Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/344

 

 

 

 

 

 

     2023           04            27                                          2023/ШЦТ/344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Ш.Анужин  

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***ад холбогдох 2305000000185 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*** Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт *** аймгийн *** сум, *** багт байнга оршин суух бүртгэлтэй боловч одоо *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод түр оршин суух хаягтай, “***” ХХК-д жолооч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” баарны үүдэнд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажуугаас хохирогч ***ийн гээсэн Самсунг жи-5 загварын гар утсыг авч, улмаар түүний “Монпэй” гэх зээлийн апплейкешнээс 300.000 төгрөгийн зээл авч, хохирогч ***ийн эзэмшлий  н Хас банкны *** тоот дансанд шилжүүлэн, нийт 322.600 төгрөгийг завшиж, мөн хохирогчийн Хаан банкны интернэт банкнаас нь 225.200 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 667.800 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завшсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” баарны үүдэнд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажуугаас хохирогч ***ийн гээсэн Самсунг жи-5 загварын гар утсыг авч, улмаар түүний “Монпэй” гэх зээлийн апплейкешнээс 300.000 төгрөгийн зээл авч, хохирогч ***ийн эзэмшлийн Хас банкны *** тоот дансанд шилжүүлэн, нийт 322.600 төгрөгийг завшиж, мөн хохирогчийн Хаан банкны интернэт банкнаас нь 225.200 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 667.800 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завшсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000000185 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Стелла баарны гадна байдаг түргэн үйлчилгээний цэг орж тамхи авчхаад Саппоро дээр ирээд гар утсаа үзтэл байхгүй байсан. Бцаж түргэн үйлчилгээний цэг рүү ороод “Би танайд утсаа үлдээсэн байна уу” гэхэд “Байхгүй” гэсэн. Миний утас кодгүй тул би хүүхдийнхээ утаснаас “Олсон хүн байвал шагналтай” гэж мессеж бичиж үлдээхэд “Маргааш 6-7 цагийн хооронд ажил тарахаар залгаад аваарай” гэсэн мессеж ирсэн. Би утас руугаа залгахаар авахгүй, мессеж бичихээр “Би ажилтай байна” гээд хойшлуулаад байхаар нь надад сэжиг төрөөд дансаа шалгатал 320.000 төгрөг, 220.000 төгрөгийг өөр данс руу, мөн 5.000-10.000 төгрөгийг ганц нэг пос машин дээр уншуулж гүйлгээ хийсэн байсан. Миний дансанд 300.000 гаруй төгрөг байсан бөгөөд миний утсыг ашиглаад “Монпэй” гэх зээлийн апплейкешнээс зээл авч, нөгөө данс руугаа хийсэн байсан. Би нийт 540.000 төгрөгийг алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн БГ2-23-165 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 тал/,

 

***ийн Хаан банкны *** тоот данс, Хас банкны *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед ажлаа тараад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Стелла нэртэй баарны урдуур авто машины туслах замаар явж байхад баарны харалдаа машины зам дээр Самсунг жи-5 маркийн хөх өнгийн гар утас байсан. Би тэр гар утсыг аваад *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоот гэртээ ирээд утсыг нээх үед нууц кодгүй байсан. Олсон гар утсаа үзэж байгаад зураг хадгалсан хэсэг рүү нь орох үед Хаан банкны интернэт банк руу нэвтэрч ордог нэр, нууц дугаараа хадгалсан байсан. Тэгээд би интернэт банк руу нэвтэрч ороод 340.000 төгрөгөөр тоглоомын данс цэнэглэж тоглоод, дахин нэвтэрч ороод 200.000 төгрөгөөр дахин цэнэглээд дуусгасан. Хүний эзэмшлийн гар утсыг олоод, данс руу нь нэвтэрч, цахим тоглоом тоглосон үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирогчийн хохирол мөнгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***ад холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” баарны үүдэнд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажуугаас хохирогч ***ийн гээсэн Самсунг жи-5 загварын гар утсыг авч, улмаар түүний “Монпэй” гэх зээлийн апплейкешнээс 300.000 төгрөгийн зээл авч, хохирогч ***ийн эзэмшлийн Хас банкны *** тоот дансанд шилжүүлэн, нийт 322.600 төгрөгийг завшиж, мөн хохирогчийн Хаан банкны интернэт банкнаас нь 225.200 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 667.800 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завшсан...” болох нь шүүгдэгч ***ын мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн БГ2-23-165 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, ***ийн Хаан банкны *** тоот данс, Хас банкны *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ын “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” баарны үүдэнд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажуугаас хохирогч ***ийн гээсэн Самсунг жи-5 загварын гар утсыг авч, улмаар түүний “Монпэй” гэх зээлийн апплейкешнээс 300.000 төгрөгийн зээл авч, хохирогч ***ийн эзэмшлийн Хас банкны *** тоот дансанд шилжүүлэн, нийт 322.600 төгрөгийг завшиж, мөн хохирогчийн Хаан банкны интернэт банкнаас нь 225.200 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 667.800 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завшсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч ***өөс авсан 120.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан өгсөн, хохирол болох 667.800 /зургаан зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг хохирогч ***өд төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

*** Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. ***ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ