Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          3             21                                                  2023/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

   Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч П.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд Даваасүрэнгийн Пид холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П, 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсрол, мэргэжилгүй, ам бүл ганцаараа улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Д.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү багийн нутаг дэвсгэрт Б.Баярсайханы цээж, нуруу хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

 

Хохирогч Б.Баярсайханы өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21

цагийн үед Өсөх гэх манай хамаатны залуу нэг залуутай хамт хоёулаа 750 граммын 1 шил архитай манай гэрт ирсэн. Тэгээд бид 3 хамт архиа хувааж уугаад байж байтал Өсөх гэх залуу цуг ирсэн танихгүй залуутайгаа муудалцаж байгаад нэг нэгнээ хараагаад байхаар нь би тэр хоёрт хандаж “одоо харь, орой болчихлоо” гэх хэлэхэд хоёулаа гэрээс гараад гэрийн гадаа муудалцаад байхаар нь би салгах гээд очтол Өсөх гэх залуутай хамт явж байсан танихгүй залуу нь үгийн зөрүүгүй намайг 2 удаа хутгалсан. Тэгээд тэр танихгүй залуу мотоциклтойгоо зугтаагаад Өсөх нь манайд үлдсэн. Өсөхтэй хамт явсан цэнхэр дээлтэй залуу нь миний зүүн талын цээж хэсэг рүү 1 удаа, дараа нь баруун талын ар нуруу хэсгийн ташааны дээд талд 1 удаа хутгалсан.” гэх мэдүүлэг /хх 21-23/,

Гэрч В.Мягмарсүрэнгийн өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 24 цагийн үед манай гэрт П согтуу хүмүүсээр хүргүүлж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд Баярсайхан пизда намайг хутгаар шаах гэхээр нь би зөрүүлээд хутгаар шаачихлаа гээд орилоод байсан. Тэгээд 2 чих нь хөлдсөн байсан. Би яах ёстой байсан юм бэ гээд орилоод байсан. Пийн гараас цус гоожоод гэрээр дүүрэн цус болгоод байхаар нь амьдардаг айлынх нь Норов гэх залууг дуудаад өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Гэрч Ж.Өсөхбаярын өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед Эрхэмбаяр гэх айлын П бид 2 архи уухаар очсон. Тэгээд Эрхэмбаярыг 14 -р зөрлөг рүү машинтай архинд явчхаад ирье гээд гуйхад машин байхгүй гэсэн. Тэгээд би 2 мотоциклтой 14-р зөрлөг ороод уг дэлгүүрээс 2 шил 0.75 ийн архи, 1 ширхэг 0.5-н архи авсан. Тэгээд 1 шил 0.75-н архийг нутгийн Содном-Иш ахынд уугаад тэгээд Эрхэмбаярынд буцаж ирээд хажууд нь айл байсан Б.Баярсайханыд 1 шил 0.75-н архи хувааж уугаад гарах гэтэл П бид 2 мотоцикл асахгүй шалтгааны улмаас муудалцсан. Тэгтэл П согтуу надтай хэрэлдээд зогсож байтал Баярсайхан ах гарч ирээд намайг өмөөрөөд Пийг чи болиочээ гээд нүүрэнд нь алагдах маягтай 1 удаа цохисон. Тэгтэл П, Баярсайхан нар хоорондоо зууралдаад зодолдоод байсан. Би мотоцикл асаах гээд зогсож байсан. Тэгээд тэр хоёр салаад Баярсайхан ах Эрхэмбаярын гэр лүү орсон. Араас нь П орсон. Тэгээд Эрхэмбаяр ах Пийн гарт нь хутга байна гэж хэлэхэд П хутгаа хаяад мотоциклоо унаад зугтсан. Тэгээд Баярсайхан нуруу цээжинд 2 удаа хутгалсан байсан. Эрхэмбаяр ах эмнэлэг рүү Баярсайхан ахыг аваад замаараа намайг гэрт буулгаж өгсөн. Тэгээд цаашаа сумын төвийн эмнэлэг явсан. Бид хоёр Эрхэмбаяр ахынд архи уух гэж байхад Эрхэмбаяр ах хаалгаа цоожлоод унтсан байсан. Тэгэхээр нь хажуу айлын Баярсайханы гэрт орж архи уусан. П нилээн согтуу байсан. Баярсайхан ах зүгээр шахуу байсан.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Гэрч Д.Намжинсүрэнгийн өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орой 19 цагийн үед Өсөхбаяр, П нар манай гэрт машинаараа 14-р зөрлөг ороод архи авчхаад ирье гэхээр нь би үгүй гээд явж өгөхгүй гэж хэлэхэд өөрсдөө мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд шөнө 21 цагийн үед буцаж ирээд манайд оролгүй манай хажуу айлын Баярсайхан гэх айлд ороод Баярсайхан, П, Өсөхөө нар архи ууж байгаад тэд удалгүй гэрийн гадаа муудалцаад байсан. Тэгээд Баярсайхан манайд хаалга тайл гээд байсан. Тэгээд тайлж өгөөд манай гэрийн зүүн хойд талын авдарны урд талд Баярсайхан сууж байтал П гаднаас орж ирээд цагаан иштэй хутгаар цээжний зүүн талд шууд хутгалсан. Тэгээд бид нар тал талаас нь салгахад П дахиад хутгалах гээд дайраад байсан. Тэгээд байж байгаад шууд зугтаагаад яваад өгсөн. П халамцуу байсан. Тийм согтуу бас байгаагүй. Хамт явсан Өсөхбаярыг хаяад мотоциклоо унаад зугтсан.” гэх мэдүүлэг /хх 33/,

Гэрч Ч.Эрхэмбаярын өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өсөхбаяр, П нар ирээд архинд яваад өгөөч ах гэж гуйсан. Тэгээд би яваагүй. Тэгтэл өөрсдөө мотоциклтой яваад өгсөн. Тэгээд манай гадаа 22 цагийн үед ирээд манай хажуу айлын Баярсайханыд тэр 3 архи уусан. Тэгээд манай гадаа хүмүүс ноцолдоод хаалгаа онгойлгоод байж байтал Баярсайхан манай гэрт орж ирээд зүүн авдарны урд сууж байтал П орж ирээд Баярсайханы цээжний зүүн талд хутгалсан. Тэгээд бид нар салгаад хартал П баруун гарт нь цагаан иштэй хутга барьчихсан байсан. Тэгээд манай эхнэр галын хайчаар цохиж унагасан. Тэгээд П, Өсөхбаярыг орхиод яваад өгсөн. П, Баярсайханы цээжний зүүн талд нэг удаа хутгалсан. Уг хутга нь Баярсайханы цагаан иштэй хутга байсан.” гэх мэдүүлэг /хх 36/,

 Шүүгдэгч Д.Пийн өгсөн: “Би Баярсайханыг барьж байсан хутгыг булааж аваад нэг удаа хутгалж гэмтээсэн. Баярсайхан нь хутга бариад ална гээд дайраад байхаар нь би хутгыг нь тавиулах гээд хутганы ирнээс нь барьж байгаад өөрөө баруун гараа зүсэж гэмтээсэн. Тэгээд мотоциклтой явж байгаад өөрийн хоёр чихээ хөлдөөсөн. Бид хоёр хоёулаа архи уусан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Баярсайханы биед цээж, нуруунд шарх, цээж, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх цээж, нуруунд үүссэн шарх, цээжинд үүссэн цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нуруунд үүссэн цус хуралт, цээжинд үүссэн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх /хх 38-39/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/, цагаан өнгийн төмөр иштэй 16.5 см урттай 1 ширхэг хутгыг тэмдэглэл үйлдэн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2023.01.06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх 12-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 3-р багийн нутагт Б.Баярсайханы гэрт архидан согтуурсан үедээ Ж.Өсөхбаяртай мотоцикл ассангүй гэх шалтгаанаар хоорондоо маргалдан улмаар Б.Баярсайханыг Ж.Өсөхбаярыг өмөөрлөө гэх шалтгаанаар Б.Баярсайханы цээж, нуруу хэсэгт  нь хутгалсан болох нь;

 хохирогч Б.Баярсайханы өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед Өсөх гэх манай хамаатны залуу нэг залуутай хамт хоёулаа 750 граммын 1 шил архитай манай гэрт ирсэн. Тэгээд бид 3 хамт архиа хувааж уугаад байж байтал Өсөх гэх залуу цуг ирсэн танихгүй залуутайгаа муудалцаж байгаад нэг нэгнээ хараагаад байхаар нь би тэр хоёрт хандаж “одоо харь, орой болчихлоо” гэх хэлэхэд хоёулаа гэрээс гараад гэрийн гадаа муудалцаад байхаар нь би салгах гээд очтол Өсөх гэх залуутай хамт явж байсан танихгүй залуу нь үгийн зөрүүгүй намайг 2 удаа хутгалсан.” гэх мэдүүлэг /хх 21-23/,

гэрч Ж.Өсөхбаярын өгсөн: “...Б.Баярсайханыд 1 шил 0.75-н архи хувааж уугаад гарах гэтэл П бид 2 мотоцикл асахгүй шалтгааны улмаас муудалцсан. Тэгтэл П согтуу надтай хэрэлдээд зогсож байтал Баярсайхан ах гарч ирээд намайг өмөөрөөд Пийг чи болиочээ гээд нүүрэнд нь алагдах маягтай 1 удаа цохисон. Тэгтэл П, Баярсайхан нар хоорондоо зууралдаад зодолдоод байсан. Би мотоцикл асаах гээд зогсож байсан. Тэгээд тэр хоёр салаад Баярсайхан ах Эрхэмбаярын гэр лүү орсон. Араас нь П орсон. Тэгээд Эрхэмбаяр ах Пийн гарт нь хутга байна гэж хэлэхэд П хутгаа хаяад мотоциклоо унаад зугтсан. Тэгээд Баярсайхан нуруу цээжинд 2 удаа хутгалсан байсан.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Гэрч Д.Намжинсүрэнгийн өгсөн: “...Баярсайхан манайд хаалга тайл гээд байсан. Тэгээд тайлж өгөөд манай гэрийн зүүн хойд талын авдарны урд талд Баярсайхан сууж байтал П гаднаас орж ирээд цагаан иштэй хутгаар цээжний зүүн талд шууд хутгалсан. Тэгээд бид нар тал талаас нь салгахад П дахиад хутгалах гээд дайраад байсан. Тэгээд байж байгаад шууд зугтаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 33/,

Гэрч Ч.Эрхэмбаярын өгсөн: “...Баярсайхан манай гэрт орж ирээд зүүн авдарны урд сууж байтал П орж ирээд Баярсайханы цээжний зүүн талд хутгалсан. Тэгээд бид нар салгаад хартал П баруун гарт нь цагаан иштэй хутга барьчихсан байсан. Тэгээд манай эхнэр галын хайчаар цохиж унагасан. Тэгээд П, Өсөхбаярыг орхиод яваад өгсөн. П, Баярсайханы цээжний зүүн талд нэг удаа хутгалсан. Уг хутга нь Баярсайханы цагаан иштэй хутга байсан.” гэх мэдүүлэг /хх 36/ зэргээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд "Баярсайхан гэр лүүгээ ороод хутга барьж гарч ирээд чамайг ална гээд дайраад байхаар нь би сандраад хутгыг нь салгах гээд ноцолдож байгаад унагаагаад хутгыг нь салгаад Эрхэмбаярын гэр рүү хутгыг оруулж шидчихээд зугтаасан." гэх мэдүүлгийг нотлох баримт байхгүйгээс гадна шүүгдэгчийн энэ мэдүүлэг дээрх гэрч, хохирогчийн мэдүүлгээр няцаагдсан гэж үзэв.  

 

Шүүгдэгч Д.Пийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсээгүй үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул;

 

 улсын яллагчийн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч Д.Пийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

            шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч хүний мал маллан ийш тийшээ явдаг тул улсын яллагчийн оногдуулсан ял зохимжгүй байна. Торгох ял оногдуулж өгөөч гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Пид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 3 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ам бүл ганцаараа бусдын мал маллан амьжиргаагаа залгуулдаг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, насны байдлыг харгалзан түүний өмгөөлөгчийн санал оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Баярсайханы эмчилгээний болон бусад зардалд нийт 2.848.249 төгрөг нэхэмжилсэн /хх 65-79/-ийг шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Хаан банкны мөнгөн гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул,

   шүүгдэгч Д.Пийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн төмөр иштэй 16.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Бэсүд Даваасүрэнгийн Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пид оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн төмөр иштэй 16.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ

 

 

113