Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/335

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    2023           04           26                                          2023/ШЦТ/335

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч С.Уламбаяр /ҮД:2917/, Л.Чинбат /ҮД:1772/

Гэрч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***ад холбогдох эрүүгийн 2205005462508 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** аймгийн *** баг, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, одоо *** дүүргийн *** хороо, ***  байрны *** тоотод эмээгийн хамт оршин суудаг, урьд

Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

*** овогт ***ийн *** /РД:***/.   

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...ажлын зарын дагуу *** гэх фэйсбүүк хаягаас хохирогч ***ын “***” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж байгаад, харилцсан чатаа ашиглан Говь Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, сүрдүүлэн 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 58 минутад *** гэх Хаан банкны *** дугаартай дансаар 1314 утгаар 290.000 төгрөгийг, мөн дээрх дансаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цаг 49 минутад 1314 утгаар 240.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 06 минутад *** гэх Хаан банкны *** дугаартай дансаар 309 утгаар 550.000 төгрөгийг тус тус покерын данс цэнэглүүлэн шаардан авч, нийт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...ажлын зарын дагуу *** гэх фэйсбүүк хаягаас хохирогч ***ын “***” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж байгаад, харилцсан чатаа ашиглан Говь Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, сүрдүүлэн 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 58 минутад *** гэх Хаан банкны *** дугаартай дансаар 1314 утгаар 290.000 төгрөгийг, мөн дээрх дансаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цаг 49 минутад 1314 утгаар 240.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 06 минутад *** гэх Хаан банкны *** дугаартай дансаар 309 утгаар 550.000 төгрөгийг тус тус покерын данс цэнэглүүлэн шаардан авч, нийт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...Би 2015 оноос хойш покер тоглоом тоглосон. Би энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хүнийг заналхийлж, мөнгө авч байгаагүй. Дансны хуулгаар хохирогчоос миний дансанд 240.000 төгрөг болон 290.000 төгрөг орж ирсэн нь харагдаж байгаа. Би авснаа үгүйсгэхгүй. Харин сүүлийн 550.000 төгрөгийг би аваагүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205005462508 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хавсаргасан гэрэл зургууд, харилцсан чатууд /хх-ийн 11-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар фэйсбүүкээр “***” гэх хаягаас “Хийх ажил байна уу” гэж чатаар 2-3 удаа асуусан. Тэгэхээр нь “Чи юу хийж чадах юм бэ?” гэж асуухад “Юу ч хамаагүй, түрээсийн байрнаас хөөгдөх гээд байна” гэхээр нь “Чи маргааш ярьж байгаад хүрээд ир” гэтэл удалгүй Говь-Алтай аймгийн том том зарын сайт руу ороод чат бичсэнээ постлоод оруулсан байсан. “***” гэх хаяг руу дахин чат бичээд “Чи яаж байгаа юм бэ?” гэхэд “Алтайхан юу гэж ойлгох уу харъя, постоо устгамаар байвал 290.000 төгрөг шилжүүлчих, 280.000 төгрөгөөр виски, 10.000 төгрөгөөр нь мөс авна, яаралтай шилжүүл” гээд *** данс өгөөд “Гүйлгээ дээр нь захиалга 1324 гэж бич” гэсэн. Тухайн мөнгийг нь 2022 оны 01 дүгээр 16-ны өдөр шилжүүлсэнд устгасан байсан. Дараа нь би “Чамайг байрнаасаа хөөгдөх гээд ядарч яваа хүн юм болов уу гэж бодсон, чи ийм санаатай хүн байсан юм уу” гэхэд “Байрнаасаа хөөгдөх гээд байна, 240.000 төгрөг шилжүүл, тэгээд хоёулаа салъя” гэхээр нь *** дугаарын дансанд 240.000 төгрөг шилжүүлсэн. 14 цагийн үед “Гар утасгүй хэцүү байна, 600.000 төгрөг шилжүүл” гэсэн. “Утгаа 2325 гэж бичээрэй” гэхээр шилжүүлээгүйн улмаас байнга сүрдүүлж, шантаачлаад байх болсон. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *** гэх дансны дугаар өгөөд “Гүйлгээний утган дээр 0309 утгаар 550.000 төгрөг шилжүүлчих, тэгээд нэг мөсөн дуусгая” гэхээр нь 550.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78, 82 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *** ахаар 2 удаа 15.000 төгрөгөөр цэнэглүүлээд 100 орчим мянган төгрөг хожоод шөнө 03-04 цагийн орчим салсан юм. “***” нэртэй гэр бүлээс гадуурх харилцаагаар ашигладаг байсан хаягийг надаас *** ах гуйсаар байгаад авсан. Тэгээд нэлээн хугацааны дараагаар “Покер сайтад зардаг юм, 7 хоногт 500.0         00 төгрөг авдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл өөрийнхөө хаягийг өгье” гэсэн чинь “Тэр болгон хүнийхийг авдаггүй юм” гэж хэлж байсан. 2020 оны 11 сард өөрийн *** дугаарын утсаараа “***” хаягаар бүртгүүлж байсан. Сансарт ууж байхдаа “Фэйсбүүк хаягаа авъя, би хүнтэй харьцмаар байна” гэж хэлсэн чинь надад өгөөгүй. Дараа нь 2022 оны 10 сард хөдөө ногоон тэжээл тариад Улаанбаатар зочид буудлын ард *** ахын гэрт утсаар нь ярих гээд ариун цэврийн өрөө ороод фэйсбүүк чат руу нь орсон чинь эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаяг байсан. Тэгээд нэрийг нь харж амжаагүй, чат дээр нь нэр угаасаа байхгүй байсан байх, ямар ч байсан бүтнээрээ авхуулсан эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк байсан санагдаж байна. Тухайн чатыг хальт гүйлгээд харахад баахан хүнтэй харьцсан байсан. Гаднаас гэнэт орж ирээд утсаа шүүрч авсан. Би ерөөсөө ариун цэврийн өрөөнд ороод удаагүй утсыг нь ухаад, дөнгөж харж байхад утсаа шүүрээд авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Миний хувьд 2008 онд *** аймгийн *** сумын *** сургуулийн 11в ангийг төгссөн. *** нь манай ангийн хүүхэд байгаа юм. Миний хувьд “***” гэсэн фейсбүүкийг албан ёсоор ашигладаг байсан. Хэд хэдэн удаа “***” нэртэй xyypaмч фейсбүүк миний зургийг ашиглаад байгаа талаар найзууд маань хэлдэг байсан. Нүүр зураг нь минийх гэдгийг би хүмүүсээс сонссон...” гэх мэдүүлэг /xx-ийн 110-112 тал/,

 

***ын гар утас болон фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-57 тал/,

 

***ын Самсунг А31 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-64 тал/,

 

Хаан банкны ***, ***, *** данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-67 тал/,

 

Т.***ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 162-194 тал/,

 

 ***ийн ***, ***ийн ***, Т.***ын *** дугаарын данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 199-200 тал/,   

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 203 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 219 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 220-221 тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 225 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг нь гэмт этгээдээс эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөх шаардлагыг хохирогчид тавьж, өөрт нь эсхүл ойр дотнын хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүнд, хувийн нууц мэдээллийг тараахаар сүрдүүлэх,  эсхүл хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.

 

Шүүгдэгч ***ад холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “...ажлын зарын дагуу *** гэх фэйсбүүк хаягаас хохирогч ***ын “***” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж байгаад, харилцсан чатаа ашиглан Говь Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, сүрдүүлэн 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 58 минутад *** гэх Хаан банкны *** дугаартай дансаар 1314 утгаар 290.000 төгрөгийг, мөн дээрх дансаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цаг 49 минутад 1314 утгаар 240.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 06 минутад *** гэх Хаан банкны *** дугаартай дансаар 309 утгаар 550.000 төгрөгийг тус тус покерын данс цэнэглүүлэн шаардан авч, нийт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хавсаргасан гэрэл зургууд, харилцсан чатууд, хохирогч ***ын мэдүүлэг, гэрч ***, *** нарын мэдүүлэг, ***ын гар утас болон фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ***ын Самсунг А31 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хаан банкны ***, ***, *** данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, Т.***ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, ***ийн ***, ***ийн ***, Т.***ын *** дугаарын данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *** нь “... “***” гэх фэйсбүүк хаягийг гэрч ***ээс түүний авсан “***” гэх хаяг мөн болохыг, нэрийг нь “***” болгон өөрчилсөн зэргийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч “хохирогч ***ыг танихгүй, түүнтэй энэ чатаар харилцаагүй, түүнээс мөнгө аваагүй, түүний *** тоот дансанд 290.000 төгрөг, 240.000 төгрөг орж покерийн данс цэнэглэгдсэн байсан, яагаад, хэнээс орсныг нь мэдэхгүй, 550.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, “***” гэх хаягийг өөр хүн хэрэглэсэн байх...” гэж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох гэрч ***ийн “ ...*** ах намайг мөнгө орсон бол шилжүүлчих гэхээр би шилжүүлдэг...” гэх мэдүүлэг, гэрч шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, ***ийн *** тоот данс, ***ийн *** тоот данс, Т.***ын *** тоот данснуудад харилцан мөнгө шилжиж хоорондоо харьцсан нөхцөл байдал, Т.Сайнаа гэх Хаан банкны *** дугаартай данснаас шүүгдэгчийн покер тоглодог данс цэнэглэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэрч ***ээс түүний “***” гэх хаягийг авч улмаар “***” болгон өөрчилсөн зэргийг харьцуулан судлахад шүүгдэгч нь хохирогч ***тай “***” гэх фэйсбүүк хаягаар харьцаж улмаар хохирогчтой харьцсан чат зурвасыг ашиглан Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, хохирогчийн нэр хүндэд халдсан уг чатыг арилгахыг хүсэхэд түүнээс мөнгө шаардаж, хэрэв мөнгө шилжүүлэхгүй бол чатыг устгахгүй гэж сүрдүүлэн нийт 3 удаагийн үйлдлээр хохирогчоос 1.080.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь “***” гэх хаягийг өөр хүн хэрэглэсэн байх, хохирогчтой тэрээр харилцаагүй гэж мэдүүлэх энэ мэдүүлгийг нотлох өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг, шүүгдэгчийн энэ мэдүүлгийг дэмжсэн эргэлзээ бүхий  нотлох баримт хэрэгт цуглараагүй болохыг, мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн нотолсон, хэргийн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт ач холбогдолтой байсан болохыг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас түүнийг гэмт хэрэг үйлдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэл хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн тул өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн өмгөөлөгч нар нь шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх саналыг шүүхэд гаргасан ба өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, санал нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул  шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн яллаж буй хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд шүүгдэгч нь хохирогч ***д учруулсан хохирол болох 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тул /хх-75-76 тал/ түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч ***ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд, гэмт хэргийн нийгмийн хор аюулд дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогүй гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан, өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийсний үндсэн дээр шүүх хэрэглэх боломжтой ба шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ***ад шүүхээс хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***ад оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 1 /нэг/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг А31 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ад урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч ***ын хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон 1 /нэг/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар 1 /нэг/ ширхэг А31 загварын гар утас хураагдан ирсэн, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг А31 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч  ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ