Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

                                       

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Б.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч *******ын *******,Мөнхтулгын ******* нарт холбогдох эрүүгийн 2336000000083 дугаартай, 178/2023/0089/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, аймгийн сумын 05 дугаар / / багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЕ*******

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  багш  мэргэжилтэй, их сургуульд багш ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, аймгийн   сумын багийн 9-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт Мөнхтулгын *******, регистрийн дугаар: ПЮ*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед  аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “X club” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж Б.ы нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед  аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “X club” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.тэй маргалдаж түүний зүүн гуя хэсгээс хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  / хэргийн 2-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Х бааранд  болсон байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-8-р хуудас/

Саатуулагдсан хүний бүртгэл тэмдэглэл / хэргийн 9-12-р хуудас/

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны орой Х бааранд найзуудынхаа хамт сууж байгаад 2 давхраас нь бууж байтал 00-н өрөөнөөс 2 залуу гарч ирээд бид нарыг мөрлөөд өнгөрсөн. Тэгтэл манай найз ******* “та 2 эвтэйхэн явчхаач” гэсэн чинь нэг залуу нь ы нүүр лүү цохиод авсан.Бид нар салгах гээд дундуур нь ороход нөгөө залуу ы нүүр лүү дахиад цохиод авсан. Бид нар салгаад 1 давхарт бууж байтал *******ийг нэг хар куртиктай залуу явуулахгүй ноцолдоод байсан.Хар цамцтай залуу нь  ыг цохиж тэр хоёр ноцолдож байтал  салгах гэж дундуур нь ортол саарал цамцтай залуу нь нүүр лүү нь цохиж шүдийг нь унагасан.Хар куртиктай залуу нь *******тэй ноцолдож хоёулаа шат руу хамт унасан.Би салгах гэтэл саарал цамцтай залуу нь миний урдаас өшиглөөд намайг ойртуулахгүй байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 14-16-р хуудас/

Хохирогч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саарал цамцтай ногоон *******ай залуу нь миний шүд рүү зүүн гараараа цохисон.Баарны 2 давхрын шатан дээр зодоон болсон хэн нь хэнийг цохисныг сайн мэдэхгүй.Би шүдээ хийлгэж авмаар байна...” гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны орой Х бааранд сууж байгаад дүү *******, Онцоо хоёр 00 орчихоод ирье гээд гарч яваад 5-6 минут болсон байх баарны зөөгч залуу ирээд коридорт зодоон болж байна гэхээр нь очиход манай 2 дүүтэй залуучууд зодолдож байсан.Би очоод нэг залууг нь салгаад авах гэтэл нэг залуу миний хажуунаас цохиод хамраас цус гарахаар нь 00-н өрөө ороод буцаад гараад ирэхэд 2 давхрын шатан дээр залуучууд зодолдож байсан.Би очоод салгах гэтэл бүгд салахгүй зодолдоод байхаар “цагдаа дуудаач” гэхэд баарны зөөгч залуу цагдаа дуудсан гэж хэлсэн.Миний ар нуруу зулгарсан, зүүн нүд хөхөрсөн, 2-3 газар хавдаж булдруу үүссэн байна. Зодоон хийсэн залуучууд бүгд архи уусан байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би саарал цамцтай, хар цамцтай 2 залуутай зодолдсон.Шүд нь хугарсан, хөмсөг нь язарсан залууг гэдэг манай найз байгаа юм.Х баарны 2 давхраас буухад ард цохисон байсан. Хэн цохисныг нь хараагүй, шатан дээр ы нүүр лүү саарал цамцтай ногоон *******ай залуу гараараа цохисон...” гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоёр залуу бид нарыг мөрлөөд өнгөрөхөд бид нар маргалдаж байтал найз ыг саарал цамцтай ноосон *******ай залуу цохиод авсан. Тэгээд бүгд бужигнаж зодолдсон.Би хар цамцтай залууг цохисон. Миний булчин хэсэгт бага зэрэг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/

Хохирогч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хөл гуя хэсгээс ******* гэх залуу хазсан.Тухайн үед би урт хар куртиктай байсан.******* гэх залуу хар захтай саарал куртиктай, саарал өмдтэй байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 84-85-р хуудас/

Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г.гийн биед учирсан зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүү нуруунд  цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг / хэргийн 87-р хуудас/

Шинжээч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Б.ы дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд уналт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 1 дүгээр зэргийн хөдлөл, хүзүүний баруун дунд хэсгийн зулгаралт, хүзүүний ар дунд хэсгийн зулгаралт, доод уруулын дунд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”гэх мэдүүлэг / хэргийн 90-91-р хуудас/

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэнд байсан залуучууд бүгд хоорондоо зодолдсон. Шүд нь хугарч хөмсөг нь язарсан гэх залуугийн хөмсөгийг би цохисон, шүд рүү нь цохисон эсэхээ мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг / хэргийн 102-103-р хуудас/

Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хар урт куртиктай залуутай зодолдсон. Саарал цамцтай залууг 1-2 удаа цохисон.Бид нар архи уусан байсан, , Мөнх-Эрдэнэ 2 архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 118-119-р хуудас/

Эд зүйлд / камерийн бичлэгт/ үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 126-128-р хуудас/

Б.,Б.,Г.,Ц. нарт зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсууд / хэргийн 137-140-р хуудас/

Шүүгдэгч Б.*******, М.******* нар шүүхийн хэлэлцүүлэг “хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нарт хохирол төлсөн” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх “X club бааранд 2023 оны 02 дугаар сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуучууд маргалдаж хоорондоо зодолдон нэг нэгэндээ  гэмтэл учруулсан байдал тогтоогдож байна.

 1.2. аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 186 дугаартай...Б.ын биед баруун шанаа хөмсөг, зүүн нүд дээд уруулд тус бүр зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт / хэргийн 48-49-р хуудас/,

аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн “...Б.*******гийн биед хамар хэсгийн зулгаралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн гарын 2 болон 3 дугаар хурууны 3 дугаар үений зөөлөн эдийн няцрал,зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт / хэргийн 52-53-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн “...Ц.ын биед зүүн чамархай, зүүн гарын 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал,зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хүзүү, нуруу, баруун ташаанд тус бүр зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт / хэргийн 64-65-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн “...М.*******ийн биед зүүн чамархайн хуйханд цус хуралт, дух зүүн нүдний дотор булан, шилэн хүзүүнд тус бүр зулгаралтууд, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруунд тус бүр цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт / хэргийн 68-69-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн “...Г.гийн биед хүзүү, нуруунд цус хуралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хэргийн 64-65-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн “...Б.ы  биед дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд уналт, баруун хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 1 дүгээр зэргийн хөдлөл, хүзүүний баруун дунд хэсгийн зулгаралт, хүзүүний ар дунд хэсгийн зулгаралт, доод уруулын дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хэргийн 76-77-р хуудас/ тус тус  гарчээ.

Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Г.,Б. нарын бие учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд тухайн гэмтлийг шүүгдэгч Б.*******, М.******* нар учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл аижллагаа явуулдаг “X club бааранд 2023 оны 02 дугаар сарын 26-ны орой залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас Б.*******, М.******* нар Г., Б. нарын биед хөнгөн гэмтэл учруулсан    гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Тухайн  цаг хугацаанд 2 шүүгдэгч хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүр нэг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангасан, зүйлчлэл тохирсон  байна.

 Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч Б.******* М.******* нар нь үл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогч нарын биед халджээ. Шүүгдэгч нар  өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, бусдын биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3.Олон нийтийн газарт буюу бааранд олноороо архидан согтуурч хоорондоо зүй бус харьцсанаас үүдэн   гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Гэмт хэрэг гарахад хохирогч нарын ч буруутай үйлдэл байсныг дурдах нь зүйтэй.

2.4. Шүүгдэгч Б.*******,М.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаай хүлээн зөвшөөрч буйгаа  илэрхийлсэн.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 143-144-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 147-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 146-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 149-р хуудас/,гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хэргийн 152-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 153-р хуудас/ байнга оршин суух хаягийн лавлагаа / хэргийн 154-р хуудас/ гэрч Г.Мягмардоржийн өгсөн “Б.******* 2021 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эцэг эхээс 4-үүлээ,эцэг эх нь өндөр насны тэтгэвэрт байдаг, цэргийн алба хаагаагүй, тусдаа гараагүй,даруу төлөв зантай, ажилд санаачлалатай,  цовоо сэргэлэн зантай” гэх мэдүүлэг / хэргийн 105-106-р хуудас/,гэрч Б.Энхсувдын өгсөн...М.******* нь 2016-2020 онд *******баатар хотод Их засаг их сургуулийг төгссөн, одоо их сургуульд зураг зүйн багшаар ажилладаг, эцэг эхээс 4-үүлээ, айлын 2 дахь хүүхэд, эцэг эх нь малчин, *******баатар хотод цэргийн алба хаасан, сард 1,000,000 төгрөгний цалинтай... гэх мэдүүлэг / хрэгийн 121-122-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Хохирогч Г. “ М.******* миний хохирлыг барагдуулсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх / хэргийн 131-р хуудас/, хохирогч Б. “ Б.******* миний хохирлыг барагдуулсан, шүд хийлгэж өгөхөөр тохирсон байгаа. Хохирлын баримт гаргаж өгөхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх  / хэргийн 134-р хуудас/ мэдүүлгүүд өгсөн байх тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх хохиро төлбөргүй гэж үзнэ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь эхнэр хүүхдийн  хамт амьдардаг, их сургуульд багш ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,шүүгдэгч М.******* нь дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг эх дүү нарын хамт амьдардаг,гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  гэх хувийн байдал тус тус тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,шүүгдэгч М.*******т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхийг  тус тус дурдаж байна гэх санал, тайлбар

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх, шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү “ гэх утга бүхий тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 1.000.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тус тус тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт Мөнхтулгын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******г 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт Мөнхтулгын *******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялын 1,000,000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тус тус тайлбарласугай

5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******, М.*******  нарт оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх  ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС