Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00302

 

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2019/00302

Ховд аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, 3-16 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ители ахпахты овогт, Телеуханы Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, 25-7 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ц мууд овогт, А-ын От холбогдох “15,448,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00274/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Мь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Телеуханы М миний бие 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөгийг Аюушжав От зээлсэн ба 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү болох 1,000,000 төгрөгны хамт буцааж авахаар тохиролцож байсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын үед 1,000,000 төгрөгөнд нь гар утас авсан. Үлдсэн 14,000,0000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө авахаар болж хугацаа хэтэрсэн тохиолдолд нэг өдрийн 0,2 хувийн алданги тооцохоор гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Миний бие тухайн үед итгэж найдаад бэлэн мөнгөө хүү нэмж өгнө гэж гуйгаад байхаар нь өгсөн юм. Гэтэл одоо хугацаа нь хэтэрсэн мөнгийг минь буцааж өгөөгүй байгаа. Холбогдож асуух гэтэл утсаа авахгүй байна. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучилахад хандан улсын тэмдэгтийн хураамж болох 30000 төгрөгийг төлөөд шүүхэд дуудуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаанүйгээр ирээгүй. Иймд одоо шүүхэд албадан ирүүлж өгнө үү. Би одоо өгсөн мөнгө болох 14,000,000 төгрөг, хүү болох 1,000,000 төгрөг, гэрээ хийсний дагуу 2019 оны 05 дугаар 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох алданги хүү болох 448.000 төгрөг, нийт 15,448,000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аюушжав овогтой О миний бие 2017 оны 1 дүгээр сард Т.Мийн нөхөр Жанибек нараас 3,000,000 төгрөг зээлсэн. 2018 оны 6 дугаар сарын 29-нд 12,000,000 төгрөгийг 1,000,000 төгрөгийн хүү өгөхөөр нэмж авсан. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөгийг хүү 1,000,000 төгрөгийн хамт өгөхөөр авсан. Хүү 1,000,000 төгрөгөнд гар утаснууд өгсөн.

Харин 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Жанибек Улаанбаатарт машин авах гэж очиход данс руу нь 800,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөг миний бие өгсөн. Тэр мөнгөнөөс 2,000,000 төгрөг үлдсэн. Сүүлд авсан 12,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 10-нд Т.Мь 300,000 төгрөг манай худалдагчаас авсан. Миний бие 14,148,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Мь нь хариуцагч А.От холбогдуулан 15,448,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Отгобаяр нь 14,148,000 төгрөгийг Т.Мьд 2019 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхийг, нэхэмжлэгч Т.Мь нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч 1,300,000 төгрөгөөс татгалзаж, зохигч эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 235,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  А.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 117,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мьд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мь нь хариуцагч А.От холбогдуулан 15,448,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Отгобаяр нь 14,148,000 төгрөгийг Т.Мьд 2019 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхийг, нэхэмжлэгч Т.Мь нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч 1,300,000 төгрөгөөс татгалзаж, зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 235,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  А.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 117,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мьд олгох нь зүйтэй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ