Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

 

 

 

 

 

 

 

 

             2023           4           07                         2023/ШЦТ/151

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

  Иргэний хариуцагч “” ХХК-ийн захирал Ч.Алтанзаяа, өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

  Иргэний хариуцагч Д.*******,

   Хохирогч Г.Норжмаа,

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Мянган,

  Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Б.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О-т холбогдох эрүүгийн дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.О, Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр,, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бор хөндий гэх газар Улаанбаатараас Булган аймаг явах чиглэлийн 159 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Тоёота Пробокс маркийн 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 12.4-д заасан Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.гэсэн заалтуудыг зөрчиж, замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.*******, Г.Норжмаа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Ж.Шинэцэцэгийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ы өгсөн: ...Би эцэг, эхээс 4-үүлээ өссөн. Талийгаач Ж.Шинэцэцэг нь миний дээд талын төрсөн эгч байсан юм. Талийгаач маань 10 жилийн сургуулиа сурч Ховд аймгийн Зэрэг сумын ЕБС-д сурч төгссөн. Дараагаар нь 2012-2016 онд Говь- Алтай аймгийн АШУҮИС-ийн салбар сургуульд сувилагч мэргэжлээр сурч төгсөөд ЭХЭМҮТ-д сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй сувилагчаар ажиллаж байсан. Талийгаач маань нөхөр болох Мэндбаярын Батцэнгэлтэй 2016 оноос хойш хамт амьдарч байсан, сүү хадаг тавьсан боловч хурим найраа хийж амжаагүй байсан, улмаар М.Батцэнгэл болон талийгаач 2-ийн дундаас 2018 онд Гэгээлэн охин гарсан, одоо 4 настай. Талийгаач маань 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт сум руу зараар замын машинд нөхөр хүүхэдтэйгээ суугаад явж байхдаа Төв аймгийн Лүн сум өнгөрч яваад зам тээврийн осолд орж нас барсан, талийгаач маань нас барахдаа 8 сартай жирэмсэн байсан. Энэ хэрэгт талийгаачийн нөхөр М.Батцэнгэл болон манай аав, ээж, бид нар хоорондоо ярилцаад цаашид миний бие энэ хэрэгт талийгаач эгчийнхээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон. Би нэхэмжлэх зүйлийнхээ талаар сүүлд нь баримтаар гаргаж өгөх болно. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна. гэх мэдүүлэг /1хх-ийн 22-23 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт: "Энэ хүний хариуцлагагүй байдлын улмаас 2 хүний амь хохирсон. Манай эгч 14 хоногийн дараа төрөх гэж байсан. Тухайн нөхцөл байдал үүсэхэд энэ хүн анхны тусламж үзүүлээгүй. Би маш их гомдолтой байна. Өдий хүртэл уучлалт гуйсан зүйл байхгүй. Батцэнгэлийн ээжтэй уулзсан гэж байсан. Энэ хүн уулзаагүй. Ээж нь одоо ирчихсэн байгаа. Хохиролд нийт 287 585 453 төгрөг нэхэмжилж байгаа. Гэхдээ энэ мөнгийг авлаа гээд сэтгэл санаа тайвширчихгүй. Хоёр хүний амь хохирчихоод байгаа шүү дээ." гэх мэдүүлэг,

Гэрч М.Батцэнгэлийн өгсөн: Миний бие 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт сумын чиглэл рүү зар дээрээс Өлзийт сум руу явна гэсэн машины жолоочтой утсаар яриад эхнэр талийгаач Шинэцэцэг болон охин Гэгээлэн нарын хамт 56-78 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид тухайн өдрийн өглөө 08-09 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн, анх Улаанбаатар хотоос гарахад жолооч нь ******* гэдэг нэртэй 60-70 орчим настай эрэгтэй хүн байсан. Мөн түүний эхнэр нь болов уу, эсхүл хамтран амьдрагч нь болов уу гэмээр настай эмэгтэй, тэгээд жолоочийн охин Б.О бид нар явсан. Жолооч ******* Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газар хүртэл барьсан, дараа нь түүний охин О Урьханаас бариад цааш явсан. Тэгээд цааш 20-25 орчим км яваад засмал зам дээр онхолдсон. О нь жолоо барьж явахдаа гар утсаараа оролдоод яваад байсан, манай талийгаач Шинэцэцэг хөөе чи наад утсаа болиоч ээ гэж хэлж байсан. Дээрх осол болох үед би арын суудлын гол хэсэгт охиныгоо өвөр дээрээ аваад миний баруун талд манай талийгаач эхнэр Ж.Шинэцэцэг, зүүн талд ******* нар сууж явсан, нөгөө настай эмэгтэй жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Жолооч О нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа жолоо бариад явж байснаа гэнэт зүүн гар тийшээ огцом дараад буцаагаад баруун тийшээ огцом дараад тэгээд сандрахдаа хаазаа гишгээд тэр чигээрээ замынхаа баруун тал руу маш хүчтэй ороод нэлээд олон удаа өнхрөөд зогссоны дараа би ******* гэдэг өвгөнтэй хамт машины багаж хэсэгт орчихсон байсан. Тэгээд би охин, эхнэр 2-оо харахад машин дотор байхгүй байсан, тэгээд машинаас гараад харахад эхнэр охин 2 машинаас 4-5 орчим метр зайнд  шидэгдсэн, охин маань газар суугаад уйлж байсан, эхнэр маань хажуу талаараа хараад хэвтсэн, амнаас нь цус гоожиж байсан. Тэгээд би эхнэр, охин хоёр дээрээ очоод охиноо босгосон, эхнэр дээрээ очоод яаж байна хайраа гээд биеийг нь асуухад эхнэр ёолоод байсан. Тэр үед эхнэрээ босгох гээд байж байхад замаар явж байсан Приус-30 маркийн машин зогсоод тэр машины жолооч эгч яанаа жирэмсэн юм байна зүгээр үү гэж хэлээд бууж ирээд, туслах уу гээд бас тэр эгчийн араас явж байсан Приус-40 маркийн машинтай 2 залуу зогсоод надтай хамт манай эхнэрийг өргөөд тэр зогссон эгчийн Приус-30 маркийн машинд суулгасан. Осол болсны дараа О зүгээр машинаасаа гараад ирсэн, бас аав нь болон тэр настай эмэгтэй 2 зүгээр л харагдаж байсан, намайг эхнэрээ өргөөд зам дээр зогссон Приус-30 машинтай хүний машин руу эхнэрээ оруулах гэхэд тэр 3 огт туслаагүй хөдлөхгүй байсан. Ослын дараа замын машинтай Булган аймгийн Баяннуур сумын эмнэлэг ороод яаралтай тусламж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд тэндээсээ Улаанбаатар хот руу зөөвөрлөх гээд эмнэлгийн пургон машин руу ороод нас барсан. Манай эхнэр талийгаач Шинэцэцэг нь 1994 оны 12 сарын 04-ний өдөр Ховд аймагт төрсөн. 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд нь байгаа юм. дээрээ 1 эгчтэй, доороо 2 эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн, 10-н жилийн сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн АШУИС-ийг 2012-2016 оны хугацаанд сувилагч мэргэжлээр сурч төгссөн, ЭХЭМҮТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт, чөлөөгөө авсан байсан. Эхнэр бид 2 анх 2014 онд танилцаад 2016 оноос хойш хамт амьдарч эхэлсэн, дундаасаа 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охинтой болсон, охин маань одоо 4 настай, Батцэнгэлийн Гэгээлэн гэдэг. Эхнэр бид 2 гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ойролцоогоор 80-100 км/цаг хурдтай явж байсан болов уу гэж бодож байна. Гадна үзэгдэх орчин нартай, цэлмэг, дулаахан өдөр байсан, үзэгдэх орчин хэвийн харагдаж байсан, замын нөхцөл байдал бол хэвийн урд хойноос машин тэрэг байхгүй, тэр зам дээр О ганцаараа л явж байсан. Замын ангархай цуурхай нөхөөс байгаагүй. Миний баруун мөр дотуур гэмтэлтэй, зүүн талын хавирга дотуур гэмтсэн. Орой болохоор толгой манарч өвдөнө. Бас ууц нуруундаа гэмтэл авсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна. Манай охины аарцаг нь гэмтсэн, толгой нь өвдөж байна. Бас хавирга хэсгээр нь өвдөж байгаа, зүүн хөл нь бас өвдөж байгаа болно. Би бас охиноо шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна. Энэ хэрэгт цаашид талийгаач Жаргалсайханы Шинэцэцэгийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй ээ. Харин талийгаач эхнэрийн маань төрсөн дүү Жаргалсайханы ******* оролцох болно. Надад нэмж хэлэх зүйл алга байна.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 тал/,

Хохирогч Г.Норжмаагийн өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотоос Оыг Архангай аймаг руу хүргэж өгөх гээд манай нөхөр ******* бид хоёр хамт явсан. Тэгээд О, ******* хоёр фэйсбүүкээр Архангай явах хүүхэдтэй хоёр хүн авлаа гээд машиндаа суулгасан намайг Яармагаас ирж аваад ******* жолоо бариад, хажууд нь би суугаад, миний хойно О, Оын баруун талд эрэгтэй хүн, хажууд нь хүүхэд нь, хүүхдийн хажууд эмэгтэй сууж байсан. Тэгээд 10 цагийн үед Улаанбаатараас гараад Төв аймгийн Лүн сумын нутаг Урьхан зоогийн газарт буудаллаад бие засчхаад буцаад суутал О жолоо бариад ******* хойно суугаад цааш хөдлөөд явсан. Тэгээд нэлээн явж байгаад би зүүрмэглэж байтал гэнэт пир, пар гээд машин онхолдчихсон, намайг танихгүй хоёр хүн машинаас гаргасан. Тэгээд миний ухаан санаа орж гараад байсан ба би хүмүүсийг бүртгэтэл жирэмсэн эмэгтэйг нөхөр нь толгой доор нь өвдгөө хийгээд хэвтүүлж байсан. Тэгээд би хөдөлж чадахгүй дээшээ болон, доошоо хараад хэвтээд байж байтал жирэмсэн эмэгтэйг нөхөр нь аваад яваад өгөх шиг болсон. Тэгээд нэлээн удаж түргэний эмч ирээд миний цээжийг дарж үзээд намайг насилк дээр өргөөд машинд оруулаад, надад тариа хийсэн. Улаанбаатар хотод байхад 2, 3 хоног Отгонбаяр нь би жолооны курст 2 жилийн өмнө төгссөн, жолоо баръя гээд байсан гэсэн. Тэгээд хот дотор болохгүй гээд манай нөхөр Урьхан зоогийн газарт машины жолоог шилжүүлсэн. О бид хоёр хамгаалалтын бүс зүүсэн байсан. Арын хүмүүс зүүсэн байсан талаар мэдэхгүй байна. Утас бол оролдохгүй явж байсан. Миний 11 хавирга хугарсан, хамгаалалтын бүсний ормоор шархалсан, нурууны хоёр сэртэн яс хугарсан, баруун талын ташаанаас хонго хүртэл хөхөрсөн байсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй.’’ гэх мэдүүлэг /1 хх-ийн 36 тал/,

Хохирогч Д.*******ийн өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос охин Оыг Архангай аймгийн Өлзийт суманд хүргэж өгөх гээд өөрийн 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр Норжмаа миний хажуу талд суугаад, охин О Норжмаагийн ар талд суугаад, хажууд нь фэйсбүүкээр зараар Архангай явж байсан залуу, эхнэр хүүхдийн хамт суугаад 10 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явж байгаад замдаа Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газарт бүгд буудаллаад буцаад машинд суух гэхэд манай охин О би жолооны үнэмлэхтэй машиныг чинь баримаар байна гэж хэлээд, би жолоогоо От өгөөд, өөрөө хойд талд Норжмаагийн хойд суудалд суугаад цааш хөдлөөд явж байтал замын цоорхой харагдаад манай охин алдаа гаргаад арай цочмог ухас хийгээд машин далбилзаад онхолдоод би ухаан самгардаад байж байхад машинаас намайг хүмүүс гаргаад түргэн ирж намайг аваад явсан. Би машинд сэрүүн явж байсан.

Би км-н заалтыг харах боломжгүй байсан. Би машинд суухдаа дүрэмд заасан хурдаар яваарай, бүсээ хийгээрэй гэж хэлсэн. Эсрэг урсгалд ямар нэг хөдөлгөөн байгаагүй.

О 2021 онд Улаанбаатараас Ховд аймаг орох замд би жолоо бариулж байсан бөгөөд, Ховд аймагт тухайн үед бас машин бариад зүгээр яваад байсан. О, Норжмаа хоёр хамгаалалтын бүс зүүсэн, харин хойно сууж байсан хүмүүс хамгаалалтын бүс зүүгээгүй байсан. О жолоогоо л бариад явж байсан. Яг тэр үед амьсгаа авч болохгүй, хөл хөдлөхгүй байсан. Би тэд нараас та нар яаж байна гээд асуухад зүгээр зүгээр гээд байж байсан. Тэгээд байж байтал унаанд суугаад яваад өгсөн байсан. 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Надад ямар нэг гомдол санал байхгүй.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 тал/,

            Гэрч Б.Үүрийнтуяагийн өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 28 минутад миний гар утас руу Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 утаснаас танай Эрдэнэ-Сантын чиглэлд аваар гарсан жирэмсэн маш хүнд гэсэн шүү гээд жолоочийн гэх 89165650 гэсэн утас өгсөн. Тэгээд би 11 цаг 29 минутад 89185650 гэсэн дугаарт эхэлж залгаад 11 цаг 38 минутыг хүргэсэн. Энэ хугацаанд нийт 8 удаа залгасан тэгээд энэ хугацаанд холбогдож асуухад тухайн жолооч гэх эмэгтэй би хаана осол болсон. Яг одоо хаана явж байгаагаа мэдэхгүй байна танай сум руу дөхөж байна гэж хэлсэн. Ингээд эмнэлгийн гадна 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 52 минутад тухайн осолд орсон хүнийг тээвэрлэж явсан цагаан өнгийн тоёота приус маркийн машин ирсэн. Машинаас тухайн осолд орсон эмэгтэйг эмнэлгийн дамнуурга ашиглан яаралтай тусламжийн тасагт хүргэж эрэмбэлэн ангилалтыг үргэлжлүүлэн хийсэн. Тухайн өвчтөний биеийн байдал маш хүнд ухаан санаа самуурсан, арьс нь хүйтэн эрээнтсэн хүүхэн хараа хоёр талд ижил өргөссөн, гэрлийн урвал сул, зүрхний авиа бүдэгхэн, жигд бус зүрхний цохилт олширсон, уушги цулцангийн суларсан амьсгалтай доод хэсгээрээ амьсгал сонсогдохгүй, толгойны орой чамархай, дух хэсэгт зулгарсан, хавдсан, хөхөрсөн гэмтлүүдтэй, баруун талын хавирга хугарсан хугарлын шинжтэй, эрүү хугарсан, амнаас цус гарсан, хэлээ хазсан байсан. Тэгээд эрэмбэлэн ангилалтыг хийгээд амьсгалын зам чөлөөлж амнаас гарсан цусыг насосоор соруулж хүчилтөрөгчийг дөрвөөс тавын урсгалаар авч эхэлсэн, мониторинг аппаратаар амин чухал үзүүлэлтүүдийг хянаж эхэлсэн. Лавшруулсан үзлэгийг хийсэн. Ажиллах хүчээ нэмэгдүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бүгдийг дуудсан, өвдөлт намдаах, шокийн эсрэг, цус тогтоох, шингэн сэлбэх, ураг дэмжих чиглэлийн эмийн эмчилгээнүүдийг хийж аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газартаа ослын талаарх мэдээллийг өгсөн. Мөн нөхөрт нь өвчтөний биеийн байдал маш хүнд олон эрхтэнг хавсарсан гэмтэлтэй амь нас эрсдэх магадлал өндөр гэдгийг тайлбарлан хэлж бусад ар гэрийнхэндээ хэлээрэй гэдгийг хэлсэн. Эх нь амьсгал, зүрх судасны дутагдалд орж амьсгалын болон зүрхний цохилт тасалдаж эхлэх үед эхэд амилуулах суурь тусламжийг үзүүлж ураг аврах боломжийг хайж эхийн цээж шахалтыг зогсоолгүйгээр амилуулах суурь тусламжийг үргэлжлүүлэн үзүүлсээр хэвлийг босоо зүслэгээр 12-15 сантиметр орчим зүсэхэд цус их хуримтлагдсан байсныг соруулж авч ургийг умайн хөндийгөөс гаргахад амьсгалгүй, зүрхний цохилтгүй байсан. Хүйг тасалж нярайн эрт үеийн сэхээн амьдруулалт хийж зүрхэнд иллэг, массаж, амбо маскаар амьсгал өгсөн боловч амьсгал, зүрх ороогүй тул сэхээн амьдруулахыг зогсоосон. 8 сартай ураг бол амьдрах боломжтой байдаг учраас бид ургийг аврах боломжийг хайж дээд шатны байгууллага болох аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлгээс зөвлөгөө зөвшөөрөл авч ажилбарыг хийсэн.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 тал/,

Гэрч Ч.Алтанзаяагийн өгсөн: “Манай компани нь зам барилга засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт байрлах Булган аймгийн Баяннуур сум руу салдаг 3 замын уулзвараас эхлээд Архангай аймгийн Өгийнуур сумын салдаг уулзвар хүртэл нийт 172 км-н асфальтан замыг хариуцан ажилладаг.  Манайх энэ жил Зам тээврийн хөгжлийн яамнаас 400 гаран сая төгрөгийн засвар үйлчилгээ 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд графикийн дагуу явагдаж байгаа. Нийт 1390 м/кв талбайд нөхөөс нөхөх ёстой хуваарь гарсан. Уг 159 дэх км-н шонгийн орчим бол энэ жил Зам тээврийн хөгжлийн яамнаас тусгайлан ээлжит засвар хийх хуваарьт орсон байсан бөгөөд манайх тухайн үед графикийн дагуу Булган аймгийн Дашинчилэн сумаас зүүн чиглэлд асфальтан замын засвар үйлчилгээнүүдийг хийгээд явж байсан. Манайх засварлах нүхний тоо олон учраас засвар хийх газрын эхлэл төгсгөл дээр зөөврийн анхааруулах, ажил хийж байна, хурд заасан, зэрэг тэмдэглэгээнүүдийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны үеэр байрлуулсан байсан. Лүн сумаас Баяннуур сум явах уулзвар дээр "засвартай, эвдрэлтэй" гэсэн бичигтэй самбар 2022 оны 5 дугаар сарын 10-ны үеэр байрлуулсан байсан. Мөн Булган аймгийн Дашинчилэн сумын Хар бухын гүүрний зүүн талд бас "Засвартай, эвдрэлтэй" гэсэн бичигтэй самбар байрлуулсан байсан.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 тал/,

Шүүгдэгч  Б.Оын өгсөн: “Миний бие Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт нөхөр, 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Миний төрсөн эгч Нарантуяа Улаанбаатар хотод алдарт эхийн одон аваад би хөдөөгөөс замын унаагаар ирж цайллагад нь ирж оролцсон. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр аав ******* болон хойд ээж Норжмаа болон зарыг дагуу Архангай аймгийн Өлзийт сум руу явах бага насны эмэгтэй хүүхэдтэй эхнэр, нөхөр 2-ийг авсан. Тэгээд Улаанбаатар хотоос өглөө 08-09 цагийн орчим гарсан. Анх Улаанбаатар хотоос хөдлөх үед аав өөрөө машинаа бариад явж байгаад Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газар ороод гарч ирэхдээ цааш нь би бариад явсан. Тэгээд хойшоо Булган аймаг руу салдаг засмал замаараа эргээд явж байгаад Улаанбаатар хотоос 150 дахь км-ийн шонгийн ойролцоо онхолдсон. Намайг машин жолоодож явахад жолоочийн эсрэг талын урд талд хойд ээж Г.Норжмаа, миний ар талд талийгаач эмэгтэй, түүний нөхөр нь хүүхэдтэйгээ ман зүүн талд нь манай аав ******* сууж явсан. Би осол болох үед ойролцоогоор 60 орчим км\цаг хурдтай явж байсан. Тэгээд явж байхад гэнэт засмал замын хагархай гарч ирээд тухайн хагархай дээгүүр хүчтэй харайлгаад цаана нь гарахдаа засмал замынхаа баруун хэсэг рүү унасан болно. Тухайн үед нүх дайраад л цааш нь юу болсныг сайн санахгүй байгаад байна. Нэг мэдэхэд л машин онхолдчихсон байсан. Би талийгаач эмэгтэйг өмнө нь таньдаггүй байсан, зарын дагуу л авч явсан байсан. Би 2021 онд Улаанбаатар хотод Отгон Жолоо нэртэй жолооны курс төгссөн. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Цаг агаарын хувьд гадна дулаахан, нартай, үзэгдэх орчин хэвийн байсан. Засмал замын хувьд бол хагархай байсан. Би болон жолоочийн эсрэг талын урд суудалд сууж явсан манай хойд ээж Норжмаа нар хамгаалах бүсээ бүсэлсэн байсан, бусад хүмүүс бол хамгаалах бүсээ бүслээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй, баруун хүзүү хэсгээр суудлын бүсний улаалтын ором орсон байсан.",

"Би 2021 оны 5 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод Отгон жолоо гэх нэртэй авто сургуульд сурч 45 хоног танхимаар суралцахаар тогтож суралцсан. Анх орохдоо л 280.000 төгрөгийн сургалтын төлбөрийг төлсөн. Тэгээд нэг өдрийн хичээл нь 1 цаг, заримдаа багш нь завтай бол 1 цаг 30 минут ороод, ажлын 7 хоногийн 1, 4, 5 дахь өдрүүдэд танхимаар дүрмийн хичээлүүд ордог байсан. Харин дромын хичээл Бямба, Ням гаригуудад, Алтан жолоо гэх сургуулийн Нарангийн голын урд руу байдаг дромын талбайд очиж хичээл ордог байсан. Тэгээд би 7 сарын сүүлээр шалгалтаа өгч сургуулиа төгссөн. Харин жолооны үнэмлэх сүүлд 2021  оны 11 сард жолооны үнэмлэх гарч ирсэн. Би машинаас гарч ирээд шууд жирэмсэн эмэгтэй дээр очход, хамт байсан залуу нь өндийлгөөд цээжийг нь хөлөө налуулаад хэвтүүлсэн байсан бөгөөд нөхөр нь над руу чи муу яах гэж машин барьсан юм гээд орилоод байсан. Тэгээд би утсаа аваад түргэн рүү залгахад бүртгээд авсан байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирээгүй байхад замын унаанд нөхөр нь уг жирэмсэн эмэгтэйг суулгаад аваад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29, 33 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт: “1.Талийгаач Ж.Шинэцэцэгийн цогцост баруун 1, 2, 3, 4-р хавирга зөрсөн хоёрлосон хугаралтай. Зүүн 2, 3-р хавирга хоёрлосон хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цус хураа /1300 мл/ чацархай, сэмж, бүдүүн гэдэс, бөөрний хальсанд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа /300 мл / эрүү ясны хугарал, нүүр, цээж, хэвлий, нуруу, мөчдөд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Гуравдугаар бүлгийн цустай байна. 5. Талийгаач нь 7-8 сартай буюу 31-32 долоо хоногтой жирэмсэн байх боломжтой байна. 6.Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.’’ гэх /1хх-ийн 82-85 тал/,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “1.Хэвийн жирэмслэлтэй, 2700 грамм жинтэй, 47 см урттай, 8 сартай жирэмсэн хүн гэж үзэх үү эсэх асуултад ДЭМБ-ын удирдамж, ЭМ сайдын тушаалд заасны дагуу Монгол Улсад 24 долоо хоног буюу 6 сараас дээш тээсэн жирэмсэнг төрөлт гэж үзнэ. 2.Мөн ургийн үзүүлэлтээс авч үзвэл 2500 гр дээш, 45 см дээш үзүүлэлттэй гарсан (төрсөн) нярайг гүйцэд амьдрах чадвартай гэж үзнэ. (8 сартай жирэмсэн) 3.Жирэмсний хугацаанд ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, хүндрэл онош, жирэмсний хугацаанд оношлож, эмчилгээ хийлгэж байгаагүй зэрэг нь ураг амьдрах чадвартай байжээ, жирэмсэн хэвийн тээгдэж байсан гэж үзэхээр байна. (Жирэмсний хяналтын карт, өгсөн шинжилгээ г.м)’’ гэх /1хх-ийн 239 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт: “1.2.Ургийн гадна үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй. 3.Баяннуур эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд эход ургийн зүрхний цохилт 92 удаа, хөдөлгөөн мэдэгдэхгүй гэж тусгагдсан байна. Ураг эхийн хэвлийд амьд байсан байна. 4.Ж.Шинэцэцэгийн ураг нь 2700 грамм жинтэй, 47 см урттай амьдрах чадвартай хэвийн ураг байсан байна. 5. Ж.Шинэцэцэг нь 31-32 долоо хоногтой 8 сартай жирэмсэн байсан байна. 6.Ж.Шинэцэцэгийн жирэмсний хяналтын картад хөтлөгдсөнөөр хэвийн жирэмслэлтэй байсан байна.’’ гэх /1хх-ийн 116-121 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1417 дугаартай дүгнэлт: “1.Г.Норжмаагийн биед тухайн үед баруун талын 7, 8, 9, зүүн талын 2-р хавирганы далд хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэныгийн далд хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэн, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог авчилт, хүзүү, цээжинд зулгаралт, хонго , баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн, тухайлбал автомашины бүхээгийн эд зүйлд цохигдох, мөргөх үйлчлэлээр, 2022.6.01-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.’’ гэх /1хх-ийн 67-69 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8332 дугаартай дүгнэлт: "1.Д.*******ийн биед сээрний 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зулай, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.’’ гэх /1хх-ийн 71-72 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 315 дугаартай дүгнэлт: “1.Б.Оын биед хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуу, бугалганд зулгаралт, баруун бугалга, гуя, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.’’ гэх /1хх-ийн 74-75 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаартай дүгнэлт: “1.М.Батцэнгэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй.’’ гэх /1хх-ийн 77 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт: “1.Б.Гэгээлэнгийн биед дагзны хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.’’ гэх /1хх-ийн 79-80 тал/,

‘‘Цагаан шонхорын жигүүр’’ НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны 22/58 дугаартай дүгнэлт: "1.Хавтаст хэргийн материалтай танилцахад "Хөвчийн зам" ХХК-ний захирал Ч.Алтанзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт *замын зорчих хэсэг олон тооны нүхтэй эвдрэлтэй байсан" гэж мэдүүлсэн байх тул Toyota Probox маркийн 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Тухайн зам зорчих хэсгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 "Зам ашиглалт хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна." гэж заасан үүргийг биелүүлээгүй байна. 3.Энэхүү дүгнэлтийн 1 болон 2-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 4.Нэмж тусгах саналгүй.’’ гэх /1хх-ийн 104-105 тал/,

Техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай дүгнэлт: "1.Монгол улсын ШШТ хуулийн 17.2-д “Шинжээчийн дүгнэлт нь бодит үр дүнг тусгасан шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.”, 17.4-т “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцана.” гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 2.Уг зам тээврийн осол болоход замын эвдрэл нөлөөлсөн гэж үзэж байна. 3. 56-78 ХОА улсын дугаартай Toyota Probox  маркийн тээврийн хэрэгслийн хурдыг ...шарваж эхлэхээс өмнө 88.29 км/цаг-с их хурдтай явж байжээ. 58-76 ХОА улсын дугаартай Toyota Probox  маркийн автомашины жолооч Б.О нь МУ-н ЗХД-н 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурын газрын гадна цагт 80 км-с хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.” гэх дүгнэлт /хх 155-157/,

Шинжээч Н.Мөнхзулын өгсөн: “Уг зам тээврийн осол болохоос өмнө зам дээр замын эвдрэл үүссэн байсан. Toyota Probox  автомашины хурдыг тооцохдоо зам дээр шарвалт үүсээд, дугуй шаравсан мөрний урт болон шарвах үеийн радиусыг тогтоож хурдыг тооцоход 88.29 км/ц гэж гаргасан. Энэ хурд нь тухайн автомашины явсан байж болох хамгийн бага хурд юм. Зам дээр өндөр хурдтай хөдөлгөөнд оролцож явахад замын эвдрэлээс хамааран автомашины тогтворжилт алдагдан улмаар шарвалт үүсэн замын хажуу руу гарч онхолдсон гэж үзсэн. Хэрэв автомашин хурдаа тохируулан замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хурдны хязгаараас бага хурдтай явж байгаа тохиолдолд зам дээр эвдрэл байсан ч уг замын эвдрэлтэй хэсгийг өнгөрсний дараагаар автомашины тогтворжилт алдагдан шарвалт үүсэхгүй.” гэх мэдүүлэг /хх 162/,

 “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №39649 /ДД№23614032 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний: “Toyota probox” маркийн тээврийн хэрэгслийн шууд зардал 4 870 000 төгрөг, шууд бус зардал 1 342 400 төгрөг, нийт 5 080 000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 6 422 400 төгрөг” гэх тайлан /1хх 63-64/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-7/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 8/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 88-97/, яаралтай тусламжийн хуудас /1хх 123-134/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /1хх 136-144/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.О нь өөрийн эцэг Д.*******, Г.Норжмаа нарын хамт Д.*******ийн эзэмшлийн Тоёота Пробокс маркийн 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Архангайн Өлзийт сум руу явахдаа зараар М.Батцэнгэл түүний эхнэр Ж. Шинэцэцэг, охин Б.Гэгээлэн нарыг авч замд гарсан байх бөгөөд Б.******* тухайн тээврийн хэрэгслийг барьж явж байгаад Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газар орж цай уун цааш хөдлөхдөө Б.******* охин Б.От рулээ шилжүүлсэн.

 

Б.О тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаасы замын хажуу руу онхолдсон байна.

 

Шүүгдэгчийн барьж явсан тээврийн хэрэгсэлд шүүгдэгч Б.Оаас гадна 4 том хүн, 1 бага насны хүүхэд зорчиж явснаас Д.*******, Г.Норжмаа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, Ж.Шинэцэцэгийн амь насыг хохирч, тухайн тээврийн хэрэгсэлд 6 422 400 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр М.Батцэнгэл, Б.Гэгээлэн нарын эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

 

Амь хохирогч Ж.Шинэцэцэг 7-8 сартай буюу 31-32 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мянган шүүгдэгчийг авто ослын улмаас 2 хүний амь хохироосон гэж үзэн улсын яллагчаас шүүгдэгчид зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж маргасан.

 

Өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргасан хүсэлттэй холбогдуулж;

 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “1.Хэвийн жирэмслэлтэй, 2700 грамм жинтэй, 47 см урттай, 8 сартай жирэмсэн хүн гэж үзэх үү эсэх асуултад ДЭМБ-ын удирдамж, ЭМ сайдын тушаалд заасны дагуу Монгол Улсад 24 долоо хоног буюу 6 сараас дээш тээсэн жирэмсэнг төрөлт гэж үзнэ. 2.Мөн ургийн үзүүлэлтээс авч үзвэл 2500 гр дээш, 45 см дээш үзүүлэлттэй гарсан (төрсөн) нярайг гүйцэд амьдрах чадвартай гэж үзнэ. (8 сартай жирэмсэн) 3.Жирэмсний хугацаанд ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, хүндрэл онош, жирэмсний хугацаанд оношлож, эмчилгээ хийлгэж байгаагүй зэрэг нь ураг амьдрах чадвартай байжээ, жирэмсэн хэвийн тээгдэж байсан гэж үзэхээр байна. (Жирэмсний хяналтын карт, өгсөн шинжилгээ г.м)’’ гэх /1хх-ийн 239 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт: “1.2.Ургийн гадна үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй. 3.Баяннуур эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд эход ургийн зүрхний цохилт 92 удаа, хөдөлгөөн мэдэгдэхгүй гэж тусгагдсан байна. Ураг эхийн хэвлийд амьд байсан байна. 4.Ж.Шинэцэцэгийн ураг нь 2700 грамм жинтэй, 47 см урттай амьдрах чадвартай хэвийн ураг байсан байна. 5. Ж.Шинэцэцэг нь 31-32 долоо хоногтой 8 сартай жирэмсэн байсан байна. 6.Ж.Шинэцэцэгийн жирэмсний хяналтын картад хөтлөгдсөнөөр хэвийн жирэмслэлтэй байсан байна.’’ гэх /1хх-ийн 116-121 тал/,   

гэрч Б.Үүрийнтуяагийн өгсөн: “...Эх нь амьсгал, зүрх судасны дутагдалд орж амьсгалын болон зүрхний цохилт тасалдаж эхлэх үед эхэд амилуулах суурь тусламжийг үзүүлж ураг аврах боломжийг хайж эхийн цээж шахалтыг зогсоолгүйгээр амилуулах суурь тусламжийг үргэлжлүүлэн үзүүлсээр хэвлийг босоо зүслэгээр 12-15 сантиметр орчим зүсэхэд цус их хуримтлагдсан байсныг соруулж авч ургийг умайн хөндийгөөс гаргахад амьсгалгүй, зүрхний цохилтгүй байсан.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 тал/,

шинжээч эмч Г.Баттулгын 2 хх 112-р хуудсанд өгсөн "Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 318-р тушаалаар 22 долоо хоногоос дээш хугацаатай жирэмслэлт тээсэн бол Төрөлт гэж үзнэ гэж заасан. Миний мэдэхээр Монгол улсын өөр хууль тогтоомжид заагаагүй байдаг." мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагджээ.  

 

Үүнээс үзвэл ураг эхийн хэвлийгээс гараагүй байхдаа зүрх нь зогссон байх бөгөөд "нярай" гэж төрснөөсөө хойш нярайд илрэх шинж нь арилаагүй байгаа буюу хоёр хоногоос хэтрээгүй хүүхдийг хэлнэ. Хүүхэд мэндэлсэн үеэс нэг хоногтой тэнцэнэ гэж тус тус үздэг байна. Иймд шүүгдэгч Б.Оыг зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Оын  холбогдсон гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй болон санаатай холимог хэлбэртэй бөгөөд шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаараа оролдож явсан талаар гэрчийн мэдүүлэгт дурдагдсан мөн шинжээчийн дүгнэлтэд түүнийг хурд хэтрүүлэн явсан нь тухайн зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэв.   

 

Иргэний хариуцагч "Хөвчийн зам" ХХК-ны өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн "шинжээчийн гаргасан дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эхний дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй" гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

1-р хавтаст хэргийн 104-105-р хуудсанд ‘‘Цагаан шонхорын жигүүр’’ НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны 22/58 дугаартай дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 155-157-р хуудсанд техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай техникийн шинжээч  нарын дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд уг дүгнэлтүүд агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нэгнийгээ үгүйсгэсэн нөхцөл байдал байхгүй, шинжээч нар дээрх дүгнэлтүүдийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох хуулийг зөрчөөгүй, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна гэж үзэв.   

 

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.", мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” дэх заалтуудыг зөрчсний улмаас осол гаргасан үйлдэл;

Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасны улмаас хүний амь нас хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

 

Мөн Б.О нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4 жил 1 сар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны 2 хүүхэдтэй, гэм буруу дээрээ маргаагүй, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх,

Хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчийн саналыг дэмжиж тус тус мэтгэлцэв.

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Шүүгдэгч Б.О  нь 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт хувиараа мал аж ахуй эрхлэн Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, тээврийн хэрэгслийн бүртгэлгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи баримт бичгүүд /1 хх 51, 58, 165/,

шүүгдэгч Б.Оын  яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Манай нөхөр Архангай аймгийн Өлзийт суманд хөдөө байгаа. Би 1993 онд Ховд аймгийн Дарви суманд айлын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ 3 ах, 2 эгчтэй. Бага насаа Ховд аймгийн Дарви суманд өнгөрөөж, 2000 оноос 2011 оны хооронд Ерөнхий боловсролын сургуульд сурч боловсроод 2012 оноос хойш 2016 оны хооронд Монголын Үндэсний Их сургуульд Маркетингийн менежер мэргэжлээр сурч төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй, хүүхдүүдээ харж байгаад 2021 оноос Архангай аймгийн Өлзийт суманд шилжин одоог хүртэл амьдарч байна. Нөхөр Баттулгатай 2014 онд танилцаж, хамтран амьдраад одоо дундаасаа 2 хүүхэдтэй, том нь 6 настай, бага нь 4 настай. Би одоо нөхрийн хамт Архангай аймгийн Өлзийт суманд мал маллаж амьдарч байна.’’ гэх мэдүүлэг /1 хх-ийн 156-157 тал/,

гэрч Б.Нарантуяагийн өгсөн: “Би Оын төрсөн эгч нь байгаа юм. Б.О нь манай хамгийн бага нь байгаа юм. 2015 онд их сургуулиа төгсөөд нөхөртэй болоод 2021 оны 8 дугаар сарын үед Архангай аймаг руу нүүж, одоо тэндээ хадмындаа амьдарч байгаа. О нь төлөв даруу, дуу цөөтэй хүүхэд юм. Хүний өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг. Одоогоор 2 хүүхэдтэй. Том нь 6 настай, бага нь 4 настай.’’ гэх мэдүүлэг /1 хх-ийн 162 тал/,

гэрч Б.Баасандоржийн өгсөн: “Би Оын төрсөн ах нь байгаа юм. Бид зургуулаа, О хамгийн бага нь байгаа юм. Манай дүү их сургуулиа төгсөөд, Улаанбаатар хотод ажил олдохгүй болохоор нөхөр Тулгааг дагаад Архангай аймагт нүүж очиж одоог хүртэл мал маллан амьдарч байгаа. О нь 2 хүүхэдтэй. О нь даруу төлөв зантай, хүний үгээр хүүхэд юм. О нь 2021 онд жолооны курст сууж албан ёсны жолооны үнэмлэхтэй болсон.’’ гэх мэдүүлэг /1 хх-ийн 164 тал/ зэрэг авагджээ.

 

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлал /29 настай, бага насны 2 хүүхэдтэй/, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг гэм буруутайд тооцсон зүйл хэсэг заалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэх саналыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас жирэмсэн эхийн амь нас хохирч, амь хохирогчийн бага насны хүүхэд эхгүй үлдсэн, хохирогчийн ар гэр гомдол саналтай, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.  

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******, Г.Норжмаа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, Ж.Шинэцэцэгийн амь нас хохирч, тухайн тээврийн хэрэгсэлд 6 422 400 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд,

Хохирогч Д.******* эрүүл мэндэд учирсан хохирол болон тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийн төлбөр 6 422 400 төгрөг, хохирогч Г.Норжмаа эрүүл мэндэд учирсан хохирлоо тус тус нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Г.Норжмаагийн мэдүүлэг, Д.*******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

 

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* оршуулгын зардал 41 938 670 төгрөг, зээлийн үлдэгдэл 4 566 400 төгрөг, өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг, амь хохирогч сувилагчийн ажил хийдэг байсан 28 настай нас барсан бөгөөд 55 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхлэх байсан гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож /420 000 төгрөг/ 27 жилийн ажил хөдөлмөрийн хөлс /олох ёстой байсан орлого/ 136 000 000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна.

 

            Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалтай холбоотой баримт 1-р хавтаст хэргийн 189-223-р хуудсанд авагдсан байх бөгөөд 10 535 635 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, үлдэх 31 403 035 төгрөгийн баримттай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

             Зээлийн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх үзэхгүй, өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ордоггүй, сэтгэл санааны хохирлын тооцох хуулийн зохицуулалт байхгүй тул зээлийн үлдэгдэл гэх 4 566 400 төгрөг, өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг нийт 120 102 035 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Амь хохирогч амьд байсан бол авах ёстой байсан цалин гэх 136 080 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримт ирүүлээгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Шүүх хавтас хэргийн материалтай танилцан хэрэгт "Хөвчийн зам" ХХК, Д.******* нарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэн шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татсан.

 

 "Хөвчийн зам" ХХК-ны захирал Ч.Алтанзаяа манай “Хөвчийн зам" ХХК-н Улаанбаатар хотоос Архангай аймгийн  чиглэлийн орон нутгийн замын 159 дэх км шонгийн ойролцоо 136 дахь км-ын шонгийн ойролцоо Зам засварын ажил явагдаж байна хурдаа тохируулж явна уу км 135-233гэсэн бичигтэй мөн зам засварын тэмдэглэлийг 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тавьсан. Тус тэмдэг тэмдэглэгээ нь зам засварын ажил эхэлж байгаа болон дуусаж байгаа хоёр газар байрлуулдаг манай Хөвчийн замХХК-н төсөв мөнгөний асуудал болон төлөвлөгөөн дээр заагдсан ажлын дагуу хийж гүйцэтгэсэн тул тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж оролцоход татгалзал байна." гэж маргасан.

 

Иргэний хариуцагч Ч.Алтанзаяагийн өгсөн: “Хөвчийн зам" ХХК-н орон нутгийн замын Төв аймгийн Лүн сум 135 дахь км-ын шонгоос Архангай аймгийн Өгийнуур сум руу салдаг хүртэл 306 дахь км-ын шон хүртэлх зам засварын ажлыг хариуцаж байгаа. Манай “Хөвчийн зам" ХХК-н 2017 оноос хойш одоог хүртэл зам засварын ажлыг хариуцаж байгаа. Манай “Хөвчийн зам" ХХКомпани 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл ажилладаг бусад цаг хугацаанд байнгын бэлэн байдалд байдаг. Манай компани нь төлөвлөгөө гаргаж Зам тээврийн хөгжлийн яамаар батлуулж цаг тухай бүрд нь төлөвлөгөөнд заагдсан ажлыг хугацаанд нь багтааж ажилладаг. гэх мэдүүлгээр /2 хх-ийн 9-11 тал/, Зам тээврийн хөгжлийн яам, "Хөвчийн зам" ХХК-ны баталсан Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ зэргээр зам тээврийн осол гарсан газрыг хариуцан ажилладаг болох нь тогтоогдсон бөгөөд тус компани,  

            Зам тээврийн хөгжлийн яам, Хөвчийн зам ХХК-ны баталсан Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээнд заасан "авто замд үзлэгийг хуваарь гарган тогтмол хийж, авто замын бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч ажиллана, хариуцаж байгаа авто замаа байгалийн гэнэтийн аюулаа хамгаалах бүх талын арга хэмжээг урьдчилан авч ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг, хариуцан ажиллаж буй авто зам, замын байгууламжийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгаж, авто зам хэрэглэгчдийг техник ашиглалтын болон үйлчилгээний түвшин хангасан авто замаар үйлчлэх зорилготой" уг үүрэг, зорилгоо биелүүлээгүйн улмаас;

            Шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь замын нүх таарсны улмаас зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн болох  нь:

Хохирогч Д.*******ийн өгсөн: “Би жолоогоо От өгөөд, өөрөө хойд талд Норжмаагийн хойд суудалд суугаад цааш хөдлөөд явж байтал замын цоорхой харагдаад манай охин алдаа гаргаад арай цочмог ухас хийгээд машин далбилзаад онхолдсон.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 тал/,

Шүүгдэгч  Б.Оын өгсөн: “Тэгээд явж байхад гэнэт засмал замын хагархай гарч ирээд тухайн хагархай дээгүүр хүчтэй харайлгаад цаана нь гарахдаа засмал замынхаа баруун хэсэг рүү унасан. Тухайн үед нүх дайраад л цааш нь юу болсныг сайн санахгүй байгаад байна. Нэг мэдэхэд л машин онхолдчихсон байсан." гэх мэдүүлэг,

Гэрч М.Батцэнгэлийн өгсөн: Жолооч О нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа жолоо бариад явж байснаа гэнэт зүүн гар тийшээ огцом дараад буцаагаад баруун тийшээ огцом дараад тэгээд сандрахдаа хаазаа гишгээд тэр чигээрээ замынхаа баруун тал руу маш хүчтэй ороод нэлээд олон удаа өнхрөөд зогссоны дараа би ******* гэдэг өвгөнтэй хамт машины багаж хэсэгт орчихсон байсан.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 тал/,

‘‘Цагаан шонхорын жигүүр’’ НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны 22/58 дугаартай дүгнэлт: "2.Тухайн зам зорчих хэсгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 "Зам ашиглалт хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна." гэж заасан үүргийг биелүүлээгүй байна.’’ гэх /1 хх-ийн 104-105 тал/,

Техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай дүгнэлт: "1.2.Уг зам тээврийн осол болоход замын эвдрэл нөлөөлсөн гэж үзэж байна.” гэх дүгнэлт /хх 155-157/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд "Асфальтан замын голд 1 дугаартай мөрнөөс зүүн зүгт 67.40 метр зайд гүн нь 8 см-тэй урдаас хойш чиглэлд 1.30 м баруунаас зүүн 1 метр хэмжээтэй эвдэрсэн нүх байв." гэх /1 хх 6/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-15/ зэрэг   баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн тул,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 8.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулна гэж заасны дагуу “Хөвчийн зам" ХХКомпанийг,

Д.******* өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ барьж явахдаа Б.От шилжүүлсэн буруутай үйлдэл байна гэж үзэн тус тус иргэний хариуцагчаар тус тус тогтоосон болно.

 

Шүүхээс хангаж шийдвэрлэсэн 31 403 035 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагаас  Иргэний хариуцагч Хөвчийн зам ХХК-наас 20 % буюу 6 280 607 төгрөг, үлдэх хохирлын хувь тэнцүүлэн Д.*******аас 12 561 214 төгрөг, Б.Оаас 12 561 214 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******д олгохоор шийдвэрлэж,

  

            Хууль ёсны төлөөлөгч хэлэлцээгүй орхисон 136 080 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

           

Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн өгсөн төрийг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэг "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй" тус тус зааснаар  Эрүүл мэндийн Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Б.Оын гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Г.Норжмаа, Д.******* нар нь Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж, болон бусад байгууллагаас үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 131 340 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б. Оаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэн хохирогч Г.Норжмаа, Д.******* нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 1 131 340 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас өмнө шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 12 561 214 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн 5 000 000 төгрөгийг хасаж үлдэх хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт 1400012 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх, №01654204 дугаартай 5674 ХОА улсын дугаартай Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ тус тус хураагдаж ирсэнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.*******ид буцааж олгож, жолоочийн үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б.О-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар иргэний хариуцагч "Хөвчийн зам" ХХК-иас 6 280 607 /зургаан сая хоёр зуун наян мянга зургаан зуун долоо/ төгрөг, иргэний хариуцагч  Д.*******аас 12 561 214 /арван хоёр сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүргийн 3-р хороо 35Б байрны 47 тоотод оршин суух амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тайвнаахан Жаргалсайханы *******  /-д олгож,

шүүгдэгч Б.Оаас хохирогч нарын эрүүл мэндийн даатгалаас зарцуулсан 1 131 340 /нэг сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун дөч/ төгрөгийн төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлсүгэй. 

 

 5.Хууль ёсны төлөөлөгч Ж.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас 120 102 035 /нэг зуун хорин сая нэг зуун хоёр мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 136 080 000 /нэг зуун гучин зургаан сая наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 6.Эрүүгийн дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Оын эзэмшлийн №1400012 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх, №01654204 дугаартай 5674 ХОА улсын дугаартай Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ тус тус хураагдаж ирсэнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.*******ид буцааж олгож, шүүгдэгч Б.Оын жолоочийн үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдсугай.    

 

 8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ