтоогдож байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэжээ.

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.гэж тус тус зохицуулсан.

6. Хариуцагч ЭМЯ ны төрийн нарийн бичгийн даргаас Б.Мөнхцэцэгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт шүлжүүлэн ажиллуулахдаа түүний сонсох ажиллагаанд гаргасан саналыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд уг асуудал нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсгийг Сонсох ажиллагаанд Б.М ийнгаргасан саналыг шийдвэрлэж, дахин акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсгийг Б.М ийнгаргасан саналыг шийдвэрлэж, дахин акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас Б.М ийнгаргасан саналыг шийдвэрлэн дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М тхолбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН