| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0162/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/202 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Х-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210031450129 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Х нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т.Б.Ф.П ХХК-д харилцагчийг хөгжүүлэх ажилтан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Нисэхийн хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Х** хотхоны ** тоот гэртээ хамтран амьдрагч Г.М-г үсдэх, өшиглөх, гарыг нь зүсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зулай, зүүн чамархайд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эхнэр бид хоёр маргалдсан байсан тул согтуу орж агсан тавьсан. Түүний биед нь халдсан нь үнэн, өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 2210031450129 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06:48:40 цагт “Энэ айлын хүн аймар агсам тавиад хүүхэд нь уйлаад байна.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
2.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Э.Энхтөрийн хийсэн Аюулын зэргийн үнэлгээнд хүчирхийллийн аюулын зэрэг “бага.” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
3.Мөрдөгчөөс хохирогч Г.М-н хэрэгт гаргаж өгсөн гэрэл зурагт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),
4.Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний бие хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16093 дугаартай:
-Хэсэг газрын үзлэг: Зулайн орой хэсгээр 0,2х0,3см, зүүн чамархайн дээд хэсэгт 0,2х0,1см ягаан өнгийн зулгаралттай, хүзүүний баруун хэсэгт 0,3х0,2см, цээжний зүүн дээд хэсэгт 6,0х5,0см ягаан өнгийн бүдэг цус хуралттай, зүүн бугалгын гадна дунд хэсэгт 4,0 см зах ирмэг тэгш 1,0 см ангайсан ил шархтай, эргэн тойрон цус төст зүйлээр бохирлогдсон. Дүрслэл оношилгооны хариунд: 2022.11.20-ны эрүүний дэлгэмэл рентген зургаар 11-р шүд булгарсан, 12, 13, 14, 21, 22, 23-р шүдийг дайруулсан металл бэхэлгээтэй, эрүүний ясанд гэмтэлгүй. 2022.11.25-ны цээжний зүүн хэнхэрцэг, зүүн мөрний үений эгц байрлалын рентген зургаар яс, үенд гэмтлийн өөрчлөлтгүй, Хариу бичсэн эмч: С.Чулуунсүх 2022.11.28 гэжээ.
1. 2.Г.М-ийн биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, зулай, зүүн чамархайнд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн , бусад хэсгийн цус хуралт, зулгаралтгүй нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх рентген зурагт гарсан 11-р шүдний булгарал нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүсээгүй гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоосонгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
6.Яллагдагч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн гэмшиж байна, учруулсан хохирлоо барагдуулсан. ...2022 оны 11 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ** хороо ** хотхоны ** тоотод гэртээ согтуу орсон, тэгээд угаасаа хамтран амьдрагч М-тай хэрүүл маргаантай байсан тэгээд би М болон түүний хоёр найзтай хамт вино хувааж уусан, тэгээд л тасарчихсан байсан, хардалтын сэдэвтэй хэрүүл маргаан үүссэн, цохиж зодсон үйлдлээ санахгүй байгаа, архиндаа тасарчихсан байсан, болсон явдлаа санахгүй байгаа юм. ...Тухайн шинжээчийн дүгнэлтэд учирсан гэмтлүүдийг би М-д учруулсан. ...Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. ...Би өмнө нь М-г зодож байгаагүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),
7.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх баримтууд хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
1. Шүүгдэгч Б овогт Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Х-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.М хор уршгийн зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА