| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00304/И |
| Дугаар | 00314 |
| Огноо | 2019-10-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 00314
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00314 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 04-15 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Багваахай овогт Б-н С-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Сэд-Од
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.С нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багт Баасайн ууган хүү болж төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуульд 1969 онд 1 дүгээр ангид орж 1977 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж 1981 оны 5 дугаар сард төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1 дүгээр анги даан авч ажиллаж байгаад 1982 оны хавар цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотын 096 дугаар ангид бага даргын анги төгсөж, Дорноговь аймгийн 240 дүгээр ангид жагсаалын даргаар алба хааж 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Манхан сумын 10-н жилийн сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад 1985 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шагжийн Дариймаатай гэр бүл болсон. 1985 оноос 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байрны хүмүүжүүлэгч багш, 1987 оны 5 дугаар сарын 25-наас 1989 оны 8 дугаар сарын 31 хүртэл монгол хэл, уран зохиолын багш,1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.С нь 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 08 дугаар сарны 28-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1989 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарны 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.С нь 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 08 дугаар сарны 28-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1989 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарны 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 596 дугаар албан бичиг /хх-ийн 4 дугаар хуудас/
- БНМАУлс Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай “Захирал, эрхлэгч багш хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах тухай” тушаалын хуулбар
- Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай тушаалын хуулбар
- Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаартай “1985-1986 оны хичээлийн жилд сургууль төгссөн багш нарыг хувиарлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн АДХ-ЫН гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаартай “1986 оноос 1987 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд шилжин ажиллах багш хүмүүжүүлэгчдийг томилох тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд авах тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай “Байрны хүмүүжүүлэгчээр түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 32 дугаартай “Комисс томилох тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 33 дугаартай “Тасгийн багш томилох тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 3104 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа” нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагч Б.Сын 000103268 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 126/002024 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн” лавлагаа эх хувиараа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 126/002025 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа” эх хувиараа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 126/101202 дугаартай “Регистрийн дугаар өөрчилсөн тухай” лавлагаа эх хувиараа
-Гэрч Ц.Эрдэнэчимэгийн “...Миний бие Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн...гэх тодорхойлолт,
-Гэрч Ч.Бямбаагийн “... Миний бие Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн...гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Сайнбилэгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Багваахай овогт Баасайн Сыг 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 08 дугаар сарны 28-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд байрны хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1989 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарны 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ