Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2019/01543

 

 

 

 

        2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2019/01543

    Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О.А ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Э т холбогдох

 

2.557.254 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4.717.085 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, хариуцагч О.Э, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

                                                                                                 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.А миний бие 2019 оны 2 сарын 27-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораныг ажиллуулдаг О.Этай ярилцаж түүний ажиллуулж байсан рестораны гал тогоог 1 сарын 600.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар аман тохиролцоо хийж ажиллуулсан. Нийт түрээсийн төлбөрийн 500.000 төгрөг нь байрны түрээс, 100.000 төгрөг нь зөөгчийн цалин гэж тохиролцсон. Миний бие cap болгоны 1-ний өдөр зөөгчийн цалин болон түрээсийн төлбөрийг бэлнээр өгдөг байсан. О.Этай түрээсийн гэрээ байгуулъя гэхээр зөвхөн гал тогоо учир заавал байгуулах шаардлагагүй татвар авдаг гэж хэлсэн. Иймд миний бие итгэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед би өөрөө туслах тогооч авч ажиллуулж байсан бөгөөд цалинг нь өөрөө төлдөг байсан. Ажиллуулж байх хугацаанд орлого муу хүн багатай байсан учир 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад болих тухайгаа мэдэгдэж бүтэн түрээсийг бэлнээр төлсөн байсан. Гэтэл 2019 оны 5 сарын 23-ны өглөө ажилдаа иртэл шалтгаангүйгээр маргаан үүсгэж шууд хөөж гаргасан. Миний бие бүтэн сарын бараа материал татсан байсан. Үүний улмаас миний бие 8 хоногийн түрээсийн төлбөр нэг өдрийн олох орлого, 8 хоногийн олох ёстой байсан орлого зэргээр хохирсон. Ажиллуулж байх хугацаанд өөрийн олсон орлогоо О.Эын пос машинаар дамжуулан авдаг байсан. Иймд 8 хоногийн түрээсийн төлбөр 148.000 төгрөг, зөөгчийн цалингийн зөрүү 29.529 төгрөг, 2019 оны 5 сарын 22-ний өдрийн хоолны орлого 97.000 төгрөг, 8 хоногийн олох ёстой байсан орлого 1.500.000 төгрөг, НӨАТ 235.625 төгрөг, муудаж хаягдсан бараа бүтээгдэхүүний үнэ 500.000 төгрөг, газын үлдэгдэл төлбөр 50.000 төгрөг, нийт 2.557.254 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 10 сараас үйлчилгээний газрыг гэр бүлийн хүний хамт ажиллуулдаг. Үйлчилгээний газар нь цахим бүртгэлийн системд Чингэлтэй дүүргийн Татварын газарт кассын пос машинаар холбогддог, иргэний хуулийн 25.1-д заасан хуулийн этгээд юм. Тогооч О.А нь 2019 оны 02 дугаар сарын 20 өдөр ажилд орсон. Энэ өдрөөс ажлын байранд хоол үйлдвэрлэх бэлтгэл ажлуудыг хангаж бүрэн бус ажлын цагаар 2 сарын 26 хүртэл 27 өдрөөс ажлын үндсэн цагаар ажилласан. Хоолны меню боловсруулж 2 сарын 20 өдөр захиалга өгсөн. Ажлын цаг Даваа-Баасан гараг 12:00-22:00 цаг, ажилчдын цайны цаг 15:00-16:00, 19:00-19:30, шаардлагатай бол Бямба гарагт тогооч ажиллах. Ажлын байрыг бэлдэхээр 11:00 цагт ирдэг. Хуучин ажлын цагийн хуваарь 15:00 байсан нь өөрчлөгдсөн. О.А нь анх тогтвортой ажлын байр түрээслэх хүсэлтэй ирсэн. Хүн их ордог уу байнгын үйлчлүүлэгчтэй юу, өдрийн дундаж орлого урсгал зардлууд яаж гэх мэт бие даасан эрх үүргийг хариуцан ажиллахаа илэрхийлсэн. Шууд түрээслэх боломжгүй. Тогооч нь нарийн мэргэжлийн хариуцлагатай ариун цэвэрч ажил, хоол үйлдвэрлэж “хүнд” үйлчлэх гэдэг өндөр хариуцлага ёс зүй шаардлагатай. Бид бие биенээ хувь хүний хувьд танихгүй, тогоочын мэргэжлийн ур чадварыг мэдэхгүй, хэчнээн нэр төрлийн хоол үйлдвэрлэх, хоол нь хэр их худалдаалагдах үүнд гарах ус, цахилгаанаас эхлээд зардлуудыг түрээсэнд яаж тооцох хоол үйлдвэрлээд тогооч орлого олж чадах эсэх нь тодорхойгүй энэ тооцооллыг тогооч А нь гаргаж бодох боломжгүй, бэлэн бус байсан. Гал тогоо нь 2018 оны 09 сараас хоол үйлдвэрлэлт түр зогссон, тоног төхөөрөмж техник хэрэгсэл, эд хогшил бүрэн тохижуулсан 380в, газын холболттой 20 орчим м2 бүхий ажлын байр, 50 л бүхий 2 ширхэг газын банктай нэг нь газтай, ажилчид хоол цайгаа хийдэг байсан. Цахилгаан, ус дулаан зардлаа төлөөд, түрээс төлөөд орлого олоод явна гэдэг шинээр ажиллах хүний хувьд хүндрэлтэй юм. Ямар ч чадвартай хүн байсан өөрийн зохиосон хоол үйлдвэрлэл амт чанарыг хүнд таниулах, орлого олно гэдэгт хугацааны, мөн хариуцлагаа хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байсан. Тиймээс гал тогоог түрээсээр ажиллуулах боломжгүй, алсдаа биеэ дааж гарах зардал, үүсэх үүрэг хариуцлагаа тодорхойлон түрээсийн хэлбэрт шилжих өөрийн ур чадвараа таниулж тогтвортой үйлчлүүлэгч орлоготой болохоор итгэж туршилтаар ажилд авсан. Тодорхойлох боломжгүй асуудлын хүрээнд хоолонд гарах өртөг зардал орлогоо тодорхойлж суралцах ажлыг хүмүүс ямар амт чанартай хоол хүсэн хүлээдэг, хоолны бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үүсэх үүргийн хариуцлагууд хэм хэмжээг хэрхэн хариуцаж явах гэх мэтийг тооцоолон төсөөлөл бий болгох байсан. Тогооч А д бие дааж зөвхөн худалдааны хоолны материалын өртөг зардлын бүртгэл хөтлөх, ангилан хадгалах өөрийн зохиосон хоолонд тохирсон зөв хүнс худалдан авах, гарсан зардал худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг шалгуулах, өөрийн олсон орлогоо захиран зарцуулах гэх ажлуудыг гүйцэтгэх ёстой. Энэ хугацаанд тогооч ашиг олж чадах нь тогооч өөрийн хүсэл ур чадвараас шалтгаалах хүндтэй үүрэг хүлээсэн. Энэ нь бие дааж шийдвэр гаргах, ажлын байрны дотоод үйл ажиллагаанд давуу эрхтэй үйлдэл биш юм. Мөн А нь ажлын байранд зөөгч, үйлчлэгчид гал тогоог нэг сая төгрөгөөр түрээслэх мэтээр нэг бус худал яриаг болиулж зөв ойлголт өгсөн. Тогоочын “сайн ажиллаад урамшуул аваарай” гэсэн далд яриаг ил болгож зөөгчид 4 сараас эхлэн 100.000 төгрөг урамшуулах, бие дааж шийдвэр гаргахгүй байхыг анхааруулан, урамшууллын мөнгийг зөөгчийн цалинд тусгаж өгөх шийдвэр гаргасан. 3 сард урамшуулал өгөөгүй байсан. Байгууллагын ажилтан А нь үйл ажиллагааг сайжруулах өөрийн санал  бодлоо чөлөөтэй илэрхийлж байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллах, хоол, хүнсний материалыг үйлчилгээний ажилчдын хоол хүнсний материалаас ангид ялган хүнсний чанарыг сахин хадгалах, ажилчдын хоол хүнсний материалыг үйлчилгээний хоолны материалд хэрэглэхгүй ажиллана. Хоол үйлдвэрлэхэд худалдан авсан хүнсний материалаа шалгуулах, хүнсний технологи карт хөтлөх хадгалах танилцуулан батлуулах журамтай. Туслах тогоочоор Ч танилцуулсан бөгөөд ажиллах хугацаанд ажлын байрыг түрээсэлж байгаа нэрээр Ч ээс хамтран түрээслэх төлбөр авсан байсан. Энэ нь Агийн эхний зөрчил. Ч нь 3 сарын 10 аас ажлаас гарч 3 сарын 11-нээс Б туслах тогоочыг өдрийн 25.000 төгрөгөөр цалинжуулан ажиллах хүсэлтийг гаргасан. Б нь Даваа-Баасанд 11:00-20:00 цаг, Бямба, Ням-д амрах ажлын хуваарьтай. Энэ ажлын хугацаанд тогооч А нь нэлээдгүй зөрчил гаргасан бөгөөд тухай бүр сануулж зөвөөр ойлгуулж ажлын байрны дарамтгүй таатай орчинг хангаж зөв үлгэр жишээч байх тал дээр ажиллахыг сануулж алдаа дутагдлыг багасгах чиглэл баримталсан. А нь гаргасан алдаа дутагдлаа хүлээх чадвар султай, ашигч байдалд дуртай хүн шиг харагдсан. А нь танил найз нөхдүүдэд \орлого оруулах үйлчлүүлэгч нэмэгдүүлэх өөрийн үйлчлүүлэгчдийг бүрдүүлэх нэрээр халхавч хийж хөнгөлөлт урамшуулалт мэтээр архи согтууруулах, хүнсний бүтээгдэхүүн оруулах, захиалсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тарифаар бус дэлгүүрийн үнээр төлбөр тооцоо хийх, гаднаас бараа орлуулан өгөх өрөөнд тамхи татуулах, гаднаас оруулсан бүтээгдэхүүнд зориулсан төлбөр төлөхөөс зайлсхийх өөрийгөө зөвтгөх зан авир гаргаж, уурлах нь нэлээдгүй байсан. Гал тогоо ажлын байранд гадны хүн гадуур хувцастай оруулах, хооллох, ажилчдын хоол хүнс туслах материалыг ашгийн сэдлээр үйлчилгээний хоол материалд хэрэглэх, бараа материалын хэрэглээний зохиомол замбараагүйтэлд оруулах үүнийгээ хэлэхгүй нуух гэх мэт зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан. Хоол үйлдвэрлэх технологи карт хөтлөхгүй, хүнсний ариун цэвэр сахилга бат сул гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Байгууллагын үйл ажиллагааг өөрт ашигтай ашиг олох сэдэлтэй үйлдэл гаргах, өрөөнд үнэ төлбөргүй, хямдралтай үнэ үүсгэх \төлөвлөсөн бэлтгэсэн хоол дуусмагц урьдчилан бэлтгээгүй түүхий материалаар амт чанаргүй хоол үйлчилгээнд гаргах, үйлчилгээнд хүлээлт, бухимдалт үүсгэх. Зөөгчид үйлчилгээний зохиомол дарамт үүсэх. Үйлчилгээний хоолны материал дууссан байхад ажилчдын хоолны материал нууцаар хулгайн сэдэлтэйгээр ашиглах. 12:00-15:00-ийн хооронд өдрийн сет хоол 7.500 төг үнэтэй “1, 2-р хоол салат цайтай” үйлчилдэг. 4 сарын 15 өдрийн “сэт хоол” жигнэсэн банштай хоол байсан. Бэлдэж бэлтгэсэн хоол нь дууссан. Бэлдэлгүй шинээр хийж гарсан хоол нь удаж хүлээлт үүсгэх бухимдах эцэст нь шорвог давстай усанд чанасан хоол үйлчилгээнд гарснаар Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газарт дуудагдаж очсон. Гомдлыг барагдуулж зөрчлийн арга хэмжээ хүлээсэн. 4 сарын 23-ны “өдрийн сет” хоолны цуйвангаас бүдүүн хар үс нэлээдгүй гарч ирсэн харилцагч байгууллагын ажилтан байсан, хоолоо идэлгүй тооцоо хийснээр гарсан боловч үдээс хойш бие нь эвгүйрч гомдолсон. 5 дугаар сарын 6 өдрийн хоолноос Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газарт утсаар ирсэн гомдлын дагуу 5 сарын 7 өдөр гэнэтийн шалгалт хийсэн. Гарсан зөрчилд мөн хуулийн хариуцлага хүлээсэн. Гэх мэт гомдлуудад О.Э миний бие хариуцлага хүлээж тогоочид хариуцлагатай ажиллах, зөрчил яагаад үүсээд байгаад камерын хяналтыг эхлүүлсэн. Эдгээр үйлдлээс гарсан хохирол нь байгууллагын нэр хүнд үйлчилгээнд сөргөөр нөлөөлж үйлчлүүлэгчгүй болгосон. Энэ хүний ил далд хийсэн үйлдлээс маргаан нэлээдгүй гарч байсан. Одоо ч энэ нэхэмжлэлдээ түрээслэгч л гээд байгааг ойлгохгүй байна. Тогооч А нь байгууллагын ажилтан, гаргасан гомдол шийтгэлт хариуцлага хүлээдэггүй, гал тогоо ажлын байрны ахуйн цэвэрлэгээг үйлчлэгч хийдэг, цахилгаан дулаан ус хогны гэх зардал хариуцдаггүй. Шаардлагатай аяга таваг эд хогшил би авдаг, үүсэн маргаан зөрчилд би хариуцлага хүлээж ирсэн. Энэ бүгд нь Ад бие даан хариуцлага хүлээх тодорхойлох боломжгүй асуудлуудын нэг хэсэг нь байсан. Тогооч Агийн гаргасан алдаа ирсэн гомдлоос байнгын үйлчлүүлэгчид багасаж хоолны захиалга хомсдолтой болж ирсэн. Ирээдүйд түрээслэх тогтвортой ажиллах гэсэн хувийн хүсэл эрмэлзэлд нь хүндрэл, олох орлогыг тооцоолон гаргах чадварыг бүрхэгдүүлсэн. Мөн өөрийн худалдан авсан, бэлтгэсэн бараа материалууд хадгалалт даах чадвар алдах чанаргүйжих эрсдэл үүсч байгаад материалаа  дуусгаад ажлаас гарахаа хүсэлтээ 5 сарын 12 нд хэлсэн. Агийн сүүлийн гаргасан ашгийн шинжтэй зөрчлийн хэлбэр нь миний 2019 оны  05 сарын 17 өдрийн гэр бүлийн хүнийх хамт Хүчит шонхор худалдааны төвөөс худалдан авсан ямааны ястай хаа гуяны махны асуудал. Тогооч А нь 5 сарын  21 өдөр 10 “сет хоол” бэлтгэсэн, материал дуусаж ашгийн сэдлээр ажилчдын хоолонд авсан махны хавиргаар үйлчилгээний хоол гаргасан. Энэ өдрийн сүүлийн 4 хоолны захиалга хүлээлт үүсгэсэн мах нь царцсан хатуу идэх боломжгүй гомдол үүссэн. Тогооч Агийн энэ давтан гаргасан зөрчил нь боломжгүй үйлдэл. Үйлчилгээний хоолонд ямааны мах бэлтгэх ашиглахыг хориглоно. Манай байгууллагын нэр хүнд, үйлчлүүлэгчдийн хүндлэл хүндэтгэх чанар шаардлага хангасан хүнсэнд нийцэхгүй. Ямааны мах нь царцалт хурдан, үйлчилгээний хоолны шаардлага хангах хүнс биш юм. А нь гал тогоог камертайг мэдэж байсан ч хийсэн давтан үйлдлээ өрөө хэлэх болов уу гэж хүлээсэн ч гэмшлийн шинжгүй цаашлаад аюулгүй, эрүүл хүнсээр үйлчилгээнд хоол үйлдвэрлэх баталгаа байхгүй, итгэл алдсан. 5 сарын  23 өдөр ажилдаа ирэхдээ уучлалт гуйх, хийсэн үйлдлээ хүлээх болов уу гэтэл зайлсхийж  худал хуурмаг, өөрийгөө зөвтгөх ёс зүйгүй харилцаанд шилжсэн. Энэ нь цаашлаад хоол үйлдвэрлэлт үйлчилгээнд хүнсний шаардлага хангасан эсэхэд эргэлзээтэй, үйлчлүүлэгчид чанартай эрүүл хоолоор үйлчлэх боломжгүй гэж үзэн үйл ажиллагааг зогсооно гэхэд тогооч А нь ажлаас гарна шууд гэснээр үл ойлголцол ширүүсэн гарч явсан. Буцаж ирэхийг хүлээсэн, ирж хувцас хувийн юмаа авч явсан. Тогооч Агийн гаргасан үйлдэл учруулсан хохирлоос байгууллага нь нэг бус хохирч байсан бөгөөд 5 сарын 23-27 хүртэл “0” зогсолт хийсэн. Тогоочын ажлын байрны тооллого, бүрэн бүтэн байдал цэвэрлэгээ, үйлчилгээний меню өөрчлөх, ажлын шинэ цагийн хуваарьт шилжих гэх мэт тодорхой хэмжээний хохирол боломжит орлого алдахад хүргэсэн. Хоол борлуулсан баримт нь кассын цахим системээр татварт илгээгддэг. Хоолны орлого Ад ямар нэгэн шимтгэлгүй очдог, энэ нь надад жилийн эцэст тайланд нийт борлуулсан хоолны үнийн дүнгээс ХХОАТ-10, НХАТ-1, нийт 11 хувиар тооцох учир татварын нэмэлт зардал үүссэн. А нь бүтээгдэхүүн худалдан авсан зардал тооцоо баримтаа надад өгдөггүй учир энэ хувийг хоол борлуулсан үнээс тооцож авах, үүнийг А хүлээн зөвшөөрч  орлого муу шалтгаанаар НӨАТ бодогдсон үнэтэй хоолны зураг оруулахаар шинэ меню гаргаж тооцохоор болсон. Цахим системээр төлбөрийн тооцоо хийгдэж, сугалааны дугаар бүхий НӨАТ олгогдож төлбөрийн мэдээ татварт очдог. 5 сарын 01-ээс эхлэн татварын шимтгэл шингээсэн хоол борлуулсан. 5 сарын 01 ээс өмнөх хоол борлуулалтын үнээс аваагүй. Ад хоол борлуулсан орлогууд кассаар дамжин ихэнхдээ дансаар, захиалга арга хэмжээний хоол нь хоолны меню хоолноос өөр тул кассаар дамжилгүй шууд тогоочид бэлэн хэлбэрээр очдог байсан. Нийт 9.369.297 төгрөг өгсөн байна. А нь өөрийн гаргасан алдаа хийсэн үйлдлээ гэмшихгүй уучлалт гуйхын оронд өөрийгөө хаацайлж булзайруулж туслах тогоочын хийсэн үйлдлээр тайлбарлах, мэлзэх мэтээр ажлын байрыг шууд хаяж явсан. Үүнийг зөөгч, үйлчлэгч миний гэр бүлийн хүн бүгд гэрчилнэ. Мөн буцаж ирээд өөрийн хувийн эд зүйлс будаа гурил хуурай болон шингэн амтлагчуудаа авч явсан. Тогооч алдаагаа  ухамсарлаад ажлаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Өмнө нь ойлголцоод л явсан. Явна гэсэн үйлдэл нь өөрийн шийдвэр, бараа материал хадгалах нь өөрийн үүрэг. Хүн өөрийн худалдан авсан өмч бараагаа яах нь хүний эрхийн асуудал, хамаарал бүхий бус орчинд үүсэх явдал надад хамааралгүй. Энэ хүнд нэмж авсан бараа материал байхгүй, учир нь орлого муу байгаа бараа материалаа дуусгаад ажлаас гарахаа мэдэгдсэн байсан. Үүнийг А нь маш сайн мэдэж байгаа, материал байхгүй байсан учир ажилчдын хоолны материалыг авч ашигласан. 8 хоногийн түрээс гэсэн байна, энэ хүн 1-рт түрээслээгүй, 2-рт өдрийн түрээсийн үнэ гэж бүүр ч байхгүй. Түрээсээр ажиллуулахаар аман тохиролцоо хийсэн гэсэн байна. Ямар нэгэн албан болон аман тохироо байхгүй. Энэ нь тогооч Агийн өөрийн ирээдүйд хийнэ гэсэн хувийн бодол. Тогооч А нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэгч ажилтан юм. Гаргасан  бүтээгдэхүүнийг байгууллага борлуулж үйлчилгээ үзүүлснээр захиалагч тал төлбөр төлөх. Төлбөрийг тогооч авдаггүй. Тогоочид бие даасан эрх үүрэг үүсээгүй. Зөвхөн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхэд ашигласан гал тогооны тоног төхөөрөмж эд хогшил ашигласны төлбөр 500.000 төгрөг 3 сарын 01 өдрөөс эхлэн cap бүр тогтмол төлөх, энэ нь түрээс биш юм. Тогооч Агийн “түрээслэх” гэсэн хүсэлтийг шууд хүлээж аваагүй. Зорилгын гол агуулгуудыг тооцоолон тодорхойлох боломжгүй байсан. \хоол үйлдвэрлэхэд усны хэрэглээ, цахилгааны хэрэглээ, цэвэрлэгээ, тоног төхөөрөмж эд хогшил нэг талаас хүлээн авах нөгөө талаас актаар хүлээлгэн өгч барьцаа төлбөр, ямар төрлийн хоол үйлдвэрлээд үйлчлүүлэгч хүмүүсийн хүсэл шаардлагад хүрч орлого олох, эрх үүрэг үүсгэж хариуцлага хүлээх гэх мэт Зөөгчийн цалингийн зөрүү гэсэн байна. Зөөгч Т.Х нь 5 cap дуустал бүтэн 500.000 төгрөг цалин авсан цалингийн зөрүү гэх үндэслэл гарахгүй. Зөөгч Т.Халиунаагийн тайлбарыг хавсаргасан болно. А нь 3 сард урамшуулал өгнө гээд өгөөгүй. 5 сарын 22 өдрийн хоолны орлого гэсэн байна. Борлуулсан хоол, өдрийн гүйлгээ мөнгө шилжүүлж байсан баримтуудыг хавсаргасан тул Ад авалгүй үлдсэн мөнгө байхгүй. Барааны борлуулалт үнийн тооцоог цахим машинаас хэвлэн хавсаргасан болно. 2,3,4 сарын хоолны борлуулалт 7.461.000 төгрөг бөгөөд татварын суутгал нь 820.710 төгрөг тогооч А өгөх ёстой байсан энэ мөнгийг өгөхгүй гэсэн үйлдэл юм болов уу, 5 сарын хоолны борлуулалт 1.552.800 төгрөгөөс татварын шимтгэлт 170.808 төгрөг суутгагдаж үлдсэн 1.381.992 төгрөг тогооч Ад өгсөн байна. Нийт 9.369.297 төгрөг авсан байна. 8 өдрийн олох ёстой орлого 1.500.000 төгрөг гэсэн байна. Тогоочын 5 сарын борлуулсан  хоолны орлогыг хавсаргав. Энэ хүн сард олох орлогоо тооцсон байна. Энэ хүн ажлын байрыг хаяж явсан, өөрөө явсан уучлалт гуйгаад ажиллах боломж байсан 5 сарын нийт хоолны борлуулалт тайлангаар 1.552.800 төгрөг  байхад тогооч ажлаас  гарна, байгаа хоолны материалаа дуусгаад гал тогоог зогсооно” материал аваагүй байж ямар материалаар хоол хийж 8 өдөрт олох орлого вэ. Материал нь дуусаад 5 сарын 21 өдрийн хоолонд ажилчдын хоолны материал ашигласан байсан. НӨАТ 235.625 төгрөг нэхэмжилсэн нь энэ хүн юу бодож гаргасныг ойлгохгүй байна.Нийслэлийн хотын албан татвар НХАТ-1 хувь, хувь хүний орлогын албан татварын хуулинд  10 хувь жилд нэг удаа төлдөг. Үүнийг тогооч ойлгож хүлээн аваад 4 сарын 10-нд НӨАТ суутгасан шинэ хоолны үнэтэй зурагтай хоолны меню шинээр хийлгэх захиалга өгсөн. 5 сарын 1-ээс өдрийн хоолны борлуулалтаас нийт 11 хувийг суутган авч явсан өөрөө зөвшөөрсөн. Өмнөх саруудын хоолны борлуулалт болох 7.461.000 төгрөгөөс 820.710 төгрөг суутгах төлбөрийг А төлөхгүй гэсэн илэрхийлэл юм болов уу. Би энэ төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй. Муудаж хаягдсан бараа бүтээгдэхүүн үнэ 500.000 төгрөг гэсэн байна.Өөрийн зан авир үйлдлээр ажлыг хаяж явсан сайн дурын үйлдэл. Хүн өөрийн хөрөнгө өмчөө яах нь хувь хүний асуудал. Ажлын байранд бүтээгдэхүүн авах, хадгалах, тооцоо хөтлөх нь тогоочын ажил. Надад хамаарал бүхий орчноос гарсан бүтээгдэхүүнд хариуцлага хүлээх боломжгүй. Тогооч гарахад зөөгч үйлчлэгч, миний гэр бүлийн хүн өөрийн биеэр байсан. Яг гарахад нь тооцоо нийлэх татварт суутгах мөнгөн дүнг танилцуулахад уурлаад гарсан. Газын үлдэгдэл төлбөр 50.000 төгрөг гэсэн байна. Тогооч А нь ажлын явцад 2 удаа газ худалдан авсан. Эхний газ цаг хугацааны хувьд хэзээ худалдан авсан нь он сараар гарч ирнэ. Тэр болтол байгууллагын газыг ашиглаж байсан. Хоолоо газ дээр хийвэл хурдан гэж өөрөө л худалдаж авсан. Газ дуусчихлаа гээд газ захиалга өгөөд ирэх хүртэл байгууллагын газыг ашиглаж л байсан. Би мөнгө нэхээгүй, хүний эрхийн асуудлаар хийгдсэн төлбөрийн асуудлыг би хүлээх боломжгүй. Энэ бүгдийг үндэслэн иргэн О.Э надаас нэхэмжилсэн төлбөр үнэнд нийцэхгүй хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Харин тогооч Аг ажлын хугацаанд итгэл өгч ажиллах таатай орчинг бүрдүүлж алдаа дутагдлыг ойлгуулж засаж сайжруулах тал дээр хамтран ажиллаж ирсэн. Энэ хүн хүлээн аваагүй хийсэн гаргасан үйлдэл нь ашгийн зөрчлийн шинжтэй хуулийн хариуцлага хүлээлгэх, зөрчил шалган шийдвэрлэх холбогдох байгууллагуудаар шалгуулах хүсэлтэй тул шилжүүлэх хүсэлтэй. Мөн өөрт учирсан бодит хохирлыг тооцох болно гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

О.Э би Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Татварын цахим нэгдсэн системд 2016 оны 10 сараас бүртгэгдсэн. Төлбөр тооцоо нь НӨАТ сугалаа бүхий программ цахим ажиллагаатай. Хуулийн этгээдийн хувьд хувь хүний орлогын албан татвар Чингэлтэй дүүрэгт төлөгч. О.А нь 2019 оны 2-р сарын 20 өдөр тогоочоор ажилд орсон. Ажлын байранд хоол үйлдвэрлэх бэлтгэл ажлуудыг хангаж бүрэн бус ажлын цагаар 2 сарын 26 хүртэл, 27 өдрөөс ажлын үндсэн цагаар ажилласан. Ажлын цаг Даваа-Баасан гараг 12:00-22:00 цаг, ажилчдын цайны цаг 15:00-16:00, 19:00-19:30, шаардлагатай бол Бямба гарагт тогооч ажиллах. Ажилчид ажлын байрыг бэлтгэхээр 11:00 цагт ирдэг. Гал тогоог түрээслэх сонирхолтой ч боломжгүй байсан. Ирээдүйд биеэ даан гарах зардал үүсэх үүрэг хариуцлагаа тодорхойлон түрээсийн хэлбэрт шилжих, өөрийн ур чадвараа таниулж тогтвортой үйлчлүүлэгч орлоготой болгохоор ажилд авсан. Суралцах асуудлын хүрээнд тодорхойлох боломжгүй хоолонд гарах өртөг зардал орлого хүмүүс ямар амт чанартай хоол хүсэн хүлээдэг, хоолны бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үүсэх үүргийн харилцааны хэм хэмжээ хэрхэн хариуцаж явах гэх мэт тодорхойлох боломжгүй асуудлуудыг тооцоолон төсөөлөх бий болгох. Тогооч Ад бие дааж зөвхөн худалдааны хоолны материалын татан авалт, хадгалалт, өртөг зардалын бүртгэл хөтлөх, өөрийн зохиосон хоолонд тохирсон зөв хүнс худалдан авах, гарсан зардал худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг шалгуулах, өөрийн олсон орлогоо захиран зарцуулах гэх ажлуудыг гүйцэтгэхээр эхлүүлсэн. Байгууллагын ажилтан А нь бие дааж шийдвэр гаргахгүй, үйл ажиллагааг сайжруулах өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллах. Ажилчдын хоол, хүнсний материалыг үйлчилгээний хоол хүнсний материалтай ангид ялган хадгалж хэрэглэх, үйлчилгээний хоол хүнсний материалд хэрэглэхгүй. Хоол үйлдвэрлэхэд зориулан худалдан авсан хүнсний материалаа шалгуулах, хүнсний технологи карт хөтлөх, хадгалах, танилцуулан батлуулах журамтай. Туслах тогоочоор Бг өдрийн 25.000 төгрөгөөр цалинжуулан ажиллах хүсэлтийг гаргасан. Б нь Даваа-Баасанд 11:00-20:00 цаг, Бямба, Нямд амрах ажлын хуваарьтай. Энэ ажлын хугацаанд тогооч А нь нэлээдгүй зөрчил гаргасан бөгөөд тухай бүр сануулж зөвөөр ойлгуулж ажлын байрны дарамтгүй таатай орчинг хангаж зөв үлгэр жишээч байх тал сахилгатай ажиллахыг сануулж алдаа дутагдлыг багасгах чиглэл баримталсан. А нь гаргасан алдаа дутагдлаа хүлээх чадвар султай, ашигч байдалд дуртай. Танил найз нөхдүүдээ дуудах, \орлого оруулах үйлчлүүлэгч нэмэгдүүлэх өөрийн үйлчлүүлэгчдийг бүрдүүлэх нэрээр халхавч хийж хөнгөлөлт урамшуулалт мэтээр гаднаас архи согтууруулах, хүнсний бүтээгдэхүүн оруулах, захиалсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тарифаар бус дэлгүүрийн үнээр төлбөр тооцоо хийх, гаднаас бapaa орлуулан өгөх өрөөнд тамхи татуулах, гаднаас оруулсан бүтээгдэхүүнд зориулсан төлбөр төлөхөөс зайлсхийх өөрийгөө зөвтгөх зан авир гаргах, уурлах  гал тогоо ажлын байранд гадны хүн гадуур хувцастай оруулах, хооллох,  ажилчдын хоол хүнс туслах материалыг ашгийн сэдэлээр үйлчилгээний хоол  хүнсний материалд хэрэглэх, бараа материалын хэрэглээний зохиомол замбраагүйтэлт үйлдэх үүнийгээ хэлэхгүй нуух гэмт хэрэг зөрчлийн шинжтэй  үйлдэл гаргах хоол үйлдвэрлэх технологи карт хөтлөхгүй бичихгүй, хүнсний ариун цэвэр сахилга бат сул гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй гал тогоонд асгасан ургамлын тосыг эрүүл ахуйн шаардлага үл умартан хүнсэнд хэрэглэж байгаа байгууллагын үйл ажиллагааг өөрт ашигтай ашиг олох сэдэлтэй үйлдэл гаргах өрөөнд үнэ төлбөргүй, хямдралтай үнэ өгөх\төлөвлөсөн бэлтгэсэн хоолны материал дуусмагц урьдчилан бэлтгээгүй түүхий материалаар амт чанаргүй хоол үйлчилгээнд гаргах, үйлчилгээнд хүлээлт, бухимдалт үүсгэх. Зөөгчид үйлчилгээний зохиомол дарамт үүсэх. Гал тогоонд материал дууссан байхад ажилчдын хоолны материал нууцаар хулгайн сэдэлтэйгээр ашиглах. 4 сарын 15 өдрийн “өдрийн хоол сет” жигнэсэн банштай хоол байсан. Бэлтгэсэн  сэт хоол нь дууссан. Шинээр бэлдэлгүй шууд хийж гарсан хоол нь удаж хүлээлт үүсгэх бухимдах эцэст нь шорвог давстай усанд чанасан хоол үйлчилгээнд гарснаар Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газарт дуудагдаж зөрчлийн хуулийн арга хэмжээд хүрсэн. 4 сарын 23 өдрийн “өдрийн сет” хоолны цуйвангаас бүдүүн бүдүүн хар үс нэлээдгүй гарч ирсэн нь тухайн харилцагч байгууллагын ажилтан байсан, хоолоо идэлгүй тооцоо хийснээр гарсан боловч үдээс хойш бие нь эвгүйрч гомдолсон. 5 сарын 06 өдрийн Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газарт утсаар ирсэн гомдлын дагуу 5 сарын 7 өдрийн гал тогоонд гэнэтийн шалгалт хийж гарсан зөрчилд өөрийн биеэр хуулийн хариуцлага хүлээсэн. Гомдлуудад би хариуцлага хүлээж тогоочид хариуцлагатай ажиллахыг хатуу анхааруулж камерын хяналтыг эхлүүлсэн. Эдгээр үйлдлээс гарсан хохирол нь байгууллагын нэр хүнд үйлчилгээнд сөргөөр нөлөөлж үйлчлүүлэгчгүй болгосон. Энэ хүний ил далд хийсэн үйлдлээс маргаан нэлээдгүй гарч гомдлоор илэрч байсан. Цахим системээр төлбөрийн тооцоо хийгдэж, сугалааны дугаар бүхий НӨАТ баримт олгогдож татварт илгээгддэг. ХХОАТ 10 хувь, НХАТ-1 хувь тооцох ёстой татвар, нийт хоол борлуулсан үнийн дүнгээс суутгах тогооч А нь  бүтээгдэхүүн худалдан авсан зардал тооцоо баримтаа надад гаргаж өгдөггүй учир татварт суутгах хувийг борлуулалтаас шууд тооцох. Энэ хувийг А хүлээн зөвшөөрч НӨАТ бодогдсон үнэтэй шинэ хоолны меню хийх, менюд хоолны зураг оруулж өгөх, гарах зардлыг тогооч А төлөхөөр болсон. Тогооч Атай ажиллах хугацаанд 2 удаа хоолны меню хийсэн, нийт 600.000 төгрөгийн төлбөр надаас гарсан. 2,3,4 сарын хоолны борлуулалт 7.461.000 төгрөг бөгөөд татварын суутгал нь 820.710 төгрөг тогооч Ас гаргуулж авах, 5 сарын хоолны борлуулалт 1.552.800 төгрөгөөс татварын шимтгэлт суутгагдаж үлдсэн 1.381.992 төгрөг тогооч Ад өгсөн. Нийт 9.369.297 төгрөг авсан байна. 2019 оны 05 сарын 23 өдөр тогооч ажлын байрыг хаяснаар байгууллагад ”00” зогсолт үүсч 23-27 өдрүүдэд олох боломжит орлого 1.275.375 төгрөг \28-31 олсон орлого дундажлан тооцсон\ баримт хавсаргасан. Тогооч Агийн гаргасан алдаа нь хувийн ариун цэвэр, хоол боловсруулах, технологи картыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх их арга хэмжээг хэрэгжүүлээгүй үйлдэл гаргасан. Хийсэн гаргасан үйлдэл нь ашгийн, зөвшөөрөлгүй авсан түүнийгээ хэлэхгүй нуун хаацайлах нь хулгайн сэдэлтэйгээр илэрч байсан. Энэ үйлдэл нь өөрт ашигтайгаар цаг хугацааг хүлээж давтамжтай хийгдсэн. Энэ нь үйлчлүүлэгчийн гомдлоор илэрч Мэргэжлийн хяналтын газарт нэг бус удаа шалгуулж хуулийн дагуу шийтгэгдсэн. Байгууллага нь байгуулагдсан хугацаанд ийм хохирол үзээгүй, үйлчлүүлэгчид хүртэл буурч нэр хүндгүй болж үйл ажиллагааны доголдол үүссэн. Тиймээс тогооч Агаас 2.000.000 төгрөг, бичиг баримт нотариатын 21.000 төгрөг нийт 4.717.085 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч О.А нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч О.Э нь хариу тайлбартаа намайг өөртөө ажиллаж байсан байгууллагын ажилтан байсан хэмээн бичжээ. Миний зүгээс түүний ажилтан байгаагүй, хэдийгээр гал тогоог түрээслэн ажиллуулах гэрээг бичгээр хийгээгүй ч түрээслэн ажиллаж байсан гэдэг нь дараах байдлаар нотлогдоно. Гал тогоог түрээсийн гэрээгээр ажиллуулах үндсэн нөхцөл бол нэг сарын түрээсийн төлбөр 500000 төгрөгийг О.Эт төлөх, хоолны бараа материал, зардлыг өөрөө бүрэн хариуцах, О.Эын авч өгсөн бараа материал, махаар ажилчдын хоолыг ажлын хөлс, төлбөргүйгээр хийж өгөх, зөөгчид цалин болгон 100 000 төгрөг өгч байх, О.Э нь хоолыг үйлчлүүлэгчид борлуулах, тооцоо хийж надад хоолны борлуулалтын мөнгийг олгох, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэлтэй харилцаж, хамтран ажиллах байсан юм./тайлбартаа тоног төхөөрөмж ашигласны хөлс 500000 cap болгоны 1 ны өдөр төлж байх гэсэн нь надаас түрээсийн мөнгө авч байсан гэдэг нь нотолгоо юм/ О.Эын хариу тайлбарт “О.А нь анх тогтвортой ажлын байр түрээслэх хүсэлтэй ирсэн” гэжээ. Энэ нь миний хүсэл зоригийн илэрхийллийг батлан харуулж байна.“Тогоочийн сайн ажиллаад урамшуулал аваарай гэсэн далд яриаг ил болгож зөөгчид 4 сараас эхлэн ”100.000 төгрөг урамшуулах, тогоочийг бие даан шийдвэр гаргахгүй байхыг анхааруулан, урамшууллын мөнгийг зөөгчийн цалинд тусгаж өгөх шийдвэр гаргасан” гэжээ. Энэ мөнгийг би зөөгчийн 12-с - 15 цагын цалинд cap бүрийн 1 нд түрээсийн мөнгөтэй цуг өгч байсан болно. “Туслах тогоочоор Ч танилцуулсан бөгөөд ажиллах хугацаанд ажлын байрыг түрээсэлж байгаа нэрээр Чгээс хамтран түрээслэх төлбөр авсан байсан” гэжээ.  Анхнаасаа Эрдэнэчимэгийн хамт гал тогоог түрээслэхээр тохиролцон О.Эт танилцуулсан бөгөөд тэрээр хүн багатай ашиг орлого муутай байгааг мэдээд хамтран түрээсэлж ажиллахаа больж, бид тооцоогоо нийлж дуусгаад тэр явсан юм. О.Э бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байсан гэдгийг нотлох юм. О.Э сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд меню хийлгэсний төлбөр, нийслэлийн татвар 1 хувь зэргийг нэхэмжилсэн байгаа нь бид хамтран ажиллаж байсан гэдгээ давхар харуулжээ.Мөн түүний над руу бичиж байсан Фэйсбүүк чатын бичвэр, миний түрээсээр ажиллаж байхдаа хөтөлж байсан дэвтэр, бараа материал, тоног төхөөрөмжийн зардлын баримтаар бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байсан гэдгийг нотлоно. Дээрх нөхцөл байдлаас О.Э бидний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заагдсаны дагуу хэлцэл хийгдсэн байсан юм. Сөрөг нэхэмжлэлд хоолны меню хийлгэсэн, түүний зардал 600 000 төгрөгийг нэхэмжилжээ. АПУ компаниас 3 cap тутамд менюг үнэгүй сольж өгдөг бөгөөд эхний меню хоолны зураггүй алдаатай хэвлэгдсэн учир хоолны зураг болон НӨАТ % гэсэн зураг дүрслэлийг оруулан 9 cap хүртэл солихгүй байхаар үнэгүй хийлгэсэн. Меню хийдэг залууг өдрийн хоолоор дайлах болсон тухай О.Эын бичсэн чатыг хавсаргав. Харин кассанд шинэ менюны үнэ суулгахад 60000 төгрөг болсон гээд надаас 30000 төгрөгийг 05 сарын 11-ны өдрийн орлогоос миний зөвшөөрөлгүй 12-ны өдөр суутгаж авсан байсан. (чатыг хавсаргав.) Менюны зардал гэж гараагүй учраас нэхэмжлэх үндэслэлгүй. ХХОАТ-10 болон нийслэл хотын албан татвар-1 нийт 11 хувийг миний борлуулалтын орлогоос нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т нийслэлийн албан татвар төлөгч гэж хэн байхыг тодорхой зохицуулсан бөгөөд хоол хийж борлуулж байгаа би түүнийг төлөх үндэслэлгүй гэдгийг харах боломжтой.Миний зүгээс ХХОАТ тухай хуульд заасны дагуу албан татвараа төлөх үүрэгтэй бөгөөд өөрийн орлогоо тодорхойлон дараа оны 2 дугаар сарын 15- ны дотор харьяа татварын албанд тайлан гаргаж, татвараа төлөх болно. Тэгээд ч тус хуулиар цэвэр ашгаас татвар төлдөг зохицуулалттай, тус хуулийн дагуу татвараа тодорхойлж тооцоо хийх болно, харин О.Э үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй юм. НӨАТ-ын тухайд надаас нэхэмжлэх гэж байгаа бол НӨАТ-н тухай хуульд хэнийг нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгч гэх талаар 4.1.8-д заасан, хэрэв НӨАТ төлөгч болоогүй бол урамшууллын баримт олгох талаар болон НӨАТ төлөгч болсон бол буцаан авах зохицуулалтын талаар зохицуулсан байх тул надаас тус хуулийн дагуу мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй. Олох ёстой байсан орлого гэж 1 275 375 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Миний зүгээс 5 сарын 31-ны өдөр хүртэл ажиллах талаар тодорхой илэрхийлсэн бөгөөд үүнээс болж тэдний зүгээс намайг дайрч, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр намайг ажлын байр луу нэвтрүүлэхгүй, ажиллуулахгүй байсан гэдгийг нэхэмжлэл болон хариу тайлбараас харах боломжтой. Энэ нь өөрийнх гаргасан шийдвэр намайг хөөж гаргасны төлөө би эдний орлогыг нөхөж олгох ёсгүй. Надаас шалтгаалсан зүйл байхгүй хоол гаргахгүйгээр архи болон согтууруулах ундаагаараа үйлчлэх бүрэн боломжтой. Иргэний хууль болон Зөрчлийн хуулийг баримтлан 2 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Би түүний нэр төр, алдар хүндэд тус хуулиудад зааснаар огт халдаагүй, гүтгэж, гүжирдээгүй, харин ч тэр намайг сөрөг нэхэмжлэл, хариу тайлбартаа гүтгэн доромжилж, хулгай хийсэн мэтээр миний нэр төр, алдар хүндэд халджээ. Иймд миний зүгээс Зөрчлийн хуулиар гомдол гарган нэр төрөө сэргээлгэн энэ асуудлыг шийдвэрлүүлэх болохоо мэдэгдэж байна. Нотариатын зардал 21000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. О.Э нь хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн нотариатаар батлуулсан байна. (Миний иргэний үнэмлэхийн хуулбар мэргэжлийн үнэмлэхийн хуулбар цээж зураг зэргийг ашиглан ажилд орсон анкет бөглөн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна). Энийг зохих газар нь шалгуулж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна. Иймд О.Э нь ямар ч ач холбогдолгүй санаанаасаа зохиосон хэрүүл маргааны шинжтэй зүйл бичсэн байгаа тул нэхэмжилсэн 4,717,085 бүхий шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний хохирлыг О.Эаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч О.Эт холбогдуулан 8 хоногийн түрээсийн төлбөр 148.000 төгрөг, зөөгчийн цалингийн зөрүү 29.629 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн хоолны орлого 97.000 төгрөг, 8 хоногийн олох ёстой байсан орлого 1.500.000 төгрөг, НӨАТ 235.625 төгрөг, муудаж хаягдсан бараа бүтээгдэхүүний үнэ 500.000 төгрөг, газны үлдэгдэл төлбөр 50.000 төгрөг, ний 2.557.254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.Э нь О.Ад би гал тогоогоо түрээслүүлээгүй, О.А бол манайд ресторанд тогоочоор ажилд орсон ажилтан байсан өөрөө ажлаа хаяад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч О.Ад холбогдуулан 4.717.085 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзвэл Нэхэмжлэгч О.А нь хариуцагч О.Эын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  рестораны гал тогоог сарын төлбөр 500.000 төгрөгөөр, зөөгчийн цалин 100.000 төгрөг, нийт 600.000 төгрөгөөр түрээслэхээр амаар тохиролцож, уг рестораны байранд орж ажиллуулсан. Тухайн үед О.Этай түрээсийн гэрээ байгуулъя гэсэн боловч зөвхөн гал тогоо учраас заавал гэрээ байгуулах шаардлагагүй, татвар төлөх болно гээд түрээсийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч О.А нь О.Эт 2019 оны 05 дугаар сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан нотлох баримтаар нэг хавтас 60 хуудастай тооны дэвтэр, хоолны дээж хөтлөх дэвтэр зэргийг нотлох баримтаар өгсөн хэдий ч хэнд хэдэн төгрөгийг өгсөн эсэх нь тодорхойгүй, хүлээн авсан хүнийг нэр тэмдэглээ байхгүй тул түүнийг нотлох баримтаар үнэлэхгүй боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Эаас НӨАТ-ын төлбөр 235.625 төгрөг, муудаж хаягдсан бараа бүтээгдэхүүний үнэ 500.000 төгрөг, газны үлдэгдэл төлбөр 50.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч үүнийгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, муудаж хаягдсан бүтээгдэхүүн нь ямар ямар бүтээгдэхүүн нь болох нь тодорхойгүй, ямар газны үлдэгдэл болох нь ойлгомжгүй байна.

 

Иймд хариуцагч О.Эт холбогдох 2.557.254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Агийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж О.Атай ажиллах хугацаанд 2 удаа хоолны меню хийсний үнэ 600.000 төгрөг, 2,3,4 дүгээр сарын хоолны борлуулалтын татварын суутгал 820.710 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тогооч О.А нь ажлын байрыг хаяснаар тэг зогсолт үүсч 23-27-ны өдрүүдэд олох боломжит орлого 1.275.375 төгрөг, О.Агийн гаргасан алдаа дутагдлын улмаар Мэргэжлийн хяналтын газарт нэг бус удаа шалгуулж хуулийн дагуу шийтгэгдсэн тул Иргэний хууль, Зөрчилийн тухай хууль зэргийг үндэслэл болгон 2.000.000 төгрөг,  бичиг баримтын нотариатын хөлс 21.000 төгрөг, нийт 4.717.085 төгрөг шаардсан.

 

Хариуцагч О.Э нь О.А нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тогоочоор ажилд орсон гэж тайлбарлаж байгаа боловч хаана ямар байгууллагад, хэзээ, ямар ажилд авсан эсэхээ бичгийн баримтаар нотлоогүй, О.Аг тогоочоор ажилд авсан хэмээн тайлбарлан бичгийн баримтаар “ОБЭЭМ”ХХК-ийн 2019 оны 01/0220 дугаартай нэвтрэх зөвшөөрөл гэх баримт, ажилтны анкет, мэргэжлийн үнэлэх зэргийг нотлох баримтаар гаргажээ. Дээрх баримтууд нь “ОБЭЭМ” ХХК-ийн баримтууд байх тул О.Э нь О.Аг тогоочоор авч ажиллуулсан байна гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн О.Атай ажиллах хугацаанд 2 удаа хоолны меню хийсний үнэ 600.000 төгрөгийг шаардаж нотлох баримтаар Меню гэх 2 хавтас баримтыг гаргаж өгсөн боловч үүнийг нэхэмжлэгч О.А нь хүлээн зөвшөөрдөггүй тул О.Агийн зөвшөөрлөөр хийсэн гэж үзэх боломжгүй юм. Хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч О.Эт холбогдуулан 2.557.254 /хоёр сая таван зуун тавин долоон мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, О.Эын О.Ад холбогдуулан 4.717.085 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч О.Агийн 55.866 төгрөг, хариуцагч О.Эын 90.425 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ДАВААСҮРЭН