| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/95 |
| Огноо | 2023-04-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Б.Гантулга түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн*******д холбогдох эрүүгийн 2336000000046 дугаартай, 178/2023/0083/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, *******тэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар,мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******гийн*******, регистрийн дугаар: ПВ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Гантулга нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр ******* аймгийн ******* сумын нутаг “Бугат үзүүр” гэх газраас хохирогч Б.*******ийн дормон тамгатай хул азаргыг хулгайлж Д.т 1,300,000 төгрөгөөр зарж, мал хулгайлах гэмт х*******т холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын эхээр ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр Бугат үзүүр гэх газарт байсан манай хул зүсмийн азарга алга болсон. Би уг азаргыг 2019 онд ******* аймгийн Даваадорж гэх хүнээс даага байхад нь 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Даваадорж хурдан угшилтай гэж Увс аймгийн Өндөрхангай сумаас худалдаж авсан гэсэн. Миний азарга зүүн талын гуяндаа дормон тамгатай, хул зүсмийн, 5 настай азарга байгаа юм, уралдаж байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 6-р хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн далган ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын эхээр би гэх хүнээс хул зүсмийн, 5 настай, зүүн гуян дээрээ дормон тамгатай азаргыг 1,300,000 төгрөгөөр худалдаж авсан. уг азаргыг Баян-Өлгий аймгийн Толбо суманд ачиж авчирч өгсөн. Би уг азаргыг хашаандаа байлгаад 2,3 хоног тэжээж байтал манай сумын Х. гэх хүн “азарга авмаар байна” гэхээр нь машинаар тэдний ачиж аваачиж өгөөд 1,600,000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/
Эд зүйл / азарга/ хураан авсан тэмдэглэл / хэргийн 13-р хуудас/
Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Д.ээс дормон тамгатай хул азаргыг 1,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг азарга их туранхай байсан тул 2 сар тэжээж байгаад адуундаа тавьсан. Тухайн үед би уг азаргыг 2 уут тэжээл, 20 боодол өвс авч тэжээсэн. 2 уут тэжээл-100,000 төгрөг, 20 боодол өвс-200,000 төгрөг, азарганы үнэ-1,600,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/
Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 18-21-р хуудас/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 04 сарын 10-20-ны үед Б.Гантулгаас хул зүсмийн азаргыг ******* аймагт байхдаа 1,300,000 төгрөгөөр худалдаж аваад 2-3 хоногийн дараа Баян-Өлгий аймгийн Толбо сумын залууд зарсан. Гантулга надад азарга өгөхдөө “ танд өрөө өгсөн шүү “гэж хэлсэн, хулгайнх гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/
Шүүгдэгч Б.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...би ******* гэх хүний хул азаргыг 2022 оны 04 сарын 10-дын үеэр хулгайлж аваад ахад 1,300,000 төгрөгөөр зарсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг (хэргийн 44-р хуудас) з******* баримтуудаар шүүгдэгч Б.Гантулга нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Бугат үзүүр” гэх газраас Б.*******ийн дормон тамгатай, хул зүсмийн азаргыг хулгайлан авч Д.т 1,300,000 төгрөгөөр зарсан, Д. нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Д.т 1,300,000 төгрөгөөр зарсан, Д. нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Х.д 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,600,000 төгрөгөөр зарсан болох нь тогтоогдож байна.
1.2. Хөрөнгийн үнэлгээний Вендо компаний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХЦ23-23 дугаартай...1 тооны азарга-1,600,000 төгрөг...гэх дүгнэлт / хэргийн 32-35-р хуудас/ гарчээ.
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “миний азарга, хурдан удмын азарга учраас 6,000,000 төгрөгөөр үнэлж байна” гэх боловч хурдан удмын угшилтай, уралдаж байсан талаарх баримт байхгүй, хөрөнгийн шинжээч энгийн азарганы үнээр тооцсон гэсэн болно.
Шүүгдэгч Б.Гантулга нь хохирогч Б.*******ийн 1 тооны азаргыг хулгайлж хохирогчид 1,600,000 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч Б.Гантулга нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Бугат үзүүр гэх газарт байсан Б.*******ийн 1 тооны азаргыг хулгайлж аваад Д.т зарсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч х*******лэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр х*******жиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг х******* төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.Гантулга нь мөнгө олох болон өөрийн х*******цээг хангах зорилгоор бусдын адууг хулгайлсан нь х*******т хөдөлбөргүй тогтоогджээ.
Хохирогч Б.*******ийн 1 тооны азарга алга болсонтой шүүгдэгч Б.Гантулгын Д.т нэг тооны азаргыг зарсан үйлдэл шалтгаант холбоотой буюу Б.Гантулгын 1 тооны азарга хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын мал хулгайлах” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
2.2. Шүүгдэгч Б.Гантулгын бусдын өмчлөлд байгаа малыг мэдсээр байж авч цааш зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн онцлог байдал, тэр дундаа бод малыг өдөр тутамдаа дагаж малладаггүй, малчдын малдаа анхаарах үүрэг хариуцлага з******* нөхцөл байдал нь мал хулгайлах гэмт х******* гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
2.4. Иймд шүүгдэгч Б.Гантулгыг бусдын мал хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцов.
2.5. Хохирогч Б.******* “хул азаргаа буцааж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Гантулгын гэмт х******* үйлдэж олсон орлого 1,300,000 төгрөг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Харин гэрч Х. “тухайн үед би уг азаргыг 2 уут тэжээл, 20 боодол өвс авч тэжээсэн. 2 уут тэжээл-100,000 төгрөг, 20 боодол өвс-200,000 төгрөг, азарганы үнэ-1,600,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг өгсөн байх ба түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй боловч гэм буруутай этгээд буюу шүүгдэгч Б.Гантулгаас Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуулах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт х******* үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт х*******, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 55-р хуудас/, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хэргийн 27-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 41-р хуудас/,******* аймгийн ******* сумын Цаганн ******* багийн Засаг даргын тодорхойлолт / хэргийн 56-р хуудас/ ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай, мөн шүүхийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 20 дугаартай, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хэргийн 57-77-р хуудас/, гэрч У.Пүрэвдоржийн “Б.Гантулга нь манай мал маллаж ******* аймгийн Мянгад сумын *******булан багт өвөлжиж, хаваржиж байна.эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ” гэх мэдүүлэг /хэргийн 51-р хуудас/ з******* нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Шүүхэд гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Төртогтохын Номин, Гантулгын Эрхсаран нарын төрсний гэрчилгээний хуулбарыг ирүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гантулга нь эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн Мянгад сумын *******булан багт мал маллаж амьдардаг, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар,мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу түүний гэмт х******* үйлдэж олсон ашиг болох 1,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналтай. Хул азарга битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгчээс гаргуулах х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ х*******т нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан х******* тус тус байхгүй гэх санал, тайлбар
Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.Гантулгын 2017, 2019 оны хоёр гэмт х******* нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байгаа. Шүүгдэгч Б.Гантулга үйлдсэн гэмт х*******тээ гэмшиж байгаа, мөрдөн байцаалт прокурорын шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хоёр бага насны хүүхэдтэй, эхнэр нь тодорхой ажилгүй. Прокурорын санал болгосон 1 жилийн хорих ялыг зөвшөөрөхгүй байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал, тайлбар тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт х******* үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Гантулга нь энэ х*******т цагдан хоригдоогүй, х*******т эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн Гантулгыг түүний оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Гантулгад тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын гэмт х******* үйлдэж олсон орлого болох 1,300,000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.Гантулга нь энэ х*******т цагдан хоригдоогүй, гаргуулах х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, х*******т эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС