Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0879

 

 

 

 

 

 

2021 12 16 128/ШШ2021/0879

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х -У ХК

Хариуцагч: Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Д.Д.

Нэхэмжлэлийн шаардлага: Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Б.А, Д.Д, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар "Нөхөн ногдуулалтын акт"-аар 27,***,***.* төгрөг ногдуулсныг 6,***,***.** төгрөгөөр бууруулж, актыг зөвтгөхийг Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч нарт даалгах.

Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нар тус хуулийн этгээдийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн үйл ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар "Нөхөн ногдуулалтын акт"-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.1.2, Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1,067,838.8 төгрөгийн нөхөн татвар, 17,***,***.* төгрөгийн торгууль, 8,***,***.* төгрөгийн алданги нийт 27,***,***.* төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх төлбөрийн акт тогтоосон.

Тус татварын актыг бид эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 271903***** дугаар татварын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Татварын байцаагч нараас татварын актын 3 дахь хэсэгт "дээр дурдсан зөрчлийн 2.3 дэх хэсэгт хариуцлага оногдуулахдаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" гэж заасныг мөн Татварын ерөнхий хуулийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөн найруулснаар 74 дүгээр зүйлийн 74.1 - д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дунгийн 20 хувиас хэтрэхээргүй байна", мөн хуулийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" заалтыг хэрэглэв хэмээн захиргааны хариуцлага хүлээлгэсэнд хууль буруу хэрэглэсэн, утга агуулга болон тооцооллын алдаатай болсон гэж үзэж байна. ...

Түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн ( 2008 оны хуульд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлт орсон ) 74 дүгээр зүйлийн 74.1 - д " Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж, Зөрчлийн тухай хуулийн /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон /11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" ( Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна) гэж заасны дагуу торгууль, алдангийг тооцохдоо нөхөн төлүүлэх татварын хэмжээнээс алдангийг тооцож бодохгүйгээр нийт төлөх татварын хэмжээнээс тооцож 8,***,***.* төгрөгийн алданги төлүүлэхээр тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна... гэжээ.

Нэхэмжлэгч 2001 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Х*******" ХК-иас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу "маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох"-оор нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна. Үүнд: 1. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** тоот "Нөхөн ногдуулалтын акт"-д дурдахдаа ... татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 271903***** тоот томилолт -ыг үндэслэн хяналт шалгалтыг гүйцэтгэсэн гэж дурдсан байна.

Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 41 дүгээр зүйлийн 41.2-т "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, Томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ, 41.6-т "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан хяналт шалгалтын харьяаллыг тогтоож болно", 41.8-т "Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална", 41.13-т "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ гэж тус тус заажээ.

Мөн Татварын Ерөнхий газрын даргын 2019 оны А/2** дүгээр тушаалын Хавсралтаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 2.9.1.Татварын ерөнхий хуулийн 41.6-д заасан үндэслэлээр татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хяналт шалгалтын харьяаллыг тогтооно; 2.9.-т "Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын нэгж нь дүүргийн татварын хэлтсийн харьяалах татвар төлөгч хувь хүн хуулийн этгээдэд Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасан тусгай удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийнэ", 2.9.3-т "Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын нэгж нь дүүргийн татварын хэлтсийн харьяалах татвар төлөгч хувь хүн хуулийн этгээдэд Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасан тусгай удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийнэ 3.2-т "Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын зөвшөөрснөөр татварын ерөнхий газрын хяналт шалгалтын нэгжийн дарга, Татварын ерөнхий газрын хариуцсан нэгж, аймаг, нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын нэгжийн дарга энэ журмын 3.1-д заасан тусгай удирдамжийг баталж болно. 3.3-д Энэ журмын 2.6-д заасан хяналт шалгалтыг ерөнхий удирдамжаар, шаардлагатай тохиолдолд тусгай удирдамжаар хийж гүйцэтгэнэ, 3.4-д. Ерөнхий удирдамжид дараах зүйлийг тусгана: 3.4.1-д удирдамжийн он, сар, өдөр, нэгдсэн дугаар, 3.4.2-т шалгалтын зорилго, үндэслэл; 3.4.3-д шалгалтын төрөл, хэлбэр, 3.4.4-д шалгалтад хамрагдах хугацаа; 3.4.5-д шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч ; 3.4.6-д шалгалт эхлэх болон дуусах хугацаа" гэж тус тус заажээ. Эндээс үзвэл "Х*******" ХК-д татварын хяналт шалгалт хийсэн удирдамж, томилолтыг үзэхэд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг үндэслэн татварын хяналт шалгалт хийсэн нь хууль бус гэж үзэж байгаа ба удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл, хамрагдах хугацаа, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч зэргийг тусгаагүй тул татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн гэж үзэж байна.

2. "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 3.6, 3 7, 3.13-т зааснаас үзэхэд нэхэмжлэгч компанид татварын хяналт шалгалт хийх томилолтыг Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Э гарын үсэг зурснаас байдлаас үзвэл уг хяналт шалгалт нь нарийн төвөгтэй хяналт шалгалт байх тул тусгай удирдамжийн дагуу шалгахаар байсан гэж үзэж байгаа бөгөөд томилолтын хугацааг хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга сунгахаар байтал томилолтыг Багануур дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Б, мөн тасгийн дарга Э.Б нараас сунгалт хийсэн нь хяналт шалгалтыг удирдан гүйцэтгэх үүргээ үйл ажиллагааны зөрчилгүй хийж гүйцэтгэсэн талаар хангалттай нотлоогүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч татварын улсын байцаагчид татварын хяналт, шалгалт хийх томилолтын хугацаа дууссан өдрөөс тухайн томилолтыг олгосон эрх бүхий албан тушаалтнаар уг хяналт, шалгалт хийх хугацааг сунгуулж процессын зөрчилгүй явуулах боломжтой байсан гэж үзнэ. Тухайлбал, улсын байцаагч Ц.Г-н томилолтын хугацаа 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөнөөр дуусгавар болсон байхад 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр татварын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Б-с татварын улсын байцаагч Д.Д, Э.Б нарыг томилсон байна.

3.Татварын байцаагчийн "Нөхөн ногдуулалтын акт" нь хяналт шалгалтын явцад хийсэн зөрчил, оногдуулсан төлбөрийн тооцооллоос зөрүүтэй байна. Тухайлбал актын хавсралтаар буюу 20**, 20**, 20** онд нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан дүн, актаар ногдуулсан дүнгээс зөрөөтэй байгаа нь ( 1 ) 20** онд 2,***,***.* төгрөгийн торгууль, 1,569,***.*төгрөгийн алданги, нийт 4,491,***.0 төгрөг, ( ii ) 2017 онд 1,***,***.5 төгрөгийн торгууль, 688,120.1 төгрөгийн алданги, нийт 1,962,416.5 төгрөг, ( ii ) 12,966,677.7 төгрөгийн торгууль, 6,483,338.9 төгрөгийн алданги, нийт 19,450,016.6 төгрөг бүгд 25,***,***.* төгрөгийн тооцоолол гарч актын дүнгээс зөрсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 39 дүгээр зүйлийн 39.13, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр татварын хяналт шалгалт хийсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай" гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Акт нь Татварын ерөнхий хуулийн 41.8 дахь хэсэгт зааснаар Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэшлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулах, томилгоо удирдамжийг батална, 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж заасан. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/2** дүгээр тушаалаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-д заасан харьяаллын асуудал байгаа. Үүний 2.9.-т заасны дагуу нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд татварын ерөнхий болон тусгай шалгалтыг хийнэ гэж үзэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад гомдол гаргагч компанид хяналт шалгалт хийхдээ Нийслэлийн Татварын албаны дарга Т.Э нь томилолтод гарын үсэг зурсан байдаг. Хариуцагчаас тайлбарлахдаа энгийн шалгалт гэсэн. Татварын хяналт шалгалтыг хийхдээ ерөнхий удирдамжийг баталж аж ахуй нэгжид гардуулах ёстой байсан. Ерөнхий удирдамжид шалгалтын он, сар, өдөр, шалгалтын зорилго, үндэслэл, хамрагдах хугацаа, аж ахуй нэгжийн хэсгийн ахлагч, шалгалтын эхлэх болон дуусах хугацаа зэргийг заасан байдаг. Хариуцагчаас тайлбарлахдаа ерөнхий удирдамжийг баримтлан шийдвэрлэнэ гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Томилолт дээр Багануур дүүргийн Татварын хэлтсийн дарга нь сунгасан. Гэтэл шалгалт хийх гэж байгаа бол тухайн татварын хэлтэс нь сунгах талаар хууль болон журмаараа зохицуулагдсан. ... Хэрэв татварын байгууллага тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд үйлчилнэ гэж үзээд энгийн шалгалт хийж байгаа бол Багануур дүүргийн татварын албаны удирдамжийг тус дүүргийн татварын алба сунгах ёстой. Гэтэл Нийслэлийн Татварын албаны дарга удирдамж дээр гарын үсэг зурж Багануур дүүргийн татварын албаны дарга сунгасан нь харагдаж байна. Иймд материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчиж байна. Материаллаг эрх зүйн шаардлага нь эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Татварын төлөгчийн Үндсэн хуульд заасан эрхэд халдаж байгаа учир удирдамж тодорхой байх ёстой. н.Н*******ийг томилсон байгаа боловч чөлөөлсөн тушаал нь байхгүй. н.Г*******ийг чөлөөлсөн байгаа боловч чөлөөлсөн үеэс томилолтод өөрчлөлт орох ёстой байсан. Хуульд заасан татварын акт нь захиргааны акт нь Татварын ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байна. Иймд шалгалтыг удирдамж томилолтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Татварын акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар тодорхой ойлгомжтой байх шаардлагыг бүрэн хангаагүй. Акт дээр 27,***,***.* төгрөгийн акт төлүүлэхээр ногдуулсан байгаа. Үүний хавсралтаар нэмэлт баримтаар өгөхдөө хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хугацаанд төлөөгүй татварт торгууль ногдуулсан тооцоо гээд 2***, 2***, 2*** оныг жагсааж ирүүлсэн. Гэтэл өөрсдийн зөрчлийн дүнг 2016 онд 44,124,***,** төгрөгийг ногдуулсан атлаа хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд 41,267,125 төгрөг төлбөл зохих дүн гээд тооцож явсан. 2*** оных дээр 12,***,***,80 төгрөгийн татвар ногдуулсан гэтэл хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй татварт ногдуулсан алдангийн дүн гээд 621,242 төгрөг, 2018 онд актаараа 112,***,***,** төгрөг гэж үзэж байгаа атлаа хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд 109,***,*** төгрөг төлбөл зохих дүн гээд алданги тооцож явсан. Үүнээс харахад татварын дүн нь зөрүүтэй иргэдэд ойлгомжгүй байна хэмээн Татварын албаны акт нь материаллаг эрх зүйн шаардлагыг хангахгүй байна. Актыг үзэхэд хоёр дахь зөрчил болох нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдахгүй худалдан авалт гээд 2016 оных дээр 1,065,***,** төгрөг үүнээс нөхөн татвар нь 106,*** төгрөг, торгууль 31,***,** төгрөг, алданги нь 83,*** төгрөг нийт 222,***,** төгрөг байна. 2017 онд 172,***.** төгрөгийн, 2018 онд 576,***.** төгрөг, нийт дүн дээрээ 32,***,** төгрөг, 2010 оны 96,*** төгрөгүүд байна. Эдгээрээр нөхөн татварын тооцож үзэхээр уг дүнгүүд нь зөрүүтэй байна. 1,065,*** дээр нөхөн татварын 106,*** төгрөг, торгууль алдангийн 10 төгрөг гэхээр 31,*** төгрөг, алдангийн 20 хувиас хэтрэхгүй гэхээр 21,*** төгрөгийг нэмэхээр 159,*** төгрөг болж байгаа. Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх хэсэг дээр алданги бууруулсан дүн гээд 62,*** төгрөг гээд юуг бууруулж тавьж байгаа нь ойлгомжгүй. 2017 оныхыг нэмэхээр мөнгөн дүнгүүд нь зөрүүтэй байгаа учир акт нь илт хууль бус захиргааны акт байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Х У ХК-ний 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Тэрсдэлд суурилсан/-ийн дагуу татварын хяналт шалгалт хийж 179,***,***.7 төгрөгийн зөрчилд 1,067,***.8 төгрөгийн нөхөн татвар, 17,***,***.* төгрөгийн торгууль, 8,954.***.4 төгрөгийн алданги, нийт 27,***,***.* төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** тоот татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Х У ХК нь анх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр албан тоотоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2719****** тоот нөхөн ногдуулалтын актыг эс хүлээн зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд ( 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй) гэснийг үндэслэж гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолоор "Татвар төлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байдаг.

Х У ХК нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Тус компани Татварын улсын байцаагчийн 271903***** тоот актын ногдуулсан төлбөрөөс 21,***,***,0 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 6,318,117,2 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актаар 3-н төрлийн зөрчилд нийт 27,***,***.* төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд татвар төлөгч тооцоолохдоо 1 дүгээр зөрчил буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлийн 25,***,466 1 төгрөгөөр тооцож 2,3 дахь зөрчлийн нийт дүн 1,***,758.1 төгрөгийг оруулан тооцоогүй байна. Хавсралт тооцооллоор харуулав /Үүнд: 2016 онд 44,***,***.2 төгрөгийн, 2017 онд 12,***,***.8 төгрөгийн, 2018 онд 112,***,335.1 төгрөгийн нийт 169,***,519.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй 366-789 хоног хугацаа хоцроож төлсөн зөрчилд 17,***,921.5 төгрөгийн торгууль, 8,***,544.6 төгрөгийн алданги нийт 25.***,466.1 төгрөгийн төлбөр 2016 онд 1,***,229 90 төгрөгийн 2017 онд 172,***.73 төгрөгийн, 2018 онд 576,***,72 төгрөгийн нийт 1,***,751.4 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тycrax татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 181,***.1 төгрөгийн нөхөн татвар, 54,*** 5 төгрөгийн торгууль, 36,***.0 төгрөгийн алданги нийт 272,212 7 төгрөгийн төлбөр 2018 онд 8,***,636 4 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах худалдан авалтаар тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 806,*** төгрөгийн нөхөн төгрөгийн төлбөр ногдуулсан. татвар, 265,909.1 төгрөгийн торгууль, 177,***.7 төгрөгийн алданги нийт 1,***,545.52. Татварын хяналт шалгалтаар илэрсэн 3-н төрлийн зөрчилд хариуцлага ногдуулахдаа "Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг, мөн Татварын ерөнхий хуулийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөн найруулснаар 74 дүгээр зүйлийн 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна", мөн Зөрчлийн тухай хуулийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэсэн заалтуудыг баримтлан татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хариуцлага ногдуулсан.

Иймд татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан Х У ХК-ны нэхэмжлэлд тусгагдсан захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна .

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Өөрчлөн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 1, 2 дахь хэсэгт Х У ХК-нд Татварын Ерөнхий газрын даргын 2019 оны А/2** дүгээр тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 2-т зааснаар Хяналт шалгалтын хэлбэр, ангилал харьяаллыг тогтоосны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн н/40 тоот тушаалаар Багануур дүүргийн татварын хэлтэст харьяалан "Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт"-д оруулан харьяалал тогтоосон, эрсдэлд суурилсан, энгийн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтыг 2019.03.28-нд 2719****** тоот татварын хяналт шалгалт хийх Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаас олгосон. Учир нь 1. Багануур дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Н нь Татварын улсын байцаагчийн эрхгүй байсан тул татварын хяналт шалгалтын томилолтыг олгож, шийдвэрийг баталгаажуулах эрхгүй II . Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасаг нь 3 орон тоотой ажилладаг бөгөөд тухайн үед тасгийн даргаар Т.Б, татварын улсын байцаагчаар Э.Б, Ц.Г нар ажиллаж байсан. Э.Б нь Х У ХК-д 2016 онд татварын хяналт шалгалт хийж байсан.

Иймээс бусад 2 албан хаагч нь шалгалтыг хийхээр томилогдсон Ингээд Хяналт шалгалтын тасгийн дарга Т.Б нь хяналт шалгалт хийхээр томилогдсон тул өөрөө өөртөө томилолт олгох боломжгүй тул чиг үүрэг бүхий харьяа дээд нэгж болох Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга нь журмын 3.6-д заасныг үндэслэн томилолт олгосон. Нэхэмжлэгч нь "Х У ХК-д татварын хяналт шалгалт хийсэн удирдамж, томилолтыг үзэхэд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг үндэслэн татварын хяналт шалгалтыг хийсэн нь хууль бус гэж үзэж байгаа ба удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл, хамрагдах хугацаа, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч зэргийг тусгаагүй тул татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн гэж үзэж байна" гэснийг дараах тайлбараар үгүйсгэж байна. Учир нь Дээрх журмын 2.7-д нарийн төвөгтэй хяналт шалгалтад бусад салбарын мэргэжилтэн гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм хэрэгжүүлэх зэрэг татварын хяналт шалгалтын хамруулахаар мэргэжлийн бүрэлдэхүүн шаардахгүйгээр хэрэгжүүлсэн хамруулахаар заасан байдаг. Гэтэл тус компаний шалгалтыг бусад байгууллага болон Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга нь хяналт шалгалтын томилолтыг дээрх шалтгаанаар журмын 2.7-д нийцүүлэн олгосон хэдий ч хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн татварын газрын нэгж биш Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн байцаагч нарыг томилон гүйцэтгэсэн тул тусгай удирдамж шаардлагагүй, ерөнхий удирдамжийн дагуу хийх гүйцэтгэх үндэстэй байна Татварын хяналт шалгалтын томилолт олгосны дагуу татвар төлөгчид мэдэгдэн хяналт шалгалтыг хойшлуулах, хяналт шалгалтад хамрагдах онтой холбоотой бичиг баримтыг шаардахад татварын хяналт шалгалтын томилолтыг өөрчлүүлэх хүсэлтүүдийг харьяалах Татварын хэлтэс болон Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар гаргаж байсан. /Багануур Татварын хэлтэст өгсөн хүсэлтүүдийг нотлох баримтаар хүргүүлсэн /Х У ХК нь хяналт шалгалтын үйл ажиллагаа удаашруулж санхүү татварын анхан шатны баримтыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Татварын хяналт шалгалтын тасагт хүлээлгэн өгсөн. Татварын хяналт шалгалтын томилолт олгосноос хойш Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Хяналт шалгалт хийхээр томилогдсон татварын улсын байцаагч чөлөөлөгдсөн өөр ажилд шилжсэн, хяналт шалгалтын татварын улсын байцаагч нар шинээр томилогдсон зэрэг шалтгаанаас хамааран хяналт шалгалт томилолтод өөрчлөлт сунгалтууд хийгдсэн. /Холбогдох баримтуудыг нотлох баримтаар хүргүүлэв 2. Өөрчлөн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт: Х У ХК нь Татварын байцаагчийн "Нөхөн ногдуулалтын акт" нь хяналт шалгалтын явцад хийсэн зөрчил, оногдуулсан төлбөрийн тооцооллоос зөрүүтэй байна " гэж үзэж байгаад дараах тайлбарыг өгч байна. Х У ХК татварын улсын байцаагчийн Нөхөн ногдуулалтын актаас тооцоолохдоо 1 дүгээр зөрчил буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг талбал зохих хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулах дүнгүүдийг нэмээд 25.***,466.1 төгрөгөөр тооцож, 2,3 дахь зөрчил ногдох төлбөрийн дүн болох 1,***,758.2 төгрөгийг тооцоололд оруулан тооцоогүй байна. /25.***,466.1+1.***,758.2 = 27.***,***.3/

Татварын хяналт шалгалтаар илэрсэн 3-н төрлийн зөрчилд хариуцлага ногдуулахдаа: I. 2016-2018 онд нийт 169,***,519.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 17,***,921.5 төгрөгийн торгууль, 8,***,544.6 төгрөгийн алданги нийт 25.***,466.1 төгрөгийн төлбөр, II. 2016 онд 1,***,***.90 төгрөгийн, 2017 онд 172,***.73 төгрөгийн, 2018 онд 576,***.72 төгрөгийн нийт 1,***,751.4 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээний худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 181,***.1 төгрөгийн нөхөн татвар, 54,***.6 төгрөг торгууль, 36,***.0 төгрөгийн алданги нийт 272,***.7 төгрөгийн төлбөр II . 2018 онд 8,***,***.4 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах худалдан авалтаар тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 886,***.6 төгрөгийн нөхөн татвар, 265,***,9.1 төгрөгийн торгууль, 177,***.7 төгрөгийн алданги нийт 1,***,545.5 төгрөгийн төлбөр ногдуулсан. Иймд татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан Х У ХК-ний өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт зааснаар "Утга найруулгын илэрхий алдаатай гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х У ХК-д Татварын ерөнхий хуулийн 2019 оны 264 дүгээр тогтоол буюу хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд зааснаар хяналт шалгалтын харьяалал ангиллыг тогтоохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалын дагуу тогтоосон. Харьяаллыг Багануур дүүргийн Татварын хэлтэст хяналт шалгалтыг хийхээр эрсдэлд суурилсан энгийн шалгалт хийхээр харьяалал тогтоож Багануур дүүргийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний жагсаалтад 2019 онд оруулж ирсэн. Хяналт шалгалтыг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр томилолт олгогдсон ба томилолтыг Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн даргаас олгосон. Хяналт шалгалтын даргаас томилолтыг олгосон шалтгаан нь тухайн үед Багануур дүүргийн татварын хэлтсийн даргаар Д.Н гэдэг хүн ажиллаж байсан. Д.Н нь татварын улсын байцаагчийн эрхгүй учир татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны томилолтыг олгох боломжгүй байсан. Хоёрдугаарт, Багануур дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасаг нь 3 орон тоотой ба нэг тасгийн дарга, хоёр улсын байцаагчтай ажиллаж байсан. Хоёр улсын байцаагчийн нэг нь Х У ХК дээр өмнөх татварын хяналт шалгалтад орж ажилласан учир дараагийн хяналт шалгалтад орох боломжгүй. Хяналт шалгалтыг үлдсэн хоёр хүн нь нэг нь тасгийн дарга Т.Б гэдэг хүн байсан. Энэ хүн хяналт шалгалтыг томилолтыг үүсгэх боломжгүй дээд удирдлага буюу Д.Н гэдэг хүн үүсгэх гэхээр тус албан тушаалтан нь татварын улсын байцаагчийн эрхгүй учир хяналт шалгалтын томилолтыг үүсгэх боломжгүй байсан. Иймд Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Э томилолтыг бичсэн, томилолтыг үүсгэсэн нь хууль тогтоомжийн хувьд зөрчилдөөгүй, мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 264 дүгээр тушаалын 3.6 дахь хэсэгт заасны дагуу томилолтыг олгож болно гэдэг үндэслэлээр томилолт олгосон. Хяналт шалгалтын үйл ажиллагаа ерөнхий удирдамжийн дагуу явагдсан. Нийслэлийн Татварын газрын дарга хяналт шалгалтын томилолтыг дээр журамд нийцүүлэн олгосон хэдий ч хяналт шалгалтыг Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын тасаг оролцсон. Хяналт шалгалтын үйл ажиллагааг нь Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын нэгжийн байцаагч нар биш Багануур дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга болох хяналт шалгалтын дарга Т.Б болон Э.Б нар томилолтыг олгосон. Энэ нь Нийслэлийн татварын газар дээр хяналт шалгалт хийгдээгүй Багануур дүүргийн татварын хэлтэс дээр хяналт шалгалт хийхээр явуулсан учир ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэх бүрэн үндэслэлтэй байсан. Татварын хяналт шалгалтын томилолт нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон боловч шалгуулагч биеийн эрүүл мэндийн шалтгаанаар, мөн хяналт шалгалтын томилолтоор ажиллаж байсан улсын байцаагчаар хяналт шалгалт хийлгэхгүй гэсэн шалтгаанаар баримтаа ирүүлэхгүй байсаар Ц.Г улсын байцаагч 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл Х У ХК нь татварын албанд хяналт шалгалт хийлгэхээр баримт бичгээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан хяналт шалгалт тусгай удирдамжтай нарийн түвэгтэй хяналт шалгалт байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гомдол гаргагч нь татварын улсын байцаагчийн актыг илт хууль бус Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай гэж тайлбарлаж байгаа. Улсын дээд шүүхийн тайлбар дээр утга агуулгын хувьд илэрхий алдаа гэдгийг албан тушаалтны хүсэл сонирхолд бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй, хоорондоо зөрчилдсөн хоёрдмол утгатай, үг үсэг тооны хувьд хоорондоо тохирохгүй гэсэн байдаг. Акт нь утга агуулгын хувьд алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Акт дээр хоёрдмол утга байхгүй, мөн акттай дээр байгаа зүйлс бүрэн гүйцэт илэрхийлэгдсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гомдлын шаардлагаа өөрчлөөгүй Багануур дүүргийн татварын хэлтэст явж байх үедээ өөрөө тооцоолол гаргасан байсан. Энэ тооцоолол нь ямар учиртай талаар тайлбарлуулаад ойлгоод гарсан. Актыг утга агуулгын илэрхий алдаатай гэдэг рүү оруулсан тооцооллоо буруу зөрүү хийсэн, ойлгоогүй байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын 3 дахь хэсэг дээр 25,***,466,1 төгрөг гэдэг нь барихгүй байгаа учир 27,***,000 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нь Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж 25 сая төгрөг нь актын нэг дэх шаардлагад ногдуулсан зөрчлийг авсан. Актын хоёр, гурав дахь шаардлага дээр 1,601,***,2 төгрөгийг оруулаагүй тооцчихоод 25,***,466,1 төгрөгөө гарч байна. Үүгээр тухайн акт нь утга агуулгын илэрхий алдаатай, зөрүүтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хариуцагч Б.Алтангадас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х У ХК-ийн нөхөн ногдуулалтын актаар гурван төрлийн зөрчил ногдуулсан байдаг. Эхний зөрчил буюу тайлангаар ногдсон нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 20**, 20**, 20** онд нийт 169,***,519,10 төгрөгийн зөрчил илрүүлж 17,162,921,50 төгрөгийн торгууль ногдуулсан. 8,740,***,6 төгрөгийн алдангид нийт 65,***,466,10 төгрөгийн торгууль тавигдсан байдаг.

Хоёрдугаар зөрчил буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдахгүй худалдан авалт хийсэн зөрчил нь 20**, 20**, 20** онуудад 1,***,751,40 төгрөгийг зөрчил илрүүлж, нөхөн татвар 181,475,10 төгрөгийн нөхөн татвар, 54,***,40 төгрөгийн торгууль, 115,*** төгрөгийн алданги нийт 351,***,7 төгрөгийн төлбөр ногдуулсан боловч бид Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх заалтыг баримтлан алданги нь 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалтаар алдангиа 79,112 төгрөгөөр бууруулж нийт төлбөр нь 272,***,70 төгрөг болж байсан.

Гурав дахь зөрчил буюу үндсэн хөрөнгө худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татвараас шалгалт хийсэн зөрчилд 2018 онд 8,***,650,4 төгрөгийн зөрчилтэй, нөхөн татвар нь 886,***,6 төгрөг, торгууль нь 265,***,1 төгрөг, алданги нь 326,***,8 төгрөг нийт 1,478,***,5 төгрөгийг алдангийг төлөхөөр ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг баримтлан 148,909,1 төгрөгийг алдангийг бууруулсан. Ингээд төлөх ёстой татвар нь 1,***,545,5 төгрөг болсон. Гурван зөрчлийн нийт дүн нь 179,***,***,8 төгрөг, нөхөн татвар нь 1,067,838,80 төгрөг, торгууль нь 17,483,***,1 төгрөг, алданги нь 9,***,133,40 төгрөг нийт 27,***,245,30 төгрөгийн торгууль гарсан боловч алданги бууруулсан 228,*** төгрөгийг хасаад нийт нөхөн ногдуулалтын акт дээр 27,***,224.30 төгрөгөөр шийтгэл ногдуулсан. Бид Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх заалтаар нөхөн төлүүлэх зардлын 20 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг баримтлан алдангиа бууруулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Актын гурав дахь хуудасны доод тайлбар хэсэг дээр Татварын ерөнхий хуулийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөн найруулсан хуулийг татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг буцаан хэрэглэж уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх дүн нь татварын 20 хувиас хэтрэхгүй байна гэдгийг үндэслэн торгуулийн хэмжээг бууруулсан гэдгийг нөхөн ногдуулалтын актын хуудасны доор тодорхой дурдсан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан юуг үндэслэж бууруулсан нь ойлгомжгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Х У ХК-аас Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нарт холбогдуулан Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт-аар 27,***,***.* төгрөг ногдуулсныг 6,***,***.** төгрөгөөр бууруулж, актыг зөвтгөхийг Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч нарт даалгах тухай[1] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[2], хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж[3] өөрчилснийг шүүх хүлээн авч, дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд Х У ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Багануур дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2007 оны 06 сарын 14-ний өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн 27******* дугаар, 2******* тоот регистрийн дугаартай Х У ХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт[4], Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж[5]-тайгаар Эрсдэлд суурилсан татварын (бүрэн) хяналт шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэжээ[6].

Маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1 , 11.19.1.2, Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1,067,838.8 төгрөгийн нөхөн татвар, 17,***,***.* төгрөгийн торгууль, 8,***,***.* төгрөгийн алданги нийт 27,505,273.1 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна[7].

Нэхэмжлэгч Х У ХК-аас маргаан бүхий Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаартай актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргааны таслах зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ[8].

Нэхэмжлэгч Х У ХК нь удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл, хамрагдах хугацаа, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч зэргийг тусгаагүй тул татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр, мөн томилолтгүйгээр хийсэн гэж үзэх, ...Татварын байцаагчийн Нөхөн ногдуулалтын акт нь хяналт шалгалтын явцад хийсэн зөрчил, оногдуулсан төлбөрийн тооцооллоос зөрүүтэй байх тул ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт зааснаар Утга найруулгын илэрхий алдаатай акт гаргасан гэж,

хариуцагч нар Х У ХК-д Татварын Ерөнхий газрын даргын 2019 оны А/2** дүгээр тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 2-т зааснаар Хяналт шалгалтын хэлбэр, ангилал харьяаллыг тогтоосны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн н/40 тоот тушаалаар Багануур дүүргийн татварын хэлтэст харьяалан Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт-д оруулан харьяалал тогтоосон, эрсдэлд суурилсан, энгийн хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаас 2019.03.28-ны өдөр 2719030002 тоот хяналт шалгалт хийх томилолт олгосон.

... Х У ХК татварын улсын байцаагчийн Нөхөн ногдуулалтын акт-аас тооцоолохдоо 1 дүгээр зөрчил буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулах дүнгүүдийг нэмээд 25.903,466.1 төгрөгөөр тооцож, 2,3 дахь зөрчил ногдох төлбөрийн дүн болох 1,601,758.2 төгрөгийг тооцоололд оруулан тооцоогүй байна. /25.903,466.1+1.601,758.2=27.505,224.3/ гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаан бүхий хяналт шалгалтаар илэрсэн 179,835,906.7 төгрөгийн зөрчлийн дүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай; гэж заажээ.

Захиргааны актын утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ.

Түүнчлэн, найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзнэ.

Маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай; байх гэсэн шинжийг агуулаагүй байна гэж үзэв.

Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/2** дүгээр тушаалаар[9] батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.1.Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар[10] Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг баталсан байна.

Мөн дээрх журмын 2-т зааснаар Хяналт шалгалтын хэлбэр, ангилал харьяаллыг тогтоосны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн н/40 тоот тушаалаар Багануур дүүргийн татварын хэлтэст харьяалан Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт-д оруулан харьяалал тогтоосон, эрсдэлд суурилсан, энгийн хяналт шалгалт хийжээ.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1. Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, ... бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ., 34.2. Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид акт, дүгнэлт гэх / татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаартай актад татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нар гарын үсэг зурж, Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Э.Б хянан баталгаажуулсан байна.

Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Э 2719030002 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолтыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр татварын улсын байцаагч Т.Б, Ц.Г нарт олгожээ.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/2** дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.6-д Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг тухайн албаны хяналт шалгалтын чиг үүрэг хариуцсан нэгжийн дарга олгоно гэж заажээ.

Багануур дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Н нь Татварын улсын байцаагчийн эрхгүй тул татварын хяналт шалгалтын томилолтыг олгож, шийдвэрийг баталгаажуулах эрхгүй байна. Мөн Х У ХК-д 2016 онд татварын хяналт шалгалтыг улсын байцаагч Э.Б нь хийж байсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Гийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрийн албанаас түр чөлөөлж, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/492 дугаар тушаалаар Т.Бийг албан тушаалаас чөлөөлж, тус татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасагт тухайн үед тасгийн даргаар Т.Б, татварын улсын байцаагчаар Э.Б, Ц.Г нар ажиллаж байсан байна.

Багануур дүүргийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь хяналт шалгалт хийхээр томилогдсон тул өөрөө өөртөө томилолт олгох боломжгүй учир Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 264 дүгээр тушаалын 3.6 дахь хэсэгт заасны дагуу чиг үүрэг бүхий харьяа дээд нэгж болох Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга нь томилолт олгосон нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.7-д нарийн түвэгтэй хяналт шалгалт-д тусгай мэдлэг, нарийн мэргэшил шаарддаг, салбарын нарийн мэргэжил бүхий хүмүүсээр багаа бүрдүүлж урт хугацаа зарцуулдаг, хууль хяналтын байгууллагатай хамтарч гүйцэтгэх татварын хяналт шалгалтыг хамруулж ойлгохоор заажээ.

Гэтэл тус компанийн шалгалтыг бусад байгууллага болон Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга нь хяналт шалгалтын томилолтыг дээрх шалтгаанаар журмын 2.7-д нийцүүлэн олгосон хэдий ч хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн татварын газрын нэгж биш Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн байцаагч нарыг томилон гүйцэтгэсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Х У ХК-д хийсэн хяналт шалгалт нь энгийн хяналт шалгалт байх бөгөөд тусгай удирдамж шаардлагагүй, ерөнхий удирдамжийн дагуу хийх гүйцэтгэсэн нь холбогдох хууль, журам зөрчөөгүй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчээс улсын байцаагч Ц.Гээр байгууллагын санхүүд хяналт шалгалт хийлгэхгүй, өөр байцагчаар шалгуулах, шалгалтын томилолтыг өөрчлүүлэх, мөн захирал Я.Нэргүйгээс өвчний учир урт хугацааны эмчилгээ хийлгэж байгаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас санхүүгийн баримтыг хүлээлгэн өгөхөд боломжгүй байгаа тул хяналт шалгалтыг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус Багануур дүүргийн Татварын хэлтэст гаргаж байжээ.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.12.Томилолтын хугацааг хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга ажлын цар хүрээ, удирдлагын шийдвэрээр өөр ажилд томилогдох, хүндэтгэн үзэх шалтгаан, мэдээлэл харилцан солилцох гэрээний дагуу гаргасан хүсэлт зэргийг үндэслэн сунгаж болно гэж заасан байна.

Татварын хяналт шалгалтын томилолт олгосноос хойш Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Хяналт шалгалт хийхээр томилогдсон татварын улсын байцаагч нар чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжсэн, хяналт шалгалтын татварын улсын байцаагч нар шинээр томилогдсон зэрэг шалтгаанаас хамааран хяналт шалгалт томилолтод өөрчлөлт сунгалтыг хийсэн нь дээрх журмын холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанид татварын хяналт шалгалт хийх томилолтод Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Э гарын үсэг зурсан байдлаас үзвэл уг хяналт шалгалт нь нарийн түвэгтэй хяналт шалгалт байх тул тусгай удирдамжийн дагуу шалгахаар байсан гэж үзэж байгаа бөгөөд томилолтын хугацааг хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга сунгахаар байтал томилолтыг Багануур дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Б, мөн тасгийн дарга Э.Б нараас сунгалт хийсэн нь хяналт шалгалтыг удирдан гүйцэтгэх үүргээ үйл ажиллагааны зөрчилгүй хийж гүйцэтгэсэн талаар хангалттай нотлоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Татварын байцаагчийн "Нөхөн ногдуулалтын акт" нь хяналт шалгалтын явцад хийсэн зөрчил, оногдуулсан төлбөрийн тооцооллоос зөрүүтэй гэх үндэслэлийн тухайд,

Х У ХК татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаас тооцоолохдоо 1 дүгээр зөрчил буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулах дүнгүүдийг нэмээд 25.903,466.1 төгрөгөөр тооцож, 2,3 дахь зөрчилд ногдох төлбөрийн дүн болох 1,601,758.2 төгрөгийг тооцоололд оруулан тооцоогүй. / 25.903,466.1+1.601,758.2 = 27.505,224.3/

Харин Татварын хяналт шалгалтаар илэрсэн 3-н төрлийн зөрчилд хариуцлага ногдуулахдаа: I. 2016-2018 онд нийт 169,157,519.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 17,162,921.5 төгрөгийн торгууль, 8,740,544.6 төгрөгийн алданги нийт 25.903,466.1 төгрөгийн төлбөр, II. 2016 онд 1,065,229.90 төгрөгийн, 2017 онд 172,848.73 төгрөгийн, 2018 онд 576,672.72 төгрөгийн нийт 1,814,751.4 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээний худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 181,475.1 төгрөгийн нөхөн татвар, 54,442.6 төгрөг торгууль, 36,295.0 төгрөгийн алданги нийт 272,212.7 төгрөгийн төлбөр III. 2018 онд 8,863,636.4 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах худалдан авалтаар тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 886,363.6 төгрөгийн нөхөн татвар, 265,909.1 төгрөгийн торгууль, 177,272.7 төгрөгийн алданги нийт 1,329,545.5 төгрөгийн төлбөр ногдуулсан гэжээ.

Ингэхдээ Татварын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/1577 дугаар чиглэлд өгөх тухай албан бичгээр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ -ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг, мөн Татварын ерөнхий хуулийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөн найруулснаар 74 дүгээр зүйлийн 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна", мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна." гэсэн заалтуудыг баримтлан хариуцлага ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х У ХК-аас Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нарт холбогдуулан гаргасан Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан Х У ХК-аас Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нарт холбогдуулан гаргасан Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 271903***** дугаар Нөхөн ногдуулалтын акт илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 


 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 1-3 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 26-27 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтас, 52-54 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 245 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтас, 27-30 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 245 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 149-153 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 18-21 дүгээр хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтас, 76-84 дүгээр хуудас.

[10] Хэргийн 2 дугаар хавтас, 26-33 дугаар хуудас