Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* Соён ургийн овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2336000000055 дугаартай, 178/2023/0090/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Мон Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,   мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, мөн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх, ******* ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПВ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь ******* аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “идэшний үхэр зарна” гэх нэрийдлээр Д.*******ыг хуурч 2 удаагийн үйлдлээр 600,000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны 5848....тоот дансаар шилжүүлэн авч залилах  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 8-р хуудас/

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай эхнэр Д.******* 2022 оны 12 дугаар сард П.******* гэх хүнээс иэдшний сарлаг үхэр худалдаж авахаар тохиролцож өөрийнхөө данснаас 400,000 төгрөг миний Хас банкин дахь 5009... данснаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр П.******* гэх хүний данс руу 200,000 төгрөг хийлгэсэн. Манайх П.*******ээс сарлаг үхэр аваагүй...гэх мэдүүлэг / хэргийн 13-р хуудас/

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүүхдийнхээ шинэ жилийн баярт эцэг эхчүүдийн хамт оролцож байгаад “ та нарт идэшний үхэр зарах хүн байна уу” гэхэд П.******* гэх хүн “ надад идэшний сарлаг үхэр байна, чи ямар үхэр авах юм, мон үхэр бас байгаа” гэхээр нь би “ сарлаг авмаар байна” гэж хэлсэн.П.******* “ би маргааш юм уу нөгөөдөр үхрийг чинь авчирч өгнө, урьдчилгаа 400,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би тэр дороо түүний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн.Маргааш нь П.******* яриад “ би өчигдөр явж амжсангүй өнөөдөр өвс тэжээл аваад явах гэж байна, 200,000 төгрөг шилжүүлээдэх” гэхээр нь би нөхрийнхөө данснаар 200,000 төгрөг шилжүүлсэн.Тэрнээс хойш П.*******ийн утас холбогдохгүй байж байгаад 4-5 хоногийн дараа утас нь нээгдэхээр залгасан чинь авахгүй байсан.Тэгэхээр  гэрт нь очсон чинь өөрөө байхгүй эхнэр нь байсан.Би болсон явдлыг хэлэхэд эхнэр нь “ наадах чинь ингээд хүмүүсээс худлаа хэлээд мөнгө аваад байдаг, эхэндээ би өрийг нь дардаг байсан, одоо чадахгүй,чи өөрөөс нь ав” гэж хэлсэн. Дахиад хэд хоногийн дараа гэрт нь ирээд П.*******тэй уулзахад “ би найзаасаа авч өгөх гэж байсан юм.Чиний мөнгийг найздаа өгчихсөн, удалгүй найзаасаа аваад өгье” гэж хэлээд одоог болтол өгөөгүй...гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 44-р хуудас/

Шүүгдэгч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.*******аас 400,000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийлгэсэн.Маргааш нь 200,000 төгрөгийг данс руугаа хийлгэсэн. Тэгээд ******* сумын ******* д байх мал руугаа яваад 10 гаруй хоноод ирэхэд Д.******* үхэр авчихсан байсан. Би хүнээс асууж байгаад өөрийнхөө сарлаг үхрийг мон үхрээр солиод сарлаг үхэр Д.*******д аваад өгчихье гэж бодсон.Би Д.*******аас авсан 600,000 төгрөгөөрөө өөрийн ахуйн хэрэглээнд болон малдаа тэжээл авсан.Би Д.*******д 1,000,000 төгрөгөөр сарлаг үхэр худалдахаар тохирсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 23-24-р хуудас/ , шүүгдэгч П.*******ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 43-р хуудас/, Хас банкны  мемориалын ордер / хэргийн 46-р хуудас/,Д.*******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 47-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч П.******* нь 2022 оны 12 дугаар  сарын 15-16-ны өдөр ******* аймгийн т сумын нутаг дэвсгэрт Д.*******д “ идэшний сарлаг үхэр зарна” хэмээн хуурч өөрийнхөө дансаар нийт 600,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

 1.2. Хохирогч Д.*******ын ХААН банкны 5845... тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгний зарлага, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  Ц.ын Хас банкны данснаас 200,000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байх ба шүүгдэгч П.*******ийн ХААН банкны 5848... дансанд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөгний орлого орсон баримтууд... / хэргийн 43,46-47-р хуудас/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч П.******* нь сарлаг үхрийн үнэ гэх нэрийдлээр хохирогч Д.*******аас 600,000 төгрөг авч түүнд 600,000 төгрөгний  хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

1.3.Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2022 оны 12 дугаар  сарын 15-ны өдөр   ******* аймгийн т сумын нутаг дэвсгэрт  сургуулийн хүүхдийн эцэг эхчүүдийн нийллэг дээр Д.******* “ идэшний үхэр зарах хүн байна уу” гэж асуусныг шүүгдэгч П.******* овжноор ашиглаж өөрт байхгүй үхрийг байгаа мэтээр ойлгуулж, идшинд хэрэглэх үхрийг авчирч өгье хэмээн хуурч 2 удаагийн үйлдлээр 600,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Залилах гэмт хэргийн объектив тал нь бусдын өмчлөх эрхэд хуурч мэхлэх буюу итгэл эвдсэн үйлдлээр илэрч ашиглан шамшигдуулах шинжтэй, Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгийн материаллаг хохирол учирч байж гэмт хэрэг төгсдөг, шунахайн сэдэлтээр өдөөгдсөн гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр субъектив шинж илэрдэг  бөгөөд шүүгдэгч П.******* нь мөнгө олох, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдыг залилж мөнгө авсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

Шүүгдэгч П.*******ийн бусдад итгэл төрүүлж,хуурч мэхлэх аргаар   мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт “ би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирлын мөнгийг картаар шилжүүлсэн, баримтаа гаргаж авч чадаагүй ” гэж мэдүүлсэн.

 2.2. Иймд шүүгдэгч П.*******ийг бусдыг хуурч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.5. Хохирогч Д.*******аас  “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо авсан” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч П.*******ийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 31-р хуудас/, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хэргийн 29-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 30-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай, мөн шүүхийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/46  дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд, П.*******ийн малын тооллогын баримт  / хэргийн 49-р хуудас/, гэрч Д.Оюунчимэгийн өгсөн...П.******* нь төлөв даруу зантай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй,хүнд тусархуу, айлын байгаа хүүхэд, дээрээ 2 эгч, 3 ахтай, Увс аймгийн 0245 дугаар ангид цэргийн алба хаасан, одоо эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг / хэргийн 51-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Хохирогч Д.******* нь “ би шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо авсан” гэх шүүхийн мэдэгдэх хуудас авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохиролгүй гэж үзсэн.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт амьдардаг, урьд  2 удаа гэмт хэрэгт холбогдож  байсан, аминдаа 129 толгой малтай, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид 600,000 төгрөгний хохирол төлсөн гэх  хувийн байдал тогтоогдсон.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд залилах гэмт хэргийг үйлдсэн байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх, Хохирогчид учирсан 600,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг тус тус байхгүй гэх санал, тайлбар

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: миний бие нь *******баатар хотод барилгын ажил хийж байгаа бөгөөд  сая хадам ээж нас барсан тул ирсэн юм. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэх санал,тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч П.*******ийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгийг журамлан  ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгээд 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******т 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дугаар зүйлд заасныг журамлан ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,шүүгдэгч П.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  П.*******т оногдуулсан ялыг нэмж нэгтгээд түүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т тайлбарласугай.

6.Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах  ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС