Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Орчуулагч, хэлмэрч Б.С,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч Ч.Цын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Бунжаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Цагцалмаа, Ө.Нарантуяа, Д.Дамдинсүрэн, Д.Бунжаа,

Шүүгдэгч: Б.Э, Г.Д, Б.Д, М.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Д, Д овогт Бийн Э, И овогт Гийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Мы Р нарт холбогдох эрүүгийн 2235............... дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .............................. суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................ оршин суух хаягтай,  урьд ......... 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, .................... 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  Д овогт Бийн Э,  РД:........................;

2. Монгол Улсын иргэн, ..................... ............ суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овогт Гийн Д,  РД:....................;

3. Монгол Улсын иргэн, .............. ............ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ............шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сар хорих ял шийтгүүлж, ................... дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сар хорих ял, .......................сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 4 сар, 4 хоног хорих ялаар, ................. сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасанаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-гийн Д,  РД:...................;

4. Монгол Улсын иргэн, .................... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт Мы Р,  РД:.....................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас тус сумын иргэн И.Т- нэг тооны 8 настай, өсгий цагаан хээр морийг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлж, бусдад 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас тус сумын иргэн Г.Э-ы найман тооны адуу буюу олон тооны малыг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлж, бусдад нийт 9.900.000 (есөн сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Т-ын 2 настай хоо даага, иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 2.900.000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д хамаарах гэмт хэрэгт, 

Шүүгдэгч М.Р нь 2021 оны 12 дугаар сард шүүгдэгч Б.Дгийн  Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас хулгайлсан, тус сумын иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас тус сумын иргэн И.Т- нэг тооны 8 настай өсгий цагаан хээр морийг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлж 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас тус сумын иргэн Г.Э-ы найман тооны адуу буюу олон тооны малыг машин механизм (мотоцикль) болон морь ашиглан хулгайлж нийт 9.900.000 (есэн сая есэн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Т-ын 2 настай хоо даага, иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 2.900.000 (хоёр сая есэн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.Р нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Э, Б.Д, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч  М.Рйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” дүгнэлтийг,

2. Хохирогч Ч.Цын өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Т-ын 2 настай хоо даага, иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 2.400.000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, хохирогч Ч.Цт 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн талаар баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул үлдэх 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч М.Ргийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: ”Улсын яллагчаас миний үйлчлүүлэгч М.Рйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан. Тухайн зүйл хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Мөнгө угаах” гэмт хэрэгт нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. М.Рйн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2021 оны 12 дугаар сард гэж тодорхойлж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэрвээ 2021 оны  12 дугаар сарын 06-ны өдөр Б.Дгийнд Н-, Ганцогт нарыг очиход М.Р  адуу ачиж байсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан байна. Иймд миний үйлчлүүлэгч М.Рд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийхдээ М.Рйн эрхийг зөрчсөн асуудлууд байгаа. Шүүгчийн захирамжид заасан ажиллагаанаас зөвхөн хэргийн материал танилцуулах ажиллагаа хийгдсэн. Бусад ажиллагааг гүйцэд хийгээгүй. Иймд М.Рд  ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: ”... Г.Д прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн. Хохирогч И.Т- 1 тооны адууг хулгайлсан зорилго нь биелсэн учраас тухайн гэмт хэрэг төгссөн. Харин Г.Э-ы 8 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг бол төгсөөгүй байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг гэрч Г- таслан зогсоосон байна. Хуульч хүний хувьд энэ үйлдлийг төгсөөгүй гэмт хэрэг гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь завдалт байна. Эрүүгийн эрх зүйн онолд завдалтыг төгссөн болон төгсөөгүй гэж ангилдаг. 8 тооны адууны хувьд төгсөөгүй завдалт байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн журамлаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар энэ гэмт хэрэгт яаж оролцож байгааг тогтоогоогүй байна. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Б.Дг 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Т-ын 2 настай хоо даага, иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдсэнээ анхнаас хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан. Хууль хэрэглээний хувьд маргаж байна. Г.Д нь Б.Дгийнд ирж хоноод өглөө нь би танай ойролцоо 8 тооны тооны адуу авч ирсэн, миний мотоциклиор яваад аваад ирээч гэхэд Б.Д би цагдаагийн газар шалгагдаж байгаа болохгүй гэх хариу өгсөн боловч олон удаа гуйгаад 1.000.000 төгрөг амласан тул зөвшөөрч Г.Дын мотоциклиор тухайн 8 тооны адууг усанд дээр авч ирсэн. Тухайн 8 тооны адуу хулгайлж авч ирэхдээ бүлэглэсэн гэж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Дг тухайн хулгайлах гэмт үйлдлээр нэгдсэн гэж үзэж байна. Бүлэглэж хулгайлсан болох нь нотолвол зохих байдлаар нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Д бичиг үсэг мэддэггүйгээс болоод буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Тухайн 8 тооны адуу хулгайлсан үйлдлийг төгссөн гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн 8 тооны адууг нядлаад, зарж борлуулж ашиг хонжоо олсон бол төгссөн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан завдалт гэж үзэх бүрэн боломжтой” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Шүүгдэгч Б.Э нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлж ирсэн. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгч Б.Д, Г.Д нар нь энэ гэмт хэрэгт Б.Эг ямар ч хамааралгүй гэж мэдүүлсэн байгаа. Г.Д өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж мэдүүлсэн. Г.Э-ы 8 тооны адуу хулгайлахад Б.Э ямар ч хамааралгүй гэдэг нь бүрэн тогтоогдож байна. Б.Эг энэ хэрэгт холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгч Б.Д, Г.Д нартай бүлэглэж Г.Э-ы 8 тооны адуу хулгайлсан хэрэгт буруутгасан. Энэ тогтоол дээр И.Т- 1 тооны хулгайлсан гэдэг зүйл авагдаагүй, харин яллах дүгнэлт дурдагдсан байна. Гэмт хэрэг үйлдсэн маршрут шүүгдэгч Б.Д, Б.Д нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байна. Б.Э тухайн 8 тооны адууг Байрам даваа давуулсны дараа хулгайн гэдгийг мэдээд, Г.Дт уурлаад орхиж явсан гэдгээ мэдүүлсэн. Б.Д хоёр удаа дөхүүлж ирсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Г.Д, Б.Д хоёр И.Т- адууг хашаа руу шахаад орохгүй болохоор нь гэрт унтаж байсан Б.Эг очиж авч ирсэн байдаг. Энэ нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Б.Эы хувьд Г.Э-ы 8 тооны адууг Г.Д, Б.Д нар хаанаас авч ирснийг мэдээгүй нь хэрэгт авагдсан холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Энэ хэргийг хэзээ хэн үйлдсэнийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Хохирогч И.Т- нэг тооны морийг барьж авахад Б.Э хашааны үүдэнд зогсож өгсөн. Барьсан барилцсан гэдэг бол хоёр өөр ойлголт юм. Б.Эг ирэхээс өмнө тухайн адууг хашааны гадна авч ирсэн байсан. Шүүгдэгч Б.Эы үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Б.Эг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

7. Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ” гэх мэдүүлгийг,

8. Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би буруу зүйл хийсэн. Б.Д болон Б.Э нараас уучлалт гуйж байна” гэх мэдүүлгийг,

9. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Энэ гэмт хэргийн хувьд надад маш их хохиролтой байна. Намар 9 дүгээр сараас хойш Увс аймаг Улаанбаатар хооронд бараг 10 удаа явлаа. Санхүү, эдийн засаг болон ажил төрөл аль аль талдаа хохиролтой байна. Намайг яллаж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлгийг,

10. Шүүгдэгч М.Р шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би уг адууг худалдаж авахдаа хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байна.  Дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлгийг  тус тус гаргав.

Эрүүгийн 2235000000229 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

А. Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх нэртэй газраас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус суманд оршин суух иргэн И.Т- нэг тооны, 8 настай, өсгий цагаан хээр морийг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж, хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мал буюу адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 4-7 дахь тал);

2. Хохирогч И.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хотгорын уурхайд эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг малчин өрх юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр адуугаа харахад бүрэн байсан бөгөөд тус аймгийн ............ сумын 2 багийн нутаг дэвсгэр “Наран” гэх нэртэй газраас 50 орчим ижилтэй адуунаас 1 тооны хээр зүсмийн 8 настай морь 2022 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдөр хулгайд алдаад хайгаад олдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Уг хулгайд алдсан 1 тооны адуу хээр зүсмийн, 8 настай, зөв гуя болон буруу талын хаа дээрээ Л үсгэн тамгатай морь байсан бөгөөд өөр содон шинж тэмдэг байхгүй. ...Миний хулгайд алдсан 1 тооны хээр зүсмийн адууг Увс аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олж өгсөн бөгөөд одоо надад санал хүсэлт гомдол байхгүй. ...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Ачит нуурын тасархай” гэх газраас 50 ижилтэй адуугаа тууж ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх газарт адуугаа авч ирэхэд миний адуунууд бүрэн байсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр адуугаа дахин бүртгэхэд миний 1 тооны хээр зүсмийн адуу дутсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-32 дахь тал);

3. Гэрч Ш.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хотгорын уурхайд нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг бөгөөд манай нөхөр адуу маллаж амьдардаг. Манай нөхөр 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр адуугаа харахад бүрэн байсан.  2022 оны 9 дүгээр 26-27-ны үед тус аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх нэртэй газраас 50 орчим ижилтэй адуунаас 1 тооны, хээр зүсмийн, 8 настай морь хулгайд алдсан тус хулгайд алдсан морь нь зөв гуя болон буруу талын хаа дээрээ Л үсгэн тамгатай морь байсан бөгөөд өөр содон шинж тэмдэг байхгүй. ...Би болон манай нөхөр бид хоёр хулгайд алдсан адуугаа хүлээн авсан бөгөөд одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал);

4. Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Д хажуудаа өөрийнхөө найз гэх ............ сумын харьяат Б.Э гэх өндөр нуруутай зүс үл таних хүнтэй ирсэн бөгөөд тэр хоёр мотоцикльтой явж байсан. Г.Д нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх манайх “Далан тугал” гэх газарт байхад манай гэрт 2 хоног байсан. Г.Д нь манай суманд хүнтэй уулзах ажлаар ирсэн, тэр хүн нь утсаа авахгүй байна гэж хэлсэн. Ямар хүнтэй уулзах гэж байгаа талаараа надад хэлээгүй. Би Г.Дтай хамт 2022 оны 10 дугаар сарын 22-ны хавьд байх сайн өдрийн хэлж мэдэхгүй байна. Г.Д нь танай сумын Х гэх залуутай уулзах ажил байна, хоёулаа тэднийд очоод ирье гэж хэлэхээр нь нилээн оройхон “Хусны эхэнд” байх Хын гэрт бид очсон чинь Х аав ээжтэйгээ байсан бөгөөд Х өөрөө унтаж байсан..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-41 дэх тал);

5. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын дундуур хавьцаа байх, манайх ............ сумын 2 дугаар багийн нутаг “Байдан эхэн” гэх газарт зусаж байхад ............ сумын харьяат Г.Д нь ганцаараа Хүрэн алаг зүсмийн, зөв гуяндаа тамгатай байсан санагдаж байна, морь авч ирсэн. Тэгээд хүүхдийнх нь бие өвдөөд ламд үзүүлсэн чинь тухайн морийг буруу тод зүстэй адуу байна,  хүнд бэлэглэвэл хүүхдийн биед сайн гэж байна, урьд өмнө чамайг надаас энэ морийг худалдаж авахаар сонирхож байсан болохоор тэртээ тэргүй хүнд өгөхөөс цааш ах нь чамайг гээд зориод ирлээ гээд тухайн адуугаа манай аав ээж болон Бишхүү, Өлзийхишиг гэх дүү нарын хажууд надад бэлэглэж өгсөн. Манай аав Б- нь хүний адуу авчихаад яаж хоосон буцаахав гээд гарыг нь цайлгаж байна гээд Г.Дт бэлэн 500.000 төгрөг өгч байсан. ...Манайх ............ сумын 3 дугаар багт байх “Хусны эхэн” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 20-ны шөнө  гэртээ унтаж байхад Г.Д нь манай сумын Т гэх хүний хамт мотоцикльтой согтуу ирсэн бөгөөд тэр үед би унтаж байсан тул манай аавтай уулзаад аав нэрмэл архи задалж өгснийг уугаад явсан, түүнээс хойш хоёр хоногийн дараа Г.Д над руу залгаад би танай сумын Б.Д гэх айлд байна, чамтай уулзмаар байна гэж хэлсэн бөгөөд тухайн үед би ажилтай байсан тул очоогүй юм...”гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-45, 185-187 дахь тал);

6. Гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Г.Д нь миний хүүд нэг тооны зээрд, алаг зүсмийн морь бэлэглээд ямар нэгэн үнэ хөлс өгөх хэрэггүй гэж хэлэхээр нь би хүний адууг яаж зүгээр авах вэ гэж бодоод 500.000 төгрөг бэлэн өгч, гарыг нь цайлгасан..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-51 дэх тал);

7. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаартай “...Увс аймгийн ............ суманд 2022 оны 10 дугаар сарын байдлаар 8 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.500.000 (нэг сая таван зуун мянга) болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал);

8. Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед гэрийн ойролцоо “Байрам” гэх газарт малаа хариулж явахад төсөрхөн хэдэн тооны адуу байхыг дурангаар харсан ба ойролцоох газарт нь эмээлтэй морь байхаар нь явж очсон юм. Би тухайн адуу туусан байж болзошгүй хүнтэй уулзах гээд мотоцикльтой очиж байтал эмээлтэй морины хажуунаас нэг хүн босож ирээд надтай уулзаж мэнд ус болсон юм. Би тухайн хүнээс хаанаас хаашаа явж байгааг нь асуухад ............ сумын талаас адуу хайгаад адуугаа олоод буцаж явна гэж хэлсэн. Нэрийг нь асуухад Б- гэж хэлсэн. Тууж явсан адууг нь очиж харахад хөөгдсөн байдалтай, хөлөрсөн байсан ба адуунуудын зооноос доош хэсэг нь битүү цагаан шавар болчихсон байсан, тамгыг нь харах гэхэд адуунууд зугтаад байсан ба сүүлийн хоёр адууны тамга харахад хоо зүсмийн азарга нь буруу гуяндаа давхар саран тамгатай, дэлтэй хээр зүсмийн гүү нь зөв гуяндаа давхар саран тамгатай адуу байсан. Бусад адуунууд нь хоо, хээр зүсмийн 7-8 тооны адуу байсан юм. Тэгээд тэр хүн ч адуунуудаа туугаад ............ тал руу явсан, би ч малынхаа араас явсан юм. Оройхон малаа хотлуулчихаад хажуу айл болох Ж.С-ынд орж, өдөр тууж явсан адууны талаар хэлэхэд чамтай таарсан адуу туусан хүн чинь манай гэрийн дээхнэ талаар урагшаа буюу Улаангом чиглээд хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл тэр хүн чинь хулгай хийж явсан хүмүүс байж болзошгүй юм байна гээд ............ сумын цагдаад дүүгээрээ дамжуулж, мэдэгдсэн. Тухайн адуу тууж явсан хүн хойд хоёр хөл нь цагаантай, хээр зүсмийн морьтой явсан. Сүүлд сонсохнээ надтай тааралдсан хүн нь ............ суманд амьдардаг Б.Д гэх хүн байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-167 дахь тал);

9. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын эхээр ....Өглөө үүрээр Г.Д, Б.Э нар Хотгорын уурхай тал яваад хүнтэй уулзаад ирнэ гэж хэлээд явсан. Буцаж үд өнгөрч байхад Б.Э, Г.Д нар нь манай гэрээс хойд зүгт 3-4 километр байх “Ямаат” гэх голын дэргэд адуу хөөгөөд ирлээ, танай гэрийн хажууд яваа адуу хэний адуу вэ гэж асуухаар нь би И.Тогтас гэдэг хасгийн адуу гэж хэлэхэд энэ адуунаас нэг морь бариад өөрийнхөө эмээл хазаарыг тохоод миний авч ирсэн 8 тооны адууг Байрмын даваан дээр хүргээд өг гэж хэлэхээр нь би цагдаад шалгагдаж байгаа учраас ийм юманд оролцохгүй гэж хэлэхэд Г.Д нь гайгүй ээ,  баригдвал би өөрөө мэднэ чамайг оролцуулахгүй тус болоод давуулаад өг гэж хэлсэн. Тухайн үед Б.Э хажууд нь байсан боловч юу ч хэлээгүй. Намайг гуйгаад байхаар нь Г.Дын мотоциклийн ард эмээл хазаараа авч суугаад гэрийн ойролцоо явж байсан И.Т- гэх хүний адууг Хотгор гэх газарт байх айлын хаваржаа руу тууж оруулсан. Харин Б.Э нь туулцаж оруулсан. Нийт 50 орчим тооны адууг хашаа руу тууж оруулсны дараа хашааны аман дээр Б.Э зогсож Г.Д нь хээр зүсмийн, цагаан өсгийтэй адууг зааж унаа даахаар морь байна, бариад өг гэж хэлэхээр нь би өөрийн сур аргамжаар хоёр удаа цаламдсан боловч барьж чадаагүй тул Г.Д нь миний сургамж аваад цаламдаж барьж авсан. Уг адууг барьж авсны дараа бусад адууг хашаанаас гаргаж миний авч ирсэн эмээл хазаарыг тохоод би Г.Даас энэ 8 тооны ямар учиртай юм бэ, хулгайн адуу биш биздээ гэхэд хүнээс авсан адуу гэж эхлээд хэлэхээр нь би наадах чинь хүнээс авсан адуу биш хулгайн адуу биз дээ гэхэд тиймээ хулгайн адуу, чи хүнд хар өгөхгүйгээр өдрөөр туугаад давуулаад өг гэж хэлэхээр нь хэсэг эсэргүүцэж байгаад зөвшөөрч би морийг нь унаад голын хөвөөнд байх 8 тооны адууг Байрам буюу Улаангом тал руу хөөж явсан. Харин Г.Д Б.Э нар нь мотоциклиороо ойролцоо дагаж явсан. Би адуу тууж явахад үл таних хүн таарч надаас юун мал тууж яваа талаар асуухад нь би өөрийн адуу тууж явна гэж хэлээд би нэрээ Б- гэж хэлчихээд явсан. Тухайн өдөр бүрий болж байхад Байрмын даваан дээр тууж ирсний дараа Г.Д нь миний унаж явсан морийг унаад 8 тооны адууг Улаангом тал руу туугаад явсан. Харин Б.Э намайг гэрт хүргэчээд буцаж явсан. Миний эмээл хазаарыг дараа таархаараа өгнө гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал);

10. Шүүгдэгч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

Б. Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Оошгийн бэл”гэх нэртэй газраас 2022 оны 09 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд тус суманд оршин суух хохирогч Г.Э-ы 8 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу мотоцикль, морь ашиглан хулгайлж, нийт 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

11. Мал буюу адуунд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 128-130 дахь тал);

12. Эмээл, хазаар, бугуйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 131-133 дахь тал);

13. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 137-139 дэх тал);

14. Хохирогч Г.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манайх адуу, үхэр хонь, ямаа гэсэн 4 төрлийн малтай ба өөрийн эзэмшлийн 8 тооны адуутай юм. Би хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээс 10 орчим км зайд байх “Оошгийн бэл” гэх газарт манай 8 тооны адуу бэлчээрээр байсныг харсан юм. Хэд хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө над руу нэг хүн утсаар холбогдож, танай адуутай ижилхэн адууг хүн тууж явах сураг гарлаа гэж хэлэхэд би тэр даруй адуугаа бэлчээрээр хайгаад олоогүй учир цагдаагийн байгууллагад хандсан юм... Миний 8 тооны адууг цагдаагийн байгууллага олж өгсөн" гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 146-153 дахь тал);

15. Гэрч Ж.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манайх ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бургастай” гэх газар намаржиж байна. Саяхан буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны 16 цагийн үед манай гэрээс ойролцоогоор 2 км зайнд “Байрам”-аас урагш чиглэл буюу Улаангом сумыг чиглээд бараан голдуу зүсмийн 8-9 орчим тооны адуу туусан, бараан морьтой хүн өнгөрсөн юм. Өөр ямар нэгэн адуу туусан хүн өнгөрсөн харагдсан зүйл байхгүй. ...харин тухайн адуу мал туусан хүн өнгөрч явсан өдөр буюу 2022 оны 09 сарын 26-ны орой Д.Г- манайд ирэхэд нь би түүнийг чи адуу малаа эргүүлж явсан уу гэж асуухад Д.Г- би адуунд яваагүй, харин надтай “Байрам” гэх газар адуу туусан хүнтэй таарсан тэр хүн л танай хажуугаар өнгөрсөн байх гэж хэлсэн. ...Уг нь тэр хүн хэд хоногийн өмнө алдсан адуугаа аваад ............ тал руу явж байна гэж Д.Г-т хэлсэн байсан. Д.Г- нь Байрамд мал тууж явсан хүнтэй мэнд ус болсон талаар хэлсэн ба тухайн адуу тууж явсан хүний адуунууд нь хоо зүсмийн, давхар сар тамгатай, хоо, хээ зүсмийн гүү голдуу адуунууд байсан, мөн адуу тууж явсан хүн нь  арын хоёр хөл нь цагаан өсгийтэй хээр зүсмийн морь унаж явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 154-158 дахь тал);

16. Гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай гэрээс 2 км орчим зайд байх 7-8 тооны хоо бараан зүсмийн адууг туусан хүн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед өнгөрсөн юм. Би тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед гэрийн ойролцоо шийр малаа эргүүлж явсан ба тухайн үед 7-8 тооны хоо бараан зүсмийн адуу тууж яваад буугаад сууж байсан хүмүүс дээр мотоцикльтой явж очиж уулзаж мэнд ус болсон. Уг 7-8 тооны адууг тууж явсан 2 хүн байсан ба нэг нь морьтой, нэг нь мотоцикльтой хүн байсан. Анх намайг очиход нэг хүн нүүрэндээ хар өнгийн, нүд гарах зориулалттай, ноосон малгайтай хүн байсан ба би тухайн хүмүүстэй жаал юм ярьж сууж байгаад нэг хүнийг нь таньсан. Тухайн хүн ............ сумын харьяат Гийн Д гэх хүн байсан учир би түүнд хандан “чи юундаа масктай байдаг юм наадах нүүрний маскаа ав” гээд авахуулаад бид 3 хэсэг юм ярьж суусан. Харин Г.Дын хажууд явсан залуу нь өөрийгөө Б.Э гэж танилцуулсан юм...Намайг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр адуу туусан Б.Э, Г.Д нартай уулзах гээд очиж байтал Б.Э, Г.Д нартай уулзаж байгаад зугтсан масктай, 1 мотоцикльтой, ардаа эмэгтэй хүн суулгасан 2 хүн тухайн 2 хүний хажуунаас түрүүлээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159-163 дахь тал);

17. Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны 15 цагийн үед гэрийн ойролцоо “Байрам” гэх газар шийр малаа хариулж явахад төсөрхөн хэдэн тооны адуу байхыг дурангаар харсан ба ойролцоох газарт эмээлтэй морь байхаар нь би явж очсон юм. Би тухайн адуу туусан байж болзошгүй хүнтэй очиж уулзах гээд морьтой очиж байтал эмээлтэй морины хажуунаас нэг хүн босож ирээд надтай уулзаж мэнд ус болсон юм. Би тухайн хүнээс хаанаас хаашаа явж байгаа талаар асуухад ............ сум талаас адуу хайгаад адуугаа олоод буцаж явна гэж хариулж байсан. Мөн би тухайн хүнээс алдар нэрийг нь асуухад Б- гэж хэлж байсан юм. Би тухайн хүнтэй мэнд ус болоод босож яваад тууж явсан адууг нь очиж харахад уг адуунууд нь хөөгдсөн байдалтай хөлөрсөн, зооноос доош хэсэгт нь битүү цагаан шавар бочихсон байхаар нь би уг адууны тамгыг харах гэтэл уг адуунууд зугатаад байсан. Сүүлийн 2 адууны тамгын харахад хул зүсмийн азрага нь буруу гуяндаа давхар саран тамгатай, дэлтэй хээр зүсмийн гүү нь зөв гуяндаа давхар саран тамгатай адуунууд байсан ба бусад адуунууд хул /хоо/, хээр зүсмийн 7-8 тооны адуунууд байсан юм. Би тухайн адуу туусан хүнд хандаж "хөлөөрөө байсан мал яагаад цагаан шавартай болчихдог юм" гэж асуухад уг хүн сар орчим алга болсон малыг Харгайтын оройны цаад талын эхнээс олж аваад энд иртэл ийм шавар гарлаа гэж хариулахаар нь би тухайн хүнд та тэгвэл тэр уулын хяр дээр байсан адууг цаашаа туугаад явсан бол амар байгаагүй юмуу гэж дахин асуухад энүүгээр явсан зам нь гоо учир эндүүр тууж явна, одоо ингээд Байрмаар даваад цаашаа ............ тал руу явчихна гэж хариулаад адуугаа туугаад ............ тал руу явсан юм. Би ч малынхаа араас явсан юм. Оройхон малаа хотлуулчихаад хажуу зэргэлдээ айл болох Ж.С- гэх айлд очиж жаал юм ярьж сууж байгаад өдөр таарсан адуу туусан хүний талаар Ж.С- ахад хэлэхэд тэгвэл чамтай таарсан адуу туусан хүн чинь манай гэрийн дээхнэ талаар урагшаа Улаангом чиглээд туугаад өнгөрчихлөө гэж хэлсэн,  тэгвэл тэр хүн хулгай хийж явсан хүн байж болзошгүй юм байна, ............ сумын цагдаад ямар ч байсан хэл дуулгая гээд сумын төвд байсан дүүдээ хэлж дуулгасан юм. ...Би тухайн адуу туусан хүнийг урд өмнө харж байгаагүй юм билээ. ...Миний харсан хар хөх өнгийн нимгэн дээлтэй, шар бүстэй, ноосон саарал дуу малгайтай намхан нуруутай, хар царайтай хүн байсан юм. Би сүүлд сонсоход ............ суманд амьдардаг Б.Д гэж хүн гэж байсан юм. Надтай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ............ сумын харьяат Г.Э- гэх хүн 8 тооны адуу алдлаа та үзсэн харсан юм байна уу гээд миний адууны зураг гээд утсан дээрээс харуулахад миний урд өдөр үзсэн 7-8 тооны адуу тууж явсан хүний адуутай яг зүсээрээ адилхан байсан тул тухайн хүмүүст хаашаа ямар чиглэлд явуулсан талаараа хэлээд явуулсан юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-167 дахь тал);

18. Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Г.Д хажуудаа Э гэх залуутай хамт манайд ирээд 2 хоноод явсан юм. Тухайн хүмүүс ямар ажлаар ирснийг нь сайн мэдэхгүй байна, намайг байх хугацаанд миний хажууд ямар нэг юм ярьдаггүй байсан ба гэрээс гарч ороод гурвуулахнаа юм яриад байсан, яг юу ярьсныг би мэдэхгүй байна. Голдуу гэрийн гадна гарч гурвуулахнаа ярилцдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175-177 дахь тал);

19. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185-187, 193-194 дэх тал);

20. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай "...2022 оны 09 дүгээр сарын байдлаар Увс аймагт 8 тооны адууны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 9.900.000 (есөн сая есөн зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 202 дахь тал);

21. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө Б.Эд тухайн зүйлийн талаар юм яриагүй. Гэхдээ Г.Д Б.Э хоёр тусдаа уулзаад байсан, юу ярьсныг би мэдээгүй. Харин адуу хашаа уруу шахаж морь барьж байхад Г.Д нь хээр зүсмийн морь барья гэхэд нь би болохгүй энэ хавийн хүмүүс намайг хардана өөрөө бас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхэд Г.Д нь асуудалгүй, энэ морийг замаас нь буцаана гэж хэлээд барьж авсан. Тухайн ярьсан зүйлийг Б.Э нь сонсож байсан гэхдээ ямар нэгэн юм хэлээгүй. ... 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бид нар гэрийн гадаа сууж байхад усан дээр олон тооны байсан учраас Б.Э нь ямар их адуутай газар вэ гэхэд нь би манай голын айлуудын адуу мөн цайвар, хөх голдуу адуунуудыг би И.Тогтас гэх таван азарга адуутай хүн байдаг гэж хэлсэн. Барьсан морины талаар бол Г.Д бид хулгай хийвэл баригдвал яана гэдэг зүйлийг ярьсан. Би өөрөө надад ямар нэгэн адуу байдаггүй учраас олон тооны адуутай гэж хэлээгүй..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 231-232 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

В. Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөтийн бандгар" гэх газраас 2021 оны 12 дугаар сард хохирогч Я.Т-ын 2 настай хоо даага, Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 шүүгдэгч М.Р нь Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөтийн бандгар" гэх газраас 2021 оны 12 дугаар сард Ч.Цог- Очирын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан гэх үйлдэлд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

22. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр малд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 17-18 дахь тал);

23. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 19-21 дэх тал);

24. Хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ............ сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг бөгөөд 2022 оны 01 сарын 10-нд "Хөөтийн бандгар" гэх нэртэй газарт очиж адуугаа бүртгэхэд манай адуунаас 2 тооны хээр зүсмийн буруу гуяндаа хоёулаа сар тамгатай, дэлтэй 12-13 насны 2 тооны морийг хайгаад олоогүй, мөн миний алга болсон 2 хээр морьтой хамт манай найз Я.Т- гэх хүний тамгагүй, 2 настай даага бас хулгайлагдсан байсан. Я.Т-ын алдсан 1 морийг би 2022 оны 03 сард тус багийн Улаан худаг нэртэй газарт байх Б-н Б-, Б- нарын адуунаас авсан, тэдгээр нь  Б.Дгийн төрсөн ах дүү нар байгаа юм. Хоо морийг хэн тамгалсан талаар асуухад Б.Б- буюу М нь тухайн хоо морийг өвөл манай төрсөн ах Б.Дд Б.Н- буюу Х гэх залуу өгсөн, тэгээд Б.Д ах тамгалж авсан гэж надад хэлсэн. Хоо морийг буруу гуяндаа "S" тамга, гадагш харсан өргөстэй сар тамга дарчихсан мөн дэлийг нь засчихсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 20-ны үед би гэртээ эхнэрийн хамт байж байхад миний адууг хулгайлж авсан гэх манай сумын Б.Д нь Одгоо гэх хүнтэй хамт мотоциклиор ирээд “танай морийг авсанд уучлаарай, муухай юм боллоо” гэж хэлээд надад тамхи нэрж уучлалт гуйж морины хохирол гэж нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 42-51 дэх тал);

25. Хохирогч Я.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сард манай адуунаас нэг тооны, хул зүсмийн, 2 настай эм даага иргэн Ч.Цын адуунд орсон, өөрөөр хэлбэл тэдний азарга нь оруулж авсан байсан. Тэгээд л тэдний адуунд явсаар байгаад 2022 оны 01 сарын 15-нд Ч.Ц нь адуугаа харах үеэр манай дээрх эм даага болон түүний хоёр адуутай цуг сүрэг дээр байхгүй, алга болчихсон байсныг Ч.Ц надад тухайн үед утсаар мэдэгдэж байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр  нэг тооны морио иргэн Б.Д гэх хүний адуун сүрэг дотор тэр хүний им тамгыг дарчихсан явж байхад нь олж авсан. Уг нь бол манайх дээрх эм даагад ямар нэгэн им, тамга тавиагүй байсан. Гэтэл Б.Д гэх хүн нь өөрийнхөө тамгыг дарчихсан байсан.Тухайн үед би Б.Д гэх хүнээс манай даагыг хэн авчирч өгсөн, яагаад тамга дарсан талаар асуухад тухайн үед Х гэх хүн надад авчирч өгөхөөр нь тамга дарж авсан, уг нь бол таны даага гэдгийг мэдсэн гэж хэлсэн. Тэгээд алж нядлаагүй, танай азарга хурдан удмынх болохоор сүрэгтээ тавьчихсан гэхээр нь би хоо даагаа аваад буцааж Ч.Цын адуунд нийлүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал);

26. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Д тухайн 1 тооны морийг хүнээс худалдаж авсан гэж хэлсэн бөгөөд хаанаас хэзээ авсныг мэдэхгүй. 1 тооны хоо зүсмийн даага манай адуунд ирэхдээ тамгагүй байсан бөгөөд манай ах дүү адуугаа тамгалахад Б.Д ирж хоо даагыг тамгалсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 58-61 дэх тал);

27. Гэрч У.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай авга ах Б.Д ганцаараа нэг тооны, хоо зүсмийн, тамгагүй даага хөтөлж авч ирээд энэ даагыг миний мал хариулж өгдөг айлын эзэн Ц.Х гэх хүн манай хүүхдийн үсний өрлөгт заасан даага байгаа юм. Танай адуунд байж байг гэж хэлчихээд яваад өгсөн бөгөөд тухайн нэг тооны хоо даагыг нь манай багийн Ч.Ц гэх хүн 2022 оны 03 дугаар сард манайх “Улаан худаг” нэртэй газарт байхад энэ даагыг би өөрийнхөө адуунаас 2022 оны 01 дүгээр сард хулгайд алдсан морь мөн байна. Энэ хоо дааганы эзэн нь Я.Т- гэж хүн байгаа юм гэж хэлээд надаар бариулж аваад өөрийнхөө адуунд нийлүүлсэн....” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 62-65 дахь тал);

28. Гэрч Ц.Х-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Дд 2021-2022 онд ямар нэгэн морь өгөөгүй бөгөөд мөн хүүхдийнх нь үсний найранд хоо зүсмийн даага өгсөн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал);

29. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “............... сумын 2 дугаар багийн иргэн Б.Дг сайн танина, бид нар нэг багт мал маллаж амьдардаг бөгөөд Б.Д бид хоёр өвөлдөө 2 дугаар багийн Ташгаа, Шарилжит гээд ойролцоо газарт мал малладаг. Харин Баян-Өлгий аймгийн харъяат М.Р нэртэй хүн урьд өмнө манай багаар адуу худалдаж авч явж байхад нь харж байсан. 2021 оны 12 дугаар сарын 20-ны орчим байх, манай сумын Д.Г гэх залуутай Б.Дгийн өвөлжиж байсан “Ташгаа” нэртэй газарт очиход Б.Дгийн гэрт М.Р гэх хүн зүс танихгүй адууны ченж гэх залуутай архи ууж байхаар нь Д.Г бид хоёр танилцаж бид М.Р дахин 2 шил архи задлаж өгч танилцаж байсан. М.Р нь тухайн үед надад зундаа Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг. Өвөл болохоор Баян-Өлгий, Увс хооронд таарсан ажлаа хийдэг гэж хэлсэн. Манай багийн Ч.Ц буюу Манхаа гэх хүний 1 тооны хоо даага алга болсон талаар сонссон бөгөөд сүүлд нь 3 тооны морь хулгайд алдагдсан талаар би 2022 оны 03 сарын орчимд сонссон. Хулгайд алдагдсан 1 тооны хоо даагыг нь Б.Д ах хулгайлж аваад өөрийн төрсөн ах Б.Б-ийн адуунд нийлүүлчихсэн байсан чинь Ч.Ц гэх эзэн нь таниад хоо даагыг авсан талаар сонссон юм. Мөн Б.Д ах энэ хоо даагыг Б.Н- надад өгсөн юм гэж хэлсэн байсан талаар би хүмүүсээс сонсчихоод Б.Дгийн утас руу залгахаар утсаа авахгүй болохоор нь Б.Дгийн гэрт 2022 оны 03 сарын дундуур байх очиж уулзаад та надаас ямар хоо зүсмийн даага авсан юм бэ? манай багийн хүмүүс чи Б.Дд хаанаас ямар даага өгсөн юм бэ гээд асуугаад байна гэж асуухад Б.Д ах хэлэхдээ би манай багийн Ч.Ц гэх хүний адуунаас 1 тооны ямар нэгэн тамгагүй 1 тооны хоо даага байхаар мал хийхээр хулгайлж авсан юм, тэгээд хүмүүс надаас хаанаас авсан морь бэ? гээд байхаар нь Хоос авсан хоо даага байгаа юм гээд худлаа хэлчихсэн юмаа, одоо хүмүүс чамаас энэ морины талаар асуувал чи надад өгсөн гээд худлаа хэлээд өгөөрэй гэж Б.Д ах хэлэхээр нь би өөрийнхөө алдсан морийг таньдаггүй малчин хүн байхгүй шдээ хэлсэн чинь Б.Д ах надад би хулгайлж авсан хоо даагыг "S" дэгрээ тамга дараад тамгалчихсан болохоор хүмүүс мэдэхгүй гэж хэлсэн...", "...Б.Дгийнд очиход М.Р үл таних хүний хамт ирээд хоол унд идээд архи ууж байхаар нь хамт ярилцаж дахин нэг шил архи ууж дуусаад Д.Г бид хоёр 11 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ хариад шууд унтаад маргааш өглөө нь Д.Гийн бух хайхаар явж байхад мотоциклийн урд дугуй хагарсан тул Б.Днд очиж ноцасс асуухад байхгүй гэж хэлсэн. Урьд орой нь ирсэн байсан М.Р явчихсан байсан. Би 2022 оны 12 дугаар сарын сүүлээр би хонь хариулж Б.Дтой таарч, утсаа эвдсэний улмаас утасгүй хэцүү байна гэхэд Б.Д нь надад нэг илүү утас байгаа, манай найз надад өгсөн тул чи түр барьж бай гэхээр нь би гэрээс нь очиж авахад ногоон өнгөтэй товчлууртай гэрэл асдаг утас өгөхөөр нь би хэсэг барьж байгаад малд явж байхдаа гээчихсэн. Түүнээс хойш дахин Б.Дтой уулзаагүй байгаа..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 72-74, 94-95 дахь тал);

30. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Б.Д цагдаагийн хэсгийн байранд очоод би Ч.Цын 3 тооны морийг аваад хоо даагыг өөрөө авч тамгалж аваад нөгөө 2 хээр морийг Баян-Өлгий аймагт байдаг М.Р гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Б.Дгийн М.Р гэх хүнд өгсөн 2 морийг асуух зорилгоор М.Рйн дугаар луу олон удаа өөрийнхөө 94450445 дугаарын утаснаас залгасан боловч утсаа авахгүй байсан..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 81-83 дахь тал);

31. Гэрч М.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү М.Ргээс 2021 оны 12 дугаар сард 1 тооны, бор зүсмийн адууг 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар им тамгатайг нь сайн санахгүй байна, би малын зүс им, тамга сайн мэддэггүй юм. Тухайн адууг 1.200.000 төгрөгөөр буюу бэлэн мөнгөөр худалдан аваад  арьсыг нь зах дээр ченжүүдэд худалдсан, хэн гэдэг ямар ченжид өгснөө санахгүй байна. Миний дүү М. Р надад тухайн адууг хаанаас болон хэнээс авсан талаараа яриагүй. Намайг өнгөрсөн жил идэшний адуу сураглаж байхад тэрээр өөрөө би танд идэшний адуу авчирч өгье гэж уг адууг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 109-110 дахь тал);

32. Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Д нь 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл өөрийн гэр бүлийн хамт ташгайд өвөлжиж манай мал малласан. 2 сараас хойш манай гэртээ хамт бууж 8 сар хүртэл малласан. Урьд өмнө 2012 оноос хойш 5 жил бас малласан. 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл Б.Д галзан зүсмийн азарга унаж мал хариулдаг байсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Дд галзан зүсмийн азаргыг барьж өгсөн бөгөөд тухайн үед би зургийг дарж авч байсан, одоо миний утсан дээр байгаа..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 102-104 дэх тал);

33. Гэрч Ө.К-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сард хүргэн ах М Р намайг хөдөө Ногоон нуур руу яваад ирье гээд 30 литр байх сайн санахгүй байна, түлш хийгээд Цагааннуур сумаар дамжаад Ногоон нуур сум руу очсон. Тэндээс хойшоо нэг айлаас очиж 2 тооны адуу худалдаж авна гээд сумаас хойшоо яг хэдэн км гэдгийг нь сайн санахгүй байна, нэг айлын гэрийн ойролцоо очоод М.Р машинаас буугаад тухайн айл руу орсон. Түүнийг уг айл руу орсны дараагаар 1 мотоциклиор 2 залуу ирээд нэг нь М.Рйг суулгаад нөгөө хамт явсан залуугийн нэг нь алхаад явсан. Тэгээд тэр гурав 2 тооны адуу тууж ирээд уг адууг миний 09-84 БӨУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачсан. Би тухайн газрыг сайн мэдэхгүй, тэр хүмүүстэй уулзаагүй учраас хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Уг 2 тооны адууг ачиж аймгийн төвд ирээд хадам ах М.Даулеткелдид хүрэн зүсмийн адууг 1.200.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь өөрөө авсан. Харин том биетэй хар хээр зүсмийн адууг малын зах руу ачиж явж байгаад үл таних нэг хүн тохироод авсан. Би тухайн газарт нь адууг буулгаж өгөөд явсан хэдэн төгрөгөөр хэн гэдэг хүнд өгсөн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 113-115, 117-119 дэх тал);

34. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 185 дугаартай "...2022 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймагт ............ суманд нас гүйцсэн гүү 1.200.000 төгрөг, даага 500.000 төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 124 дэх тал);

35. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 20-21-ний үед би ............ сумын 2 дугаар багийн нутаг Шанагын хэв газраас адуу харж яваад Ц.Хы адууг тухайн газраас буцаж гэрлүүгээ дөхүүлэхдээ адууны хажууд Ч.Цын хоо зүсмийн, им тамгагүй даага байхаар нь Ц.Хы адуунд нийлүүлээд тууж явж байгаад адуугаа орхиод уг даагыг барьж аваад гэрлүүгээ авч явсан. Гэртээ 2-3 хонуулчихаад төрсөн ах Б.Б-ийн адуунд хүргэж тавиад хүнээс авсан тул мал хийнэ гэж худал хэлээд хадгалуулсан. Түүний дараа дахин би урьд өмнө ............ суманд амьдарч байгаад шилжсэн М.Р гэх хүнтэй утсаар холбогдож надад мөнгөний хэрэг гараад хоёр адуу зармаар байна гэж хэлэхэд М.Р нь худалдаж авна адууг чинь үзэж байгаад болно гэж хэлэхээр нь би надад нэг утас бас аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгчихээд би Шангын хэв газар Ч.Цын адуу бэлчиж байхаар нь би морьтой яваад хээр зүсмийн хоёр адууг бариад гэрийн ойролцоо байх зуухны аманд уясан. Учир нь уулын ам учраас хүн хардаггүй. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 24-25-ны шөнө М.Р нь цагаан портер машинтай манай өвөлжөөний ойролцоо ирсэн байхаар нь би өөрийн мотоциклиор тосож авсан. Манай гэрт ирэхэд М.Р үл таних хүний хамт ирсэн бөгөөд манай эхнэр аймгийн төв рүү явсан байсан тул хоол унд идээд архи задалж ууж байхад манай сумын Б.Н-, Д.Г хоёр ирээд хамт архи уусан. Архи ууж дуусаад Б.Н-, Д.Г хоёр буцасны дараа М.Р түүнтэй хамт явсан үл таних хүний хамт машиныг нь морь уясан байсан жалганд оруулаад хоёр адууг ачсан. М.Р нь хоёр адууг хараад бид хоёр нэгийг нь сая төгрөгөөр тохирч наймаа хийсэн. Надад 1.800.000 орчим төгрөг бэлнээр өгөөд 110.000 төгрөгийн утас өгсөн. Би утсаар ярихад өөрийн адуу гэдгээ хэлсэн, харин манайд ирээд наймаа хийж ачиж байхад нь би мөнгөний гарсан тул хүний адуу хулгайлаад зарж байгаа гэдгээ хэлэхэд М.Р нь би өөрөө зохицуулаад зарна гэж хэлээд шөнө ачаад явсан..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 141-143 дахь тал);

36. Шүүгдэгч М.Рйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрт нь очиход Б.Д нь ганцаараа байхаар нь хоол унд хийгээд архи задалж ууж байхад гаднаас зүс таних хоёр эрэгтэй хүн ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна, тухайн хоёр хүн хоол идэж архи ууж дууссаны дараа мотоциклиороо явсан. Тухайн хүмүүсийг явсны дараа 02 цагийн үед Ө.Курсханы машиныг жалгаруу оруулж байгаад Б.Дгийн гэрээс ойролцоо байсан хоёр тооны хээр зүсмийн адууг машин дээр ачсан. Адууг Ө.Курсхан Б.Д бид гурав л ачсан өөр ямар нэгэн хүн ирээгүй. Б.Дд би адуу худалдаж авч байна гээд 1.890.000 төгрөгийг бэлнээр бас 110.000 төгрөгөөр худалдаж авсан утсыг оролцуулаад хоёр сая төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 148-151 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хохирогч Ч.Цын өмгөөлөгч Д.Бунжаа хавтаст хэргээс:

1. Хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад 2.400.000 төгрөгийн хохирол учирсан. Б.Д 2022 оны 10 сард бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал);

2. Ч.Ц нь шүүхийн шатанд өгсөн: “...Б.Дгоос морины үнэ гэж 2.000.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 400.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Хэрэв энэ хохирлыг төлж өгвөл цаашид нэхэмжлэх хохиролгүй болно” гэх тодорхойлолт;

Шүүгдэгч М.Ргийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хавтаст хэргээс:

1. Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 223500116 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 5 дахь тал);

2. Ч.Цын ............ сумын Цагдаагийн хэсэгт “...2022 оны 1 дүгээр сард Хөөтийн Бандгар гэх газарт очиход манай 2 тооны хээр адуу алга болсон...” гэх өргөдөл (2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал);

3. Хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 10-нд адуугаа бүртгэхээр “Хөөтийн бандгар” гэх газарт очиход 2 тооны хээр зүсмийн 12-13 насны адуу алга болсон байсан...мөн манай найз Я.Т-ын 1 тооны хоо зүсмийн тамгагүй 2 настай даага хамт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал);

4. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны орчим байх, манай сумын Д.Г гэх залуутай Б.Дгийн өвөлжиж байсан Ташгаа нэртэй газарт очиход Б.Дгийн гэрт М.Р гэх хүн зүс танихгүй адууны ченж гэх залуутай ирчихсэн архи ууж байсан...” гэх мэдүүлэг  (2 дахь хавтаст хэргийн 73 дахь тал);

5. Шүүгдэгч Б.Дгийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Р гэх хүнийг танина, манай 2 дугаар багийн Хотгорын уурхай гэх газарт байдаг байсан бөгөөд миний мэдэхээр нэлээд хэдэн жилийн өмнө шилжээд явсан , бид хоёр уулзалгүй 20 орчим жил болж байна...” гэх  мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал);

6. Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ............ сумын 2 дугаар багийн иргэн Б.Д, 3 дугаар багийн иргэн Б.Н- нарыг сайн танина, бид нэг суманд мал маллаж амьдардаг. Б.Д нь тус сумын Ц.Х гэх хүний малыг хөлсөөр малладаг. ...Баян-Өлгий аймгийн иргэн М.Р гэх хүнийг танина, манай сумаар адуу мал худалдаж авдаг. ...2022 оны 12 дугаар сарын 06-ны үеээр Б.Дгийн гэрт Б.Н-тэй хамт очиход тэдний гэрт М.Р байсан бөгөөд тухайн үед М.Р бид нарт 2 шил Хараа нэртэй архи задлаж өгөөд дахин танилцсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 79 дэх тал);

7. М.Рйн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 84 дэх тал);

8. Гэрч Ө.К-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 114, 119 дэх тал);

9. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2235001160256 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал);

10. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай захирамж,

11. Мөрдөгчийн тэмдэглэл, орчуулагч Б.Сийн хамт М.Рд хавтаст хэрэг танилцуулсан гэх баримт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Ө.Нарантуяа хавтаст хэргээс:

1. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэлд Г.Д нь санал хүсэлт байхгүй гэж гарын үсэг зурсан (1 дэх хавтаст хэргийн 99-104 дэх тал);

2. Г.Дын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би сонгосон ял болон яллагдагчийн эрхийг ойлгосон. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал);

3. Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-167 дахь тал);

 4. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэлд Г.Д нь санал хүсэлт байхгүй гэж гарын үсэг зурсан, яллагдагчаар мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн (1 дэх хавтаст хэргийн 233-241 дэх тал);

5. Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Д нь Увс аймгийн ............ сумын ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар анги төгсөж, Ховд аймагт нэг жилийн цэргийн алба хаасан. ............ сумын төвд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бог, бод нийлсэн 200 орчим малтай, аж амьдралын хувьд дундаж орлоготой, мал аж ахуйгаар амьдардаг. Г.Д нь хүмүүсийн морь хөлсөөр уяж тэжээж өгдөг бөгөөд өөрөө аймгийн алдарт уяач цолтой. 2013 онд толгойн хагалгаанд орж судасны нарийсалтай, группт байдаг, жил бүр Улаанбаатар хот руу явж шинжилгаанд ордог. Сумын төвд өөрийн хашаатай, монгол гэр, хуучин мотоциклтой, өөр эд хөрөнгө гэх зүйлгүй. Зан байдлын хувьд: хүн бүрд тусархаг, нийтэч харилцаатай, элдэв янзын зан ааш байхгүй бөгөөд нутаг усандаа нэр нүүртэй хүн, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2 дахь тал);

6. Увс аймгийн ............ сумын ......... багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дугаартай “...Г.Д нь ам бүл 6, эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын эмчийн хяналтад байдаг, өрхийн орлого нь эхнэрийн цалин 420.000 төгрөг, Г.Дын группын мөнгө 400.000 төгрөг, 154 толгой малтай, өрхийн амьжиргааны түвшин доогуур өрх...” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал);

7. Г.Дын мал тооллогын баримтын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 209-211 дэх тал);

8. Г.Дын гэр бүлийн гишүүдийн оршин суух газрын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 212-216 дахь тал);

9. Г.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал);

10. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Г.Дын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байсан, өвчний онош, мэс засал хийлгэж байсан талаарх “Амбулаториор эмчлүүлэгчийн карт”-ын хуулбар зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Цагцалмаа хавтаст хэргээс: 

1. Хохирогч И.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хулгайд алдсан 1 тооны хээр зүсмийн адууг Увс аймаг дахь Цагдаагийн газрын алба  хаагчид 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр олж өгсөн бөгөөд одоо надад санал, хүсэлт, гомдол байхгүй..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-32 дахь тал);

2. Б.Дгийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87, 231-232 дахь тал);

3. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Б.Д нь хохирогч Ч.Цт 2.000.000 (хоёр сая)  хохирол төлсөн баримт,

4. Б.Дгийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг

5. Б.Дгийн эхнэрийн иргэний үнэмлэх болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 219-221 дэх тал);

6. Б.Дгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 159 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч Д.Бунжаа хавтаст хэргээс:

1. Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Э нь Улаанбаатар хотруу шилжээд 20 гаруй жил болж байна. Б.Э нь 2022 оны 6, 7 дугаар сард Увс аймгийн ............ суманд ирж тус сумын малчин иргэдээс малын ноос цуглуулан ачиж Улаанбаатар буцаж явсан ба уг цуглуулсан ноосны үлдэгдлээ дахин ачиж авах гэж, мөн урд нь зарсан мориныхоо өртөг тооцоогоо авах ажилтай гэж ирээд байсан...Г.Д гэх хүнд адуу мал зарсан талаар хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал);

2. Гэрч Ч.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Д, Б.Э нар нь ...2022 оны 10 дугаар сарын 18-19-нд ирж хоносон бөгөөд ...Г.Д нь манай сумын Х гэх залууд уралдаж байсан хурдан удмын хүрэн алаг зүсмийн нэг тооны морь өгсөн талаар би Г.Даас сонсож байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал);

3. Г.Дын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны орой ганцаараа өөрийн мотоциклиор сумын төвөөс гарч Бургас гэх газраас 8 тооны адууг Хүрэнгийн үзүүр буюу уурхай тал руу тууж дөхүүлээд буцаж Т-ын гэрт очиход Б.Э согтуу унтаж байсан...Б.Э бид хоёр урьд өмнө урдаас хурдны чиглэлийн адуу авч ирээд сумуудаар худалддаг байсан. 2021 онд урдаас авч ирсэн алаг морины өртгийг ............ сумын Б.Н- гэх хүнээс авах байсан. Харин би Б.Н-гийн ар гэр болон бусад хүмүүст бэлгэнд ирсэн адуу гэж хэлдэг. Тухайн алаг морь нь 4 сая төгрөгөөр бодогдсон бөгөөд 500.000 төгрөг авсан байсан үлдэгдлийг нь авахаар очсон боловч авч чадаагүй. Би Б.Эд алаг морины өртөг л гэж хэлсэн...Б.Э нь Улаанбаатар хот руу том машинд ноос ачсан бөгөөд ноосны ар талд буюу хоосон зайд надаас авах морины өртөгт адуу авбал ачиж явмаар байна гэж хэлэхээр нь би ............ сум руу бид хоёр адуу авахаар явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал);

4. Б.Дгийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “............... сумын 2 дугаар багийн  нутаг, Улиасны дэнжид байх гэрлүүгээ явж байхад манай гэрийн 99457905 гэсэн дугаарлуу танихгүй дугаараас Г.Д нь утсаар холбогдож надаас хаана байна гэж асуухаар нь би гэрлүүгээ харьж явна, би ............ сумын төв орчоод танайх руу очиж явна гэж хэлээд утсаа тасалсан...” гэх  мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 169-173 дахь тал);

5. Г.Дын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “... Б.Э гэх найзынхаа хурдан удмын морийг 2021 оны 7 сард тус аймгийн ............ сумын иргэн Б.Н- гэх хүнд дамжуулан зарсан юм. Уг адууныхаа өртөгийг авах гэж ............ сум орсон, Б.Н- гэх хүнийг сураглаж олоогүй, утсаар нь ярих гэхээр холбогдохгүй байсан бөгөөд ............ сумын төв ороод ганц нэг архи уугаад 2 хоног байх хугацаанд Б.Н- надтай ирж уулзсан ...Б.Н- гэх хүнээс мориныхоо өртөгийг авч чадаагүй учир түүний адуунаас 7-8 тооны адууг нь авчихья гэж бодоод Т- ахын гэрээс ганцаараа мотоцикльтой гараад хэсэг явж байгаад миний бодолд нийцсэн унагагүй 7-8 тооны орчим адуу замд таарсан тул би шууд тухайн адууг буцах зам талруу чиглүүлээд 6-7 км орчим туугаад орхичихоод буцсан...Б.Эд энэ 8 тооны адуу хулгайн адуу юмаа гэж бүх үнэнээ хэлэхэд Б.Э надад хандаж, би хулгайн адуу авахгүй гэж хэсэг хэл ам болоод намайг орхиод мотоциклтойгоо түрүүлээд явчихсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 183-184 дэх тал);

6. Б.Дгийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86, 231-232 дахь тал);

7. Гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159-163 дахь тал);

8. Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-41 дэх тал);

9. Гэрч Ө.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Э нь хүрэн алаг зүсмийн морь авч Увс аймагруу ачуулж, Увс аймгийн ............ суманд оршин суух Г.Дт өгсөн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 2 дахь тал);

10. Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ жил зарсан адууныхаа өртгийг аваад ноостойгоо хамт ачаад явах гэсэн боловч хүнээс хулгайн адуу гэдгийг мэдэхгүйгээр аваад явж байгаад хулгайн хэрэгт холбогдсон. Аж амьдралын хувьд хувиараа бизнес хийж хөдөлмөр эрхэлдэг. Зан байдлын хувьд төлөв даруу, хаан ч бизнес эрхэлдэг учраас хүн бүртэй нийтэч харилцаатай.  Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал);

11. Хохирогч И.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....нэг тооны морийг зүсээр нь буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал);

12. Хохирогч Г.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....би өөрийн 8 тооны морийг зүсээр нь буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдолгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал);

13. Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч  Б.Э, Г.Д, Б.Д, М.Р нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э, Г.Д, Б.Д, М.Р нарт  холбогдсон хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрийн орчим ............ суманд амьдрах шүүгдэгч Б.Дгийн гэрт очих замдаа ............ сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас 8 тооны адуу тууж, шүүгдэгч Б.Дгийн гэрт дөхүүлсэн, маргааш нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө шүүгдэгч Г.Д нь Б.Дг дуудан уулзаж, “Оошгийн бэл гэх газраас 8 тооны адуу хулгайлаад ирлээ, бараан зүсмийн 8 тооны адуу “Хүв” гэх газарт байгаа, очоод гэрийн хажууд байх гол руу оруулчих” гэж хэлсний дагуу шүүгдэгч Б.Д нь Г.Дын мотоциклийг унаж яваад уг 8 тооны адууг өөрийн гэрийн ойролцоо тууж авч ирсэн.

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө Г.Д нь тухайн 8 тооны адууг тууж Байрамын даваагаар давахад нэг морь хэрэгтэй байна гэж хэлээд Б.Дгийн гэрийн урд байх адуунуудыг үзээд “энэ адуунд нэг гайгүй, унаа даах хээр морь байна, тэрийг авья” гэж хэлснээр шүүгдэгч Б.Д нь уг адууг барьж авахын тулд өөрийн эзэмшлийн сур, аргамж, орос эмээл, хазаар зэргийг авч, Г.Дын мотоциклийн ард сууж явсан,

Улмаар шүүгдэгч Г.Д, Б.Э, Б.Д нар нь хохирогч Г.Э-ы 8 тооны адууг туухдаа уналга болгон хэрэглэхийн тулд шүүгдэгч Б.Дгийн гэрийн ойролцоо байх хохирогч И.Т-ы 50 гаруй тооны адууг айлын хаваржааны хашаа уруу оруулан шахаж, шүүгдэгч Б.Э хашааны хаалган дээр зогсож, Б.Д, Г.Д нар нь сур, аргамж шидэн, 50 гаруй тооны адуунаас 1 тооны, 8 настай, хээр зүсмийн, өсгий цагаан морийг барьж аван, Б.Дгийн эмээл, хазаарыг тохож, уг мориор шүүгдэгч Б.Д нь Г.Д, Б.Э нарын тууж дөхүүлээд тэдний гэрийн ойролцоо орхисон гэх хохирогч Г.Э-ы 8 тооны адууг ............ сумын Ямаат голын орчмоос Байрамын даваа буюу Улаангом сумын чиглэлд туусан, Б.Дг тухайн 8 тооны адууг Байрамын чиглэлд тууж явахад шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь мотоциклиор түүний ойролцоо дагаж явсан,

Шүүгдэгч Б.Дг 8 тооны адуу тууж явах замд гэрч  Д.Г- тааралдаж, хаанаас хаана хүрч яваа, хэн гэх хүн болохыг нь асуухад тэрээр “............ сумын талаас адуугаа хайгаад олж аваад буцаж яваа Б- гэх хүн байна” гэж хэлээд адуунуудыг тууж, Байрамын даваа давуулан “Бор толгой” гэх газарт хүргэж, Г.Д, Б.Э нарт өгч, тухайн газраас цааш үргэлжлүүлэн Г.Д, Б.Э нар нь 8 тооны адууг Улаангом сумын чиглэлд туусан,

Шүүгдэгч Г.Д, Б.Э нарыг өдрийн цагаар 8 тооны адуу тууж явах үед гэрч Х.Г- тэдэнтэй тааралдаж мэнд мэдэлцэхэд Г.Д нь  нүүрээ нууж, зөвхөн нүд хэсэг нь гарсан, битүү хар өнгийн ноосон малгайтай, хажууд нь Б.Э байсан, тэд ногоон өнгийн мотоцикльтой явсан гэх үйл баримтууд хэрэгт тогтоогджээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.Д нь ганцаараа 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Т-ын 2 настай хоо даага, иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч, 2 настай даагыг төрсөн ах Б.Б-т “Энэ хоо зүсмийн даагыг Ц.Х ах манай эрэгтэй хүүхдэд заасан юм, та хадгалж байгаарай” гэж хэлж үлдээсний дараа уг даагыг өөрийн гадагшаа харсан өргөстэй, сар тамга болон S хэлбэрийн дэгрээ тамгаар зөв талын гуянд нь тамгалж, эзэмшил өмчлөлдөө шилжүүлэн авсан,

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ч.Цын 2 тооны адууг хулгайлан өөрийн эзэмшилд шилжүүлэн авсны дараа 2021 оны 12 дугаар сард уг 2 тооны адууг шүүгдэгч М.Рд 1.920.000 төгрөгөөр худалдан борлуулсан,

Шүүгдэгч М.Р нь тухайн 2 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж “Би өөрөө зохицуулчихна” гэж хэлээд Б.Дгоос худалдан авсан гэх үйл баримтууд хэрэгт тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн дээр дурдсан үйл баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу, хэрэгт цугларч, улсын яллагчийн яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2235000000229, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2235001970235, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2235001160256 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай яллах дүгнэлтээр:

-Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас тус сумын иргэн И.Т-ы нэг тооны 8 настай, өсгий цагаан хээр морийг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлж, бусдад 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “Бүлэглэж, машин механизм ашиглан, мал хулгайлах” гэмт хэргээр,

-Мөн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас тус сумын иргэн Г.Э-ы 8 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлж, бусдад нийт 9.900.000 (есөн сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах”  гэмт хэргээр,

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Т-ын 2 настай хоо даага, иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 2.900.000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргээр,

Шүүгдэгч М.Р нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргээр тус тус зүйлчлэн, ял сонсгож, яллагдагчаар татан, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус заасан бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.

Уг гэмт хэргийг нийгмийн хор аюулын хэр хэмжээг нь харгалзан хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэмт этгээд бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч болон эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулснаар гэмт хэрэг төгсөнө.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр хохирогч И.Т- 1 тооны адуу, хохирогч Г.Э-ы 8 тооны адууг бүлэглэн, машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлсан, шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сард ганцаараа хохирогч Ч.Цын 2 тооны адуу, хохирогч Я.Т-ын 1 тооны даагыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх үндсэн шинжийг,

Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь мал хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр бүлэглэж үйлдсэн, мөн хохирогч Г.Э-ы 8 тооны буюу олон тооны малыг хулгайлсан, дээрх хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор шүүгдэгч Г.Д, Б.Д нарын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг ашигласан,

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа хохирогч Ч.Ц, Я.Т- нарын 3 тооны буюу олон тооны малыг хулгайлсан зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлж”, 2.2-д заасан “бүлэглэж”, 2.4-д заасан “машин механизм ашиглаж” үйлдсэн гэх шинжүүдийг бүрэн хангаж байна.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нар нь хохирогч Г.Э-ы 8 тооны бод малыг, шүүгдэгч Б.Д нь ганцаараа хохирогч Ч.Ц, Я.Т- нарын 3 тооны бод малыг тус тус хулгайлсан нь хуульчилсан тайлбарт заасан “хоёр бод түүнээс дээш мал” гэх шинжид хамаарч байх тул прокуророос тэдгээрийг “олон тооны мал хулгайлж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “3.1 дүгээр зүйлийн 3-д “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр хохирогч Г.Э-ы 8 тооны бод мал, хохирогч И.Т-ы 1 тооны бод малыг тус тус бүлэглэж хулгайлахдаа Г.Д нь 8 тооны адууг хууль бусаар тууж, Б.Дгийн гэрт дөхүүлж орхисны дараа уг адуунуудыг Б.Д үргэлжлүүлэн тууж, Байрамын даваа давуулж, Г.Д, Б.Э нарт өгсөн, тухайн газраас цааш 8 тооны адууг Г.Д, Б.Э нар Улаангом сумын чиглэлд тууж явсан, мөн уг 8 тооны адууг туухдаа уналга болгон ашиглахаар санаа зорилго нэгдэж, үйлдлээрээ нэгдэн, хохирогч И.Т-ы 1 тооны адууг хулгайлсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарыг мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас тус сумын иргэн Г.Э-ы 8 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлсан үйлдэл нь гэмт хэрэгт завдах шинжийг агуулаагүй, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын хүсэл З-с үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг таслан зогсоогдсон нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан “ Б.Д, Г.Д   нар нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын малыг идэвхтэй үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, хулгайлан авч, захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-27-ны орчим хохирогч Г.Э-ы 8 тооны бод малыг бүлэглэж, хулгайлсан үйлдлийн хувьд шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Оошгийн бэл” гэх нэртэй газраас 8 тооны адууг тууж, шүүгдэгч Б.Дгийн гэрийн ойролцоо авч ирснээр тухайн 8 тооны адууг шууд захиран зарцуулах боломж бүрдээгүй, гэмт хэрэг төгсөөгүй.

Харин шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.Э-ы 8 тооны адууг гэрийнхээ ойролцоо байх Ямаат гэх газрын орчмоос тууж, Байрамын даваа давуулж, Г.Дын хэлсэн газар болох “Бор толгой” гэх газарт хүргэж, шүүгдэгч нар нь 8 тооны адууг өөрсдийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах боломж бүрдүүлсэн  үеэс мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь 8 тооны бод мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа уг 8 тооны адууг Б.Дгоос хүлээн авч, Г.Дын хамт  Улаангом сумын чиглэлд тууж явахдаа хулгайн мал гэдгийг мэдээд уурлаж, Г.Дыг орхиж явсан гэх үйл баримт энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “Бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Э-ы 8 тооны бод мал, хохирогч И.Т-ы 1 тооны бод малыг хулгайлах гэмт хэрэгт гэм буруугүй. Учир нь тухайн үед Б.Э нь Г.Дт урьд нь  мал худалдан борлуулсан бөгөөд малынхаа өртгийг авахаар түүнтэй хамт явсан, тухайн адуунуудыг хулгайн гэдгийг мэдээгүй тул Б.Эд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж маргажээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Г.Даас өрөндөө адуу авахаар хамт явж байсан нь нотлогдоогүй.

Шүүгдэгч Г.Д нь 2021 онд Б.Эы заруулахаар өгсөн алаг морийг Б.Н- буюу Х гэгчид худалдсан, тухайн үед Б.Н-д зарсан  малын өртгийг авч өгөхөөр Б.Эы хамт ............ суманд очсон гэж мэдүүлэх боловч тэрээр Х буюу Б.Н-д 1 тооны бод мал худалдан борлуулаагүй, бэлэглэсэн болох нь  гэрч Н.Т-, (1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал), Б.Н- (Х) (1 дэх хавтаст хэргийн 42-45 дахь тал), Н.Б-,(1 дэх хавтаст хэргийн 49-51 дэх тал) нарын мэдүүлгээр нотлогдсон.

Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь 2 удаагийн үйлдлээр шүүгдэгч Г.Д, Б.Д нартай бүлэглэн, хохирогч Г.Э-ы 8 тооны, хохирогч И.Т-ы 1 тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан болох нь яллагдагч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....Өглөө үүрээр Г.Д, Б.Э нар нь Хотгорын уурхай тал яваад хүнтэй уулзаад ирнэ гэж хэлээд явсан. Буцаж үд өнгөрч байхад Г.Д, Б.Э нар нь манай гэрээс хойд зүгт 3-4 км газарт байх Ямаат гэх голын дэргэд адуу хөөгөөд ирлээ, танай гэрийн урд байгаа адуунууд хэнийх вэ, энэ адуунаас нэг адуу бариад эмээл хазаараа тохоод энэ адуунуудыг Байрам давуулаад өг, баригдвал би өөрөө мэднэ, чамайг оролцуулахгүй гэж хэлсэн. Тухайн үед Б.Э хажууд  байсан боловч юу ч дуугараагүй, И.Т-ы адууг айлын хашаа уруу Б.Э туулцаж оруулаад хашааны хаалга дээр Б.Э зогсож байгаад Г.Д бид хоёр бугуйлдаж, 1 тооны адуу барьж авсан. .....Тухайн үед Б.Э, Д хоёр тусдаа уулзаад байсан, юу ярьсныг мэдээгүй, харин адуу хашаа уруу шахаж, морь барьж байхад Г.Д хээр зүсмийн морь барья гэхэд би болохгүй, энэ хавийн хүмүүс намайг хардана, би өөрөө бас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхэд Г.Д нь асуудалгүй, энэ морийг замаас нь буцаана гэж хэлээд барьж авсан. Тухайн ярьсан зүйлийг Б.Э сонсож байсан, гэхдээ ямар нэг зүйл хэлээгүй. Г.Д бид хулгай хийгээд баригдвал яана гэх зүйлийг ярьсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87,  232 дахь тал),

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:”...Надад Г.Д, Б.Э нар хэлэхдээ ямар нэгэн шалтгаан хэлээгүй, хэдэн адууны хэрэг байна, бид нар шууд Улаанбаатар хот уруу ачуулна, асуудал байхгүй гэж Г.Д, Б.Э нар хоёулаа хэлж байсан ба уг нь 7-8 тооны адуу хэрэгтэй байна гэж Г.Д хэлэхэд Б.Э хажуунаас нь тоо нь бага байна гэж хэлж байсан. Анхнаасаа Г.Д, Б.Э нар надтай уулзахдаа хэдэн адууны хэрэг байна гэж хэлж байсан тул Б.Э хулгай хийж байгааг мэдэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал),

Гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”...Уг 7-8 тооны хоо бараан зүсмийн адуунуудыг тууж яваад буугаад сууж байсан хүмүүс дээр очиход нэг нь морьтой, нөгөө нь мотоцикльтой хүн байсан. Анх намайг очиход нэг хүн нь нүүрэндээ хар өнгийн, нүд хэсэг нь гарсан ноосон малгайтай байсан ба ....тухайн хүн нь ............ сумын харьяат Гийн Д байсан. ...Харин Г.Дын хажууд явсан залуу нь өөрийгөө Б.Э гэж танилцуулсан. Би тухайн хоёр хүнд хандаж, хаанаас ямар учиртай адуу тууж явааг нь асуухад Г.Д гэх хүн би намар хаясан адуугаа Шил талаас аваад буцаж явна” гэж хэлсэн.  Харин Б.Э гэх залуу нь “зөв гуяндаа сар, наран тамгатай, хурдан хээр морь алдсан хайж явна, саяхан 2-3 хоногийн өмнө Илжгэн гэх газрын усан дээр байсан сураг гарсан гэж байсан. Тэр хоёр хүнтэй уулзах үед тууж явсан моринууд нь битүү цагаан шавартай, их хөлөрсөн байдалтай байсан, ногоон өнгийн мотоцикль унаж явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 160-163 дахь тал) зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь гэрч Л.Г-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Л.Г-ын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Э нь мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Эг гэм буруугүйд тооцож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзсэн бөгөөд Б.Э нь шүүгдэгч Б.Д, Г.Д нартай бүлэглэж, 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр санаа зорилго нэгдэн оролцож, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн нь тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д, Г.Д нар нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй буюу энэ гэмт хэрэгт Б.Эг оролцоогүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Рйн үйлдлийн тухайд

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  2235001160256 дугаартай тогтоолоор шүүгдэгч М.Рйг 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн ............ сумын 2 дугаар багийн иргэн Б.Дгоос хээр зүсмийн хоёр тооны адуу худалдаж авахдаа уг адуунуудыг  хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргээр зүйлчлэн, ял сонгож, яллагдагчаар татан, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч М.Рйн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тухайн гэмт хэрэгт 1 (нэг) жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох тул энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.

Шүүгдэгч М.Р нь Б.Дгоос 2 тооны адуу худалдаж авахдаа тэдгээрийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж худалдан авч, эзэмшиж, улмаар худалдан борлуулж, ашигласан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ. 

Гэтэл мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд шүүгдэгч М.Рйн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг “2021 оны 12 дугаар сар” гэж тодорхойлж, Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор М.Рыскелдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь М.Рйн холбогдсон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолоход эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.

Тодруулбал: Шүүгдэгч М.Рйн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг  2021 оны 12 дугаар сарын эхээр гэж тодорхойлбол түүнд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үед гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гэж тодорхойлбол хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэж дүгнэх боломжтой юм.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд М.Рйн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй байх бөгөөд улсын яллагчаас М.Рйн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг 2021 оны 12 дугаар сар гэж ерөнхий байдлаар  тодорхойлж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, нөгөө талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд М.Рйг шүүгдэгч Б.Дгийнд очиж, түүнээс 2 тооны адуу худалдан авсан гэх үйл баримтын цаг хугацааны талаар гэрч, яллагдагч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа нь тогтоогдож байна.

Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд:”...2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай сумын Д.Г гэх залуутай хамт Б.Дгийнд очиход тэднийд М.Р гэх адууны ченж залуу ирсэн байсан” гэж (2 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал), гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд “2022 оны 12 дугаар сарын 06-ны үеэр Б.Н-тэй хамт Б.Дгийнд очиход тэднийд М.Р ирсэн байсан бөгөөд бид хоёрт архи задалж өгөөд танилцсан” гэж (2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал), гэрч Ө.Курсхан  мөрдөн байцаалтын шатанд “....2021 оны 12 дугаар сард хүргэн ах М.Рйн хамт нэг айлаас  очиж, 2 тооны адуу ачиж ирсэн” гэж (2 дахь хавтаст хэргийн 114-115 дахь тал), шүүгдэгч М.Р мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр ...хүргэн Ө.Курсханы хамт түүний эзэмшлийн машинаар Б.Дгийнд очиж, 2 тооны адуу худалдаж авсан” (2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал) гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ.

Дээр дурдсан мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд мөрдөгч, прокурор нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болох шүүгдэгч М.Рйн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй байх тул гэрч Д.Гийн мэдүүлэг, шүүгдэгч М.Рйн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тодорхойлж, хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2235001160256 дугаартай тогтоолоор шүүгдэгч М.Рйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргээр  эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татах үед түүнд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, яллагдагчаар татаж болохгүй хуульд заасан үндэслэл бий болсон гэж дүгнэж,  М.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Рйн эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн бөгөөд прокурор нь  шүүхээс тогтоосон хугацаанд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэн, холбогдох баримтыг шүүхэд ирүүлж, М.Рйн эрхийг хангасан байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Г.Д, Б.Э, Б.Д нар нь хохирогч Г.Э-ы 8 тооны адууг бүлэглэн хулгайлсны улмаас түүнд  9.900.000 төгрөгийн хохирол, хохирогч И.Т- 1 тооны адууг бүлэглэн хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх бөгөөд эрх бүхий шинжээчээс дээрх 8 тооны бод малыг 9.900.000 төгрөгийн, 1 тооны бод малыг 1.500.000 төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тогтоожээ. (1 дэх хавтаст хэргийн 68,202 дахь тал)

Хохирогч Г.Э- мөрдөн байцаалтын шатанд: “...би өөрийн 8 тооны морийг зүсээр нь буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдолгүй” гэж,  (1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал), хохирогч И.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....нэг тооны морийг зүсээр нь буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...”(1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал) гэж тус тус мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нараас гаргуулж, хохирогч И.Т-, Г. Э- нарт олгох хохирол, хор уршиггүй гэж үзэв.

2. Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ч.Цын 2 тооны адууг хулгайлан авч, шүүгдэгч М.Рыскелдэд худалдан борлуулсны улмаас хохирогч Ч.Цт 2.400.000 төгрөгийн, хохирогч Я.Т-ын 1 тооны даага хулгайлан авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд эрх бүхий шинжээчээс дээрх 3 тооны бод малыг нийт 2.900.000 төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тогтоожээ. (2 дахь хавтаст хэргийн 124 дэх тал),

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Д нь хохирогч Я.Т-ын 500.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 1 тооны даагыг биет байдлаар нь буцаан өгснөөр хохирогч Я.Т- гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн, (2 дахь хавтаст хэргийн 54 дэх тал),

Хохирогч Ч.Цт учруулсан 2 тооны адууны хохирол болох 2.400.000 төгрөгөөс мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг хохирогч Ч.Цт  төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дгоос үлдэх 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ч.Цт олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон 400.000 төгрөгийг хохирогч Ч.Цт төлж барагдуулахаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанйг завсарлуулсан боловч, уг хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Э, Г.Д, Б.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Дд 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Дт 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Эд 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Д, Б.Д нар энэ хэрэгт 18 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Э 7 хоног цагдан хоригдсон тул тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулах тооцох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн бусдын 3 тооны адуу хулгайлахдаа уналга болгон ашигласан морь бусдын эзэмшлийнх гэдэг нь тогтоогдсон учраас түүний үнийг шүүгдэгч Б.Дгоос албадан гаргуулж, хохирогч Ч.Цт төлөх 400.000 төгрөгийн хохирлыг түүнээс барагдуулах, үлдсэн хэсгийн улсын орлого болгох, мөн шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Г.Дын эзэмшлийн мотоцикль, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн цэрэг эмээл 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, тохом зэргийг тус тус хураан улсын орлого болгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “..Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хэн хэнтэй хамт явж ямар хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн. Шүүгдэгч Г.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Г.Д нь эрүүл мэндийн хувьд тархины хагалгаанд орж, түүний улмаас группт байдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Миний үйлчлүүлэгчийн анх удаа хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд шүүгдэгчийн хувийн байдал, холбогдсон хэргийн шинж чанарыг харгалзаж улсын яллагчийн гаргасан хорих ялын саналыг багасгаж оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Б.Д мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлгээ үнэн зөвөөр өгч, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй гэдгийг харгалзан үзэж өгнө үү.  Шүүгдэгч Б.Д нь ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт хөлсөөр мал маллаж амьдардаг. Хувьдаа 10 тооны ямаатай, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, хүний хэлсэн зүйлийг сайн ойлгож ухамсарлах чадвар муутай хүн байдаг. Хохирогч Ч.Цт 400.000 төгрөгийн хохирлыг ах дүү нараараа дамжуулаад төлөх гэсэн боловч хөдөө цас орж, цасан шуурга шуурсныг улмаас хохирогч Ч.Цт 4 тооны ямаа хүргэж өгч, хохирол төлж чадаагүй. Шүүгдэгч Б.Д урьд нь ял шийтгүүлж байсан боловч ялтай байх хугацаа дууссан нөхцөл байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Б.Д энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа, түүний хувийн байдал, гэмт үйлдээ хандаж байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Дд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Б.Э мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт би мал хулгайлж байгааг мэдээгүй гэж тууштай мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Э Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Б.Эгийн  аав нь 70 гарсан зүрх муутай, даралт харвасан хүн байдаг бөгөөд одоо Улаанбаатар хотод хүүхдийнхээ асаргаанд байдаг. Шүүгдэгч Б.Э нь хохирогч нарт нөхөн төлөх хохирол төлбөргүй, мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

6. Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулах ялыг багасгаж өгнө үү” гэх мэдүүлгийг,

7. Шүүгдэгч Г.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Шүүгдэгч Б.Эд би өртэй байсан. Б.Э энэ хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй” гэх мэдүүлгийг,

8. Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний хувьд 6 жилийн хорих ял сонсоход үнэхээр харамсалтай байна. Би Г.Д гэдэг хүнээс авах ёстой авлагаа авах гэж яваад ийм хэрэгт хэрэгт холбогдсон. Өмнөх шүүх хуралдаан дээр болсон процессийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэрвээ би гэмт хэрэг үйлдсэн бол гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд ялаа гуйгаад зогсож байх байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Би Г.Дыг дагаж яваад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

9. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна тэдний хувийн байдлыг харгалзан үзэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Шүүгдэгч Б.Э нь хувийн байдлын хувьд 1979 онд төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. оршин суух хаягтай,  хувьдаа улсын бүртгэлийн ....... дугаартай 225м.кв  үйлчилгээ агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Hyundai Verna загварын 1 ширхэг тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгөтэй гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 174, 176-177, 184 дэх талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь урьд ........ шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ............ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (2 дахь хавтаст хэргийн 158, 171 дэх тал);

Шүүгдэгч Б.Д нь хувийн байдлын хувьд 1981 онд төрсөн, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын ........ оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур байгаа (оноо 409-ээс доош), хувьдаа Хурд-150 загварын 1 ширхэг, мотоциклиос өөр эд хөрөнгөгүй, хөлсөөр мал маллаж амьдардаг гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 175, 182, 184, 219-221 дэх талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Д нь урьд ............... сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, ............ дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял, ................ сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсгэт зааснаар 1 жил 4 сар 4 хоног хорих ялаар, ........... сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасанаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд тухай бүр ялаа эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (2 дахь хавтаст хэргийн 159, 162-168 дахь тал);

Шүүгдэгч Г.Д нь хувийн байдлын хувьд 1979 онд төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) үзүүлэлттэй, хувьдаа улсын бүртгэлийн ...............дугаартай 1156 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 154 толгой мал зэрэг эд хөрөнгөтэй гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 174, 178-179, 181, 203-217 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал);

Мөн шүүгдэгч Б.Эы хувийн зан байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 36-37, 57 дахь талд авагдсан гэрч Г.Э, Б.З нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, шүүгдэгч Б.Дгийн хувийн зан байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 53, 55 дахь талд авагдсан гэрч Б.Бг, Б.Л, А.Ц- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, шүүгдэгч Г.Дын хувийн зан байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 59 дэх талд авагдсан гэрч Б.З, 2 дахь хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан гэрч Ц.Г нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг тус тус тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

11. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн хор уршигт 2.000.000 төгрөг төлсөн, үлдэх 400.000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 

Шүүгдэгч Б.Э, Г.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Б.Д, Б.Э нарын урьд гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдлыг тэдгээрийн хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Э, Г.Д, Б.Д нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “бүлэглэж” гэх шинжийг уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчилсан тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

12. Иймд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Э, Г.Д, Б.Д нарын үйлдсэн гэмт үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нараас үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага,  хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Г.Дын эрүүл мэндийн байдал, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Дд 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э, Г.Д нарын тус бүрт 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял тус бүрийг тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дгийн энэ шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 18 хоног, Г.Дын цагдан хоригдсон 18 хоног, Б.Эы цагдан хоригдсон 7 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Э, Г.Д, Б.Д нарын холбогдсон 2235000000229 дугаартай эрүүгийн хэрэгт 2235001970235, 2235001160256 дугаартай эрүүгийн хэргүүдийг тус тус нэгтгэж ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

3. Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь хохирогч Г.Э-ы 8 тооны адууг бүлэглэн хулгайлах гэмт үйлдэлдээ хохирогч И.Т-ы эзэмшлийн 1.500.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 8 настай морийг уналга болгон ашигласан байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан 1 тооны, 8 настай морь нь хохирогч И.Тогтосыны эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул уг морины үнэ 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах,

-Мөн түүнчлэн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь мал хулгайлах үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Г.Д, Б.Д нарын эзэмшлийн мотоциклийг ашигласан нь тогтоогдсон тул шүүгдэгч Г.Дын эзэмшлийн, LXYPCKL06H0253346 арлын дугаартай, Мустанг-150 маркийн, улсын дугааргүй, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн мотоциклийг шүүгдэгч Г.Даас шууд хураан авч, улсын орлогод оруулах,

 -Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын гэмт үйлдэлдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн мотоциклийг биет байдлаар ирүүлээгүй тул түүний үнэ 250.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч  Б.Д, Г.Д, Б.Э нарын тус бүрээс 83.340 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулах,

-Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн, 35.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэрэг эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг,  25.000 төгрөгийн үнэлгээ бүхий сур, аргамж 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаар 1 ширхэг зэргийг тус тус хураан авч, улсын орлогод тус тус оруулж, шүүгдэгч Г.Дын эзэмшлийн  Мустанг-150 маркийн  мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоол, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цэрэг хар эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, сур,аргамж 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай тогтоолыг тус тус хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

-Шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 1 тооны, 5 настай азаргыг хураан авч, түүнээс Ч.Цт олгох 400.000 төгрөгийн хохирлын нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлогод оруулж, Б.Д нь хохирогч Ч.Цын 2 тооны адууг хулгайлан авч, шүүгдэгч М.Рд 1.800.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, нийт 1.920.000 төгрөгөөр худалдан борлуулж, хууль бусаар ашиг олсон нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Дгийн хувьд ногдох эд хөрөнгөөс түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1.920.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э, М.Р  нарт холбогдох эрүүгийн 2235000000229 дугаартай, 3 хавтас бүхий нэгтгэсэн хэргээс шүүгдэгч М.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овогт Б-гийн Д, Д овогт Бийн Э, И овогт Гийн Д нарыг “Бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Дд 3 (гурав) жил, 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Д, Б.Э нарын тус бүрт 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Дгийн энэ шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 18 (арван найм) хоног, Г.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон 18 (арван найм) хоног, Б.Эгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан үед хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Д, Б.Э нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүйг, шүүгдэгч Б.Д нь хохирогч Ч.Цт гэмт хэргийн хор уршигт 2.000.000 (хоёр сая) төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Дгоос үлдэх 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч Ч.Цт олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас гэмт хэрэг үйлдэхэд уналга болгож ашигласан И.Т- 1 тооны, 8 настай адууны үнэ 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 500.000 (таван зуун мянга) төгрөг гаргуулж улсын орлогод, мөн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Дын эзэмшлийн LXYPCKL06H0253346 арлын дугаартай, Мустанг-150 маркийн, улсын дугааргүй, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн мотоциклийг шүүгдэгч Г.Даас шууд хураан авч, улсын орлогод,

 -Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын гэмт үйлдэлдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын тус бүрээс 83.340 (наян гурван мянга гурван зуун дөчин) төгрөг гаргуулан, улсын орлогод,

-Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн, 35.000 (гучин таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий цэрэг эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг,  25.000 (хорин таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий сур, аргамж 1 ширхэг, 15.000 (арван таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаар 1 ширхэг зэргийг хураан авч, улсын орлогод тус тус оруулж, шүүгдэгч Г.Дын эзэмшлийн  Мустанг-150 маркийн  мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоол, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цэрэг хар эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, сур,аргамж 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай тогтоолыг тус тус хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

-Шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий, 1 тооны, 5 настай азаргыг хураан авч, түүнээс Ч.Цт олгох 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирлын нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлогод оруулж, Б.Дгоос  гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.920.000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод тус тус оруулсугай.

8. Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.                                                                                                                                  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА