Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/208

 

 

 

 

 

 

        2023            03           28                                         2023/ШЦТ/208                                

                                                                                                                              

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ин овогт**************т холбогдох эрүүгийн 22100 2759 0002 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Гармаа, хохирогч*******, шүүгдэгч******* нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж  хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оргилуун гүн” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 7 дугаар гудамжны 323 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 850 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, *******ин овогт************** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Мандахбаяр нь үргэлжилсэн үйлдлээр:

- 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын задгайн 14б тоотод хамтран амьдрагч*******тай “гар маажлаа” гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын задгайн 14б тоотод хамтран амьдрагч*******тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч*******аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр*******ыг бухимдалтай байхад нь би хэг ёг хийгээд өмнө нь болсон маргааныг эргэж сөхсөн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай аавынд очиж шинэ оноо гаргая гэж байгаад дүү ирэхгүй гэхээр нь би нүүрээ будаад сууж байсан.******* “явах юм уу яах юм, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй юм”  гэж уурласан. Би*******тай маргалдаж, улмаар намайг зодсон. 2022 оны 10 дугаар сарын 22-нд болсон асуудлын улмаас миний тархи хөдөлсөн. 2022 оны 12 дугаар сарын 31-нд мөн тархи хөдөлсөн байсан.******* бид хоёр хамт явж бариачаар бариулсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг******* учруулсан. Одоо ямар нэгэн зовуурь байхгүй. Гомдол саналгүй. Бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын өгсөн:

“ Миний бие хэргийн үйл баримт гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Би архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, бид хоёр дундаасаа 3-5 насны хоёр хүүхэдтэй. Миний том хүүхэд 15 настай. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг

 

Гурав. Эрүүгийн 22100 2759 0002 дугаартай хэргээс:

 

1. Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “бага” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 7-8 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч******* болон 2 хүүхэдтэйгээ гэртээ байсан. Би*******тай ноцолдож тоглож байхдаа түүний баруун гарыг санамсаргүй маажчихсан.******* уурлаж миний хоёр гар, хэвлий, гуя, баруун талын бөөр, хоёр талын шанаа хэсэгт гараараа цохисон. Би цагдаа дуудах гэхэд миний утсыг авч эвдсэн. Тухайн үед манай ээж, аав гаднаас орж ирээд цагдаа дуудсан.******* тухайн үед эрүүл байсан. Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байгаа, гэрлэлтээ батлуулаагүй, 2-4 насны 2 хоёр хүүхэдтэй. Би өмнө нь хоёр удаа гэр бүлийн асуудлаар цагдаад дуудлага өгч байсан.******* торгуулж байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

 

- Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын задгайн 14Б тоотод нөхөр*******, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би нөхөртэйгөө 2018 онд танилцаж, 2019 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй боловч гэрлэлтээ батлуулаагүй.

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр******* бид хоёр аав, ээжийнд очиж шинэ он гаргахаар ярилцаж тохирсон. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед манай дүү Сүхбат бид нарыг ирж авч чадахгүй боллоо гэж хэлэхэд нь би үсээ самнаад зогсож байсан. Манай нөхөр над руу явах юм уу яах юм бэ гэж уурлаж бид хоёр хэрэлдсэн.******* миний зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөж, толгойны орой хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Намайг янз бүрээр хэлж, доромжлоод байхаар нь төрсөн дүү Б.Ганбатыг дуудсан. Бид хоёрыг маргалдаж байхад манай дүү орж ирсэн. Би дүүгээ орж ирэхээр нь*******тай хэрэлдэж эхлэхэд миний толгойны дух хэсэгт 1 удаа цохисон. Тэр үед дүү Б.Ганбат миний урдуур ороход******* манай дүүг цохисон. Манай дүү*******ыг 1 удаа цохисон. Тэр хоёр маргалдаж байгаад дүү цагдаа дуудахаар гарч явсан. Тэр үед******* намайг үсдэж газар чирээд, хоёр талын шанаа, хоёр гар, мөр, хөл рүү гараараа цохисон. Миний уруул руу 1 удаа цохичхоод манай дүүгийн араас явсан. Би хоёр хүүхдээ аваад хажуу айлын гарааш дотор орж цагдаа ирэхийг хүлээсэн. Цагдаа нар ирээд бид гурвыг авч явсан.

Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр******* учруулсан. Би түүний гарыг нэг удаа маажсан. Өөр цохисон зүйлгүй. Манай дүү гомдол саналгүй, биед нь гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй.

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай гэрт аав, ээж хоёр ирээд нөхөр бид хоёроос мөнгөө авъя гэсэн. Би энэ талаар нөхөртөө хэлэхэд танайхан ийм, тийм гэж хэлээд бид хоёр маргалдсан. Намайг зодож гэмтэл учруулсан хэрэг нь шүүх рүү шилжсэн. Үүнээс өөр зодоогүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 93-94 дэх тал),

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14588 дугаартай:

“1.*******ын хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, гуя, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 19-20 дахь тал),

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 906 дугаартай:

“1.*******ын биед баруун бугалга, зүүн мөр, шуу, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, доод уруулын салстад шарх, цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 79-80 дахь тал),

 

5. Шүүгдэгч******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 28 дахь тал),

 

7. Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 850 дугаартай тогтоол (хэргийн 56 дахь тал),

 

8. Шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 105-106 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын задгайн 14б тоотод хамтран амьдрагч*******тай “гар маажлаа” гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь “...хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, гуя, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

- мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын задгайн 14б тоотод хамтран амьдрагч*******тай үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “...баруун бугалга, зүүн мөр, шуу, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, доод уруулын салстад шарх, цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

-Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “бага” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 7-8 дахь тал),

- Хохирогч*******ын: “...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч******* болон 2 хүүхэдтэйгээ гэртээ байсан. Би*******тай ноцолдож тоглож байхдаа түүний баруун гарыг санамсаргүй маажчихсан.******* уурлаж миний хоёр гар, хэвлий, гуя, баруун талын бөөр, хоёр талын шанаа хэсэгт гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

Мөн хохирогчийн дахин өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр******* бид хоёр аав, ээжийнд очиж шинэ он гаргахаар ярилцаж тохирсон. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед манай дүү Сүхбат бид нарыг ирж авч чадахгүй боллоо гэж хэлэхэд нь би үсээ самнаад зогсож байсан. Манай нөхөр над руу “явах юм уу яах юм бэ” гэж уурлаж бид хоёр хэрэлдсэн.******* миний зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөж, толгойны орой хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Намайг янз бүрээр хэлж, доромжлоод байхаар нь төрсөн дүү Б.Ганбатыг дуудсан. Бид хоёрыг маргалдаж байхад манай дүү орж ирсэн. Би дүүгээ орж ирэхээр нь*******тай хэрэлдэж эхлэхэд миний толгойны дух хэсэгт 1 удаа цохисон. ...Тэр үед******* намайг үсдэж газар чирээд, хоёр талын шанаа, хоёр гар, мөр, хөл рүү гараараа цохисон. Миний уруул руу 1 удаа цохичхоод манай дүүгийн араас явсан. ...Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр******* учруулсан. Өөр цохисон зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 93-94 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14588 дугаартай:

“1.*******ын хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, гуя, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 19-20 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 906 дугаартай:

“1.*******ын биед баруун бугалга, зүүн мөр, шуу, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, доод уруулын салстад шарх, цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 79-80 дахь тал),

- шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 105-106 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;

гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг;

гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

 

Шүүгдэгч******* болон хохирогч******* нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч гэр бүлийн амьдралаар хамтран амьдардаг, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болох нь тэдгээрийн мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдсон тул тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” этгээдэд тооцогдох юм.  

 

Шүүгдэгч М.Мандахбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын задгайн 14б тоотод хамтран амьдрагч*******тай “гар маажлаа” гэх шалтгаанаар маргалдан толгой, мөр, цээж хэвлий хэсэгт нь цохих зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрх чөлөөнд халдсанаас эрүүл мэндэд нь “...хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, гуя, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын задгайн 14б тоотод хамтран амьдрагч*******тай үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, үснээс нь чирэх, хөл рүү өшиглөх, нүүр орчимд нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн мөр, шуу, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, доод уруулын салстад шарх, цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон бөгөөд хохирогч*******ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч*******ын цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн тухай эрүүгийн хувьд хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон байна.

 

Хэргийн шүүгдэгч******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч*******ыг үргэлжилсэн үйлдлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч*******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.    

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч******* нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт: “...Надад нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй” хэмээн  мэдүүлсэн (хэргийн 93-94 дэх тал) баримттай байх тул гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч******* нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж (хэргийн 44-49 дэх тал), Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 850 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр суллагдсан (хэргийн 56-57 дахь тал) байх бөгөөд “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх, шүүгдэгч*******ыг үргэлжилсэн үйлдлээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,

- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан,*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн болно. 

 

Энэ хэрэгт******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. *******ин овогт**************ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан*******т 480 / дөрвөн зуун ная / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт М.Мандахбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Мандахбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД